Ажиллагсад

Хотын нийтийн номын сангуудын ажиллагсадын товч мэдээлэлтэй танилцах боломжтой тул, вэбийн зочин та ажилтан бүрд санал, зөвлөлгөөгөө харамгүй бичиж үлдээнэ үү.

(Номын сангийн ажилчид өөрсдийн товч намтар, ажил үүргийн мэдээллээ Тасаг, салбарын эрхлэгч, Нарийн бичгийн тусламжтайгаар нэмж оруулаарай)

Хотын нийтийн номын сангуудаас тэтгэвэрт гарсан ахмадууд

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсье.
Хотын төв номын сангийн захиргаа ахмадуудаа 2007-9-28-нд Ханддоржийн өргөөнд хүлээн авлаа.
Ахмадын хорооны даргаар Э.Бүрэнтэгш-ийг Захирлын зөвлөлийн хурлаас томилсон тул Э.Бүрэнтэгшийг ахмадуудынхаа судалгааг сайн хийж, нийслэл, улсын ахмадын байгууллагуудтай холбож өгч хариуцлагатай ажиллах үүрэг өглөө.
Өндөр настангууддаа Яруу сэтгэгч сонины 9-р сарын дугаарыг бэлэглэж, уг сонины 9-р талд нийтийн номын сангуудын мэдээлэл нийтлэгдэж байгааг уламжилж, дурдатгалаа бичиж өгөхийг хүслээ.

Санги овогтой Амгалан
1997-2007 онуудад Хотын төв номын санд ном зүйч

Нямаа овогтой Бямбасүрэн
1997-2005 онуудад БЗД-ийн ниитийн номын сан, Хотын төв номын санд үйлчлэгч

Гүрсэд овогтой Дагиймаа
1984-2002 онуудад 3-р номын сан, Хотын төв номын сан, 1-р номын санд слесарь-жижүүр

Лхам овогтой Доржпүрэв
1980-1991 онуудад Хотын төв номын санд сантехникч-жижүүр

Онолт овогтой Цэвэлмаа
1979-1988 онуудад Хүүхдийн номын санд жижүүр
Эвлэлийн төв хороонд ажиллаж байгаад одоогийн Улаанбаатар зочид буудлын урд талын ХХБанк ажиллаж байгаа байранд 1979 онд нээгдсэн Хүүхдийн номын ордонд ажиллахаар томилогдож ирсэн түүхтэй.

Буян овогтой Орнуз
1980-1992 онуудад Хотын төв номын санд сэлбэн засагч

Цэрмаа овогтой Сэлэнгэ
1968-1991 онуудад одоогийн Урт цагаанд байрлаж байсан Хүүхдийн номын санд ажиллаж байгаад 1980 онд Хотын төв номын санд ирж номын санчаар ажиллаж байсан.

Оросоо овогтой Цацрал
1980-1997 онуудад Хотын төв номын сангийн захиралаар ажиллаж байна. 1966 онд Киевд суралцаж ирээд Улсын төв номын санд ажиллаж эхэлсэн түүхтэй.

Далхжав овогтой Дарьсүрэн
1981-2001 онуудад БЗД-ийн 3-р номын санд номын санчаар ажиллаж байсан.

Дэмбэрэл овогтой Банзрагч
1962-1990 онуудад ЧД-ийн 1-р номын сан, Хотын төв номын санд ажиллаж байсан.

Жамъянсүрэн овогтой Дэжидмаа
1963-1991 онуудад ХУД-ийн 2-р номын санд ажиллаж байсан.

Раднаа овогтой Думхүү
1982-1988 онуудад Хотын төв номын санд ажиллаж байсан.

Доржсүрэн Өлзийбаяр
1980-2003 онуудад Хотын төв номын санд ажиллаж байсан. Төмөр замын соёлын ордоны номын санд ажиллаж байгаад Хотын төв номын санг 1980 онд байгуулагдаж, ашиглалтанд ороход томилогдож ирсэн анхны номын санчдын нэг юм.

Банзар овогтой Сүрэнхорлоо
1986-2003 онуудад Хотын төв номын санд ажиллаж байсан. Од кино театрт байсан номын санд 1975 оноос ажиллаж байгаад 1986 онд Хотын төв номын сан уруу уг номын санг нэгтгэж төвлөрүүлэхэд Хотын төв номын санд ирж ажилласан түүхтэй.

Уртаа овогтой Миль
2001-2005 онуудад Хотын төв номын санд хөдөлгөөнт номын сангийн жолооч, жижүүрээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.
100 км-т 50 л түлш хэрэглэдэг КАМАЗ маркийн ардаа тохижуулсан контайнер чирсэн том машины жолоочоор ажиллаж байсан түүхтэй.

Баасан овогтой Жавзанхорлоо
1988-1991 онуудад Хотын төв номын сангийн хэвлэх цехэд ажиллаж байсан.

Дагвасамбуу овогтой Бумбага
1969-1987 онуудад ажиллаж байсан. 1969 оноос Жанжны клубд байрлаж байсан номын санд ажлын гараагаа эхэлж 1970 онд одоогийн БЗД-ийн 3-р номын сан болж Сансарт нүүж ирэхэд нь хамт ирж, 1987 оныг хүртэл ажиллаж байсаар тэтгэвэртээ гарсан.

Эрдэнэсүрэн овогтой Бүрэнтэгш
1981-2006 онуудад Хотын нийтийн номын сангуудад ажиллаж байсан. 1981 онд ЧД-ийн Горькийн нэрэмжит 1-р номын санд ажилд орж, 1986 онд номын сангуудын төвлөрүүлэлтээр Хотын төв номын санд ирж ажилласан түүхтэй.

Батхишиг

Цэцэгмаа

Ургамал

Бадарч

Пунсалдулам

Долгорсүрэн

Ажилчдынхаа 16 хүртэлх насны хүүхдүүдэд

Хотын нийтийн номын сангуудад ажиллагсадын хүүхдүүд та бүхэн аав ээжийнхээ хийдэг ажлын тухай "Миний аав/ээж номын санд ажилладаг" сэдвээр зураг зурж, зохион бичлэг бичиж аав, ээжээрээ өгч явуулахыг хүсэж байна.

2007 оны 5 сарын 31-ны өдөр
Хотын нийтийн номын сангуудын 80 ажиллагсадын 35 нь 16 хүртэлх насны 49 хүүхэдтэй байна. Эдгээр хүүхдүүддээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хотын төв номын сангаас тус бүр 3000 төгрөгийг бэлэглэлээ.

Зарлал

Уншигч, үйлчлүүлэгчдийн анхааралд
Тус номын сангийн Шөнийн уншлагын танхим нь 2008.3.3-ны өдрөөс эхлэн ажилласан боловч,
- Фонд, Уншлагын танхимуудаас захиалгаар ном олгохгүй учраас, өнгөрсөн өдрүүдэд шөнөдөө 2-4 уншигчтай байсан нь тус танхимын ажиллах нөхцөлийг бүрдүүлэхгүй байгаа тул,
2008-3-11 өдрөөс Шөнийн уншлагын танхим ажиллахгүй боллоо.

Жич: Америкийн соёл мэдээллийн төв нь бүх өдрүүдэд хаврын цагийн хуваариараа ажиллаж байгаа ба Номын сангийн уншигчаар бүртгэх болон уншигчийн эрхийг сунгах үйлчилгээ АСМТ-д хийгдэнэ.
Та бүртгэлийн хугацаагаа дууссанаас хойш 1 жилийн дотор 1500 төгрөгөөр сунгалтаа хийлгээгүй тохиолдолд номын сангийн бүртгэл тань хасагддагыг анхаарна уу. Лавлах утас: 329950

Мөн Хотын төв номын сангийн зүүн талын хаалгаар ордог, Хараагүй иргэдэд зориулсан Брайль, Аудио номын танхим ажиллаж байна. Лавлах утас: 325055.

2008-3-10

# # #

Уншигч, үйлчлүүлэгчдийн анхааралд
Тус номын сангийн Шөнийн уншлагын танхим болон Америкийн Соёл Мэдээллийн төв /АСМТ/ нь 2008.3.3-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэллээ.
Тус танхимууд нь зөвхөн өөрийн зааланд байгаа номоор үйлчлэх бөгөөд номын сангийн бүртгэлтэй уншигч хувийн номтой сууж болно.
/Үндсэн фонд, А, Б заал, ЭЗМТ тооллоготой байгаа тул захиалгаар болон гэрээр ном олгохгүй/

Жич: Номын сангийн уншигчаар бүртгэх болон уншигчийн эрхийг сунгах үйлчилгээ АСМТ-д хийгдэнэ.
Та бүртгэлийн хугацаагаа дууссанаас хойш 1 жилийн дотор 1500 төгрөгөөр сунгалтаа хийлгээгүй тохиолдолд номын сангийн бүртгэл тань хасагддагыг анхаарна уу.

Цагийн хуваарь
Америкийн Соёл Мэдээллийн төв
Даваа, Баасан 10.00 – 20.00
Мягмар, Лхагва, Пүрэв 9.00 – 21.00
Бямба, Ням 10.00 – 19.00

Шөнийн уншлагын танхим : Бүх өдөр 19.00 – 9.00 цаг

Номын сангийн захиргаа
2008-2-29

# # #

Хотын төв номын сан нь Үйлчилгээгээ 2008.1.25 өдрөөс 2008.9.1 өдрийг хүртэлх хугацаагаар түр хаагаад байна.

Шалтгаан 1.
Номын сангийн үйлчилгээний ЧӨЛӨӨТ СОНГОЛТТОЙ буюу Уншигч нь өөртөө үйлчилж, унших номоо тавиураас авч уншдаг хэлбэрт номын сангийн үйлчилгээгээ бүрэн шилжүүлэхээр ажиллаж байна.

Шалтгаан 2.
БСШУЯамнаас Хотын төв номын санд 2007 оны 9 сараас 2008 оны 12 сарын хооронд Фондын номын дахин үнэлгээг хийж, номын нийт шинэчилсэн үнийн дүнг гаргаж өгөх албан даалгавар ирсэний тул, бүх номын шинэчилсэн үнэлгээг гаргахад үйлчилгээг бүрэн хаах зайлшгүй шаардлагатай.

ХТНС захиргаа
2008-2-23

# # #

Уншигч, үйлчлүүлэгчдийн анхааралд
Хотын төв номын сан нь Үйлчилгээгээ 2008.1.25 өдрөөс 2008.2.29 өдрийг хүртэлх хугацаагаар түр хаана.
Орчин үеийн номын сангийн үйлчилгээний хэлбэр болох ЧӨЛӨӨТ СОНГОЛТТОЙ ОРЧИНД номын сангийн үйлчилгээгээ зохион байгуулах үндсэн нөхцөлүүд бүрэлдсэн тул дээрх өдрүүдэд үйлчилгээний зохион байгуулалтыг хийж, 2008.3.1 өдрөөс шинэ орчин таныг угтан авах болно.
Дээрх хугацаанд Уншигч бүртгэл, Шөнийн уншлага, Америкийн соёл мэдээллийн төв, А, Б заал, Эрх зүйн мэдээллийн төв, Фонд, буюу бүх үйлчилгээ хаана.
Монголын нийтийн номын сангийн түүхэнд Алтан хуудас болж бичигдэх энэхүү түүхэн үйл ажиллагааг үр дүнтэй болгохын тулд Эрхэм уншигч та дээрх өдрүүдэд биднийг сэтгэл, зүрхээрээ дэмжинэ үү.

ХТНСангийн захиргаа 2008.1.21 Даваа гариг.

# # #

Уншигч, үйлчлүүлэгчдийн анхааралд
Хотын нийтийн төв номын сангийн Шинэ жилийн баярын ажиллагаа 12 сарын 28-нд болох тул энэ өдөр нийтэд үйлчлэхгүйг анхаарна уу.

12 сарын 29-ны 13 цаг хүртэл ажиллаад, ариутгалын хор цацах тул 1 сарын 2 хүртэл номын сан ажиллахгүйг анхаарна уу.
Номын сангийн захиргаа. 2007.12.28

# # #

Ажилтан, албан хаагчдын анхааралд
2007 оны жилийн эцсийн ЭД ХӨРӨНГИЙН ТООЛЛОГО нь 2007-12-10 өдрөөс явагдаж эхлэх тул өөрсдийн хариуцсан хөрөнгөө тооллогонд бэлтгэнэ үү.

