Ховд аймгийн Нийтийн номын сангийн танилцуулга

ТӨВ НОМЫН САН
Тус номын сан нь 1938 онд 500 орчим боть номтой нэг номын санчтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.
Төр засгаас авч явуулж байгаа арга хэмжээний үр дүнд зохион байгуулалтын хувьд бэхжиж, захирал ,ном зүйч-арга зүйч, нягтлан бодогч ,фондын эрхлэгч, гэрээр ном олгогч, ном ажиллагч каталогич, үйлчилгээний номын санч 6, үйлчлэгч 3, сахиул 2 гэсэн 18 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Төв номын сан нь 98200 гаруй боть ном хэвлэлийн 3 фондтой. Нэг ээлжиндээ 210 гаруй хүнд үйлчлэх хүчин чадал бүхий 5 уншлагын танхим, уншлага үйлчилгээний 3 тасаг, ажлын 2 байртайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Жилдээ 778 гаруй боть номоор фондоо баяжуулж, 2867 байнгын уншигчид карт нээж ,35112 ирцэд, 60051 боть ном олгож үйлчилсэн.
Төв номын сан нь дараах тасаг танхимаар үйлчилж байна.
ҮҮНД:
• Үндсэн фондын тасаг
• Мэдээлэл ном зүйн тасаг
• Гэрээр ном олгох тасаг
• Уншлагын их танхим /8-11/-р анги,
• Уншлагын их танхим /8-11/-р анги,
• Эрдэм шинжилгээний уншлагын танхим /Насанд хүрэгсэд ба оюутан/
• Их мэдэх танхим / 5-7/-р анги.
• Үл мэдэх танхим /1-4/ -р анги.

“Их мэдэх” танхим

“Их мэдэх” танхим нь: хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, нийгмийн идвэхи чармайлттай болгох, оюун ухааныг нь хөгжүүлэхэд оршино.
ЕБС-ийн 5-7-р ангийн уншигчдад үйлчлэхдээ уншигчийн картыг /уншигчийн дэвтэр/ 300 төгрөгөөр нээж тухайн жилдээ хүчинтэй үйлчилнэ.
Уншигчдын идэвхи оролцоог сайжруулахын тулд тэмцээн уралдаан зохиох.
- Тус танхим нь ойрын фондондоо 900 гаруй номтой.
- Хамгийн олон ном уншсан идэвхитэй уншигч хамт олон, уншигчийг “тэргүүний уншигч”-аар шалгаруулж “Тэргүүний уншигч “ самбарт тавьж сурталчилна.

“Үл мэдэх” танхим

“Үл мэдэх “ танхим нь ЕБС-ийн 1-4-р ангийн сурагчдад үйлчлэх бөгөөд уншигчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, оюун ухаан авъяас чадвараа хөгжүүлэх, унших бичих ярих чадвараа сайжруулахад оршно.
Уншигчдад үзүүлэх үйлчилгээ:
-Уншигчдийн картыг /уншигчийн дэвтэр/ 300 төгрөгөөр нээж тухайн жилдээ хүчинтэй үйлчилнэ.
- Уншигчдад номын сангаар үйлчлүүлэх талаар дэлгэрэнгүй зөвлөгөө өгнө.
- Хамгийн олон ном уншсан идвэхитэй уншигч хамт олон, уншигчийг “тэргүүний уншигч”аар шалгаруулж “Тэргүүний уншигч “ самбарт тавьж сурталчилна.

“Америкийн соёл мэдээллийн төв

Уншигчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, гадаад хэлний боловсорлыг дээшлүүлэхэд оршино.
- Уншигчдад хүргэх үйлчилгээ:
- Уншигчдад 600 төгрөгөөр карт нээж, англи франц хэлний сурах бичгээр хангана. / гадаад хэлний сонирхсон сурах бичгээр/
- Гадаадын их дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах ,талаар зөвлөлгөө өгөх.
- Үнэгүй интернет ашиглах
- Компьютер Англи, Франц хэлний сургалт явуулах, скайнер, канон, слайд, Компьютерийн үйлчилгээ зэргээр ард иргэдэд үйлчилнэ.
- Хамгийн олон ном уншсан идвэхитэй уншигч хамт олон, уншигчийг “тэргүүний уншигч”аар шалгаруулж “Тэргүүний уншигч “ самбарт тавьж суртачилна.

