Та бүхнийг манай сонинг дэмжиж хамтран ажиллахыг урьж байна.
1. Найз клубүүдэд тавигдах шаардлага:
•Өөрийн сургууль дээрээ манай сонины танилцуулах өдөрлөгийг зохион байгуулах. Бие даасан болон хамтарсан хэлбэрээр.
•Клубийн нийт гишүүддээ сонинг танилцуулах. Сонирхсон гишүүд сонинг 25%-н хөнгөлттэй үнээр авах боломжтой. Авахдаа нэгдсэн журмаар авч байх.
•Өөрсдийн болон сургуулийнхаа оюутнуудын бичсэн бүтээлийг сонинд өгч байх.
•Сургууль дээрээ сонины борлуулагчаар ажиллах боломжтой. Оюутнууд сургуулийн захиргаанаасаа зөвшөөрөл авч борлуулалтын нэг цэгтэй болж завсарлагааны цагаараа сонинг борлуулах бүрэн боломжтой. Борлуулалт бүрээсээ 25%-иа авах.
•Сониноос зарлаж борлуулалтын уралдаанд клубээрээ оролцох.
•Сургуулийнхаа оюутнуудын сонины захиалгыг авах, түгээх ажилыг хариуцах.
•Сургуульдаа болж байгаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг бидэнд хүргэх.
•Найз клубүүд хамтран хүмүүнлэгийн болон олон талт үйл ажиллагаа зохион байгуулах.
•Бусад найз клубүүдтэй танилцах
•Yahoo messenger-р байнга харилцаж байх зэрэг болно.
2. Хамтрагч байгууллага болохыг хүсвэл
• Сар бүр нийтлэл, материал өгч байх
• Сонинд тухайн байгууллагын лого, утас, хаяг гэх мэт холбогдох мэдээллүүд байрлана.
• Тухайн байгууллага өөрийн ажилтанууд, үйлчлүүлэгч, гишүүддээ сонинг танилцуулж сонирхсон хүн бүр 25- 50%-н хөнгөлттэй авах эрхтэй. Нэгдсэн журмаар авна.
• Тухайн байгууллагын ажилтанууд гэр бүлийн хамт, мөн байгууллагын үйлчлүүлэгч, гишүүдэд зориулан “Зөв сэтгэж зөв амьдрах нь” нээлттэй өдөрлөгийг хамтран зохион байгуулах. гэх мэтээр хэн хэнийгээ дэмжиж ажиллах.
Comments
Сэтгэгдлээ бичиж үлдээх