Сайн байцгаана уу,
Манай улсад 10 гаруй жил Интернэтийн үйлчилгээ өсөн дэвжиж байгаа нь бид нарыг хөгжилд хөтлөх сайхан дардан зам болж байгаа билээ.
Он гараад Интернэтийн гадаад гарцийн тоо, хурд нэмэгдсэнтэй зэрэгцээд олон шинэ ISP /интернэтийн үйлчилгээ үзүүлэгч/-ууд үүдээ нээж хурд нэмэгдэн үнэ буурч байгаа таатай зураг харагдаж байна. Шудрага эрүүл өрсөлдөөнөөс эцсийн хэрэглэгчид хождогийн нэгэн жишээ.
Гэхдээ энэ имэйлийг бичихдээ өөр нэг бичил бодол, шүүмжлэл агуулан мутарлаж байна. Энэ нь юу вэ гэвэл манай энэ ISP-уудийн ихэнх нь өөрсдөө ч "бит" болон "байт"-ийн ялгааг дорвитой гаргахгүй байна.
Ер нь шинэ хуучин, том, жижиг гэлтгүй бүхий л Интернэт үйлчилгээ үзүүлэгч компаниудийн үнийн саналийг харж байхнээ "хагас мегабайт" хурд ч гэх юм, 128 килобайт (байт) гэх мэтчилэн хурдаа байтаар илэрхийлсэн байх юм. Утсаар лавлагаа хийхэд ч мөн нөгөөх ихийг мэдэгч операторууд нь хээв нэг "Тийм байт" л гэж хэлж сууна.
Уул нь олон улсад тогтсон зарчмаар бол дамжуулах хурдийг бит-ээр, багтаамж эзэлхүүнийг байт-аар илэрхийлдэг гэдгийг компьютерийн чиглэлээр ажилладаг хүмүүс нэн ялангуяа ISP-ийнхэн мэдмээр л юм. Дуудахад бага ялгаатай боловч 8 дахин зөрүүтэй 2 нэгж шүү дээ.
Үүнийгээ тэмдэглэхдээ ч гэсэн бит-г жижгээр бит 128Кбит (килобит пэр секунд) гэж, байт-ыг томоор байт 256 КБ (килобайт) гэдэг. Үнэхээр л интернэт хурдаа манай улс дангаараа байт-аар илэрхийлэх гэж байгаа бол 128/8=16Кбайт гэмээр юм.
Ялихгүй зүйл шүүмжилж байгаа юм шиг мөртлөө аливаа юм жижиг зүйлээс эхэлдэгт л учир буй. Үйлчилгээний этик-ээ бодох хэрэгтэйн дээр энэ чинь бас боловсролийн түвшинг харуулж байгаа юм биш үү? Зүй нь тэгэхээр бид 256 килобайт секунд (256КВ = 2048Кбит) хурдтай үйлчилгээг сарийн 20$-т авах ёстой байсан бол 32 килобайт секунд (256Кбит = 32КБайт) хурдаар авснийхаа төлөө 8 дахин бага төлбөр 2,5$ төлөх ёстой байхнээ. Ялихгүй биш том зөрөө байгаа биз?
ICT-ийн сүлжээнд байгаа ихэнх хүмүүс миний нэгэн адил энэ Шекспир-ийн зохиол шиг (инээдмийн эмгэнэл) байдлийг хараад дотроо нэгийг бодож байсанд эргэлзэхгүй байна. Гэхдээ бас энэ листэд ISP-ийн том том дарга нар бас байгаа байх гэж бодно. Үйлчилгээгээ нэг хараад үзээрэй л гэж хэлэх гэсэн юм.
Эрхэм нөхдийг хүндэтгэсэн,
Хоссо.
hosso83 эт yahoo.com
Comments
ee ariach dee ene isp -nvvd
ene aria heterne ee . iim vilchilgee iim orchind yaj bolowson hvchinvvd ni garch irehiin bol doo , hoccog demjine ee
Сэтгэгдлээ бичиж үлдээх