ХТНСан. Тооллогын комисс. 2007-12-6

# # #

Төрийн албан хаагчийн тооллого, шалгалт улс даяар явагдаж байгаа тул Хотын төв номын сангийн нийт ажиллагсад доорхи бичиг баримтыг бүрдүүлж, 10 сарын 22-ны өдөр бэлэн болгоно уу:

- Иргэний үнэмлэх
- Бүрэн дунд, дунд боловсролын үнэмлэх
- Дээд, дунд боловсролын үнэмлэх
- 4х6 хэмжээтэй цээж зураг 1ш

Захиргааны гишүүд

Захиргааны гишүүд буюу Захирлын зөвлөлд Захирал, Дэд захирал, Нябо, Нярав, Нарийн бичиг, Тасаг салбарын эрхлэгчид багтдаг.

Захиргааны гишүүд нь Даваа гариг бүрт хуралдаж, номын сангийн өнгөрсөн болон цаг үеийн асуудлуудаар ярилцаж, шийдвэр гаргадаг.

Захирал Т.Мижиддорж

Түмэн овогтой Мижиддорж нь 1988 оноос хойш тус номын сангийн захирлаар ажиллаж байна.

Дэд захирал Ч.Алтанцэцэг

Хотын төв номын санг 1980 онд байгуулагдсан цагаас энэ номын сандаа тасралтгүй ажилласаар байна.

Ерөнхий нябо Ц.Сарантуяа

[img_assist|nid=127|title=Ерөнхий нябо Ц.Сарантуяа|desc=|link=node|align=left|width=150|height=207]

Нярав Г.Оюунцэцэг

[img_assist|nid=129|title=Нярав Г.Оюунцэцэг|desc=|link=none|align=left|width=150|height=194]

Туслах нябо Б.Бадамханд

[img_assist|nid=176|title=Туслах нябо Б.Бадамханд|desc=|link=node|align=left|width=150|height=206]
Баяраа овогтой Бадамханд нь 2006 оноос хойш Хотын төв номын санд туслах нябогоор ажиллаж байна.

Нарийн бичиг М.Одонтунгалаг

[img_assist|nid=146|title=Нарийн бичиг М.Одонтунгалаг|desc=|link=node|align=left|width=150|height=152]
Мягмардорж овогтой Одонтунгалаг нь тус номын санд 2005 оноос хойш ажиллаж байна.

Ном зүйч С.Амгалан

[img_assist|nid=131|title=Ном зүйч С.Амгалан|desc=|link=node|align=left|width=150|height=200]

Санги овогтой Амгалан нь тус номын санд 1997 оноос ажиллаж байна.

Ажлын гараагаа 1971 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын номын санчаар ажиллаж эхэлсэн ба 1979-1993 онуудад Баянхонгор аймгийн АДХГЗахиргааны Соёлын хэлтэст, 1993-1997 онуудад аймгийн нийтийн номын сангийн эрхлэгчээр ажилласан.

Д.Нацагдоржийн нэрэмжит, Улаанбаатар хотын төв номын санд лавлагаа, ном зүй, мэдээллийн ажлыг хариуцан ажиллаж, улмаар 2003 оноос өдөр тутмын Өнөөдөр, Өдрийн сонин, Зууны мэдээ, Үнэн, Улаанбаатар таймс сонинуудын нийтлэлүүдээр Электрон картын санг үүсгэж байна.

Ном бүрдүүлэгч З.Төгсжаргал

[img_assist|nid=107|title=Ном бүрдүүлэгч З.Төгсжаргал|desc=|link=node|align=left|width=150|height=113]

2007-1-16 өдрөөс Хотын төв номын сангийн Ном бүрдүүлэгчээр ажиллаж байна.

ОНҮТасгийн эрхлэгч Б.Нацаг

[img_assist|nid=153|title=ОНҮТасгийн эрхлэгч Б.Нацаг|desc=|link=node|align=left|width=150|height=180]

2007 оны 1 сарын 16 өдрөөс хойш Хотын төв номын сангийн Олон нийтэд үйлчлэх тасгийн эрхлэгчээр ажиллаж байна.

МБАТ-ийн эрхлэгч, мэдээллийн технологийн мэргэжилтэн Ж.Бэгзсүрэн

Мэдээлэл боловсруулалт автоматжуулалтын тасаг нь 2006 оны 10 сард байгуулагдаж, тус тасгийн даргаар Хотын төв номын сангийн мэдээллийн технологийн мэргэжилтэн Жамсранжав овогтой Бэгзсүрэн томилогдон ажиллаж байна.

Ж.Бэгзсүрэн нь 1998 оны 9 сарын 1-нээс тус номын санд ажиллаж байгаа ба номын сангийн компьютер, интернэттэй холбоотой асуудлуудад гар бие оролцон, хэрэгжүүлж ирсэн.

Мэдээллийн технологийн мэргэжилтэн Ж.Бэгзсүрэн нь дараах санал санаачлагуудыг номын сангийн үйлчилгээнд нэвтрүүлж ажилласан:

2007 он
- Уншигч бүртгэлийн статистик, Интернэт хэрэглэгчийн статистикийг Хяналтын програмуудаас гаргадаг болгож, вэбд мэдээллийг байрлуулж эхэлсэн.
- ЕБС-ийн 1-р ангийн сурагчдын Үсэглэлийн баярыг Нийтийн номын сангуудын Хүүхдийн уншлагын танхим зохион байгуулах санаачлага гаргасан.
- Номын санч, уншигчдын портал вэб: www.acic.edu.mn
- Яруу сэтгэгч сонины 9-р хуудсанд Номын сангийн мэдээллийн буланг бий болгож, нийтлэл бичиж эхэлсэн

2006 он
- Зуны хямдралтай бүртгэл, сунгалтын төлбөрийг 1500төг болгох
- Шинээр бүртгэгдсэн уншигчидад олгох Уншигчийн батламж
- Дурсгалт мөч үйлчилгээ
- Яруу'C оюун цэнгээх тоглоомын үйлчилгээ, түүний вэб: http://www.mcl.edu.mn/yaruus.html
- Яруу сэтгэгч сонины вэб:
http://www.mcl.edu.mn/yaruusetgegch/
- Номын сан ба Мэдээллийн технологийн холбоо ТББ
- Мэдээллийн технологийн Япон хэлний вэб: http://www.mcl.edu.mn/ictjapanesecourse/
- Номын баркодыг 5 баганатай болгож хэвлэх
- Интернэтийн мэдлэг олгох сургалтыг Оролцогчдын асуултанд хариулах аргаар явагддаг болгосон

2005 он
- Уншигчдын орох хяналт, бүртгэлийн програмын Уншлагын танхимуудад ажиллах хяналтын програмыг зохиож, нэвтрүүлэх
- Уншигчдын орох хяналт, бүртгэлийн програмын Бүртгэлийн номын санчид зориулсан програмыг зохиож, нэвтрүүлсэн
- Зураг хүлээн авах үйлчилгээ
- Үйлчлүүлсэн түүх буюу ашигласан номын жагсаалтаа гаргуулах үйлчилгээ
- 11 сард АСМТөвийн вэбийг хийж, www.acic.edu.mn домайн нэрийг Эрдэмнэтээс авах
- 5 сард "э-Олон нийтийн төвүүдийг тогтвортой ажиллуулах нь" сургалтын вэб
- 9 сард АНУ-ын Төрийн департментын Олон улсын айлчлалын хөтөлбөрт хамрагдсан тухай вэб

2004 он
- Ардын аман зохиолын сан вэб http://www.mcl.edu.mn/aaz/
- 2-р сард Мэйжикнэт ХХК-ийн дэмжлэгээр www.mcl.edu.mn домайн нэр, @mcl.edu.mn имэйл
- Алиса дээр Borrower Loan Category-ийг шинэчлэн боловсруулж, тохируулах
- Хүчинтэй хугацаа нь дуусаад 1 жил болсон уншигчдийг бүртгэлээс хасах журмыг санаачилж, Захиргааны хурлаар батлуулах
- Каталогийн картыг Алиса програмаар хэвлэж эхэлсэн
- Алиса програмаар номын тооллогыг анх Б, А заалнуудад хийж туршсан
- 5 сард Уншигчдын орох хяналт, бүртгэлийн програмыг зохиож, нэвтрүүлсэн
- Номын сангийн уншигчидад зориулсан төлбөргүй вэб хостинг хийх үйлчилгээ

2003 он
- 1 сард Алиса програмын Periodicals, Journal Indexing модулиудыг үйлчилгээнд нэвтрүүлсэн.
- 8 сард Уншигчийн дижитал зургийг имэйлээр нь илгээдэг Зураг илгээх үйлчилгээ
- 12 сард Алиса програмын Multimedia, Fingerprint Recognition модулиудыг үйлчилгээнд нэвтрүүлж, Уншигчийн баркодон зураастай пластик үнэмлэхийг хэрэглэхгүй болгосон.

2002 он
- 2 сард Интернэтийн мэдлэг олгох сургалтыг санаачилж, өөрөө хичээл зааж эхэлсэн

2001 он
- Төлбөргүй интернэт үйлчилгээний бүртгэл, хяналтын програм
- 8 сард Уншигч, хэрэглэгчдийн имэйлээр мэдээ илгээх програм
- Алиса-ийн Мультимедиа програмыг худалдан аваагүй байхад шаардагдаж байгаа Уншигчийн зургийг Баркодон дугаараар нь харуулдаг програмыг Уншлагын танхимуудад
- 8 сард Хотын төв номын сан нь Австрали улсын Softlink компанийн албан ёсны төлөөлөгч болсон
- 6 сард Монголын уран зохиолын сан вэб:
http://www.mcl.edu.mn/monlit/

2000 он
- 6 сар Хотын төв номын сангийн анхны вэбийг хийж, www.mclibrary.edu.mn домайн нэрээр Датаком ХХК-ийн дэмжлэгтэйгээр интернэт байрлуулсан.
- Алиса програмын Internet Inquiry модулыг нэвтрүүлж, вэб хуудсандаа Номын электрон каталог ажиллуулж эхэлсэн.

1999 он
- Алиса програмын Management, Circulation, Inquiry модулиудыг үйлчилгээнд нэвтрүүлж, 4 сараас Номоо компьютерт бүртгэж, 9 сарын 27-ноос Уншигчаа компьютерт бүртгэх ажлыг эхлүүлсэн.

2007-5-25 МИГМА Электрониксийн ажилтантай чаатлах

(3:20:45 PM) ask_library: Сайн байна уу,
(3:20:53 PM) ask_library: Нацагдоржийн номын сангаас холбогдож байна
(3:21:39 PM) ask_library: Танайд байгаа Лазерпринтерүүдээсээ 120$ орчмын үнэтэйгээс нь Ямар маркийн принтер байгааг бичиж туслана уу
(3:22:16 PM) gantuvshinb MIGMA: samsung ML-1610
(3:22:24 PM) gantuvshinb MIGMA: 125$
(3:22:43 PM) gantuvshinb MIGMA: XEROX 3117-------------------125S
(3:22:45 PM) ask_library: баярлалаа, өөр LaserJet
(3:23:09 PM) ask_library: -ийнх байна уу
(3:23:52 PM) gantuvshinb MIGMA: Samsung 120$
(3:27:28 PM) ask_library: энэ 2 принтер нь LaserJet 1015-аас илүү чанартай, илүү ашиглалттай гэх шинжүүд байгаа болов уу
(3:27:31 PM) ask_library: манай номын сан
(3:27:41 PM) ask_library: 1 лазерпринтер авах гэж байгаа юм
(3:28:08 PM) ask_library: сонголт хийх ч бас л хэцүү байна шүү
(3:28:13 PM) ask_library: зөвлөж туслаарай
(3:28:23 PM) gantuvshinb MIGMA: hp 1015?
(3:28:27 PM) ask_library: надад 120 долларын бэлэн мөнгө л өгсөн байгаа
(3:28:58 PM) ask_library: тийм тийм HP 1015 гэлүү HP1017 гэлүү, гадуур ийм бас нэг принтер байгаа юм байна лээ
(3:29:37 PM) gantuvshinb MIGMA: printeriin ashiglalt herglej bgaa tsaasnaasaa hiij bgaa hornoosoo shaltgaalna
(3:29:54 PM) ask_library: аа, өөр
(3:30:42 PM) gantuvshinb MIGMA: er ni l gesen uur uuriin davuu taltai
(3:30:51 PM) gantuvshinb MIGMA: heregleeneesee l shaltgaalna
(3:31:05 PM) gantuvshinb MIGMA: batalgaat hugacaa 1 jil
(3:31:26 PM) gantuvshinb MIGMA: hurd erunhiiduu oirolcoo
(3:31:50 PM) gantuvshinb MIGMA: sanah oi hp jaahan baga
(3:32:15 PM) gantuvshinb MIGMA: adilhan laser technology-oor hevlej bgaa
(3:37:22 PM) ask_library: их баярлалаа
(3:37:26 PM) ask_library: дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд

2007-5-25 Ховд аймгийн номын санчтай чааталсан тэмдэглэл

(3:21:00 PM) khovdadvising: taniar oor sonin?
(3:21:54 PM) ask_library: хэдэн ПС янзлах гээд сууж байна
(3:23:35 PM) khovdadvising: manai lib 6 sard zasvar hiine gsen
(3:24:25 PM) khovdadvising: aa tiim manaih 6 sariin ehnii 7 honogt nomiin yarmag
(3:24:37 PM) khovdadvising: bichig usgiin bayaraa hiine gsen
(3:25:14 PM) khovdadvising: ter yer sumdiin nomiin sanch nar irne gsen namaig 2 odriin Computeriin suragalt yavuul gsen
(3:25:32 PM) ask_library: сайн байна
(3:25:42 PM) ask_library: энэ мэдээгээ номын сангийн вэб www.acic.edu.mn
(3:25:47 PM) ask_library: -д бичмээр байна аа
(3:25:49 PM) ask_library: яах вэ
(3:26:31 PM) khovdadvising: tegie l dee
(3:26:39 PM) khovdadvising: bolno bolno
(3:33:49 PM) ask_library: эртээд www.acic.edu.mn вэбд бүртгүүлээд
(3:34:06 PM) ask_library: Гишүүний нэр: altantsetseg
(3:34:13 PM) ask_library: Нууц үг: alta
(3:34:19 PM) ask_library: болсон байна
(3:35:22 PM) ask_library: одоо www.acic.edu.mn вэбээ нээгээд
(3:35:32 PM) ask_library: баруун доод талд байгаа
(3:37:36 PM) ask_library: Гишүүний хаалга-д очиж
(3:37:51 PM) ask_library: дээрх нэр, нууц үгээрээ вэбдээ нэвтэрч ороод
(3:37:54 PM) ask_library: ирвэл
(3:38:08 PM) ask_library: би Яаж мэдээллээ нэмэхийг хэлж өгь?
(3:38:10 PM) ask_library: өгье
(3:40:19 PM) khovdadvising: bi pass hiiheer buruu gd bna
(3:42:27 PM) khovdadvising: yahav?
(3:43:28 PM) ask_library: за тийм байна
(3:43:38 PM) ask_library: би эндээс нууц үгийг тань өөрчилөөд хэлье
(3:43:46 PM) khovdadvising: za
(3:44:59 PM) khovdadvising: та надад оюутан сурагчдад хэрэгтэй вебийн хаягнууд байвал явуулна уу
(3:45:35 PM) ask_library: вэбийн хаягнууд зөндөөн байгаа, www.acic.edu.mn дээрээ багцалж тавина аа
(3:46:42 PM) ask_library: за одоо нууц үг тань alta болсон
(3:47:13 PM) khovdadvising: орлоо
(3:47:29 PM) ask_library: за сайн байна
(3:47:47 PM) ask_library: одоо
(3:47:53 PM) ask_library: зүүн талд
(3:47:57 PM) ask_library: altantsetseg
(3:48:03 PM) ask_library: гэж нэр тань байгаа
(3:48:11 PM) khovdadvising: бна
(3:48:27 PM) ask_library: тэрний доод талд Агуулга нэмэх > Агуулгын төрлүүд гэж байгаа
(3:48:39 PM) ask_library: агуулгын төрлүүд дээр нь дарж орно уу
(3:48:55 PM) khovdadvising: орлоо
(3:49:08 PM) ask_library: Вэб тэмдэглэл гэж байгаа биз?
(3:49:23 PM) ask_library: тийшээ орчих
(3:50:20 PM) ask_library: өө, за за ВЭБ сервер маань салчих юм
(3:51:14 PM) ask_library: наанаас чинь бас орохгүй болчихсон биз ээ, вэб серверийг зүгээр болох хооронд
(3:51:32 PM) ask_library: www.mcl.edu.mn
(3:51:37 PM) ask_library: вэб уруу ороод
(3:51:49 PM) ask_library: Мэдээллийн сан
(3:51:51 PM) ask_library: хэсэгт нь
(3:52:14 PM) ask_library: монгол вэбүүд гэж холбоос байгаа, түүн рүү ороод Вэб хаягнуудаас харж байна уу
(3:56:37 PM) khovdadvising: би вэб тэмдэглэл х?тл?х руу орчлоо
(3:57:44 PM) khovdadvising: гарчиг гэдэг дээр
(3:58:29 PM) khovdadvising: би мэдээгээ болсоны дараа бичих ??
(4:00:09 PM) ask_library: мэдээг болохоос нь өмнө бичих хэрэгтэй л дээ
(4:00:39 PM) ask_library: үйл явдал болсны дараа мэдээлэх нь ТУХАЙН МЭДЭЭГ ОЛЖ УНШСАН ХҮМҮҮС ирж сонирхох, оролцох боломжгүй болгож байна гэсэн үг
(4:01:00 PM) khovdadvising: яг тийм байна
(4:01:15 PM) khovdadvising: с??лд иь бол тайлан болно гэсэн ?г тээ
(4:01:28 PM) ask_library: яг тийм
(4:01:52 PM) ask_library: Гарчиг дээр нь аливаа мэдээндээ тохирсон гарчиг өгөх хэрэгтэй
(4:02:09 PM) ask_library: заавал номын сантайгаа холбоотой мэдээ бичих албагүй шүү
(4:02:22 PM) ask_library: Бусад номын санчиддаа, уншигчиддаа хэрэгтэй гэж үзсэн
(4:02:25 PM) ask_library: гэж бодсон
(4:02:34 PM) ask_library: ямар ч мэдээллийг бичиж болно
(4:02:51 PM) khovdadvising: яг анхных болохоор бэлтгэл муу байна
(4:03:15 PM) ask_library: зүгээр зүгээр, Таны вэб тэмдэглэл хэсэг жинхэнэ эх мэдээгээ бичнэ
(4:03:25 PM) ask_library: за одоо
(4:03:31 PM) ask_library: Гарчиг дээрээ
(4:03:34 PM) khovdadvising: сумдын номын санчид интернетийн мэдлэгтэй болов
(4:04:19 PM) ask_library: гэснээс, Ховд аймгийн нийтийн номын сан Номын баяраа тэмдэглэнэ гэвэл гоё юм биш үү
(4:04:51 PM) ask_library: Ховд аймгийн номын сангууд Номын яармагаа зохион байгуулна
(4:04:57 PM) ask_library: гэсэн гарчиг өгвөл гоё ч юм уу
(4:06:30 PM) khovdadvising: надад с??лийнх з?гээр юм шигээ
(4:06:38 PM) ask_library: за тэгвэл
(4:06:44 PM) ask_library: гарчигаа дээрх шиг өгөөд
(4:06:55 PM) ask_library: Таны вэб тэмдэглэл хэсэгт
(4:10:09 PM) ask_library: танай номын сангаас юу хийх талаараа, ямар төлөвлөгөө гаргасан талаараа Дэлгэрэнгүй бичих хэрэгтэй
(4:10:36 PM) ask_library: бичиж дуусаад хэлнэ үү
(4:10:46 PM) ask_library: за эхний ээлжинд 1-2 өгүүлбэр л биччих
(4:10:50 PM) ask_library: дараа нь НЭМЖ болно
(4:18:28 PM) khovdadvising: би дуусчихлаа
(4:18:34 PM) khovdadvising: одоо яах вэ
(4:22:28 PM) ask_library: одоо
(4:22:42 PM) ask_library: энэ хуудасны чинь хамгийн доод талд
(4:22:48 PM) ask_library: Хадгалж үлдээх
(4:22:51 PM) ask_library: гэдэг даруул байгаа
(4:23:00 PM) ask_library: түүн дээр дарна
(4:23:02 PM) ask_library: тэгээд
(4:23:31 PM) ask_library: хамгийн дээд талд байгаа Эхлэл хуудас дээр дарахад вэбийн Нүүр хуудас гарна
(4:23:41 PM) ask_library: мэдээ орчихсон байгаа
(4:23:50 PM) khovdadvising: орсон байна
(4:24:01 PM) khovdadvising: доод талд нь сэтгэгдэл
(4:24:33 PM) khovdadvising: та завтай бол уншина уу
(4:25:50 PM) ask_library: за би одоо уншъя
(4:26:46 PM) ask_library: уншлаа,
(4:26:51 PM) ask_library: сайн болжээ
(4:27:03 PM) ask_library: одоо анхаарах зүйлүүдийг хэлж өгье
(4:27:09 PM) khovdadvising: за
(4:27:22 PM) ask_library: 1. Үг, үсгийн алдаа аль болох гаргахгүй байх хэрэгтэй шүү
(4:27:53 PM) ask_library: 2. Ховд аймгийн номын сангаас бичиж байгаа мэдээ гэдгээ ШУУД ХАРУУЛЖ байхын тулд
(4:28:14 PM) ask_library: Гарчиг дээрээ Ховд: гэсэн үгийг ашиглаж байвал зүгээр юм шигээ
(4:29:04 PM) ask_library: өөр зөвлөлгөө алга аа
(4:29:25 PM) khovdadvising: танд их баярлалаа
(4:29:28 PM) ask_library: одоо энэ мэдээндээ үг үсгийн болоод нэмж бичих гэх мэт засвар хийхдээ
(4:29:52 PM) ask_library: мэдээнийхээ цааш унших гэсэн дээр дарах
(4:29:56 PM) ask_library: эсвэл гарчиг дээрээ дараад
(4:29:58 PM) ask_library: ороход
(4:30:11 PM) ask_library: Edit гэсэн даруул байгаа
(4:30:14 PM) ask_library: тийм байна уу
(4:30:56 PM) ask_library: 2007 оны 6 сарын 4-7-ны өдрүүдэд гэж засах байх?!
(4:31:29 PM) ask_library: зохион байгуулах гэж байна. гэж өгүүлбэрээ дуусгаад дараагийн өгүүлбэрээ шинэ мөрнөөс эхэлчих
(4:33:09 PM) ask_library: компьютерийн
(4:33:12 PM) ask_library: гэж засаарай
(4:33:26 PM) ask_library: сургуулийн
(4:39:52 PM) khovdadvising: ингээд боллоо юу
(4:40:18 PM) khovdadvising: ??нээс хойш байнга мэдээ оруулж байна
(4:42:13 PM) khovdadvising: би вэб тэмдэглэл х?тл?х гээд 5 сарынхаа pland oruulchihsan bsan
(5:23:22 PM) ask_library: ингээд болло
(5:23:25 PM) ask_library: боллоо
(5:23:28 PM) ask_library: сайн байна
(5:23:46 PM) khovdadvising: bi ih setgel ondor bnaa
(5:23:57 PM) khovdadvising: tsaashid tanaas surah yum ih bnaa
(5:24:14 PM) ask_library: би сэтгэгдэл бичсэнийг уншсан уу
(5:24:39 PM) ask_library: мөн оруулсан мэдээлэлдээ засвар хийж үзээрэй
(5:24:44 PM) khovdadvising: medlegee haramgui hairlasan tand bayarlalaa

Бэгзсүрэнгийн блогууд

Сум, аймаг, хотын нийтийн номын сангууд вэб дэхь Ж.Бэгзсүрэнгийн блог хаяг:
http://www.acic.edu.mn/blog/8

Бэгзсүрэнгийн амьдралаас блог: http://begzsuren.blogspot.com

Ж.Бэгзсүрэнгийн Хотын төв номын сан дахь Өдөр тутмын ажлын бүртгэл

Ажлын бүртгэлийн дэвтрээ онлайн болгох оролдлого хийсэн минь.

