Батлав. Захирал Т.Мижиддорж
Хотын төв нийтийн номын сангийн
Гэрээр ном олгох үйлчилгээний журам
Гэрээр ном олгох үйлчилгээ нь номын сангийн уламжлалт үйлчилгээнүүдийн нэг хэлбэр бөгөөд ном, хэвлэлийн бусад бүтээгдэхүүнийг тодорхой хугацаанд номын сангаас гадуур ашиглуулах, номын сангийн өөрийн орлогыг бүрдүүлэхэд зориулагдсан.
1.1. Уншигчийн номын сангийн бүртгэл нь хүчинтэй байх.
1.2. Номын санд бүртгүүлэлгүй иргэдэд гэрээр ном олгохгүй.
1.3. Гэрээр ном авахыг хүссэн уншигчийн хүчинтэй иргэний үнэмлэх, насанд хүрээгүй уншигчийн эцэг, эх, асран хамгаалагчийн нь иргэний үнэмлэхийг номын санд авч үлдэж, зохих төлбөрийг урьдчилан төлүүлж үйлчилнэ.
1.4. Гэрээр ном олгохдоо тухайн номын тоо ширхэг, эрэлт хэрэгцээг харгалзан хугацааг тогтооно.
1.5. Олон хувьтай ном товхимолыг 3-5 хоногийн хугацаатай олгоно.
1.6. Амралтын өдрүүд нь гэрээр ном олгосон хугацаанд тооцогдоно.
1.7. Уншигч нь 1 хоногт 1 уран зохиолын номыг 200 төгрөг, бусад төрлийн 1 номыг 1 хоногт 300 төгрөгийн төлбөртэйгээр олгоно.
1.8. Уншигч нь гэрээр авч ашигласан номоо хоног хэтрүүлэн авчирсан тохиолдолд хэтэрсэн хоног бүрээр уран зохиолын ном 300 төгрөг, бусад төрлийн ном 400 төгрөгийн торгуулийн төлбөрийг нэмж төлнө.
1.9. Хүүхдийн нимгэн уран зохиолын номыг нэг хоногт 100 төгрөгөөр олгоно. Хэтрүүлсэн хоногт ном бүрд 150 төгрөгийн торгуул нэмж төлнө.
1.10. Хүүхдийн бусад ном зохиолыг нэг хоногт 200 төгрөгөөр олгоно.
1.11. Номыг буцааж өгөх өдөр нь номын сангийн амралтын өдөр таарвал номын сангийн жижүүрийн ажилтанд өгч, ном буцааж өгсөн тухай тасалбар авна.
1.12. Номын сангаас гэрээр авч хэрэглэж байгаа номын хуудсыг нугалж, зурж тэмдэглэгээ хийх зэргээр гэмтээлгүй ашиглах шаардлагатай бөгөөд хэрэв үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд Уншлагын танхимаар үйлчлүүлэх журмын 1.19, 1.20, 1.21-д заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
1.13. Номын сан нь уншигч, үйлчлүүлэгчээс төлж байгаа аливаа мөнгөн төлбөр, торгуульд 2 хувь тасалбар бичигдэж, уншигч, үйлчлүүлэгч нь тасалбар дээр гарын үсэг зурж, нэг хувийг заавал шаардаж авна.
Comments
Сэтгэгдлээ бичиж үлдээх