Өсөх өрх програмыг
ашиглаж сурахад тань туслах
гарын авлага
Гарчиг
Програмыг суулгахдаа, 2
Програмыг хэрэглэж эхлэхийн өмнө 2
Програмыг ашиглаж эхлэхдээ 2
Програмыг ажиллуулж, нууц үгээрээ нэвтэрч орох 4
Хамгийн эхний ажиглалт 5
Програмд нэвтрэх нууц үгийг өөрчлөх 6
Ажлын хуудсуудтай танилцъя 7
Орлогын бүлэг, төрлийн жишээтэй танилцах 8
Орлогын бүлэг, төрлөө нэмэх 9
Орлогоо нэмэхдээ 13
Зарлагын бүлэг, төрөл 14
Цалингийн картнаасаа бэлэн мөнгө авч заримыг хадгаламжиндаа хийж, үлдсэнийг нь бэлэн мөнгө хэлбэрээр нь түрийвчиндээ авч үлдэх 16
Банкнаас тооцож өгсөн Хадгаламжийн хүүгээ сар бүр Орлого болгож явах зөв байна. 17
Картын үлдэгдэлд бодогдсон банкны хүүг орлогоор бүртгэхдээ 18
Бэлэн байгаа мөнгөө Хадгаламжиндаа хийхдээ 19
Хүнээс мөнгө зээлсэн, эсвэл хүний мөнгийг хадгалж байгаад буцааж өгөх үедээ 20
Орлогын төрөл: НЭГЖ ЗАРСАН 21
Бэлэн байгаа мөнгөө картандаа хийхдээ 23
Програмын шинэчлэлтийн түүхийг харах 24
Хадгаламжийн хугацаа дуусаж мөнгөө буцааж авахад: 25
Хадгаламжийн хүү бодогдож, мөнгө бэлэн бусаар хадгаламжинд бодогдоход: 26
Орлого, зарлагын бүртгэлээ нөөцөлж хадгалах, хамгаалах 27
Програмыг суулгахдаа,
1. Флаш дээрх UU фолдерийг компьютерийн инсталл хадгалдаг фолдер руугаа хуулчих.
2. өөрийнхөө компьютер дээр хуулсан UU фолдер дотроос Disk1 фолдер доторх setup.exe програмыг ажиллуулна.
3. Програм суугдаж байх үед нээгдэж харагдах Харилцах цонхнуудын next даруулуудыг дарж явсаар Өсөх өрх програм нь таны компьютерт суугдаж дуусна.
Програм суулгагдсан гэдэг нь дараах 2 байдлаар мэдэгдэнэ:
1. Start/Programs дотор Usukh urkh нэртэй shortcut үүснэ.
2. хатуу С дискэнд usukhurkh фолдер үүсч, дотор нь програмын хэрэгцээт файлууд хуулагдсан байна.
Програмыг хэрэглэж эхлэхийн өмнө
1. Start/Programs дотроос Өсөх өрх програмаа ажиллуулж, програмын цонх дахь элементүүдийг ажиглаж, уншиж, хаана ямар даруулууд байгааг анзаарах хэрэгтэй. Даруулууд дээр дарж үзэх шаардлагагүй.
2. Word програмаа ажиллуулж, с:/usukhurkh фолдероос gariin_avlaga.doc файлыг нээж, програмын гарын авлагатай танилцах нь зөв. Үүний дараа програм дахь даруулуудыг дарж үзэж турших нь зүйтэй.
Програмыг ашиглаж эхлэхдээ
1. Хаана хаанаас ямар орлогуудтайгаа жагсааж бичиж, дотор нь бүлэг болгоно.
2. Юу юунд мөнгөө зарцуулдагаа жагсааж бичиж, зардлуудаа бас бүлэглэнэ.
3. Дээрх 2 үйлдлийг цаасан дээр хийж, болсон гэхээрээ, Өсөх өрх програмынхаа O_torol, Z_torol (орлогын төрөл, зарлагын төрөл гэсэн үг) хуудаснуудад бүртгэж оруулах ёстой.