2007 оны Ажлын өдөр тутмын бүртгэл

Ажлын өдрийн тэмдэглэл

2007 оны 10 сарын 25 Пүрэв
• 9:05-д ажилдаа ирсэн.
• Электрон каталогийн 9, үүдний хяналтын компьютеруудыг асаав. Орох хяналтын компьютер буруу унтарсан байна, Scandisk нь явсан.
• Албаны имэйл хаягаар ирсэн ач холбогдолгүй 12 имэйлүүдийг устгав.
• Вэбд орсон 13 спам сэтгэгдлийг устгав.

2007 оны 10 сарын 24 Лхагва
• 9:15-д ажилдаа ирсэн.
• Электрон каталогийн 9, үүдний хяналтын компьютеруудыг асаав.
• Вэбд орсон 3 спам сэтгэгдлийг устгав.
• Албаны имэйл хаягаар ирсэн ач холбогдолгүй 59 имэйлүүдийг устгав.
• Франц дахь ЮНЕСКО-ийн Translationum төслийнхөнд А заалны номуудын жагсаалтыг USMARK форматаар гаргаж илгээсэн.
• Нийслэлийн Соёл урлагийн газрын даргатай Захирал бид 2 очиж уулзаж, Шөнийн уншлагын танхимаа ирэх Даваа гаригт нээхээр болсон
• Нийслэлийн Мэдээлэл технологийн газраар орж, шилэн кабелийн явцийн талаар асуухад, Замын шонд кабель татаж байгаа аргыг цаанаасаа хориглосон байгаа тул түр зогсчихоод байгааг мэдсэн.

2007 оны 10 сарын 23 Мягмар
• 9:15-д ажилдаа ирсэн.
• Электрон каталогийн 9, үүдний хяналтын компьютеруудыг асаав.
• Электрон каталог дээр ажиллаж байгаа Хуулийн төслийн NewTech компьютерийн тэжээлийн блокийн сэнс их дуу гаргаад байгааг, задалж, тослоод, чимээгүй болгов.
• Вэбд орсон 2 спам сэтгэгдлийг устгав.
• Албаны имэйл хаягаар ирсэн ач холбогдолгүй 52 имэйлүүдийг устгав.
• Уншигчийн батламжийн загварт өөрчлөлт хийж, 200ш цаасанд 2000ш батламжийг хэвлэж, Цэдэниш эгчид зүсүүлэхээр өгөв.
100 цаасанд duplex горимоор хэвлэхэд 10 минут, хоёр талд нь ээлжээр хэвлэхэд 12 минут зарцуулсан.
• http://www.garant.ru/iv.htm - ИНТЕРНЕТ-ВЕРСИИ СИСТЕМЫ ГАРАНТ: КОДЕКСЫ, ЗАКОНЫ, ПОСТАНОВЛЕНИЯ, УКАЗЫ, ПРИКАЗЫ, РАСПОРЯЖЕНИЯ И ДРУГИЕ НОРМАТИВНЫЕ ДОКУМЕНТЫ ИЗ РАЗЛИЧНЫХ ОБЛАСТЕЙ ЗАКОНОДАТЕЛЬСТВА
• www.rba.ru - РОССИЙСКАЯ БИБЛИОТЕЧНАЯ АССОЦИАЦИЯ мэдээллийг вэбд байрлууллаа.
• Шөнийн номын сан хулдаасан хаягийг Проад ХХК-аас явж авчирсан.
• Тасгийнхандаа өчигдрийн Захиргааны хурлаар яригдсан сэдвүүдийг танилцууллаа.
• Номын сангийн ажиллагсадын халуун усанд орлоо.
• Цалингийн сүлжээ өөрчлөгдсөнтэй холбоотой Засгийн газрын 2 тогтоолуудыг TIFF файл болгож intserver доторх ajliin documentyyd/jyram duren standard-yyd фолдерт хууллаа.
• Вэбд файл болгож хадгалсан журам дүрэм, стандарт, тушаал шийдвэрүүдийн жагсаалтыг агуулсан хуудсыг үүсгэлээ.

2007 оны 10 сарын 22 Даваа
• 9:10-д ажилдаа ирсэн.
• Электрон каталогийн 9, үүдний хяналтын компьютеруудыг асаав.
• Захиргааны гишүүдийн хуралд 9-13 цагт сууж, АСМТөвийн тайлан, Шинэ цалингийн сүлжээ, Номын тооллогууд, Төрийн албанд ажиллагсадын тооллого, Нябогийн үзүүлэх сургуулилт, гэх мэт асуудлуудыг ярилцлаа.
• Албаны имэйлээ шалгаж, дэмий 7 имэйлийг устгалаа. Вэбээс сэтгэгдлээ илгээсэн 2 имэйлд хариу бичсэн.
• Урьдчилан устгагдсан байсан 21106 дугаарыг уншигч бүртгэлээс ирсэн хүсэлтээр, Алиса дахь уншигчийн мэдээллийг шалгаж, сэргээн, Орох бүртгэл хяналтын програмд өөрчлөлт хийв.
• 20-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан Хүрээ соёл арга хэмжээнд оролцоход гарсан Хулдаасан хаяг, Машины мөнгөний баримтыг бүрдүүлж няравт өгөх, энэ тухай мэдээлэл вэбд тавьсан.
• ААҮТасгаас уншигчийн батламж 2000ш-ийг хэвлэхээр 200ш А4-ийн өнгөт, зузаавтар цаас, 334ш А4 бичгийн 80гр-тай цаас авсан.
• Шөнийн уншлагын танхимын 0.8м2 хэмжээтэй хуулган дээр хэвлэгдэх хаягийн эхийг Боролзойтой хамтдаа бэлтгэж, Проад компанид хэвлүүлэхээр аваачиж өгсөн.
• Алисагийн архивыг 21 цагт эхлэхээр тохируулж орхив.

2007 оны 10 сарын 19 Баасан
• 10:10-д ажилдаа ирсэн.
• Электрон каталогийн 9, үүдний хяналтын компьютеруудыг асаав.
• Lanserver\savedfiles дотор newfolder.exe вирус орсон байна.
• Зүүнхараа хотын номын сан www.acic.edu.mn –д zuunkharaa:kharaa эрхтэй боллоо.
• http://infomotions.com/musings/getting-started/getting-started.html хуудас дахь XML-ийн хичээлийг үзэж эхэллээ
• Урьдчилан устгагдсан байсан 11724, 20992 дугааруудыг уншигч бүртгэлээс ирсэн хүсэлтээр, Алиса дахь уншигчийн мэдээллийг шалгаж, сэргээн, Орох бүртгэл хяналтын програмд өөрчлөлт хийв.
• Хүрээ соёл арга хэмжээний хүрээнд Бямба гаригт СБ-ийн талбайд болсон үзэсгэлэнд оролцоход 2м2 хулдаасан хаяг хийлгэхэд эхийг бэлтгэж, 1м2-2000төг-өөр хэвлэдэг газарт аваачиж өгсөн.

2007 оны 10 сарын 18 Пүрэв
• 9:15-д ажилдаа ирсэн.
• Электрон каталогийн 9, үүдний хяналтын компьютеруудыг асаав.
• Албаны имэйлээ шалгаж, дэмий 22 имэйлийг устгаж, Конгресийн номын сан, UNESCO хоёр World Digital Library-г байгуулахаар гарын үсэг зурсан мэдээг ict@ict.mn листээр явуулж, вэбд байрлууллаа.
• Вэбд хотын нийтийн номын сангууд цэсэнд Хаяг, байршил хуудас хоосон байсныг мэдэж, засварлалаа.
• Эр загалын тууж зохиолыг номын сангийн уншигч шивж авчирч өгснийг редакторлаж вэбд Монголын эртний уран зохиолын сан цэс үүсгэж, дотор нь байрлууллаа.
• Тог анивчсанаас болж электрон каталогийн 9 компьютеруудыг дахин асаав.
• Урьдчилан устгагдсан байсан 12062, 20946 дугааруудыг уншигч бүртгэлээс ирсэн хүсэлтээр, Алиса дахь уншигчийн мэдээллийг шалгаж, сэргээн, Орох бүртгэл хяналтын програмд өөрчлөлт хийв.
• Франц дахь ЮНЕСКО-д дадлага хийж байгаа оюутаны хүсэлтээр Алисагаас Б заалны номуудын жагсаалтыг USMARC форматаар гаргаж, имэйлээр нь илгээв.

2007 оны 10 сарын 17 Лхагва
• 9:00-д ажилдаа ирсэн.
• Электрон каталогийн 9, үүдний хяналтын компьютеруудыг асаав.
• Албаны имэйлээ шалгаж, дэмий 33 имэйлийг устгалаа.
• Дэд захиралтай хамт сууж, Оюуны банк нэрийн тайлбар, нээлтийн хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт нэмэлт орууллаа.
• Дижитал камерийн Швед компани AXIS-ийн төлөөлөгч Миротек компанийн дэд захирал М.Түшиг дэд захирал (дэд захиралын оронд ОНҮТасгийн эрхлэгч Б.Нацаг явсан) бид хоёрыг ХаанБрой-д 15 цагт өдрийн цайнд урингаа, камерийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
• Уулзалтаар мэдэж авсан ойлголтуудаа Дэд захиралд танилцууллаа.
• Улаанбаатар ДС-ийн 3-р курсын оюутан номын сангийн програмаар курсын ажил хийх гэж байгаа гээд уулзаж, ярилцлаа. Би сэдвээ тодорхой болгож, улмаар XMLMarc-ийг судалж мэдэхийг зөвлөлөө.

2007 оны 10 сарын 16 Мягмар
• 9:15-д ажилдаа ирсэн.
• Электрон каталогийн 9, үүдний хяналтын компьютеруудыг асаав.
• Дэд захиралтай хамтдаа Хэвлэлийнхэнд өгөх мэдээллийг бэлтгэж дуусаагүй л байна.
• ЖАЙКА-ийн төслийн зохицуулагч, ахлах ажилтан нар Хотын төв номын санд зочилж, номын сангийн үйлчилгээтэй дагуулж явж танилцууллаа.
• Урьдчилж устгагдсан байсан 08669-ийг сэргээж, Үүдний бүртгэлд орууллаа.
• Цалин 87250 төг авлаа.

2007 оны 10 сарын 15 Даваа
• 9:05-д ажилдаа ирсэн.
• Алисагийн энгийн архив, Rebuildтэй архив (9:14-)ыг хийлээ.
• Захирлын зөвлөлийн хуралд суулаа.
• Компьютер ландаас нэхэмжлэхүүд бичүүлж авсан
• Соёл урлагийн газрийн нэхэмжлэхүүд, үйл ажиллагааны төлөвлөгөө аваачиж өгсөн
• Дэд захиралтай хамт сууж, хэвлэлийн тойм бэлтгэж эхэлсэн.
• Алиса-ийн архивыг 21 цагт хийгдэх командыг өгөөд явсан.

2007 оны 10 сарын 12 Баасан
• 9:15-д ажилдаа ирсэн.
• Вэбээс 21 spam сэтгэгдлийг устгалаа.
• Онлайн лавлагааг 1 хэрэглэгчид өгсөн.
• Электрон каталогийн 9, үүдний хяналтын компьютеруудыг асаав.
• Тог маасалснаас электрон каталогийн 9 компьютер унтарсныг асаалаа.
• Шатрын клубын интернэт болохгүй байна гэхлээр нь очиж үзэхэд өөрсдөө компьютерийнхаа сүлжээг Disabled болгосон байв.
• Камерийн БИСКО компанийн хүмүүс дэд захирал дээр ирж, би танхимуудаар дагуулж явж танилцууллаа.
• Урьдчилж хасагдсан 21619 баркодон дугаарыг сэргээв.
• Компьютер ландаар очиж дахин компьютер, сүлжээний төхөөрөмжүүдийн судалгаа хийв.

2007 оны 10 сарын 11 Пүрэв
• 9:10-д ажилдаа ирсэн.
• Электрон каталогийн 8, үүдний хяналтын компьютеруудыг асаав.
• Вэбээс 1 spam сэтгэгдлийг устгалаа.
• Чөлөөт сонголттой үйлчилгээнд шилжихэд хийгдэх ажлуудын төлөвлөгөөг Ч.Алтанцэцэг, Б.Нацаг нартай хамтран гаргаж, Захирлын зөвлөлд танилцуулсан
• Компьютерийн дэлгүүрүүдээр үнийн судалгаа хийж, нэхэмжлэхүүд авчирсан.

