МУГД П.Жигжидсүрэнгийн нэрэмжит 3-р тэмцээнд амжилттай оролцлоо

Цэцэн нүүдэл шатрын клубын тамирчин Д.Номинэрдэнэ, Б.Халиун, А.Энхтуул, М.Ананд нар алтан медаль, Г.Пүрэвлхам мөнгөн медаль, Б.Энхбаяр, Г.Номин нар хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн амжилттайгаар Монгол улсын гавъяат дасгалжуулагч П.Жигжидсүрэнгийн нэрэмжит Өсвөрийн шатарчдын 3-р тэмцээнд оролцлоо.

Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн спорт зааланд 2007-10-4, 5-ны өдрүүдэд болж өнгөрсөн уг тэмцээн нь жил бүр уламжлал болгон явагддаг, улсын чанартай тэмцээн юм.

Тэмцээнийг Олимпын хороо ивээн тэтгэж явуулсан.

Comments

Сэтгэгдлээ бичиж үлдээх

  • Allowed HTML tags: <a> <em> <strong> <cite> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd>
  • Lines and paragraphs break automatically.

More information about formatting options