Энэ үйлдлийг хийх үедээ gariin avlaga.doc файл доторх Жишээ зардлын төрөл, зардлын бүлэг, орлогын төрөл, орлогын бүлэг-тэй танилцаарай.
4. Програмыг хэрэглэгч нь O_nem, Z_nem хуудаснуудад орлого, зарлагаа өдөр бүр бүртгэх ажлыг залхууралгүй хийсээр, ядаж 7 хоног, цаашилбал 1-2 сарын дараа энэ програмын ач тус харагдаж эхэлнэ. Яаж ач тус нь харагдах вэ гэхлээр, та бүртгэсэн байгаа орлого, зарлагаа төрөл бүрээр нэгтгэж харах, орлого зарлагын бүлэг, төрлийн нийлбэрийг тооцуулж бодуулах гэх мэт үйл ажиллагаа нь ихээхэн хялбар байгааг ойлгоно.
5. Орлого, зарлагаа бүртгэж эхлэхээс өмнө tootsoh хуудсанд эхлэлийн мөнгөн дүнгээ зааж өгнө. Доорхи зураг дээр байгаагаас харахад, анх 2004 оны 1 сарын 1-ны өдөр бэлэн мөнгө 219067 төгрөг, хадгаламжинд 128000 төгрөгийн эхлэлийн баланстайгаар бүртгэх ажил эхэлсэн байна гэж хэлж болно.
Програмыг ажиллуулж, нууц үгээрээ нэвтэрч орох
1. Програмыг ажиллуулахад “Nevtreh” нэртэй харилцах цонх нээгдэнэ.
Энэ харилцах цонхны “Таны нэвтрэх нууц үг” нэртэй текстийн талбарт
- Програмыг анх ажилуулж байгаа бол test гэсэн нууц үгийг бичиж, Enter дарна.
- Эсвэл та өөрийнхөө өөрчилсөн нууц үгээ бичиж, Enter дарна.
Нууц үгийг бичихэд үсгүүд нь ил харагддаггүй, үсэг бүрийн тоогоор * /од/ харагддаг тул компьютерийн гар дээрх товчлууруудыг дарахдаа анхааралтай байх хэрэгтэй.
Мөн том, жижиг үсэг, тоо зэрэг нь ялгаатай тул нууц үгийг бүтээж буй тэмдэгтүүдийг анхааралтай бичнэ үү. Жишээлбэл: 0 – тоо, O - үсэг, 1 – тоо, I – том үсэг, i – жижиг үсэг.
Нууц үгийг латин үсгээр бичиж занших нь зүйтэй.
Хэрвээ таны бичсэн нууц үг алдаатай бол, програм нь 'Nevtrelt aldaatai' мэдээллийн цонх нээгдэж, програм хаагдана.
Хамгийн эхний ажиглалт
Usukh Urkh програм ажиллахдаа таны компьютерийн тохиргооноос үндэслэн, програмын цонхны зүүн дээд талд <<Өнөөдөр: .... оны ... сарын ... -ны өдөр. ....... гараг>> гэсэн хэлбэрээр өдөр, гарагийг харуулдаг.
Орлого, зарлагыг бүртгэх үед өдрийг автоматаар бичдэг.
Компьютерийн өдрийн тохиргоо Start/Settings/Control Panel/Date and Time програмаар хийгддэг.
Програмд нэвтрэх нууц үгийг өөрчлөх
Програмын цонхны баруун дээд өнцөгт байгаа <<Програмын тухай>> даруул дээр дарж, Програмын тухай нэртэй харилцах цонхыг нээнэ.
Энэхүү харилцах цонхонд уг програмыг хэрэглэгчийн нэр, худалдаж авсан өдөр бичигдсэн байдаг.
Эзэмшигчийн нэр бүхий текст дээр
хулганаар 2 даралт хийхэд Nevtreh nyyts ugee oorchloh нэртэй харилцах цонх нээгдэнэ.
- <<Хуучин нууц үг>> текстийн талбарт одоо хүчинтэй байгаа нэвтрэх нууц үгээ бичнэ.
