Уншлагын танхимаар ном олгох үйлчилгээ

Батлав. Захирал Т.Мижиддорж

Хотын нийтийн төв номын сангийн Уншлагын танхимаар үйлчлэх журам

1.1. Уншигчийн номын сангийн бүртгэл нь хүчинтэй байх.
1.2. Номын санч нь номыг олгохдоо уншигч, үйлчлүүлэгчийн дараах бичиг баримтуудаас аль нэгийг шаардаж авна. Үүнд: Иргэний үнэмлэх, Ажлын үнэмлэх, Оюутны үнэмлэх, Сургуулийн тодорхойлолт.
1.3. Уншигч уншлагын танхимд нэг удаад 1-4 ширхэг номыг 2-6 цаг хүртэл хугацаагаар авч болох ба авсан номын тооцоог бүрэн дуусгаж, дараагийн захиалгыг өгнө.
1.4. Ашиглахаар авч байгаа ном, бусад материалын бүрэн бүтэн байдлыг номын санчийн дэргэд уншигч нь шалгаж авна. Хэрэв ямар нэг гэмтэлтэй байвал түүнийг тэр даруйд номын санчид үзүүлэн, зохих тэмдэглэл хийлгэнэ.
1.5. 1-3 хувьтай, эрэлт хэрэгцээ ихтэй номыг 2 цаг хүртэл, бусад номыг 3 цаг хүртэл хугацаагаар, уншлагын танхимаар ашиглуулна.
1.6. Захиалгын хуудас – 20 төг
Уншигч эсвэл үйлчлүүлэгч нь Фонд, Лавлагаанаас ном, хэвлэлийг захиалж авчруулахдаа авчруулах ном бүрдээ захиалгын хуудас бичнэ.
1.7. Суудал ашиглалт – 500
Номын сангийн ном, хэвлэл, материал ашиглалгүй зөвхөн суудал ашиглахад 500 төгрөг,
1.8. 1.5-д зааснаар эрэлт ихтэй зарим номыг заасан хугацаанаас хэтрүүлэн ашигласан тохиолдолд хэтрүүлсэн цаг бүрээрээ ном бүрд 100 төгрөгийн торгуулийг уншигчаар төлүүлнэ.
1.9. Номын санч нь олгосон ном, хэвлэл, бусад материалыг уншигчийн карт, номын формуляр, ном олголтын програм дээр бүртгэнэ.
1.10. Зөрчил гаргасан уншигч, үйлчлүүлэгчид зохих хариуцлагыг хүлээлгэнэ.
1.11. Уншигчийн захиалсан ном, хэвлэл, бусад материалыг номын сангийн фонд болон уншлагын танхим дахь ойрын фондоос авч олгох
1.12. Үндсэн фондоос нэг уншигчид ном авч олгоход 5-15 минут зарцуулна
1.13. Уншлагын танхимууд болон үндсэн фондонд 17:00 цагаас хойш дараа өдрийн 9:00 цаг хүртэлх хугацаагаар Гэрээр ном олгох журмын дагуу гэрээр ном олгоно. Энэ үйлчилгээний төлбөр нь ном бүрд 200 төгрөг байна.
1.14. Ганц хувьтай болон толь бичиг, лавлагааны ном, товхимолыг гэрээр олгохоос татгалзах
1.15. Уншлаганд гарсан номын ашиглах хугацааг дараагийн захиалга ирээгүй тохиолдолд сунгаж болно.
1.16. Уншлагын танхимаар авч ашиглаж байгаа ном, хэвлэл, бусад материалыг номын санчийн зөвшөөрөлгүй номын сангаас гадагш авч гарахыг хориглоно.
1.17. Номын сангаас авч хэрэглэсэн номоо хугацаанд буцааж өгөөгүй тохиолдолд гэр, ажил, сургуулийн хаягаар араас нь явсан унаа, утасны гэх мэт холбогдон гарсан зардлыг торгууль дээр нэмж төлүүлэх.
1.18. Номын санчийн зөвшөөрөлгүйгээр ном, хэвлэлийг номын сангаас гадагш авч гарсан тохиолдолд ном бүрээр 800 төгрөг, хонуулсан тохиолдолд ном бүхэнд хэтэрсэн хоногоор 400 төгрөгийн торгуулийг нэмж төлүүлнэ.
1.19. Номын сангийн уншлагын танхимаар, гэрээр авсан ном хэвлэлээ алдаж үрэгдүүлсэн, урж гэмтээсэн тохиолдолд ижил номыг нь ажлын 5 өдөрт багтаан авчирч тооцоог дуусгана. Номыг ижлээр нь төлж чадаагүй тохиолдолд БСШУЯамнаас гаргасан журмыг баримтлан номын сангийн санхүүгээс тооцсон мөнгөн дүнгээр хохирлыг ажлын 3 өдөрт барагдуулна.
1.20. Номын сангийн уншлагын танхимаар, гэрээр авсан ном, хэвлэлийнхээ хуудсыг нугалж, зурж, тэмдэглэл хийж, бусад байдлаар гэмтээсэн тохиолдолд, номын үнийн 10%-тай тэнцэх төлбөрөөр торгууль ногдуулж, төлүүлнэ.
1.21. Авч ашиглаж байгаа номынхоо хуудсыг нугалах, зурж тэмдэглэх, бусад байдлаар гэмтээсэн зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргаж байгаа тохиолдолд номын үнийн 20%-тай тэнцэх төлбөрөөр торгууль ногдуулж, төлүүлнэ.
1.22. Уншлагын танхимд чанга ярьж, шуугиан үүсгэсэн уншигч, үйлчлүүлэгчийн ширээн дээр сануулга бичиг байрлуулж, номын сангаас гарах шаардлагыг тавих, энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд уншлагын танхимаас гаргаж, мөн 500 төгрөгийн торгууль төлүүлнэ.
1.23. Уншигч нь аливаа төлбөр, торгуулийн мөнгөн тооцоогоо тухай бүрд нь барагдуулах үүрэгтэй. Тухайн цагт төлбөрөө барагдуулах боломжгүй бол иргэний үнэмлэхээ үлдээж, тооцоог барагдтал хотын нийтийн номын сангуудаар үйлчлүүлэх эрхээ түр түтгэлзүүлнэ.
1.24. Номын сан нь уншигч, үйлчлүүлэгчээс төлж байгаа аливаа мөнгөн төлбөр, торгуульд 2 хувь тасалбар бичигдэж, уншигч, үйлчлүүлэгч нь тасалбар дээр гарын үсэг зурж, нэг хувийг заавал шаардаж авна.

Comments

Сэтгэгдлээ бичиж үлдээх

  • Allowed HTML tags: <a> <em> <strong> <cite> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd>
  • Lines and paragraphs break automatically.

More information about formatting options