Хотын нийтийн номын сангуудын электрон каталог
Шаардлагууд:
- Компьютерт тань АриалМон фонт суугдсан байх.
- Internet Explorer програм вэб хуудсаа нээх
- Компьютер тань интернэтэд холбогдсон байх
Каталог ашиглах заавар
Шинэ хэвлэгдсэн болон хэрэгцээт ном, сурах бичиг, хэвлэлийг Хотын төв номын сан нь худалдан авч өөрийн болон дүүргүүд дэхь номын сангуудынхаа номын фондыг баяжуулдаг.
Шинэ номын мэдээлэл дутмаг, ном худалдан авах төсөв хүрэлцэхгүй зэрэг шалтгаанаас болж шинэ ном, хэвлэл бүрийг цаг хугацаанд нь худалдан авах боломжгүйг анхаарна уу. Нийтийн номын сан учраас олон нийтэд түгээмэл хэрэглэгдэхгүй нарийн мэргэжлийн ном, сурах бичгийг худалдан авахаас татгалздаг.
Таньд хэрэгтэй мэдээллийг агуулсан ном, хэвлэл Хотын нийтийн номын сангуудад байгаа эсэхийг олж тогтооход Номын каталог нь зориулагдсан. Номын электрон каталогт Хотын нийтийн номын сангуудын Монгол, Орос, Англи хэл дээрх 1990 оноос хойших бүх ном, хэвлэл бүртгэгдсэн.
Номыг зохиогчоор /author/, номын нэрээр /title/, ISBN дугаараар /ISBN/, сэдвээр /subject/ , гарчгаар /topic/ , түлхүүр үг /keyword/ -ээр хайж олох боломжтой.
Хайж олоод тухайн номын шифр , нийт хэдэн ширхэг байгаа, аль аль үйлчилгээний танхимд байгаа зэргийг мэдэж авч, тухайн номыг аль Уншлагын танхимаас шууд авч болох, Фондонд байгаа бол захиалгын хуудсаар авах юм байна зэргийг мэдэж авч чадна.
Таны сонирхож байгаа сэдвээр ямар ямар номууд байгааг болон тухайн нэг зохиолчийн ямар ямар номуудыг Хотын нийтийн номын сангууд худалдан авч фондоо баяжуулсныг мэдэж чадна.
Монгол, Орос, Англи хэл дээрх ном, хэвлэлийг тухайн хэлээр нь бичиж хайна.
1. Хайлтын үгээ бичээд Enter дарна.
Хайлтын үг гэдэгт
•Номын нэр, •Зохиогчийн нэр, •Цувралын нэр, •Гарчиг, •Сэдэв, •Түлхүүр үг зэргийн аль нь ч байж болно.
Мөн түүнчлэн •Баркодон дугаар, •ISBN дугааруудын аль нэгийг бичиж болно.
Номын нэрийг бичихдээ заавал том үсгээр эхлэх, мөн бүтнээр нь бичих шаардлагагүй. Зохиогчийн нэрээр нь хайхдаа Зохиолчийн нэрийг бичээд дараа нь овгийн эхний үсгийг нь бичнэ.
Иймд хайлтын үг нь номын нэр, зохиогч, сэдэв, гарчиг, түлхүүр үгийн аль нэг байж болох төдийгүй номын нэрнээсээ санаж байгаа нэг үг, багшийн тань өгсөн сэдвийн нэр, та ер нь юу бодож байна түүнийгээ үг болгож бичээд Enter дарж хайлтыг эхлүүлнэ.
Хайлтын үгээ алдаагүй зөв бичих нь номоо олох эхлэл болно.
2. Номын жагсаалт
Жагсаалтаас сонгож дарснаар номын дэлгэрэнгүй мэдээллийг гаргаж харна.
4. Номын мэдээлэл буюу Resource detail: Inquiry: Alice цонх
Та хайж байсан номоо оллоо.