- <<Шинэ нууц үг>> текстийн талбарт өөрчилж байгаа нууц үгээ бичнэ.
- <<Шинэ нууц үгээ дахин бичнэ үү>> текстийн талбарт дээрх шинэ нууц үгээ дахин бичнэ.
- <<Хадгал>> даруул дээр дарж нууц үгийг өөрчилнө.
- <<Болих>> даруул дээр дарж хуучин нууц үгийг хэвээр үлдээнэ.
Аливаа нууц үг нь Латин үсэг, тооноос бүрдэнэ. Нууц үг нь кирил үсэг (А, Б, В, Г...) агуулж болохгүй. Том жижиг үсэг (Z, z, F,f ...) нь ялгаатай үсгүүдэд тооцогдоно.
Ажлын хуудсуудтай танилцъя
Өсөх өрх програмын цонхны доод талд Ажлын хуудсуудын нэр бүхий даруулууд байгаа. 15 ажлын хуудас байгаагаас Before_Go ажлын хуудасны програмчлалын ажил дуусаагүй тул ашиглах боломжгүй.
Програмыг анх ашиглаж эхлэхэд хэрэглэх ажлын хуудсууд:
O_torol
Z_torol
Tootsoh
Өдөр тутамд хэрэглэх ажлын хуудсууд:
O_nem
Z_nem
Нилээн хэдэн өдрийн орлого, зарлага бүртгэсний дараа хэрэглэх ажлын хуудсууд:
O_toots1
Z_toots1
O_Z_saraar
Нилээн хэдэн сарын орлого, зарлага бүртгэсний дараа хэрэглэх ажлын хуудсууд:
O_toots2
Z_toots1
Тодорхой шалтгаанаар хэрэглэгдэж магадгүй ажлын хуудас:
Hevleh
Орлогын бүлэг, төрлийн жишээтэй танилцах
Жишээ ¹1
Орлогын бүлэг Орлогын төрөл
Э.код Д.код Орлогын бүлэг Код Орлогын төрөл
100 999 нийт орлого 100 цалин – Хотын номын сан
100 150 цалин, шагнал 101 шагнал – ХТНСан
151 200 тэтгэмж, тэтгэлэг 103 амралтын мөнгө - ХТНСан
201 300 үйлчилгээ 150 ИНТУС ХХК – цалин
301 400 арилжаа, наймаа 151 хүүхэд асарсны тэтгэмж
401 450 бэлэг, мялаалга 152 жирэмсний тэтгэмж
451 500 зээл 153 хүүхдийн мөнгө 3000т
501 999 бусад 201 эх бэлдэх
202 компьютер засах
Орлогын төрөл, Орлогын бүлгийн ялгааг зөв ойлгохын тулд жишээ авъя.
Тухайн өрх нийтдээ 4 сар өрхийн төсвөө хөтөлсөн гэж үзье.
Тэгвэл сар бүрд ‘эх бэлдэх’, ‘компьютер засах’ гэх мэт үйлчилгээ бүрээр хэдэн төгрөгийн орлоготой байгаагаа тооцуулахад Орлогын төрөл ашиглагдана.
Харин тухайн орлогоо бүртгэсэн саруудын нийт орлогын хэдийг нь ‘цалин,шагнал’-аас, хэдийг нь ‘үйлчилгээ’-ээс олсон байна гэдгээ нэгтгэж тооцуулан дүнг харьцуулан харах гэвэл Орлогын бүлэг ашиглагдана. 208 АСМТөв интернэт сургалт
250 орчуулга, редактор
301 би програмаа зарсан
305 А4 цаас зарсан
306 ясан, төмөр тоглоом
401 үдэж өгсөн
402 хүүхдүүдэд
501 олсон
555 хадгаламжийн хүү
557 ХАС банк картын хүү 5%
999 бусад
Орлогын төрөл нь танай гэрт мөнгө авчирдаг бүхий л үйлчилгээ, хэлбэрийг агуулна. Орлогын төрөл нь Код гэсэн 3 оронтой тоогоороо эрэмбэлэгдэнэ.
