Цэцэн нүүдэл шатрын клубын товч танилцуулга

Тус клуб нь 2000 онд Отгонтэнгэр нэртэй анх байгуулагдаж, хот улс болон олон улсын өсвөрийн шатрын тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа.
2006 оноос Цэцэн нүүдэл нэртэйгээр шатрын клубын үйл ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлэн явуулж байна.

2002, 2003, 2004, 2005 онуудад Монгол улсын Өсвөр үеийн шатрын аварга баг, 2006 онд 4-р байр, 2007 онд 2-р байр эзэлсэн.
2005, 2006 онуудад Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод болсон Олон улсын өсвөрийн шатрын тэмцээнд багаараа Монгол улсаа төлөөлөн оролцож, 2-р байр эзэлсэн.
2006 оны 11 сараас эхлэн Улаанбаатар хотын Хүүхдийн номын сангийн байранд хичээллэж эхэлсэн.

Манай клубд
- Монгол улсын дэд мастер, Улсын аваргын мөнгөн медальт, Олон улсын тэмцээний алтан медальт Мөнхбатын Ананд,
- Монгол улсын дэд мастер, Ази тивийн хүрэл медальт, Улсын аваргын алт, мөнгөн медальт, Олон улсын тэмцээний алтан медальт Баттөрийн Халиун,
- Монгол улсын дэд мастер, Улсын аваргын алтан медальт, Олон улсын тэмцээний хүрэл медальт Батдэлэгийн Энэрэл,
- Монгол улсын дэд мастер, Улсын аваргын хошой хүрэл медальт, Олон улсын тэмцээний мөнгөн медальт Баясгалангийн Билэгжаргал
- 2007 оны Хот, Улсын аваргын алтан медальт Баатардоржийн Батхишиг
- 2006 оны Улсын аваргын мөнгөн медальт, Олон улсын тэмцээний мөнгөн медальт Даваадэмбэрэлийн Номинэрдэнэ
- 2003 онд Грекийн Афинд болсон Өсвөрийн дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцсон, Улсын аваргын мөнгө, хүрэл медальт Довдондоржийн Энхчимэг
- Улсын аваргын хошой мөнгөн медальт, Улаанбаатар хотын хошой аварга, бусад уралдаан тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл медальт Уртнасангийн Насанжаргал
- Улаанбаатар хот, Дүүргийн аварга, Цодгор хүү тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, Олон улсын тэмцээний хүрэл медальт Батболдын Батчимэг
- 2006 онд Гүрж улсын Батуми хотод болсон Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон, дүүрэг, хотын аварга Ганбаатарын Сугар
- Монгол улсад зохиогддог өсвөрийн шатрын уралдаан тэмцээнүүдийн медальт Байгалмаагийн Намуун, Ганбатын Пүрэвлхам, Цэнддоржийн Золбаяр, Цэнддоржийн Золзаяа нар хичээллэж байдаг.

Цэцэн нүүдэл шатрын клубт 5-аас дээш насны хүүхдүүд суралцдаг. Клубын захирлаар Х.Эрдэнэдорж, багш дасгалжуулагчаар А.Баярсайхан, Б.Дагвадорж нар ажилладаг.

Манай клубын харилцах хаяг:
Д.Нацагдоржийн нэрэмжит, Улаанбаатар хотын төв номын сан
Сөүлийн гудамж-7, Улаанбаатар 28
Сүхбаатар дүүрэг, 2-р хороо

Утас: 99131835, 96203298, 99781395, 325055
Имэйл: tsetsennuudel@yahoo.com

Comments

Ta buhend ene udriin mend.

Ta buhend ene udriin mend. Tanai clubt burtguulj boloh uu. Heden nasnaas doosh we. Meddeggui hun bj boloh uu.
Tuya

Хотын төв номын сангийн зүүн хаалгаар орж,

Цэцэн нүүдэл
шатрын клуб 2-р давхарт нь байрлаж байгаа.
Уг клуб нь тус номын санд өрөө түрээслэн үйл ажиллагаагаа явуулдаг.
Та утсаар нь холбогдон эсвэл ирж уулзан дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Баярлалаа.
==
http://www.acic.edu.mn/jbegzsuren

Сэтгэгдлээ бичиж үлдээх

  • Allowed HTML tags: <a> <em> <strong> <cite> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd>
  • Lines and paragraphs break automatically.

More information about formatting options