2007 оны 10 сарын 10 Лхагва
• 9:30-д ажилдаа ирсэн.
• Электрон каталогийн 9, үүдний хяналтын компьютеруудыг асаав. Өглөө ээлжний номын санчид Б заал Наранцэцэг, А заал Нарантуяа, Хуулийн заал Цэцэгмаа, Америкад нар ирсэн байсан ч өчигдрийнх шиг Үүдний хяналтын компьютер, Электрон каталогуудаа ажиллуулаагүй байна. Өчигдөр хэн ажилуулсан юм бол?
• Захирлын зөвлөлийн хурал болж, Шөнийн уншлагын заалны нээлт ирэх 7 хоногийн Пүрэв гаригт болох болсон, бусад зүйлийг ярилцав.
• Дэд захирал, ОНҮТасгийн эрхлэгч нартай хамтарч Шөнийн уншлага-үйлчилгээний танхимын нээлт, Чөлөөт сонголттой үйлчилгээний байршлын схем зэргийг бэлтгэж байна.
• 10-р сард урьдчилан хасагдсан байсан 21307 дугаар сунгалтаа хийлгэсэн тул сэргээв.
• Вэбд 24 цагийн номын сан төслийг http://www.acic.edu.mn/node/630 хаягаар байрлуулж, ict@ict.mn имэйл листээр компьютер, камерийн системийг худалдан авах сонгон шалгаруулалтанд оролцоно уу имэйлийг 14:10 минутанд илгээлээ.

2007 оны 10 сарын 9 Мягмар
• 9:30-д ажилдаа ирсэн.
• Вэбээс 4 spam сэтгэгдлийг устгалаа.
• University Libraries of Notre Dame-д ажилладаг Eric Lease Morgan -ны oss4lib-discuss Digest, Vol 17, Issue 1 имэйлээр илгээсэн имэйлээс Infomotions provides consulting, teaching, and computer programming services to libraries, librarians, and other library organizations-http://infomotions.com/ ийг мэдэж авлаа.
• Зураг солих үйлчилгээгээр 32764 дугаартай уншигчийн зургийг сольлоо.
• Нарийн бичгийн хүсэлтээр, компьютерийн ажиллагаа удааширсан шалтгаанаар, хэрэглэж байгаа Hedy Pentium 4 2.66 компьютерийг нь форматлаж, Windows XP системийг шинээр суулгаж, MS Office 2007 , Symantec Antivirus 10.0, Yahoo Messenger програмуудыг суулгав.
• Дэд захиралын өрөө өөрчлөгдөж байгаатай холбогдож, компьютерийн сүлжээний кабелийг шинэ өрөөнд нь оруулахад 40 м UTP кабель шаардагдахыг хэмжлээ.
• Ажилчдын халуун усанд орсон.
• Номын сангийн имэйл хаягаар ирсэн 2 сэтгэгдэлд хариу имэйл бичсэн.
• 10 сарын 5-нд болсон оюутны талбайд болсон өдөрлөгт оролцсон тайлан, мөнгө хүссэн өргөдөл бичиж Няравт өгөв.
• Тог гэнэт унтарч, ассаны улмаас Электрон каталогийн 8 компьютерийг асааж, ном хайхад бэлэн болгов.
• Уншигч бүртгэлд туслаж ажиллаж байгаа туслах нябогийн хүсэлтээр 10 сарын 4-нд Үүдний бүртгэлдээ оруулж чадаагүй байсан 5 дугаар, өчигдөр сунгалт хийгээд Үүдний бүртгэлд оруулаагүй байсан 1 дугаарыг нь оруулж, сар бүр уншигч бүртгэлийн тайланг нябод гаргаж өгдөг зарчмыг хэлж өгсөн.

2007 оны 10 сарын 8 Даваа
• 9:00-д ажилдаа ирсэн.
• Алиса-д энгийн дараа нь Rebuild-тэй архив хийж, интсерверийн алиса фолдерт нөөц хувийг хууллаа.
• Электрон каталогийн 9, үүдний хяналтын компьютеруудыг асаав.
• Вэбээс 14 spam сэтгэгдлийг устгалаа.
• Оюутны хөдөлгөөн 65 арга хэмжээний өдөрлөгт оролцсон мэдээг вэбд тусдаа цэс болгож байрлууллаа.
• Захирлын зөвлөлийн хуралд Оюутны холбооноос өгсөн Талархал, арга хэмжээний талаар танилцууллаа. Асар майхан нь салхи, шорооноос ном болоод хүнийг хамгаалахад тустай болохыг хэлсэн.
• 12650 дугаартай уншигчид Электрон каталогийн дэргэд үлдээсэн пеналийг нь 2007-9-26-нд гар утас руу нь мессеж илгээж, Алиса дахь бүртгэлд нь Ëàâëàãààíààñ èðæ ÏÅÍÀËàà àâíà óó 9 ñàðûí 26 үлдээж, 2007-10-8-нд буцааж өгсөн.
• Интернэтийн мэдлэг олгох сургалт 4 оролцогчтой явагдсан. (dream@mail.mn, bujiimaa@mail.mn)
• Алиса-ийн архивыг 21 цагт эхлүүлэх тохиргоог хийж орхисон.

2007 оны 10 сарын 5 Баасан
• 8:40-д ажилдаа ирсэн.
• Алиса-д энгийн архив хийж, бас Rebuild-тэй архив хийж, интсерверийн алиса фолдерт нөөц хувийг хууллаа.
• Вэбд шинэ орсон Японы тэтгэлэгийн тухай мэдээний сэтгэгдэлд хариу бичсэн.
• http://www.surveymonkey.com/s.aspx?sm=lRTMlZ_2bVEGf8zmNCQPS3fg_3d_3d хаяг дахь Metadata Decisions for Digital Libraries судалгааг сонирхлоо. IFLA-ийн листээр ирсэн имэйлийг нь вэбд тавьсан.
• Оюутны талбайд болсон өдөрлөгт номын сан номын үзэсгэлэн гаргаж, танилцуулгаа тарааж оролцсон. Дэд захирал, ОНҮТасгийн эрхлэгч, би оролцсон. Өглөө портероор майхан, ширээ, сандал, номын төмөр тавиур аваачиж, буулгаж, барихад Одхүү хамт явсан. Лувсандорж, оюутануудтай хамтарч Яруу сэтгэгч сониноо танилцуулж, урамшуулалт худалдаа явуулсан.
• Үзэсгэлэнгээс 17:40-д бууж, УБ хотын музейд майхныг оруулж өгч, замын түгжээнээс болж, 19:40-д номын санд ирж юмуудаа буулгасан.

2007 оны 10 сарын 4 Пүрэв
• 9:00-д ажилдаа ирсэн.
• Электрон каталог, үүдний хяналтын компьютеруудыг асаав.
• Малайз-ын LibraryNet гэсэн нэгдсэн систем байдаг юм байна: http://www.librarynet.com.my/
• АСМТөвийн номын санч Баярцогтд сард 5-аас олон удаа Интернэтийг хэрэглэсэн уншигчдын жагсаалтыг яаж гаргахыг зааж өгсөн.
• Вэбд интернэт хэрэглэгчдийн 8, 9-р саруудын тайлан, сэтгэгдлүүдийг байрлууллаа.
• Оюутны хөдөлгөөн байгуулагдсаны ойд зориулсан Оюутны талбайд болох өдөрлөгт манай номын санг номын үзэсгэлэн гаргаж, уншигчаар бүртгэж оролцохыг Оюутны холбооноос хүсжээ.
• Интернэт сонин нь хүн бүрийн уншиж танилцвал зохих Вэбүүд дэхь мэдээллүүдийг цуглуулсан сонин юм байна. Онлайн сонины сүүлийн дугааруудыг lanserver-д татаж авлаа. Номын санчид унших хэрэгтэй байх.
• Дэд захирал Номын сангийн орчны стандарт, стандарт, БСШУхааны сайдын тушаал зэргийг сканнердаж TIFF файл болгон хадгалж, \\intserver\alban documentyyd хавтсанд хуулж байрлууллаа. Номын санч бүр эдгээр файлуудыг нээж унших боломж бүрдсэн тул хэрэглэж үзэх хэрэгтэй байна.
• Электрон каталогийн програм идэвхигүй болсон 3 тохиолдлыг хэвийн болгож, тухайн уншигчидад нь хэрвээ алдаа гараад, ном хайж болохгүй байгаа үед өөрсдөө засах гэж оролдох бус Лангууны арын ажилтануудад нь хэлж засуулж байхыг зөвлөлөө.

2007 оны 10 сарын 3 Лхагва
• 9:00-д ажилдаа ирсэн.
• Электрон каталог, үүдний хяналтын компьютеруудыг асаав.
• Электрон каталог дээрх Инт төслийн НьюТеч компьютерийн afw фолдер дахь файл эвдэрснээс каталог ажиллахгүй байсныг сүлжээг нь холбож байгаад файлуудыг шинэчлэн хуулж, алдааг заслаа.
• Вэб өчигдөрөөс хойш бид нарт нээгдэхгүй, өөр байгууллагуудаас нээгдээд байсныг Дөлмандахад хэлж, засууллаа.
• Гүндалайгийн бичсэн номыг номын сангуудад хямдхан үнээр худалдах уу гэхэд туслах эмэгтэй нь 20 хувиа хасаад өгнө гэж байна. Манай номын сангийн харуулуудаас Номын санг сонирхоё, ном худалдаж авдаг эсэхийг нь асууя гэхэд нь оруулаагүй юм байна.
• Вэбд уншигч бүртгэлийн хуудсанд 9-р сарын уншигч бүртгэлийн статистик, 9-р сард хасагдсан дугааруудыг орууллаа.
• Зураг солиулах үйлчилгээний дагуу зургаа имэйлээр явуулсан уншигчийн зургийг тохируулж, сервер болон хяналтын компьютер уруу хуулав: 29571
• Номын сангийн имэйл хаягаар Зураг солиулах үйлчилгээнд хамрагдсан 3 уншигч (shine_90@yahoo.com, pmuujig@yahoo.com, boy_fifty@yahoo.com), сэтгэгдлээ илгээсэн 4 (mn.orgil_33@yahoo.com, ariuk_0418@yahoo.com, juvaa_86@yahoo.com, lhamaadai@yahoo.com) иргэнд хариу бичсэн.
• Интернэт хэрэглэгч монголчууддаа зориулан http://uneegeertejeelgeh.blogspot.com/ вэб тэмдэглэлийг хөтлөж эхэллээ.
• Онлайн лавлагааг 1 уншигчид өгөв: А заал ажиллаж байгаа эсэх, амралтын өдрүүдэд ажиллаж байгаа эсэх
• Нябо-д Дэлхийн зөн-өөс өгсөн 11 сая төгрөгийн техникуудын жагсаалтыг бэлтгэж өгөв.

2007 оны 10 сарын 2 Мягмар
• 9:00-д ажилдаа ирсэн.
• Электрон каталог, үүдний хяналтын компьютеруудыг асаав.
• Амгалан эгчийн хэрэглэж байсан Dell Pentium 4-ийг Уншлагын Б зааланд тавьж өглөө. Б заалны АЗУС Terminator Pentium 3 нь Алисаг хэрэглэж байхад ном олголтыг бүртгэх үед уддаг, хассан ном нь хасагдаагүй юм шиг харагддаг муу талууд байсан нь одоо шинэ ПС-д зүгээр байна байх.
Б заалны хэрэглэж байсан АЗУС Терминаторыг түр хаана ч хэрэглээгүй байна.
• Майдар ах дэд захиралын өрөөнд түрээсээр орж байгаа юм байна, компьютер нь асахгүй байна гэхлээр орж үзлээ. РАМ-ыг нь 1-р сууринд нь хийж, процессорын хөргүүрийн тоосыг цэвэрлэж өгсөн.
• Ном бэлэглэсэн хүмүүст өгдөг А5 хэмжээтэй Талархалын бичгийг нарийн бичиг шинэчлэн хэвлэхэд нь туслав.
• Вэб өөр байгууллагуудаас нээгдээд байгаа мөртлөө номын сангийн аль ч компьютераас нээгдэхгүй байх юм.
• Нябо Ц.Сарантуяа-д файлаа яаж lanserver\savedfiles\sankhuu хавтас руу буюу туслах нябодоо хуулж өгөхийг хэлж өгсөн.
• Устгагдсан дугаарууд 15766 байсан дээр 10-р сард хугацаа нь дуусах 1090 уншигчийн дугаарыг нэмэхэд 03104, 05943, 08669, 11590, 11601, 11810 дугаарууд давхардсан алдаа өгч, нэмэгдсэнээр нийт 16850 боллоо.
• 9-р сард бүртгэгдсэн 1690, сунгуулсан 650 уншигчдын жагсаалтыг Орох хяналтын програмаас гаргаж, бүртгэгдсэн уншигчдын баркодон дугааруудыг Алиса програмтай тулгаж нягталлаа.
• Яруу сэтгэгч сонины 16-р дугаарт ННСангуудын ажиллах цагийн хуваарь, Дорнод, Өмнөговь аймгуудын номын сангуудын цагийн хуваарийг имэйлээр хүлээн авч нийтлэлийг бичиж өгсөн.
• Нацаг эгчид Хотын нийтийн номын сангуудын Намрын ажиллах цагийн хуваарийг шинэчлэн хэвлэж өгч, А3 цаасанд 2 хувь хувилж өгсөн.