Төстэй орлогын төрлүүдийг бүлэг болгон зохион байгуулах нь цаашдын тооцоололд ач тусаа өгнө.
Дээрх жишээнд, орлогын бүх төрлүүдийг 100-аас 999 гэсэн тоо (Код)-оор дугаарлаж, тэр дундаа аливаа байгууллага, компанид ажиллаж авсан цалин, шагналаа 100-аас 150-ийн хоорондох тоогоор дугаарлах, төрөл бүрийн тэтгэмж, тэтгэлэгийн мөнгөө 151-ээс 200-ийн хоорондох тоогоор дугаарлах гэх мэт бүтцэд оруулжээ.
Та орлогын төрөл, бүлгээ зөв бүртгэхийн тулд цаасан дээр орлогын төрлүүдээ жагсаан бичиж, орлогийн бүтцийн Эхлэх код, Дуусах код, Орлогын бүлгийн нэрийг зөв тодорхойлох шаардлагатай.
Орлогын бүлэг, төрлөө нэмэх
1. О_torol нэр дээр дарж, Орлогын бүлэг, төрлөө нэмэх, засварлах хэсгийг нээнэ.
Орлогын бүлгийг нэмэх Нэгдүгээр арга.
Дараах товчлууруудыг ашиглана:
1. Insert товчлуур
2. Сумтай товчлуурууд (баруун тийш, дээшээ, зүүн тийш болон доошоо сумтай товчлуур)
3. Enter товчлуур
4. Тооны товчлуурууд (Num Lock товчлуурын дээд талд байгаа гэрэл асаагдсан байхад)
Орлогын бүлгийг нэмэхийн тулд орлогын бүлгийн хүснэгтийн мөрөнд хулганаар дарж сонгоод,
1-р арга: Insert товчийг дарах эсвэл
2-р арга: доошоо сумтай товчлуурыг дарна.
Э.код = Эхлэх код
Д.код = Дуусах код
Орлогын бүлэг = Орлогын бүлгийн нэр
Нэгдүгээр мөрний Э.код багана дахь нүдэнд 100 гэж бичээд Enter дарна. Нэгдүгээр мөрний Д.код багана дахь нүд рүү Баруун тийш сумтай товчлуурыг дарж шилжээд 999 гэж бичээд Enter дарна. Баруун тийш сумтай товчлуурыг дарж Орлогын бүлэг багана руу шилжээд нийт орлого гэж бичээд Enter дарна.
Схемчилвэл: 100 – Enter - - 999 – Enter - - нийт орлого – Enter.
Орлогын бүлгийн хүснэгтэнд Хоёрдугаар мөрийг нэмэхийн тулд Доошоо сумтай товчлуур, Зүүн тийш сумтай товчлуурыг ашиглан, хоёрдугаар мөрийн Э.код нүдэнд курсорыг авчирна.
- доошоо сумтай товчлуур
- зүүн тийш сумтай товчлуур
Одоо 100, 150, цалин шагнал гэсэн өгөгдлүүдийг зохих нүднүүдэд өмнө дурдсан аргаар бичиж оруулна.
Дээрх байдлаар Жишээ ¹1-ийн эсвэл өөрийн өрхийн орлогын бүлгүүдээ хүснэгтэндээ оруулж дууссаны дараа Хадгалах даруулыг дараарай.
Орлогын бүлгийг нэмэх Хоёрдугаар арга.
Дараах даруулууд ашиглана:
- шинэ орлогын бүлэг нэмэх - нэмсэн, засварласан мэдээллээ хадгалах
Одоо та дээрх 2 аргаараа Орлогын төрөл, Зарлагын бүлэг, Зарлагын төрөл зэргээ нэмнэ.
2. баөб
5. Зарлагын бүлэг, төрлөө нэмэх
Орлогоо нэмэхдээ
Танай гэр бүлийнхэн компьютераа тойрч сууцгаав уу?
Энэ өдрийнхөө орлогуудыг ӨСӨХ ӨРХ програмдаа бүртгэхийн тулд O_nem цонхыг сонгоорой.
1. Байнга давтагддаг орлогын төрлүүдээс одоо нэмэх гэж байгаа орлогодоо тохирохыг төрлийг сонгоно.
