Соёлын төв өргөөний урд талын цонхыг хааж Архитекторчдын ордон гэх байгууллага өргөтгөл барьж, ашиглаж байсан нь МАХН-ын байрны галаас болж шатсанаар,
Уран зургийн галерейн монгол зургууд хадгалдаг өрөөний ханаар дамжин гал орж,
МОНГОЛЫН СОЁЛЫН ЕРТӨНЦӨД
хэмжиж баршгүй гарз тохиолджээ.
Өнөөдөр, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн үүдэнд,
Нийслэлийн өмчийн газрын дарга Ганбаатарын аав Мягмаржавын СЭТГЭЛ ЗҮЙН МӨРӨӨДӨЛ ТӨВ өргөтгөл барьж,
номын худалдаа, хувцас хэрэглэлийн худалдааг явуулж байгаа нь НОМЫН САНД аюулыг авчрах аюултай биш үү?
Төрийн өмч болох НОМ, ХЭВЛЭЛ буюу цаасаар бүтсэн өмч нь ГАЛ, усанд хамгийн амархан автаж, харамсаад харамсаад барахгүй аюул тохиох бус уу.
Цаашид соёл, урлаг, архив, музей гэх мэт бие даасан хүний төлөө байгууллагуудын барилга байшинд зүй зохисгүй өргөтгөл барих, өрөө тасалгаагаа бизнес, худалдааны байгууллагуудад түрээслэхгүй байх болон бусад хэм хэмжээг барьж ажиллах шаардлагатай мэт.
Comments
Сэтгэгдлээ бичиж үлдээх