Уншлагын их танхим

Тус танхим нь 1990 оноос эхлэн 2 ээлжийн номын санчтай ажиллаж эхэлсэн бөгөөд одоо нэг ээлжинд 90 гаруй хүн сууж үйлчлүүлэх багтаамж бүхий өрөө байр сандал ширээтэй, үйлчлүүлэгчдийн оюуны хэрэгцээг хангахаар шинжлэх ухааны бүх салбарын 10000 гаруй боть номтой ойрын номын фондтой, өдөрт 16 цаг тасралтгүй ажилладаг. 8-11-р ангийн сурагчдад үйлчилнэ.
Уншигчдад 600 төгрөгөөр уншигчийн карт нээлгэж, уншигчийн үнэмлэх авснаар тэр жилдээ хүчинтэй.

Эрдэм шинжилгээ-чөлөөт уншлагын танхим

Тус танхим нь 2006 оноос эхлэн ажиллаж байгаа ба багш, оюутан болон насанд
хүрэгсдэд ном хэвлэл, мэдээллээр үйлчилдэг.
Ойрын фондондоо 5000 гаруй номтой. Нэг ээлжинд 40 гаруй хүн сууж үйлчлүүлэх багтаамж бүхий танхимтай.
Уншигчдад 600 төгрөгөөр уншигчийн карт нээлгэж, уншигчийн үнэмлэх авснаар тэр жилдээ хүчинтэй.

Гэрээр ном олгох тасаг

Тус тасаг нь 1973 оноос үйл ажиллагаагаа явуулж байна.Энэ тасаг нь орчин үеийн болон уран зохиолын номуудаар ойрын фондоо бүрдүүлэн уншигч хэрэглэгчдэд хэрэгцээтэй,сонирхсон ном зохиолуудыг нь гэрээр өгч үйлчилдэг юм.Аливаа нэг уншигч ойрын фондонд байхгүй байгаа номыг захиалгын хуудсаар дамжуулан төв фондноос авч унших боломжтой.
Гэрээр ном олгох тасаг нь :Уншигчдад гэрээр ном олгохдоо иргэний үнэмлэх, албан газрын болон оршин суудаг багийн засаг даргын тодорхойлолтыг үндэслэн карт нээж өгнө.
Уншигч гэрээр ном авахдаа 1200төг төлж карт нээлгэнэ.

Номын сангийн фонд

Манай номын фонд нь 98000 гаруй мянган боть ном хэвлэлтэй. Үндсэн 3 фондтой, уншлагын 5 танхим, гэрээр ном олгох тасагт уншигчдын захиалгаар үндсэн фондноос шилжүүлэн олгож үйлчилдэг.

Мэдээлэл номзүйн тасаг
Тус тасаг нь Төв номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа шинжлэх ухааны бүх салбарын номуудыг нээн харуулах, үндсэн каталог ашиглаж өөрийн хэрэгцээт номын зохиогч, номын нэр, ангилалын шифр, он зэргийг захиалгын хуудсанд бичиж номын санчдад өгөхөд мэргэжлийн зөвлөгөө, зааварчилгаа өгч үйлчилдэг.Үндсэн фондонд байгаа нэг хувьтай ба ховор ном хэвлэлийг уншиж ашиглах, шинээр ирсэн шинэ номын мэдээлэл авах зэрэг үйлчилгээг үзүүлнэ.

Нэр:Б.Одонпүрэв
Боловсрол:Дээд
Мэргэжил: Түүхч
Мэргэжлийн: зэрэг:Бакалавр
Эрхэлж буй ажил:Захирал

Нэр:Д. Саранцэцэг
Боловсрол:Дээд
Мэргэжил:Номынсан-мэдээлэл зүй
Мэргэжлийн: зэрэг:Бакалавр
Эрхэлж буй ажил:Аргазүйч

Нэр:М.Эрдэнэ
Боловсрол:Тусгай дунд
Мэргэжил:Номынсанч
Мэргэжлийн зэрэг:
Эрхэлж буй ажил:Номын санч

Нэр:Ц.Мөнхжаргал
Боловсрол:Дээд
Мэргэжил:Номынсан-мэдээлэл зүй
Мэргэжлийн зэрэг:Бакалавр
Эрхэлж буй ажил:Номын санч