Орлогын төрлийг сонгохдоо хулганаар нэг дарж, цэнхэртүүлнэ. Зурган дээр 203 кодтой сургалтаас гэдэг орлогын төрөл сонгогдсон байна.
Хэрвээ таны сонгох орлогын төрөл нь жагсаалтанд байхгүй бол O_torol цонх уруу шилжээрэй.
Жагсаалтаас орлогын төрлийг хасахдаа, орлогын төрлөө сонгоод, Ctrl+Delete хослол товчийг дарна. Устгахдаа итгэлтэй байгаа эсэхийг баталгаажуулсан цонх нээгдэнэ.
2. өбаөб
Зарлагын бүлэг, төрөл
Зарлагын бүлэг
Зарлагын төрлүүд
001-999 нийт зарлага
001-400 хүнсний бараа
001-030 мах, мах. бүт.
031-060 гурил, бүт.
061-090 сүү, сүүн бүт.
091-110 будаа
111-120 өндөг
121-130 загас
131-140 жимс, жимсгэнэ
141-150 чихэр, элсэн чих.
151-180 төмс, хүнс. ногоо
181-190 архи, тамхи
191-200 цай, кофе
201-210 тос
211-250 амт оруулагч
251-400 бусад хүнс
401-800 ахуйн бараа
401-405 даавуу, бөс бар.
406-420 бэлэн хувцас
421-430 гутал
431-445 гоо сайхан
446-545 гэр ахуйн бар.
546-570 эрүүл мэнд бар.
571-610 ариун цэвэр бар.
611-660 бичиг хэрэг бар.
661-700 багаж
701-740 барилга, засвар
741-749 гоёл чимэглэлийн бар
750-800 бусад бараа
751-752 мэдэхгүй
753-760 урлагийн бараа
801-950 бидэнд л тусалдаг
801-815 тээвэр
816-820 холбоо, интер.
821-830 хэвлэл, ном
831-850 ОСНАА
851-870 ахуйн үйлчилгээ
871-900 засвар, хөлс
901-920 ЭМ-ийн үйл.
921-940 хураамж, төлбөр
941-950 бусад
941-949 цал-аас Татвар Шимтг
951-955 хадгаламж
956-970 техник хэрэгсэл
956-956 компьютер, бусад
957-957 гэрийн цах. бар.
958-958 машин, засвар
959-959 гар утас, сунгалт
960-960 соёлын цах. бар.
962-970 бусад техник
971-999 бусад зардал
971-974 Каноны зардал
Цалингийн картнаасаа бэлэн мөнгө авч заримыг хадгаламжиндаа хийж, үлдсэнийг нь бэлэн мөнгө хэлбэрээр нь түрийвчиндээ авч үлдэх
1. Картын зарлага болгож (–) тэмдэгтэйгээр мөнгөн дүнгээ Card/Hariltsah хуудсанд оруулна.
2. Saving хуудсанд ямар хадгаламжинд хэдэн төгрөг хийснээ оруулна.
3. Tootsoh хэсэгт очиж, дүнг тооцуулахад Бэлэн мөнгө, Хадгаламж, Картанд байгаа үлдэгдлүүд зөв гарах ёстой. Хэрвээ буруу гарвал дээрх хийсэн гүйлгээнүүдээ нягтлаарай.
Банкнаас тооцож өгсөн Хадгаламжийн хүүгээ сар бүр Орлого болгож явах зөв байна.
Үүнийг програмд тусгахдаа:
1. Saving хуудсанд Ямар хадгаламжийн хүү хэдэн төгрөгөөр тооцогдож Хадгаламжийн дэвтэрт нэмэгдэж бичигдсэнийгээ бүртгэж өгнө. Өдрийг тухайн сарынхаа 1-ны өдрөөр бичвэл өмнөх сарын тэнцсэн тооцоо зөрөхгүй сайн тал байна.
2. O_nem хуудсанд “Хадгаламжийн хүү” гэсэн орлогын төрлийг сонгож, Хадгаламжийн хүүний мөнгөн дүнгээ “бэлэн мөнгөний” орлого байдлаар нэмэх хэрэгтэй.
