Сайн байна уу, Би Яруу сэтгэгч сониныг дандаа уншдаг. Надад маш их таалагддаг. Би энэ 6 сарын дугаарт сэтгэлийн шувууд нүүрэнд шүлэг явуулж болох уу, гуйж байна, хариу.
91228556 2008.05.29 22:32
Редакторын хариу : Шүлгээ та мессежээр чөлөөтэй илгээж болно. Харин таны шүлэг 6 сарын дугаар дээр нийтлэгдэх эсэхийг бид шүлгийг тань хүлээн авч, уншиж танилцсаны дараа шийддэг. Бид хүлээн авсан бүх мессежээ сар бүрээр нь вэбдээ бас байрлуулдаг.
# # #
Яруу сэтгэгч сонины 6-р сарын дугаар No.24 хэвлэгдэн гарч , Монгол шуудан, Улаанбаатар шуудан, Их монгол шуудангийн захиалагчдад, Чингэс хааны нэрэмжит Их засаг их сургууль, Монголын Лектор төвийн хамт олон суралцагч нарт, Бөхөг, Дельта Констракшн, Оюунлаг зуун төв, Сэтгэлийн толь төвийн хамт олон ажиллагсад үйлчлүүлэгчдэд болон бусад уншигчдынхаа гарт түгээгдсэн болохыг мэдээлэхэд таатай байна.
# # #
Мөнгөн саран шөнийг бүүвэйлдэг бол
Мөнхийн хайр чамайг бүүвэйлэг
Хатан саран шөнийг бүүвэйлдэг бол
Хайрын бурхан чамайг бүүвэйлэг
Сайхан амраарай. Хайртай шүү. Үнсье. 8д
88632325 2008.05.29 10:16
# # #
Сар асгарсан шөнийг одтой нь хамт зүүдэл
Сарнай дэлбээлсэн нугыг эрвээхэйтэй нь хамт зүүдэл
Сайхан монгол бүсгүйг үртэй нь хамт зүүдэл
Салж хагацашгүй хорвоогийн сайхан бүхнийг зүүдэл
Энэхүү шүлгээ танай сонины бүх уншигчдад зориулъя. В.Алтантулга-аас
99747911 2008.05.28 22:09
# # #
Алаг энэхэн хорвоогийн эзэн нь яваарай
Аз жаргалаа бусдаас түрүүлж олоорой
Ариухан сэтгэлийн хайраа олоод
Амар тайван алхаарай
Чамайг ертөнцөд мэндлэхэд чи ганцаараа уйлж бусад нь инээж байдаг
Харин чамайг ертөнцөөс үгүй болоход чи л ганцаараа инээж бусад нь уйлж байхаар амьдар.
99515900 2008.05.27 15:26
# # #
Улаан навчит модонд цэнхэр алим ургадаг
Унадаг дугуй нь нисдэг карлсонтой уулздаг
Тоглоом чихрээр дүүрэн бидний хүүхэд нас
Том боллоо ч гэсэн зүрхэнд үргэлж инээлддэг тэ. :)
ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.
88692969 2008.05.26 20:12
# # #
Ухаалаг харцанд чинь нулимс хуруулсанд уучил
Уужим сэтгэлд чинь гуниг төрүүлсэнд уучил
Үргэлж хажууд чинь байна гэчихээд байгаагүйд минь уучил
Баачод
99684570 2008.05.26 18:02
# # #
Гил хар үсэндээ цэцгэн гоёл хатгаад
Гэнэн хонгор төрхөө эрвээхэй даашинзаар чимээд
Зулзган ногоон өнгөт зуны эхэн сард
Зүрхний зочин түүнтэйгээ болзоонд би алхана :)
Саарал нүдтэй залуугийн үс шаргал байх нь зохьжээ
Санамсаргүй цаг асуусан тэр өдөр бороотой
Зөрж өнгөрөөд эргэж харахад тэр бас харсан
Зүгээр л тохиолдол байсан уу аль эсвэл?
88692969 2008.05.26 00:37
# # #
Батмөнх-д
Инээд цалгисан нүдэнд чинь би хайртай
Итгэл өгсөн үгэнд чинь би хайртай
Намайг ойлгодог сэтгэлд чинь би хайртай
Нартад ганцхан чамдаа л би хайртай.
Бид тэр үед хамгийн сайхан хосууд байжээ. Би одоо л ойлгож байна. Болдог бол эргээд чамтайгаа үргэлж хамт баймаар л ...
99823819 2008.05.26 00:20
# # #
Өлчирхөн гэнэн насны дурьдатгал бүхэн
Өчигдөр л юм шиг зүүд сэрвэгнүүлж
Өөрөөсөө хүртэл харамласан хүний хайр чи
Өр зүрхэнд минь гунигийн шүлэг тэрлэнэ.