Нэр:Б.Алимаа
Боловсрол:Бүрэн дунд
Мэргэжил: Номын санч
Мэргэжлийн зэрэг:
Эрхэлж буй ажил:Фондын эрхлэгч
Нэр:М.Чимэгээ
Боловсрол:Тусгай дунд
Мэргэжил:Номын санч
Мэргэжлийн зэрэг:
Эрхэлж буй ажил:Номын санч

Нэр:Д.Оюунчимэг
Боловсрол:Бүрэн дунд
Мэргэжил: Нарийн бичиг-оператор
Мэргэжлийн зэрэг:
Эрхэлж буй ажил:Номын санч

Нэр:О.Өлзийсайхан
Боловсрол:Дээд
Мэргэжил: Эрх зүйч
Мэргэжлийн: зэрэг:Бакалавр
Эрхэлж буй ажил:Номын санч

Нэр:Г.Баяраа
Боловсрол:Дээд
Мэргэжил: Нягтлан бодогч
Мэргэжлийн: зэрэг:Бакалавр
Эрхэлж буй ажил:Номын санч
Нэр:Б.Шинэбилэг
Боловсрол:Дээд
Мэргэжил: Газар зүйн багш
Мэргэжлийн: зэрэг:Бакалавр
Эрхэлж буй ажил:Номын санч

Нэр:В.Алтанцэцэг
Боловсрол:Дээд
Мэргэжил: Багш, орчуулагч
Мэргэжлийн: зэрэг:Бакалавр
Эрхэлж буй ажил:Номын санч

Нэр:О.Чанцалмаа
Боловсрол:Дээд
Мэргэжил: Нягтлан бодогч
Мэргэжлийн: зэрэг:Бакалавр
Эрхэлж буй ажил:Нягтлан бодогч

Нэр:Л.Даваахүү
Боловсрол:Дээд
Мэргэжил: Номын сан мэдээлэл зүйч
Мэргэжлийн: зэрэг:Бакалавр
Эрхэлж буй ажил:Ном ажиллагч-каталогч

Нэр:Л.Доржпүрэв
Боловсрол:Тусгай дунд
Мэргэжил:Хөгжимчин
Мэргэжлийн: зэрэг:
Эрхэлж буй ажил:Сахиул

Нэр:Б.Цээрэн
Боловсрол:Бүрэн дунд
Мэргэжил: Цахилгаанчин
Мэргэжлийн: зэрэг:
Эрхэлж буй ажил:Сахиул

Нэр:Б.Оюунбилэг
Боловсрол:Тусгай дунд
Мэргэжил: Худалдагч
Мэргэжлийн: зэрэг:
Эрхэлж буй ажил:Үйлчлэгч

Нэр:Б.Цогтчимэг
Боловсрол:Бүрэн дунд
Мэргэжил: Радио уезелийн техникч
Мэргэжлийн: зэрэг
Эрхэлж буй ажил:Үйлчлэгч

Нэр:Д.Отгонжаргал
Боловсрол:Бүрэн бус дунд
Мэргэжил:
Мэргэжлийн: зэрэг:
Эрхэлж буй ажил:Үйлчлэгч

/Зургийн тайлбар/
Д.Баарай даргатай хамт олон
Д.Молом даргатай хамт олон
Д.Пүрэвжав даргатай хамт олон
Шарав даргатай хамт олон
Г.Жавзмаа даргатай хамт олон
М.Баатар даргатай хамт олон
Б.Одонпүрэв даргатай хамт олон

Comments

Ta buhend sain saihnyg husie.

Hovd aimgiin tuv nomyn sangiin hamt olond mendchilgee devshuulj sain saihnyg husie. Olon jiliin bayalag turshlagatai, mash sain uilchilgeetei, tseverhen, ungulug, ih saihan nomyn san. Olon ch nomtoi. 1 davhryn huuhdiin, 2 davhryn tomchuudyn saruulhan zaal uud ni odoo ch setgeld todhon baina.

Dambyn Lkhagvasuren. (1979-1989 ony unshigch)

номын сан

үнэхээр гое шүү

Сэтгэгдлээ бичиж үлдээх

  • Allowed HTML tags: <a> <em> <strong> <cite> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd>
  • Lines and paragraphs break automatically.

More information about formatting options