Уншигчдын орох бүртгэл, хяналтын програм нь уншигч, үйлчлүүлэгчдийнхээ үйлчилгээний хугацааг хүчинтэй байгаа эсэхийг хянах, үйлчлүүлэгчдийн ирсэн статистик мэдээг гаргахад зориулагдсан.
Энэ програм нь 4 модультай, дотоод сүлжээнд ашигладаг, Interbase-д мэдээллийн санг зохион байгуулсан:
- Бүртгэлийн номын санчийн Уншигчийн бүртгэлийн модуль
- Орох хаалган дээр ашиглах Уншигчийн хяналтын модуль
- Үйлчилгээний номын санчийн Хяналтын модуль
- Програмын ерөнхий тохиргоо, өгөгдлийг хянах Эрхлэгчийн модуль
Уншигчдын орох бүртгэл, хяналтын програмыг байгууллагынхаа үйлчилгээнд нэвтрүүлэхийг хүссэн иргэн та Хотын төв номын санд зочилж, програмын ажиллагаатай танилцаарай.
Програмыг танай үйлчилгээнд нэвтрүүлэхэд 25000 төгрөгийн үйлчилгээний төлбөртэй.
Програмыг ашиглахад шаардагдах зүйлс:
- Байгууллагын дотоод сүлжээ
- Уншигчийн зургийг компьютерт шууд оруулах Тоон аппарат
Програмын шинэчлэлтүүд:
2007-1-26
Уншигчийн бүртгэлийн модульд
- Тухайн өдөрт шинээр нэмэгдсэн уншигчдын мэдээлэл, тайлан
- Заавал жагсаалтанд байхгүй уншигчийг л нэмдэг болгосон
Comments
Сэтгэгдлээ бичиж үлдээх