Энэ 2 үйлдлийг хийснээр таны Хадгаламжийн дүн өсөж харагдана, бас бэлэн мөнгөнөөсөө хадгаламж руугаа хийсэн юм шигээр Бэлэн мөнгө тань хорогдохгүй.
Картын үлдэгдэлд бодогдсон банкны хүүг орлогоор бүртгэхдээ
ХАС банк нь хэрэглэгчийнхээ цалингийн картанд байршсан мөнгө 100000 төгрөгөөс их байгаа үед сарын 0.5 хувиар хүү боддог.
Ийм аргаар бодогдсон хүү нь Картанд сарын сүүлд орж ирдэг тул Өсөх өрх програмд орлого болгож бүртгэхдээ:
1. Card/Hariltsah хуудсанд Картын хүү төрлөөрөө орлого бичнэ. Орлого орсон өдрөө дараа сарынх нь 1-ны өдрөөр бичих нь зүйтэй.
Ингэснээр Картанд байгаа мөнгөн дүн өсөж, карт хэдэн төгрөгтэй болоод байгааг зөв харуулна.
2. Дээрх мөнгөн дүн нь бэлэн бусаар орж ирж байгаа орлого тул O_nem хуудсанд ХАС Картын хүү орлогын төрлөө сонгож, орлого нэмэх ба Бэлэн мөнгө эсэх сонголтыг чагтгүй болгоно.
Энэ бүртгэлийг хийснээр таны орлогын тооцоо зөв бодогдоно. (Орлогын тооцоонууд O_toots1, O_toots2, O_Z_saraar хуудсуудад хийгддэг.)
Бэлэн байгаа мөнгөө Хадгаламжиндаа хийхдээ
Saving хуудсандаа Хадгаламжийн төрлөө сонгоод, Хадгаламжийн орлогоо нэмж оруулна.
Ингэхэд автоматаар Бэлэн байсан мөнгөнөөс тань Хадгаламжинд хийсэн мөнгөн дүн хасагдана.
Хүнээс мөнгө зээлсэн, эсвэл хүний мөнгийг хадгалж байгаад буцааж өгөх үедээ
1. Орлогын төрөлдөө ЗЭЭЛСЭН гэсэн төрлийг o_torol хуудсанд үүсгэж, o_nem хуудас дахь Байнга давтагддаг орлогын төрөл хуудас уруу оруулах хэрэгтэй.
2. ЗЭЭЛСЭН төрлөөр хүнээс түр авсан мөнгөө орлого болгож o_nem хуудсанд нэмнэ.
3. Хүний мөнгийг цалингийн картандаа хадгалах болбол Card/hariltsah хуудсанд орлого болгож нэмнэ.
Одоо хүний мөнгийг буцааж өгөхдөө
1. Картнаасаа зарлага болгож хасах үйлдлийг Card/hariltsah хуудсанд гүйцэтгэнэ.
2. O_nem хуудсанд байгаа ЗЭЭЛСЭН төрлөөр орсон орлогоо олж мөнгөн дүнг нь буцааж өгсөн мөнгөний дүнгээр багасгах, эсвэл 0 болгох, хэрвээ бүх мөнгийг нь буцааж өгөөгүй бол үлдэгдэл мөнгөний дүнгээр сольж, өдрийг энэ өдрөөр өөрчлөх хэрэгтэй.
Орлогын төрөл: НЭГЖ ЗАРСАН
Гар утасны нэгж зарж өөртөө байгаа бэлэн мөнгөө ихэсгэж болно.
Нэгж зарсан гэсэн орлогын төрлийг бий болгож, орлогоо бүртгэнэ.
Хүний мөнгийг бэлнээр авч өөрийн картандаа хадгалж байгаа үед, тухайн хүнд та нэгж шилжүүлээд мөнгийг нь нөгөө хадгалуулж байгаа мөнгөнөөс авчираарай гэвэл яаж бүртгэх вэ
Би зээлсэн төрлийн орлогын дүнгээсээ Нэгжний мөнгөө хассан байдлаар өөрчилнө.
