Интернэт сонин

===
http://internetnews.pbwiki.com/ вэбээс авлаа.
===

Үндэслэл

Монгол улсад интернет мэдээллийг тэр болгон интернетэд шууд холбогдон унших боломж хүн бүрт байхгүй байгаа өнөө үед интернет мэдээлэлийг өөрийн оршин суугаа газарт ойр байгаа интернет үйлчилгээний газраас хэвлэн авч унших боломж Монголчуудад байгаа юм. Одоогийн байдлаар Монголд интернет үйлчилгээний газар А4 цаас нэг нүүр хэвлүүлэн авахад 50 орчим төгрөг байна. Иймээс интернетээс уншигчдын анхаарлыг татаж байгаа болоод зөв үзэл санаа бүхий мэдээлэлүүдийг нэгтгэн 1-10 нүүр хуудас болгон эмхтгээд Portable Document Format (PDF) буюу хэвлэх файл хэлбэрээр байрлуулах юм. Ингээд уншигч та 50-500 төгрөгөөр тодорхой мэдээллийг хэвлэн авснаар өөрөө уншаад зогсохгүй гэр бүл, найз нөхөддөө дамжуулан уншуулах боломжийг олох болно. Тэрчлэн гэртээ компьютертай боловч интернетэд байнга орох боломжгүй хүмүүс файл зөөгч (Flash Memory) болон олон дахин бичиж арилгаж болдог диск (RW-CD) ашиглан интернет үйлчилгээний газраас файлийг хуулуулан авч гэртээ нээн тавтай унших боломжтой юм. Бүх нийтийг интернетжүүлэх ажил жигдэрч Монголын иргэд чөлөөтэй интернетэд орох боломжтой болтол интернет мэдээллээс хоцрохгүй байх нэгэн боломжийн нэг нь энэ юм. Настай буурлууд, цаг завгүй гадаа ажилтай иргэд маань интернетэд суугаад мэдээлэл унших нь цаг хугацааны хувьд ч, бэл бэнчингийн хувьд ч боломжгүй юм. Харин бидэнд долоо хоногтоо нэг удаа ойрхон интернет үйлчилгээний газар ороод хүмүүсийн анхаарлыг татаж байгаа мэдээллийг эмхтгэн бэлтгэсэн Интернет сониныг нээн өөрийн сонирхож байгаа дугаарыг бүтнээр болон хэсэгчлэн хэвлэн авч цаг заваа зохицуулан унших боломжтой юм. Цаашилбал гадаад оронд ажиллаж байгаа Монголчуудын ихэнхи нь интернет мэдээлэлийг унших боломжгүй хүмүүс байдаг билээ. Интернет сонин нь интернетээс аль болох хүмүүсийн анхаарлыг татаж байгаа нийтлэл бичлэгүүдийг эмхтгэн гадаад дотоодод оршин суугаа Монголчууддаа амралт чөлөөт цагаараа хэвлэн унших боломжийг олгохыг зорих болно.

PDF-Хэвлэх файлийг нээн хэвлэх талаар

Энэ нүүр хуудасны баруун хэсэгт байгаа Recent activity-Recently edited pages товчлуурыг дарж хавсаргасан файлуудыг харах боломжтой юм. Энд Internet файлууд дугаартайгаа байх болно. Уг файлыг нээж хэвлүүлэн авах боломжтой юм. Энэ файлыг өөрийн хүссэн цаасны хэмжээгээр хэвлэн авч болох боловч Монгол орны өнөөгийн нөхцөлд А4 цаасан дээр хэвлүүлэн авах нь илүү хямд тусна. PDF файл нээгдэхгүй байгаа тохиолдолд дараах интернетийн холбоосоос PDF уншигчийг үнэгүй татаж авч компютердээ суулгаснаар төвөггүй нээх болно.

http://www.adobe.com/products/acrobat/readstep2.html

Санал хүсэлт хүлээн авах

Уншигчдын санал хүсэлтийг enkheejee@yahoo.com хаягаар хүлээн авна. Уншигч бүрт нэг бүрчлэн хариу өгөх боломжгүй тул нийтлэг санал хүсэлтийн хариуг сониноороо дамжуулж өгөх буюу сониныхоо цаашдын үйл ажиллагаандаа тусгал болгох байдлаар хариу өгөх болно.

Интернет сонинг эмхтгэн бэлтгэгч Б.Энхжаргал
2007 оны 1 дүгээр сар 8

===
http://internetnews.pbwiki.com/ вэбээс авлаа.
===

Comments

Сэтгэгдлээ бичиж үлдээх

  • Allowed HTML tags: <a> <em> <strong> <cite> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd>
  • Lines and paragraphs break automatically.

More information about formatting options