Уншигч бүртгэл

Эрхэм та Хотын төв номын санд уншигчаар бүртгүүлэхэд:
- Иргэний үнэмлэх
/16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээ/
- Ажлын үнэмлэх
/эсвэл оюутны үнэмлэх, ЕБС-д сурдаг бол сургуулийн тодорхойлолт, эсвэл хорооны тодорхойлолт/
- Бүртгэлийн хураамж 5000 төг
/16 нас хүртэлх иргэд 1000төг, 45-аас дээш настай иргэд 1500төг/

Та дээрх бичиг баримт, хураамжийн төлбөрийг бэлтгээд, өөрийн биеэр Хотын төв номын сангийн Уншигч бүртгэл дээр хүрэлцэн ирж, бүртгүүлнэ үү. Баярлалаа.

Харин та Хотын төв номын сангийн ЧД, ХУД, БЗД, СХД дэхь салбар номын сангуудад уншигчаар бүртгүүлэх бол:
- Иргэний үнэмлэх
/16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээ/
- Ажлын үнэмлэх
/эсвэл оюутны үнэмлэх, ЕБС-д сурдаг бол сургуулийн тодорхойлолт, эсвэл хорооны тодорхойлолт/
- Бүртгэлийн хураамж 2000 төг
/16 нас хүртэлх иргэд 1000төг/
- Цээж зураг

Уншигч бүртгэлийн дэлгэрэнгүй журамтай танилцана уу

Батлав. Захирал Т.Мижиддорж

Хотын нийтийн төв номын санд
Уншигчаар бүртгүүлэх, бүртгэлээ сунгуулах журам

1.1. Номын санд бүртгүүлэхээс өмнө иргэн нь номын каталогтой танилцах үүрэгтэй.
1.2. Номын санд бүртгүүлсэн иргэнийг уншигч гэнэ.
1.3. Уншигч нь Хотын төв номын сангийн үйлчилгээний 4 танхим дахь ном хэвлэлийг авч унших болон бусад үйлчилгээг хүртэх нөхцөл бүрдэнэ.
1.4. Бүртгүүлэхдээ 1.5-д заасан бичиг баримтаа, 1.6-д заасан бүртгэлийн төлбөрөө бэлтгэж ирнэ. Өөр ямар нэг бичиг баримт, зураг гэх мэт зүйлс шаардлагагүй.
1.5. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Бичиг баримт нь Улаанбаатар хотын байгууллага, аж ахуйн нэгж, иргэний бүртгэлийн байгууллагаар баталгаажсан, хүчинтэй байхыг шаардана. Үүнд:
1.5.1. 16-аас доош насны хүүхэд:
а) Төрсний гэрчилгээ
б) Эцэг эх болон асран хамгаалагч хүний иргэний үнэмлэх
в) Сургуулийн тодорхойлолт
1.5.2. Иргэний үнэмлэхээ авсан сурагч
а) Иргэний үнэмлэх б) Сургуулийн тодорхойлолт
1.5.3. Ажилчин
а) Иргэний үнэмлэх б) Ажлын үнэмлэх
1.5.4. Оюутан
а) Иргэний үнэмлэх б) Оюутны үнэмлэх
1.5.5. Иргэд
а) Иргэний үнэмлэх б) Хорооны тодорхойлолт

1.5.6. Улаанбаатар хотын иргэн биш түр оршин суугаа, сурч байгаа иргэд:
а) Иргэний үнэмлэх
б) Түр оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
эсвэл оюутны байранд байгаа бол Байрны үнэмлэх
в) Оюутны үнэмлэх
в) Улаанбаатар хот дахь ах дүү эсвэл ураг төрлийн нэг хүний иргэний үнэмлэх

1.6. Номын санд бүртгүүлэхдээ дараах Бүртгэлийн төлбөрүүдээс аль тохирохоо төлнө:
- 45-аас дээш настай иргэд – 1500 төг
- Зуны хямдралын үед (1/VII-31/VIII) – 2500 төгрөг
- Бусад хугацаанд болон бусад иргэд – 4400 төгрөг