Энэ цонхноос та 1) номын нэр, 2) зохиогч, 3) хэвлэлийн газар, 4) хэвлэсэн он, 5) хэдэн хуудастай, 6) номын тухай тэмдэглэл, 7) хэдэн ширхэг байгаа, 8) аль зааланд байгаа, 9) шифр, 10) ямар хэл дээр бичигдсэн зэргийг мэдэж авч болно.
7 - номын тоо ширхэг нь дараах утгыг илэрхийлнэ.
Available: 11 of 12 - нийт 12ш ном байгаагаас 11ш нь бэлэн байна
/1ш –ийг нь уншигч аваад хэрэглэж байгаа гэсэн утгатай/
Хэрвээ ном нь 1-2 буюу цөөхөн ширхэг/хувьтай байвал цаг зааж 2 цаг хүртэл хугацаагаар зөвхөн уншлагын танхимд уншуулдаг. Олон хувьтай номыг уншлагын танхимуудаас 17 цагаас хойш гэрээр ном олгох журмын дагуу авч уншаад, маргааш өглөө нь ажил эхлэхээс өмнө авчирч өгч болдог.
8 - үсэг нь номын тухайн нэг хувь нь аль зааланд байгааг илэрхийлдэг. Үүнд:
А - Уншлагын А заал
B - Уншлагын Б заал
L - Эрх зүйн мэдээллийн төв
АМ - Америкийн соёл мэдээллийн төв
GER - Гэрээр ном олгох тасаг
F - Фонд
NZ - лавлагаанд
B1 - Чингэлтэй дүүргийн номын сан
Хэрвээ Уншлагын А, Б заалууд, Эрх зүйн мэдээллийн төв, Америкийн Соёл Мэдээллийн төв, Гэрээр ном олгох заалуудад тухайн ном байгаа гэвэл шууд тухайн зааландаа очиж, Номын санчдаа номынхоо нэрийг хэлж, зохих журмын дагуу номоо авч үйлчлүүлнэ.
Харин Фонд, Лавлагаа зэрэгт байгаа гэж гарвал Захиалгын хуудас бичиж, тухайн номоо 5-15 минутын дотор авчруулж уншина.
11 – тухайн ном хэдэн хувь байгааг энд орж харна. Copies даруулыг сонгохдоо Tab товчлуурыг 5 удаа дарна. Copies даруул дээр сонголт хийж, Enter дарахад Copies: Resource Detail: Inquiry: Alice цонх нээгдэнэ.
5. Хамгийн эхний Хайлтын эхлэлийн цонх уруу шилжиж, өөр ном хайхдаа Clear даруулд дарна
Comments
номын хайлтын тухай лавлагаа
Сайн байна уу би зүгээр адал явдалтай ном хайвал яаж хайх ёстой вэ сайн мэддэггүй ээ
номоо тэгээд яаж хайх юм бэ
танай номын санд ямар ямар ном байдагийг хайх хэрэгтэй байна хэрхэн яаж хайх хэрэгтэй вэ
nudee belchee
haih tsonhiig neeh geed tom tsenher bichig baina shuu dee!
sain baina uu
sain baina uu? tanai nomiin san haana baidag ve? turul buriin setguul baidag uu? eglish burda baidag uu?
Hi
japan helnii tuhai nom tavij ogooch pls
nomniih ni agulgaar haih
noniih ni medhgui yma. sedveer ni yaj haih ve hariu hurdan bol sain bna.
компьютерийнхаа гарыг Монгол уруу шилжүүлээд
бичихэд болмоор юм.
hariu hurdan
german ulsiin tuhai buh medeelliig bagtaasan nom bnuuuu?
байхгүй
Герман улсын БҮХ МЭДЭЭЛЛИЙГ багтаасан юу ч байх үндэсгүй юм.
Германы мэдээллийн төв СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНИЙ аркаар ороод Хүүхдийн номын ордонд байдаг. Тэндээс та герман улсын мэдээллийг авч болох байх.