2007 оны 10 сарын 1 Даваа
• 8:45-д ажилдаа ирсэн.
• Электрон каталог, үүдний хяналтын компьютеруудыг асаав.
• Захирлын зөвлөлийн хуралд оролцов.
• Вэб дэхь 6 spam comment-уудыг устгав.
• Зураг солиулах үйлчилгээ: 14068, 29533
• Шинэ бүртгүүлж байгаа уншигч Флашнаас зургаа оруулуулах: 32636
• С.Амгалан эгч ажлаа хүлээлгэн өгч, АСМТөвөөс өгсөн Dell Pentium4 компьютер, 10 шонтой олон залгуур, цүнхэн хавтас, том хавтас, нэг төмөртэй хавтас, 2 төмөр хавтасаа надад шилжүүлэн өгсөн.
• Хасагдаж байгаа уншигчидаас хасагдаагүй 11 номуудыг хасаж, 1007 уншигчийн мэдээллийг Алиса-аас өдөр бүрээр нь устгав. 14188 – 5359, 14229-26938, 19776-57128, 14368-52311, 14391-57843, 14423-43710, 14471-2862, 14516-63071, 14621-53482, 20420-12908, 15035-39028
• 10-р сард хугацаа нь дуусах 1090 уншигчийн жагсаалт (lanserver/savedfiles/bayarjargal) -ыг Алисагаас гаргаж, Орох хяналтын програмд дугааруудыг нэмэх.
• Амгалан эгч тасгийнхандаа цай (Чингэс, Бялуу, Талх, Хиам, Жүүс) уулгасан.
• Усанд орох гэтэл ус бүлээн байлаа.

Уншигчдын имэйл: muuhaa_jawjig@yahoo.com, shine_90@yahoo.com, ariuk_0418@yahoo.com

2007 оны 9 сарын 28 Баасан
• 9:30-д ажилдаа ирсэн.
• Электрон каталог, үүдний хяналтын компьютеруудыг асаав.
• Дэд захиралтай хамт сууж Шөнийн уншлага-үйлчилгээний журмын төслийг боловсруулав.
• Уншлагын Б заалны батарейг өчигдөр сольсон нь зөв засвар байжээ. Номын санч Болормаа-аас асуухад компьютерийн өдөр, цаг зөв явж байна гэсэн.
• Цахилгаан анивчсанаас болсон байх, Электрон каталогийн 3 компьютер унтарсан байсныг асаалаа.
• Вэбд 2 мэдээлэл орууллаа.
• МБАТасгийнхаа дунд бий болгосон Зээлийн сангаа татан буулгаж, зээлсэн байсан Энхжаргал нь Бүрэнтэгш, Амгалан эгч нарын анх оруулсан 8500 төгрөгийг өгсөн.
• Номын сангийн имэйл хаягаар ирсэн 2 feedback-д хариу бичсэн.
• Хотын нийтийн номын сангуудад ажиллаж тэтгэвэртээ гарсан ахмадуудыг хүлээн авч АСМТөвд оруулж, Яруу сэтгэгч сонины 9-р нүүрийг тайлбарлан өгч, товч мэдээллийг авч, вэбд байрлууллаа.
• Электрон каталогууд, орох хяналтын компьютеруудыг 18:30 цагт унтрааж, Алиса-ийн архивыг эхлүүлж орхив.

2007 оны 9 сарын 27 Пүрэв
• 9:30-д ажилдаа ирсэн.
• Электрон каталог, үүдний хяналтын компьютеруудыг Нямзаяа ахтай хамтарч асаав.
• Greenstone-ийн СД дэхь develop.pdf файлыг уншиж танилцав.
• Захирлын охины erka_md et yahoo.com хаягаар захирлын 8 зургийг илгээв.
• Б заалны АЗУС-ийн батарейг сольсон. (Sony CR2032 3V - 1000 төг)
• АНУ-аас 2005 оны 8 сард авчирсан LinkSys Wireless –G Broadband Router with SpeedBooster WRT54GS (S/N CGN50E604974)-ийг Мэйжикнэтийн утасгүй интернэтийн гарц дээрээ холбож ажиллуулж туршлаа. Мөн би өөрийнхөө HP Laptop-д LinkSys Wireless-G Notebook Adapter WPC54GS-ийг суулгаж хэрэглэж үзлээ. Сүлжээ нь байгуулагдсан мэт боловч миний нотебукээс интернэт уруу холбогдохгүй байна.
• Вэбд 1 мэдээлэл орууллаа.
• Электрон каталогууд, орох хяналтын компьютеруудыг 18:15 цагт унтрааж, Алиса-ийн архивыг эхлүүлж орхив.

2007 оны 9 сарын 26 Лхагва
• 8:40-д ажилдаа ирсэн.
• Албаны mcl-ub@magicnet.mn имэйлээ шалгаж, spam имэйлүүдийг устгалаа.
• Электрон каталог, үүдний хяналтын компьютеруудыг асаав.
• Швейцарийн Gallen хотын иргэн, Kantans bibliothek-ийн ахмад номын санч, каталогч Ueli Hasler нь Анита Пахрини-ийн оролцоо, ННФ-ын шугамаар Монголд ирж, Дарханы номын санд 7 хоног ажиллаад, Монголын номын сангууд, байгалийн сайханаар аялахдаа, Хотын төв номын санд зочиллоо. Номын сангаа танилцуулах, захиралтай уулзахад нь англи хэлнээс орчуулах ажлыг би гүйцэтгэлээ. Ueli.hasler@gmx.ch, www.kb.sg.ch
• Вэбд энэ зочны тухай зурагтай мэдээллийг тавьлаа.
• Номын сангийн зургуудын \\intserver\zyrgyyd дотор зөөж хийлээ.
• 2 удаа цахилгаан анивчиж, электрон каталогийн компьютеруудыг унтраасныг асаалаа.
• Өлгүүр дээрх электрон каталогийн цонх идэвхигүй болсон байсныг, Захиргаа уруу орж гарахдаа, 3 удаа ажиглаж, Alt+Tab хослолыг ашиглаж идэвхитэй болгосон.

2007 оны 9 сарын 25 Мягмар
• 9:40-д ажилдаа ирсэн.
• Электрон каталог, үүдний хяналтын компьютеруудыг Нямзаяа ахтай хамтарч асаав.
• Электрон каталог дахь Мөнхоргилын нэг компьютер нь гарны алдаа харуулаад ажиллахгүй байсаныг өөр гар залгаж компьютерийг асаагаад, буцаагаад хуучин гарыг нь залгачихлаа.
• Вэбд УБ хотод байгаа номын сангуудын хуудсанд МонголЯпоны төв, ННФорумын Хөгжлийн мэдээллийн төвийн мэдээллүүдээс орууллаа.
• Нэг жилээ дуусахаас өмнө сунгалт хийлгэсэн 08337, 20249 дугаартай уншигчдыг Баяржаргал эгчийн хүсэлтээр урьдчилан хасагдсан дугааруудаас сэргээв.
• А5 хэмжээтэй албан бичгийг Нарийн бичгийн компьютерт засаж, хэвлэх
• Амгалан эгчтэйгээ дурсгалын зураг тасгаараа сууж авахуулж, угаалгах
• Хотын хөгжлийн бодлогын хэлтсээс Нийслэлийн соёл урлагын газраар дамжиж ирсэн Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтуудын биелэлтийн 5 хүснэгтийг хийж дэд захиралд өгсөн.
• Захирлын зөвлөл хуралдаж, Хотын даргаас Шөнийн үйлчилгээний нээлтээ 10 сарын 1-нд хийе гэснийг ярилцлаа.

2007 оны 9 сарын 24 Даваа
• 9:10-д ажилдаа ирсэн.
• Албаны mcl-ub@magicnet.mn имэйлээ шалгаж, 2 feedback ирсэнд хариу бичсэн.
• Электрон каталог, үүдний хяналтын компьютеруудыг Нямзаяа ахтай хамтарч асаав.
• АНУ-ын Бээжин дэхь Соёлын атташе, ЭСЯ дахь Мэдээллийн албаны дарга, Болороо, АСМТөвийн 2 ажилтан, Алтаа эгч бид нар хоолонд орж, номын сангийн өнөөгийн болоод цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудыг ярилцсан.
• АСМТөвд 2 оролцогчтойгоор интернэтийн мэдлэг олгох сургалт 15-18 цагт явагдсан.
• Дүшинд усанд орсон. Ус бүлээн байлаа.

2007 оны 9 сарын 21 Баасан
• 10:00-д ажилдаа ирсэн.
• Электрон каталогийн 3 компьютеруудыг асаав. Тэжээлийн залгуур нь олон залгуураас хөндийрсөн байжээ. Нямзаяа ах бусад компьютеруудыг асаасан байлаа.
• ХаанХатан хамгаалалтын компанид ажиллаж байсан Пүрэвээ манай лангууг давж орж ирсэн нь оймстой хөлийн хуруунуудын мөр, шөнө гарсан харуулаас мэдэж дахин ийм байдал гаргахгүйг санууллаа.
• Б заалны АЗУС-ийн батарейг өчигдөр орой хуучин компьютерийнхаар сольсон боловч бас л он сар өдрөө мартсан байна.
• Номын сангийн вэбээр дамжуулан Шинэ номын мэдээг авч байя гэсэн иргэнд хариу имэйл бичив.
• НМТГазрын мэргэжилтэн Ц.Цэвээндарь (330819, mg_ts2005этyahoo.com) -аас 20-ны өдөр миний яахоо-ийн хаягаар ирсэн Утасны жагсаалт имэйлд хариу бичиж, төв болон салбар номын сангуудын удирдах ажилтануудын утас, имэйлийг бичиж явууллаа.
• Хуулийн номын санч Байгалмаа ГТХАТөслөөс ирсэн номуудын ашиглалтын тайланг гаргах гэж байгаад Алисад system check хийсэн байна. Алисагийн серверийг унтрааж асааж холболтуудыг салгаснаар Алиса өөрийгөө шалгаж, алдааг автоматаар засахын тулд Recovery хийдэг.
• Лансерверийн вирусны програмын шинэчлэлтийг интернэтээс хийсэн.
• Аавынхаа жишээ дээр оршуулгын ёслолын үед анхаарах зүйлсийг бичсэн Вэб тэмдэглэлийг иргэдэд зориулж хийж эхэллээ. http://byrhanaavdaa.blogspot.com/
• Вэбд байгаа Уншигч бүртгэлийн статистик, Хасагдсан дугаарууд хуудсуудыг цэгцлэв. Эндээс харахад сар бүрийн эхний 5 хоногт багтаж, өнгөрсөн сард бүртгүүлсэн, сунгуулсан уншигчдын тоо, өнгөрсөн сард уншигчийн бүртгэлээс хасагдсан уншигчдын дугааруудын жагсаалтыг вэбдээ тогтмол оруулж хэвшмээр юм байна.
• Орох хяналтын програм ажиллаж байгаа үүдний компьютерийн тэжээлийг Баяржаргал эгч санамсаргүй салгаж унтрааснаас болоод Баяржаргал эгчийн компьютераас үүдний компьютер руу сүлжээний холболт хийгдэхгүй байна. Аль аль компьютерийг нь унтрааж асаагаад ч нэмэр алга. Иймд Үүдний хяналтын компьютерт ажиллаж байгаа Уншигчдын орох бүртгэл, хяналтын програмыг ЛАНСЕРВЕР уруу шилжүүлэх арга хэмжээ авъя.