Учрал зөрүү тавилангийн замд чамтай харц тулгарахдаа
Улаахан уруул дээр чинь хайрын үлгэр шивнэхийг би хүссэн
Уудалж хэлээгүй гэнэ хайрын үгс минь
Урсах нулимс болон хожим нь миний хацарт шингэсэн
Н-д Б-с.
95730800 2008.05.16 09:02
# # #
Наддаа чи ирнэ гэж амлаад
Намрын нэг өдөр навч шиг хийсэн одсон
Зуны цас орсон тэр өдөр очно гэж
Зурвас надад ирүүлсэн байв
Диваажингаас...
Гунигт бодолд автуулан намайгаа орхиод явсан ч
Гутарч үлдсэн сэтгэл минь чамайгаа хүлээсэн хэвээр
Өдөр хоног өнгөрлөөч
Өглөө бүр ганцаараа
Өнөөдөр би тэсэхгүй нь
Өөр залуутай болзохоос... :)
88692969 2008.05.15 23:56
# # #
Ангийн минь анд
Амьдралын минь түшиг
Итгэлийн минь од
Сэтгэлийн минь эзэн
Мөөгийд Ч-ээс
91714087 2008.05.10 19:27
# # #
Гараас чинь тавимааргүй байна хөтлөе
Дэргэдээс чинь холдмооргүй байна тэврэе
Сэтгэлээс чинь явмааргүй байна аргадъя
Хэнд ч чамайг алдмааргүй байна хайртай.
99828780 2008.05.09 14:24
# # #
Далай мэт гунигтай байсан ч
Дусал нулимсаа хүнд бүү үзүүлээрэй
Орчлон чамд хатуу хандсан ч
Омогшин өөдөөс нь зориглон тэмцээрэй Залуусаа.
Ж.Ундрахбаяр. 99708984 2008.05.08 17:55
# # #
Булган аймгийн Сайхан суманд суугаа хайрт ээж Мягмаржавдаа охин Гантуяагаас
Найргын цэнхэр тэнгэрт шүлгээ би үүл болгон хөөргөдөг
Настан буурал ээжийгээ зүрхэндээ бурхан болгон шүтдэг
Үүл нь үгүй цэнхэр тэнгэрийг ширтээд гунигаа би гээдэг
Үрчлээ суусан ч ээжийгээ хараад жаргалыг би мэдэрдэг
Намуухан хөгжмийн хэмнэл эгшиглэхэд
Найргын бадаг зүрхийг гижигдэнэ
Нэг л их гунигийг хөөн таныгаа бодохоор
Нар гийх мэт сэтгэлийн харанхуй арилдаг
Шүлэг минь миний гунигийн тайлал
Сэвгүй сэтгэлийн нэгэн илэрхийлэл
Ээж минь та миний авралын бурхан
Эмгүй эмчлэгч цагаан сэтгэлтэй Ачтан
Оюуны үнэт хөрөнгө оруулалт хийж буй та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. Унших бүр ухаарал хайрладаг юм.
99939992 2008.05.07 22:29
# # #
Хайр Билгүүндээ
Билгүүнээ би чамайг харахаар сэтгэл минь догдлоод нэг л бишээ, сэтгэлийн гүнд чинь орон зай байвал намайг шингээхийг би хүсч байна.
88616567 2008.05.07 10:35
# # #
Бийр минь чамайг зурна
Бие сэтгэлд минь үнэнчээр зурна
Хүссэнээр биш байгаагаар чинь зурна
Хүнийх биш минийх гэж зурна
Одод тэнгэрийн доор бүсгүй чи үзэсгэлэнтэй
Орчлон ертөнцөд ганцхан эх хүн л элбэрэлтэй
Дэгэж дэрвэн гүйх охин чи л хөөрхөн
Дэндүү анхилхан цэцэг шиг гоо
95756293 2008.05.06 20:37
# # #
Бундан зүрхийг чинь булгилтал
Богино үсийг чинь арзайтал
Алаг нүдийг чинь айтал
Аман дахь диролыг чинь үсэртэл үнсье.
