Хотын нийтийн номын сангууд

Эрхэм зорилго
Олон улсын номын сангийн үйлчилгээний жишгийг баримтлан нийт иргэдэд номын сангийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэх явдал юм.

Хотын төв нийтийн номын сан
Д.Нацагдоржийн нэрэмжит, Улаанбаатар хотын төв номын сан
1980 онд байгуулагдсан тус номын сан нь Улаанбаатар хот дахь нийтийн номын сангуудыг төвлөрүүлэн удирддаг төдийгүй 130 суудалтай Уншлагын 2 танхим, 80 суудалтай Эрх зүйн мэдээллийн төв, 30 суудалтай Амөрикийн Соёл Мэдээллийн Төв, 20 суудалтай Ярьдаг номын төвөөрөө уншлага-үйлчилгээг төлбөргүй явуулдаг.
Мөн Гэрээр ном олгох тасаг нь номыг төлбөртэй гэрээр олгож үйлчилдэг.

Хаяг: Сөүлийн гудамж-7, Улаанбаатар-28
Утас: 327873, 314385, 329950
Вэб: http://www.acic.edu.mn, http://www.mcl.edu.mn, http://www.pl.ub.gov.mn
Имэйл: mcl-ub@magicnet.mn

Чингэлтэй дүүргийн нийтийн номын сан
Горькийн нэрэмжит, 1-р салбар номын сан
Тус номын сан нь 1946 онд байгуулагдсан, анхны Нийтийн номын сан юм. 1968 онд А.М.Горькийн мэндэлсний 100 жилийн ойгоор түүний нэрэмжит болгосон. Чингэлтэй дүүргийн иргэдэд 60 суудалтай Нийтийн уншлагын танхим, 37 суудалтай Хүүхдийн уншлагын танхимаар номыг төлбөргүй олгож үйлчилдэг.
Жилд 4000 уншигчидад, 14500 ирэгсдэд 50000 гаруй номыг олгож үйлчилдэг. 55000 номын фондтой.

Хаяг: Чингэлтэй дүүргийн 4-р хорооны 6-р байранд байрладаг.
Утас: 321650

Хан-Уул дүүргийн нийтийн номын сан
2-р салбар номын сан
Тус номын сан нь 1948 онд байгуулагдсан. 45232 номын фондтой. 80 суудалтай Нийтийн уншлагын танхим, 16 суудалтай Хүүхдийн уншлагын танхимаар ном, хэвлэл олгож үйлчилдэг.
Жилд дунджаар 4000 уншигчидад, 20000 ирэгсдэд 52000 гаруй номыг олгож үйлчилдэг.

Хаяг: Хан-Уул дүүргийн Yйлчилгээний төвд байрладаг.
Утас: 341885

Баянзүрх дүүргийн нийтийн номын сан
3-р салбар номын сан
Тус номын сан нь 1968 онд байгуулагдсан. 40000 гаруй номын фондтой. 50 суудалтай Нийтийн уншлагын танхим, 37 суудалтай Хүүхдийн уншлагын танхимтай. Жилд дунджаар 4000 уншигчидад, 20000 ирэгсдэд 52000 гаруй номыг олгож үйлчилдэг.

Хаяг: Баянзүрх дүүргийн 1-р хорооны 58-р байранд байрладаг.
Утас: 450963

Сонгино-Хайрхан дүүргийн нийтийн номын сан
4-р салбар номын сан
Тус номын сан нь 1991 онд байгуулагдсан. 30000 номын фондтой. 58 суудалтай Нийтийн уншлагын танхим, 54 суудалтай Хүүхдийн уншлагын танхимтай. Жилд дунджаар 3000 уншигчидад, 20000 ирэгсдэд 50000 гаруй номыг олгож үйлчилдэг.

Хаяг: 14-р хорооны "Өнөр" хорооллын 2-р үйлчилгээний төвд байрладаг.
Утас: 682805

Хүүхдийн номын сан
Олон улсын хүүхдийн жил-1979 онд Хүүхдийн төлөө фондын санаачлага, хөрөнгөөр байгуулагдсан. 125000 гаруй номын фондтой, 48 суудалтай Хүүхдийн уншлагын танхимаар ном, сэтгүүл олгож төлбөргүй үйлчилдэг.
20000 ирэгсдэд 70000 ном хэвлэл олгож үйлчилдэг.

Хаяг: Хотын төв номын сангийн зүүн хаалганд байрладаг.
Утас: 325550

Comments

Сэтгэгдлээ бичиж үлдээх

  • Allowed HTML tags: <a> <em> <strong> <cite> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd>
  • Lines and paragraphs break automatically.

More information about formatting options