1.7. Уншигч нь бүртгүүлсэн, бүртгэлээ сунгуулсан өдрөөс эхлэн 1 жил үйлчлүүлэх эрхтэй. Зуны хямдралтай бүртгэлд хамрагдсан уншигчийн үйлчилгээний хугацаа бүртгүүлсэн өдрөөс 6 сар байна. Энэхүү хугацааг Үйлчилгээний хүчинтэй хугацаа гэнэ.

1.8. Номын сан нь уншигчийн мэдээлэл, тоон цээж зургийг компьютерийн мэдээллийн сандаа бүртгүүлсэн эсвэл бүртгэлээ сунгуулсан өдрөөс эхлэн 2 жил хадгална.

1.9. Номын сангийн уншигчийн бүртгэлийн дугаар, уншигчийн зураасан кодоо найз нөхөддөө шилжүүлэх зөрчил гаргасан тохиолдолд, 500 төгрөгийн торгууль ноогдуулна.

1.10. Номын сангийн уншлагын танхимуудаар үйлчлүүлэхдээ номын сангийн бүртгэлийн дугаараа цээжээр мэддэг, иргэний бичиг баримтаа авчирсан байх шаардлагатай.

1.11. Уншигчийн үйлчилгээний хүчинтэй хугацаа дууссанаас хойш нэг жилийн дотор номын сангийн уншигчийн эрхээ сунгуулна. Сунгуулахдаа иргэний бичиг баримтаа авчирч, 1500 төгрөгийн төлбөр тушаана. Сунгалт хийлгэснээр Үйлчилгээний хугацаа нь сунгуулсан өдрөөс эхлэн 1 жил байна.

1.12. Уншигчийн бүртгэлээ сунгуулалгүй, үйлчилгээний хугацаа дууссанаас хойш 1 жил өнгөрсөн тохиолдолд, таны бүртгэл компьютераас хасагдана. Бүртгэлийн мэдээлэл нь хасагдсан уншигч дахин номын сангаар үйлчлүүлэх тохиолдолд шинээр бүртгүүлнэ.

1.13. Уншигч нь гэрийн хаяг, утасны дугаар гэх мэт уншигчийн бүртгэл дэхь мэдээллээ өөрчлөгдсөн тохиолдолд номын сангийн бүртгэлийн ажилтанд хандаж, бүртгэлийн мэдээлэлдээ өөрчлөлт хийлгэх үүрэгтэй.

2007-7-5-нд "сунгуулсан өдрөөс эхлэн Үйлчилгээний хугацаа 1 жил байна" заалтыг нэмж орууллаа.

Бусад
Хотын нийтийн номын сангуудад (одоогоор зөвхөн Хотын төв номын санд) өдөрт хэдэн иргэн уншигчаар бүртгүүлдэг, Бүртгэлийн номын санч юуг анхаарч ажиллах, Номын санд бүртгүүлэхэд ямар журамтай, Уншигчийн үүрэг зэргийг энэ номонд бичнэ.

Comments

сайн байна уу

надад О.Мягмарын Сэтгэл судлал номноос анхаарал сэдвийг олж унших гэсэн юм аа яах вэ надад туслаач

Сургуулийнхаа номын сан,

найз нөхдөөс тань уг ном олдохгүй байгаа бол та
Манай Хотын төв номын сангийн ЧД, ХУД, БЗД, СХД-үүд дэхь Салбар номын сангуудаас уг номыг олж уншиж чадна.
Баярлалаа.
==
http://www.acic.edu.mn/jbegzsuren

Сэтгэгдлээ бичиж үлдээх

  • Allowed HTML tags: <a> <em> <strong> <cite> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd>
  • Lines and paragraphs break automatically.

More information about formatting options