2007 оны 9 сарын 20 Пүрэв
• 9:35-д ажилдаа ирсэн.
• Электрон каталогийн 8, Орох бүртгэл, хяналтын компьютеруудыг асаав.
• Онлайн лавлагаа 1 иргэнд өгөв
• Номын сангийн вэбээр дамжуулан асуулт илгээсэн иргэнд төрийн гэсэн түлхүүр үгээр олдож байгаа номуудын жагсаалтыг хавсаргаж хариу имэйл бичив.
• Уншигч бүртгэлд уншигчийн регистрийн дугаарыг заавал бичиж байхыг, Баяржаргал эгч туслах нябо-ийн оруулсан уншигчийн бүртгэлийн мэдээллийг хянаж, зөв эсэхийг нягталж байхыг анхааруулав.
• Уншлагын Б заалны Asus Terminator компьютерийн батарей муудсанаас болж, өглөө бүр цагаа мартаад байгаа юм байна. Өөр компьютерийн батарейгаар сольж үзэхээс.
• Интернэт төслийн MSoft-оос авсан Pentium2-ийн нэгийн нь Алисагийн каталогийн файлуудыг шинэчлэн хуулж Мөнхоргилын зургаа дээр нэмж каталогт нийлээд 8 компьютертэй боллоо.
• Нэг жилээ дуусахаас өмнө сунгалт хийлгэсэн 19967, 19862 уншигчдийг Баяржаргал эгчийн хүсэлтээр урьдчилан хасагдсан дугааруудаас сэргээв.
• СХД-ийн 21-р хорооны Жаргалант тосгон дахь GCS-ийн номын сангийн номын санч, гадаад мэргэжилтэн Armelle-тэйгээ ирж, Хотын төв номын сангийн ном бүрдүүлэлт, УБ хотод байгаа номын худалдааны цэгүүд, Хотын төв номын сангийн үүсгэсэн 5 вэб мэдээллийн сангуудыг хуулж авсан, зэргээр мэдээлэл солилцож харилцан ажиллахыг ярилцлаа.
• Б заалны номын санч Болормаа-д www.acic.edu.mn вэбд гишүүнчлэлийн эрх нээж өгч, вэб тэмдэглэл хөтлөхийг хэлж өгсөн. Энэ өдөр ажил тарахад нь мэдээ оруулах гэж үзэв үү гэж асуухад өдөржингөө ном зөөсөөр амжсангүй гэж хэлсэний дараа чөлөөт сонголттой үйлчилгээний тухай ярилцахад, чөлөөт сонголттой тавиураас ном дутагдсаныг номын санч төлмөөргүй байна, хяналт сайн байх хэрэгтэй, одоо шинэ номууд ирэхэд тавих тавиургүй байна, Б зааланд 2 давхарын тавцантай болгох гэх мэт санал хэлж байна.
• 19 цагт Үүдний хяналтын компьютер дээрх Орох хяналтын програмын мэдээллийн сангийн файлыг өөрийнхөө Нотебуук уруу хуулж авлаа.
• Алиса-ийн архивыг эхлүүллээ.
• www.acic.edu.mn вэбд УБ хот дахь бусад номын сангууд цэсийг нээж, СХД-ийн 21-р хорооны GCS-ийн номын сангийн товч мэдээллийг оруулав.

2007 оны 9 сарын 19 Лхагва
• 10:10-д ажилдаа ирсэн.
• Электрон каталогийн 8 компьютеруудыг асаав.
• Intserver, lanserver компьютерууд нь шөнө тог тасарсанаас болоод унтарсан байсныг асааснаар Уншлагын заалнууд Алиса-гаа ажиллуулж, ном олголтоо бүртгэх боломжтой болсон.
• Алиса дахь сүүлийн 2 өдөрт бүртгэгдсэн уншигчдын мэдээлэл (31706-)-д үг үсгийн алдаа байгаа эсэхийг анализ хийхэд, илэрснийг туслах нябо (Хүний нэрийг алдаатай бичсэн: 31881, 31888, 31898, 31899, ), (Membership-ийг буруу оруулжээ: 31727, 31731, 31754, 31772, 31781, 31806, 31815, 31821, 31831, 31893), Баяржаргал эгч хянахгүй, ийм алдаа нь Уншигчийг нэрээр хайхад олдохгүй байх, Тоон мэдээ буруу гарах аюултай талаар тайлбарлаж өглөө.
Энэ алдааг багасгахын тулд туслах нябо-д Алиса-д устгах эрхгүйгээр хандах TE:TY эрх өгч, Баяржаргал эгчийг Membership type-аа оруулах хэрэгтэйг хэллээ.
• 9 сард урьдчилан хасагдсан байсан 3 уншигч сунгалтаа хийлгэснийг Орох хяналтын програмд бүртгэж өгсөн: 20427, 20201, 15052 (10506 уншигчийн мэдээлэл хүчинтэй, устгагдсан 15770 боллоо, эдгээрийн нийлбэр 26276 болж байгаа нь Уншигч бүртгэлийн баркодон дугаар 31957 болсон байгаатай тэнцэхгүй байгааг дараа анхааръя.)
• Номын санд орохын өмнө хувцсаа өлгүүлэх, дугаараа цээжилсэн байх, зургаа гаргаж ирэх ёстойг сануулсан зарлал бичиж, 3 хувь хэвлэж, самбаруудад байрлууллаа.
• Туул, Сэлбэ голыг хамгаалах ТББ-ийн ажилтан Алтаа эгч, бид хоёрын нэрийг асууж ирж (төсөл хэрэгжүүлдэг хүмүүс гэж боджээ) ярилцаж, би номын сантай хэрхэн хамтран ажиллаж, номын сангаас 3 зүйлээр туслаж болох талаар ярилцлаа. Тул загасыг хамгаалах холбоо, Даян дэлхийн байгаль орчны сан зэрэг байгууллагуудыг хаана байдгийг асуухад нь байршлууд, холбоо барих утсуудыг нь хэлж өгсөн.
• Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнуулсан Энхтуяа эгч, Нарантуяа эгч нар Хүүхдийн уншлагын зааланд цай уулгах гэж дуудахад би оролцоогүй. Цайны цагаар уншигчид авсан номоо буцаагаад хичээлдээ явах болдог, номын сангийн үйлчилгээтэй холбоотой асуултуудад хариулт өгөх ажлыг ТАСРАЛТГҮЙ хариуцсан ажилтан нь хийж байх ёстой.
• АСМТөвийн номын санчийн компьютерт Outlook 2007 суулгав, intserver-д инсталууд, номын сангийн зургууд хадгалагдах болсныг хэлж, холбоос хийж өгсөн.

2007 оны 9 сарын 18 Мягмар
• 9:35-д ажилдаа ирсэн.
• Электрон каталогийн 8, Орох бүртгэл, хяналтын компьютеруудыг асаав.
• Б заалны Asus Terminator Pentium 3-ийн Deepfreeze-ийг болиулж байгаад, өдөр, цагийг нь тохируулсан.
• Цэдэниш эгчид 2000ш уншигчийн батламж, 2004ш уншигчийн журам зүсүүлэхээр өгсөн.
• intserver дээр fileserver-ийг нь туршиж үзлээ.
• Вэбд мэдээ оруулж, коммент болон хэрэглэгчдээс устгалаа.

2007 оны 9 сарын 17 Даваа
• 9:15-д ажилдаа ирсэн.
• Вэбд нэмэгдсэн 120 гаруй SPAM Comment-уудыг устгасан.
• Тооллогонд тавьж өгсөн, Сараа эгчийн хуучин Пентьюим 2 компьютер системийн алдаа өгсөн байсныг, хэрэглэгддэггүй, суугдсан програмуудыг устгаж, унтрааж асааж хэвийн болголоо.
• Электрон каталогийн 8, Орох бүртгэл, хяналтын компьютеруудыг асаав.
• Захирлын зөвлөлийн хурал 10:00-10:30 цагт боллоо.
• Уншигчдын анхааралд 10 сарын 1 хүртэл ажиллах цагийн хуваарь 2%
• ААҮТасгаас улаан өнгөтэй 10 шонтой олон залгуурыг Шаардах хуудсаар авч, Мөнхоргилийн 6 компьютер байрласан Электрон каталогт Хуулийн төслийн NewTech компьютерийг каталог болгож тавихад розетка дутсаны улмаас байрлууллаа.
• Уншигчийн батламж, уншигчийн журмын доторх текстийг өөрчиллөө. Учир нь, одоохондоо нэгдсэн сүлжээ тавигдаагүй тул Хотын нийтийн номын сангууд гэсэн том нэр хэрэггүй юм байна, сунгалт хийлгэж байгаа уншигчдад хүчинтэй өдрийг нь бичиж өгдөг цаасгүй тул батламжын ард өдрийг бичиж өгч байхаар тооцов гэх мэт.
• ААҮТасгаас 200ш ногоон өнгийн А4 цаас, 334ш бичгийн цаас авч, Уншигчийн батламж 2000ш, Уншигчийн журам 2004ш Canon iR2020i –аар хэвлэв.
Бичгийн цаас нь Clear copy laser 80гр мөртлөө хувилагч дотор цаас гацах алдаа их тохиолдсон. Энэ цаас нь бор өнгөтэй байсан.
• Албан хэрэгцээнд 38+28ш бичгийн цаасыг ААҮТасгаас авлаа.
• Интернэтийн мэдлэг олгох сургалт 2 оролцогчтой явагдав.

2007 оны 9 сарын 14 Баасан
• 9:20-д ажилдаа ирсэн.
• Вэбд засвар, нэмэлт хийсэн.

2007 оны 9 сарын 13 Пүрэв
• 9:20-д ажилдаа ирсэн.
• Электрон каталогийн 7, Орох бүртгэл, хяналтын компьютеруудыг асаав.
• Уншигч бүртгэлд Фүжи-ээс FineFix A500 тоон аппаратыг 166840 төгрөгөөр худалдан авч Баяржаргал эгчийн уншигч бүртгэлийн шинэ компьютерт програмыг суулгаж, хэрэглэж эхэлсэн.
• Хуулийн төслийн NewTech компьютер-т шинэ электрон каталог хуулж, Мөнхоргилийн компьютеруудтай хамт байрлуулах гэтэл тогны олон залгуурт зай алга.
• Харуулын ажилтаны зөвлөснөөр, Гэрээр авсанаас бусад ном авч гарахыг зөвшөөрөхгүй 2 төрлийн зарлал бичиж Хяналтын хаалганы 2 талд гурван хөлтэй самбарт байрлуулав.
• Вэбд номын санд түрээсээр ажиллаж байгаа Өдөр өнжүүлэхийн мэдээлэл болон бусад мэдээллийг нэмсэн.
• Шри Чинмой төвийнхөн А зааланд 18, 19-ны өдрүүдэд Бясалгалын лекцийг 18:30-20:30-д унших хүсэлтэй байгааг Нацаг, Шура эгч нартай ярилцаж, номын санд 1 цагийн 8000 төг, номын санчид 2 цагийн 1500-2000 төгрөг өгч зохиохоор шийдсэн.