95755707 2008.05.06 18:23
# # #
Би чиний төлөө дэлбээлэх цэцэг
Чи чин сэтгэлийн минь эзэн
Мөнхөд бадрах хайрын гал
Мөрөөдлийн минь ганцхан амьдрал
99251348 2008.05.06 11:38
# # #
Дэлгэрэх залуу насыг чинь хайрлаж явдагтаа сөгдье
Дэндүү гэнэхэн харцаа унагаж явдагтаа сөгдье
Uy анис бороонд uimulj явдагтаа сөгдье
Үүр шөнийн цагаар зүүдэлж сэрдэгтээ сөгдье
Учрах тавилан бэлэглээч гэж бурхандаа би сөгдье
Удаан бүү зовоогооч гэж өмнө чинь очиж сөгдье
Чамайг би хайрлаж явна
Чин сэтгэлдээ нууцалж явна
Зүүдэндээ чамайг харж явна
Зүрхэндээ бас хүндэлж явна
Яруу сэтгэгч сонины хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Та нар шүү.
95841884 2008.05.06 09:53
# # #
Хүсэл байхад хясах орчлонг би яалтай
Хүлээсээр байхад үл учрах хорвоог би яалтай
Дурласан сэтгэлээ үл дийлэх өөрийгөө би яалтай
Дураар минь болдоггүй амьдралын хүрдийг би яалтай
99124664 2008.05.04 21:39
# # #
Бусдад хэлдэггүй нууцаа чиний л чихэнд шивнэх гэж
Буруу зүйл хийчихээд чиний өмнө гэмших гэж
Уйтгарлаж гомдсон үедээ мөрийг чинь дэрлээд уйлах гэж
Уулга алдахдаа хүртэл чиний нэрийг дуудах гэж
Ганцаардсан үедээ чиний л дэргэд байх гэж
Төрсөн нь учиртай
Зогигоос Ундармаад
88866276 2008.05.04 20:38
# # #
Өчнөөн хоног зүүдэлсэн шөнө дунд
Өөрийгөө биш чамайг боддог сэтгэлийнхээ гүнд
Өнгөрсөн бүх дурсамж бидний сэтгэлд
Өөрөө би чамд хайртай зүрхнийхээ гүнд
88915300 2008.05.04 14:26
# # #
Амьдрал гэдэг хар цагаан дарснаас амсаж үзлээ би
Хар дарс яахавдээ амттай гэхдээ гашуун
Цагаан дарс нь амттай гэхдээ шаналал амтагдаж байна
Холиод ууж үзвэл хайр амтагдаж байна.
БИ ХАЙРАА ОЛЛОО
99826705 2008.05.03 23:40
# # #
Энэ шүлгийг заавал хэвлэж өгөөрэй. Гуйж байна.
Х хөвгүүнд зориулж байна
Өнчирч хоцорсон зүрхийг минь бүү эмтэл үхчихнэ
Өнгөрсөн бүхнийг бодсоор гүн шархтай болчихсон юм
Учирсан хэрнээ учраагүй чиний хойноос шаналахдаа
Унтаж чадахгүй уйлсаар олон шөнийг өнгөрөөлөө
Хүлээж цөхөрсөн сэтгэлийг минь бүү зовоо үймэрчихнэ
Хуурамч сэтгэлийн золиосонд булингартаж үлдсэн юм
Ирэх л юм шиг санаж чамайг хүлээж суухдаа
Итгэл даагаагүй сэтгэлд чинь даанч их гомдсон шүү
Гуниг шингэсэн нулимсыг минь бүү арч
Гарыг чинь түлнэ
Гансалд автсан сэтгэлийн нурманд буцалсан юм
Ганцаардлынхаа зовлонг нулимстай урсгаж
Газарт тогтсон нүглийн намагт
Халуун дусал нэмэх гэсэн юмаа бүү арч.
Миний дугаарыг гаргахгүйгээр хэвлэж өгнө үү. Энэ шүлгийг Х хөвгүүнд зориулж байна. Нэгийг бодно биз ээ.
99440707 2008.05.02 22:43
# # #
Уучлал эрье: 5 сарын дундуур илгээсэн таны мессежүүдийг бид компьютертаа хуулж бичиж амжаагүй байхдаа, Тус сонины Сэтгэлийн шувууд буланд мессеж хүлээж авдаг 99861326 утасаа сим -тэй нь хамт гээснээс болоод, яах ч аргагүй байдалд орсон билээ.
Одоо бол 99861326 дугаараа 5000 төгрөгөөр сэргээлгэн авсан тул та дараагийн саруудад бидэнтэй холбогдох, шүлгээ илгээх боломж дүүрэн байна.
Баярлалаа.
Сүүлд нэмэгдсэн сэтгэгдлүүд
6 days 23 hours ago
1 week 15 hours ago
1 week 15 hours ago
2 weeks 21 hours ago
2 weeks 1 өдөр ago
2 weeks 1 өдөр ago
2 weeks 1 өдөр ago
2 weeks 2 days ago
2 weeks 6 days ago
4 weeks 1 өдөр ago