www.fujifilm.mn вэбээс доорхи мэдээг авлаа:Дэлхийн Гэр бүлийн өдрийг угтан 2008 оны 4-р сарын 1-нээс 5-р сарын 1-ны хооронд“Гэр Бүлийн Радио”-гийн долоон жилийн ойг тохиолдуулан хамтарсан “Гэр Бүл”-ийн сэдэвт фото зургийг уралдааныг зарлаж амжилттай зохион байгууллаа.
Уралдаанд нийт 90 гаруй гэр бүлүүдийн зураг ирсэн бөгөөд өөр өөрсдийн гэр бүлийн онцлогоороо ялгарсан уран бүтээлүүд байсан юм. Тэдгээр бүх гэр бүлүүдийн зургаас бие биенээ энэрэх хайр, нэг нэгнээ гэсэн сэтгэлийн нандин хэлхээ харагдаж байлаа.
2008 оны Гэр Бүлийн сэдэвт фото зургийн уралдаанд Ж. Бэгзсүрэнгийн гэр бүлийн “Миний гэр бүлийн оройн зоог” хэмээх зураг шалгарсан юм. Энгийн монгол айлын оройн хоол, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг харуулсан эл фото зураг нь үр хүүхдүүдийнх баяр хөөр, сэтгэл хангалуун байдлыг илтгэсэн, жинхэнэ монгол ахуйг шингээсэн зураг юм.Эх сурвалж: http://www.fujifilm.mn/index.php?option=com_content&task=view&id=99&Itemid=2
Comments
Сэтгэгдлээ бичиж үлдээх