Орлогын жагсаалтанд та НЭГЖ ЗАРСАН төрлөөр орлого нэмнэ.
Бэлэн байгаа мөнгөө картандаа хийхдээ
1. Карт/Харилцах хэсэгт ажиллана.
a. цалингийн картаа сонгоно
b. Орлого нэмэх даруулыг дарах эсвэл Карт орлого, зарлага жагсаалтанд сонголт хийгээд Доошоо сумтай товчлуурыг дарж шинэ бичлэг нэмнэ.
2. З_нэм хэсэгт ажиллана.
a. Цалингийн карт уруу гэсэн зарлагын төрлөө сонгоно
b. Шинэ зарлага нэмэх даруулд дарна
c. Мөнгөн дүнгээ бичнэ
d. Зарлага эсэх сонголтыг чагтгүй болгоно
e. Хадгалах даруулд дарна
Програмын шинэчлэлтийн түүхийг харах
Programiin tyhai цонх дахь Хувилбар гэсэн үг дээр нэг дарахад програмын шинэчлэлтийн түүхийг харуулсан текстийн талбар нээгдэнэ.
Хувилбар гэсэн үг дээр дахин нэг дарахад түүхийг харуулсан текстийн талбар хаагдана.
Хадгаламжийн хугацаа дуусаж мөнгөө буцааж авахад:
- хадгаламжийн бүртгэлд - /хасах/ тэмдэгтэй гүйлгээ хийнэ
- бэлэн мөнгө дээрх дүнгээр нэмэгдэж харагдах хэрэгтэй байна.
Гэхдээ орлого нэмдэг хуудсанд орлого орж байгаа юм шиг бүртгэгдэх нь буруу л даа.
-1700000 гэсэн гүйлгээг хадгаламжинд хийхэд таны хадгаламжаас энэ мөнгө хасагдаж
тэрхүү мөнгө Картандаа орлого болгож нэмсэн.
Хадгаламжийн хүү бодогдож, мөнгө бэлэн бусаар хадгаламжинд бодогдоход:
- хадгаламжийн бүртгэлд + тэмдэгтэй гүйлгээ хийгдэнэ
- орлого тооцдог 1,2-р хуудсууд, сараар харуулдаг хуудсууд дахь орлогын жагсаалтанд нэмэгдэж харагддаг, буюу нийлбэрт нь нэмэгдэж тооцогддог байх нь зөв
Орлого, зарлагын бүртгэлээ нөөцөлж хадгалах, хамгаалах
Өдөр бүрийн орлого, зарлагаа бүртгэсээр нэгэнт тодорхой хугацаа өнгөрсний дараа таны зүтгэл, хүслээр бий болсон тэр их мэдээллийг хэрхэн устаж алга болохоос сэргийлэх вэ гэсэн асуудал үүснэ.
Таны бий болгосон мэдээллийн санд
1) нууц үгийг тань мэдсэн хэн нэгэн зориудаар мэдээллийг устгах, өөрчлөх
2) таны компьютер вирусдэх, өөр ямар нэгэн байдлаар компьютер тань ажиллахгүй болсон үед гэх мэт олон бэрхшээл, саадыг та
Өсөх өрх програм дахь мэдээллийн сангаа нөөцөлж авсан байдлаараа даван туулна.
Програмын цонхны баруун дээд талын < даруул дээр Хулганынхаа баруун даруулыг нэг дарж доорхи командуудыг нээнэ.
- <
- <
- <
- <
- <
Хэрэглэгчид
2008-3-3 Д.Ганболд 99086955 g_bold55@yahoo.com
2008-3-11 Б.Одхүү 317712
2008-3-19 Б.Баяраа 96008296 Bj_hevleh@gogo.mn
Burte0308@yahoo.com
2008-03-28 Б.Баяраа 96689125
379418г Bayraa73@yahoo.com
2008-5-9 Б.Батбуян 88000799
Ж.Оюунбилэг 99161700
Comments
Сэтгэгдлээ бичиж үлдээх