Мэдээж хэрэг, надаар хэлүүлэлтгүй, англи/герман хэлээр мэдээлэл авах гэвэл ИНТЕРНЭТ байна шүү дээ, тийм ээ.
hey
dan angli helnii nomuudtai nomiin san bdag uu
sain baina uu from china
on-line nom hailt ni bolj baigaa ch tuhain nomyg neej unshij bolohgui yum. esvel ene ni bolomjgui xzuil yum bolov uu? diplomyn ajild holbogduulan medeelel avah shaardlaga gartal, neej bolohgui ni hundreltei yum
Ном хайх буюу номын каталог тул
зөвхөн тийм сэдвээр, тийм зохиогчийн, тийм нэртэй ном байна уу гэж хайж, байна, байхгүй гэдгийг мэдэхээс бус
хайж олсон номоо унших боломжгүй. Электрон номын сан гэж ярьвал харин номыг онлайнаар уншуулах боломжтой байх юм. Манайх бол зөвхөн электрон каталог юм аа.
==
http://www.acic.edu.mn/jbegzsuren
Эрдэнийн товч
Уучлаарай Мөнгөн товч биш Эрдэнийн товч нэртэй номыг олж авах хэрэгтэй байна
Эрдэнийн эрхи биш үү
1960 оны Монгол бичгээр бичигдсэн Эрдэнийн эрхи ном Хотын төв номын санд уншлагаар байгаа юм байна.
==
http://www.acic.edu.mn/jbegzsuren
Мөнгөн товч
сайн байцгаана уу? Мөнгөн товч номыг хаанаас олж болох вэ? Ийм номтой хүн байвал холбоо барина уу.
баярлалаа
Утас: 91101152
би ном унших
би ном унших гэсэн юмаа эндээс шууд уншиж болдог юмуу
bi nom u nnshah gesen yaj orohiig zagaad ogooch
bi nom u nnshah gesen yaj orohiig zagaad ogooch
Эндээс уншиж болохгүй.
Заавал номын сангуудад очиж л номыг нь гараараа барьж байгаад унших боломжтой.
==
http://www.acic.edu.mn/jbegzsuren
sain baina uu? uur nomiin
sain baina uu?
uur nomiin sangiin site baidag uu?
bayarlalaa
Номын сангийн вэбүүд байгаа
Та гоогэл-ээс номын сан гэсэн үгээр хайлт хийж олж болно.
Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт номын сангуудыг 4 ангилж болно:
1. Үндэсний номын сан: www.nationallibrary.mn
2. Нийтийн номын сангууд: www.acic.edu.mn, www.bpc.mn, www.mcl.edu.mn
3. Их дээд сургууль, ЕБС-ийн номын сангууд
4. Байгууллагын дэргэдэх номын сангууд
Баярлалаа,
XTHC
==
http://www.acic.edu.mn/jbegzsuren
uuchlaarai bi yaj nom
uuchlaarai
bi yaj nom shuuhiig yuruusuu oilgodoggui ee?
search geed haihaar yuruusuu bolohgui baina...
haana haih tsonh n baigaan bol? heleed uguuch
bayarlalaa
Энэ хуудасны
Энэ хуудасны эхэнд
Ном хайлтын цонхыг нээх
гэсэн холбоос үг бий. Энэ үг дээр дарж ном хайх цонхыг нээж номоо хайна.
=
Номын сан ба Мэдээллийн Технологийн Холбоо
http://www.mcl.edu.mn/lita/
zulaa from korea
Uuchilaarai end yamarch hailt hiih bolomjgui bna, :((
Ном хайлтын цонхыг нээх холбоос үгийн
фонтыг томруулчихлаа. Одоо та болон бусад хүмүүс шууд олж харах болно.
==
http://www.acic.edu.mn/jbegzsuren
Сэтгэгдлээ бичиж үлдээх