2007 оны 9 сарын 12 Лхагва

• 9:15-д ажилдаа ирсэн.
• Б заалны Asus Terminator Pentium3-ийн BIOS-оор өдөр, цагийг нь тааруулав.
• Компьютеруудын хурд, рам, хард, IP хаяг, full name
Internet server – Дэлхийн зөн, Виртуаль номын сан төсөл, Intel Xeon CPU 3040@ 1.86Ghz, 2GB, 240GB, 10.1, intserver
HP laptop – Хуулийн төсөл, Номин электрониксоос, Pentium 4 2GHz, 256MbRAM, 30GB HDD, 10.2, begz
Alice server – АСМТөвөөс манайд, Pentium 4 2.80GHz, 256MbRAM, 40GB HDD, 10.3, lanserver
Нацаг эгч - АСМТөвөөс манайд, Pentium 4 2.80GHz, 256MbRAM, 40GB HDD, 10.17, natsag
Ýíõæàðãàë - АСМТөвөөс манайд, Pentium 4 2.80GHz, 256MbRAM, 40GB HDD, 10.27, od
Одхүү – АСМТөвөөс манайд, Pentium 4 2.80GHz, 256MbRAM, 40GB HDD, 10.15, galtaa
Òºãñæàðãàë – УИХ-ийн гишүүн Гэрэлсүрэнгийн бэлэг, Celeron 1.20GHz, 120, 40, 10.26, tugsuu
Яруу сэтгэгч – Хуулийн төсөл, Бит ХХК, Pentium 4 1.5, 256Mb, 40GB, 10.22, yaruus1
АСМТөв НСанч – АНУ Элчин, Pentium 4 2.80, 256Mb, 40GB, IP-гүй, amzaal
Б заал – Хуулийн төсөл, Pentium 3, 1GHz, 256Mb, 10Gb, 10.21, bzaal
Óíøèã÷ á¿ðòãýë ÀÇÓÑ - Хуулийн төсөл, Pentium 3, 1GHz, 256Mb, 20Gb, 10.13, rregistration
Óíøèã÷ á¿ðòãýë Äåëë – Äýëõèéí çºí төсөл, Pentium 4, 3.2GHz, 1GB, 80Gb, Dell LCD, 10.19, pr

• Электрон каталогийн 6+1 компьютеруудыг асаав.
• Тооллогын нэгтгэлд ажиллаж байгаа номын санч нарт Данс, Баркодоо шалгахтай нь холбогдуулан Сараа эгчийн хуучин Пентьюм2 компьютерт Алиса суулгаж өгөв.
• Нацаг эгчийн компьютерийн интернэт болохгүй байгааг шалгаж үзэхэд IP хаяг нь давхардсан байсныг өөрчилснөөр интернэт зүгээр ажилласан.

2007 оны 9 сарын 11 Мягмар

• 9 цагт ажилдаа ирсэн.
• Уншигч бүртгэлд Баяржаргал эгчид туслах .... –д уншигчийн бүртгэлийн мэдээллээ оруулах дараалал, уншигчийн бичиг баримтыг шалгаж нягтлах талаар зөвлөж, хэлж бичүүллээ.
• www.acic.edu.mn вэбд нэмэгдсэн 5 спам коментуудыг устгалаа.
• 2006 оны 8 сард хугацаа нь дуусаад сунгалтаа хийлгээгүй 45 уншигчийн жагсаалт (05272, 05291, 05295, 05300, 08030, 14089, 14097, 14106, 14116, 14121, 14125, 14129, 19425, 19426, 19427, 19428, 19429, 19430, 19432, 19434, 19436, 19438, 19439, 19443, 19444, 19445, 19446, 19447, 19448, 19451, 19452, 19453, 19454, 19455, 19456, 19457, 19458, 19461, 19462, 19463, 19465, 19466, 19467, 19469, 19470) -ыг Алиса-ийн тайлангаар гаргав.
• Дээрх 45 уншигчийг өдөр бүрээр нь Алиса-аас хасав.
• Орох хяналтын програм дахь Хасагдсан дугааруудад дээрх 45 дугаарыг нэмснээр 14762 дугаар бүрэн хасагдлаа.
• Ном нь хасагдаагүй байтал хугацаа нь бүрэн дуусаад устгагдсан уншигчид. Номыг нь хасаж, Алисагаас уншигчийн мэдээллийг устгадаг.

1200414116 66366
1200519428 61895
• 2006 оны 9 сард хугацаа нь дуусаад, цаашид уншигчийн мэдээлэл нь Алиса-аас хасагдах бүрэн магадлалтай 1014 уншигчийн жагсаалтыг тайлангаар гаргав.
• 1014 уншигчийн дугаараа Орох хяналтын програмын Устагдсан дугааруудын жагсаалтанд урьдчилан нэмсэнээр, Устгагдсан дугаарууд 15774 ш боллоо.
• Эрх зүйн танхимын номын санч Байгалмаа, нарийн бичиг нарт Германы ТХНН-ийн төслийн газраас албан бичгээр ирсэн Ном ашиглалтын судалгаанд хэрхэн Алисаг ашиглан хариулт илгээхийг заасан. –Ном бүрийг нэрээр нь хайж байгаа эсэхийг мэдэж, шалгаад, хэдэн хувь байгааг, баркодон дугаарууд нь хэд болох, ямар үнэ тавьж бүртгэснийг хариу бичигтээ тусгана. Номын эргэлтийн тайланг номын баркодон дугаараар гаргаж, хэдэн удаа уншлаганд гарсаныг мэдэж авна.
• Вэбд оруулсан мэдээ:
"Сургалтын тэтгэлэг 2007" боловсролын яармагт урьж байна
Мя, 2007-09-11 13:42 — begzsuren
Боловсролын Зөвлөлгөө Мэдээллийн төв, БСШУЯам, АНУ-ын ЭСЯ хамтран зохион байгуулж, Education USA, OSI байгууллагуудаас ивээн тэтгэж,
СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ - 2007 боловсролын яармагийг
2007 оны 9 сарын 22-23 өдрүүдэд
Мэдээллийн технологийн үндэсний паркд
зохион байгуулагдана.
Лавлах утас: 319016
www.earcmn.org

Ховд аймгийн Нийтийн номын санд ажилласан тайлан 2007-4 сарын 9-12

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн
Мэдээллийн технологийн мэргэжилтэн Ж.Бэгзсүрэнгийн
Ховд аймгийн Нийтийн номын сан дээрх Америкийн Соёл Мэдээллийн төв (АСМТ) дээр 3 өдөр томилолтоор ажилласан тайлан

Нэг. Томилолтын тухай

1.1. Томилолтын зорилго:
- Computer systems engineering research & identifying of the most cost effective high speed internet option on Khovd AC.
- Configuration of server & administration settings in all PC’s
- Removal of viruses installation of approved software
- Website design support
- Introduction of electronic catalogue
- Computer programs used at the AC UB similar.

1.2. Томилолтоор явсан мэргэжилтэн:
Mr. Jamsranjav Begzsuren, 31 years old, a library automation and internet service manager at Ulaanbaatar Public Library.
My responsibility of library is a) to maintain a local area network, b) repairing desktop computers, c) administration of a library automation software Alice, d) administration of a web content management system on www.acic.edu.mn, and www.mcl.edu.mn, e) do a computer programming, and f) do a basic internet guide training for public.

1.3. Томилолтын хугацаа:
3 days or 9-12 April, 2007

1.4. Томилолтыг санхүүжүүлэгч:
АНУ-ын ЭСЯ

1.5. Томилолтын зардал:
Total : 430580 tugriks (219800tug UB-Hovd-UB ticket, 45000tug hotel room, 2000tug airport tax, 10000tug taxi, 153780 living cost)

Хоёр. Өдөр бүрийн ажлын тэмдэглэл

2.1. Monday, 9 April 2007.
Arrived in Hovd aimag at 10:00am. Ховд аймгийн нийтийн номын сангийн арга зүйч Саранцэцэг, фондын эрхлэгч Алимаа нар онгоцны буудалд угтаж авсан. Ховд аймгийн Мянган угалзат зочид буудалд бууж, Ховд аймгийн Нийтийн номын санд очиж, өөрийнхөө тухай болон ирсэн зорилгынхоо талаар Номын сангийн орлогч захирал Саранцэцэгт танилцуулсан.
Энэ өдөр тус төвийн ажилтан В.Алтанцэцэг нь эмнэлгээс хараахан гарч амжаагүй, Мягмар гаригт эмнэлгээс гарахаар байсан.
АСМТөвд анх удаагаа орж үзэхэд компьютеруудын байрлал тохиромжгүй, Халаалтын парны дэргэд байрласан байсаныг өөрчлөх шаардлагатайг харсан. Техник хэрэгслэлийг байрлалаас нь хөдөлгөх шаардлага байгаа тул заавал тус төвийн ажилтаныг оролцуулах хэрэгтэй байлаа.
Энэ өдөртөө Ховд аймгийн номын сан бусад боловсрол, соёлын байгууллагын талаарх мэдээллээ цуглуулсан.
1938 онд байгуулагдсан Ховд аймгийн Нийтийн номын сан нь Нийтийн номын сан, Хүүхдийн номын ордонгийн тусдаа хоёр барилгатай, үйлчилгээ жигдэрсэн, ЕБС-ийн сурагчид, их дээд сургуулийн оюутанууд, багш ажилчид, иргэдэд ном, хэвлэлээрээ үйлчилж 7 хоног, сар, жилээр тэргүүний уншигчаа шалгаруулж, мэдээллийн самбар ажиллуулдаг уламжлалтай, мөн сургуулийн сурагчдад сар бүрийн сэдэвт соёл олон нийтийн ажлууд (2 сард Багш, 3 сард Ээждээ зориулсан шүлэг, зургийн үзэсгэлэн гаргах) зохион байгуулж номын сангаа олон нийтийн мэдээллийн төв болгож чадсан нь харагдсан.
Жил бүр сурагчдын дунд уран уншлагын Шувуун саарал уралдааныг зохион байгуулж Ховдын ТВ-ээрээ гаргадаг нь бас олны танил байгууллага болоход нөлөөлдөг байх.
Ховд аймгийн төвд 11 жилийн сургалттай ЕБС 6, Их дээд сургууль 4 байгаагийн дунд 1 хувийн ЕБС, 1 хувийн дээд сургууль байгаа нь олон хүн төвлөрөн суурьшдаг хот гэдгийг харуулж байна.
Ховд аймаг нь Ховдын мэдээ, Ховдын толь гэсэн орон нутгийн 2 сонинтой юм байна.
Олон ястан үндэстний өлгий нутаг Ховд аймгийн төвд мөн АНУ-ын Энхтайваны корпус, болон бусад байгууллагын шугамаар ажилладаг, амьдардаг гадаад иргэд их байдаг нь ажиглагдсан.

2.2. Tuesday, 10 April 2007.
АНУ-ын ЭСЯ-ны санхүүжилтээр олгогдсон 3 компьютер (Intel Pentium D CPU 3.00 Ghz, 80Gb HDD, 512 Mb RAM, Dell E153FPc LCD monitor, BSB keyboard, BSB mouse) -ийг бүртгэн авч, байрлалыг өөрчлөн, халаалтын парнаас холдуулж, хаалганы ойролцоох хэсэгт байрлуулсан.
Тог тохируулагч APC төхөөрөмж байгаа ч хэрэглэж эхлээгүй байсан. Компьтеруудынхаа тогийг олон залгуураас авсан байсныг болиулж, 2 компьютерын процессор болон LCD дэлгэцний тогийг Тог тохируулагч төхөөрөмжөөсөө авч, тохирох залгуур дутсаны улмаас 3-р компьютерийн тогийг шууд олон залгуураас авч компьютеруудаа асаасан.
Номын сангийн уншигчидад зориулсан, төлбөргүй интернэт үйлчилгээнд хэрэглэгдэх 3 компьютер нь ВSB компаниас нийлүүлэгдсэн болох нь түүний гар, хулгана дээрх брэнд нэр BSB, мөн процессорууд дээр лацны тэмдэг, сериал дугаарууд дээрээс харагдаж байсан.
Эхний шалгалт хийхэд дараах дутагдалтай байдлууд харагдсан: BSB000135 сериал дугаартай процессорын нээгддэг хаалттай талын 2 боолт байхгүйгээс лац нь урагдсан, BSB000136 сериалтай процессорын нээгддэггүй хаалтны 2 боолт дутуу зэргийг бүртгэн авч, боолтуудыг гүйцээж боосон. Номын сангийн ажилчид компьютерууд анх ирэхдээ ийм байсан гэж хэлж байсан.
BSB000135 дугаартай компьютер нь их чимээ гаргадаг нь компьютер хэрэглэж байгаа хүндээ их ядаргаа үүсгэхээр байна.
Компьютеруудад mouse pad, speaker-ууд байхгүй байна.

Энэ өдөр хэрэглэгчийн 3 компьютеруудын 80GB багтаамжтай хатуу дискийн эхний 20Gb-ийг NTFS-ээр форматлаж, Windows XP үйлдлийг системийг шинээр суулгаж, MS Office-ийн иж бүрдлээс Word, Excel, Powerpoint програмуудыг суулгаж, Word програм дахь хэмжих нэгж, фонт, цаасны хэмжээ зэргийн default тохиргоонуудыг хийсэн.
WindowsXP системд default-оор суугддаг, олон нийтэд зориулсан үйлчилгээний компьютеруудад байх шаардлагагүй Games, MSN Messenger, Outlook Express програмуудыг uninstall хийсэн.
Adobe Pagemaker, Adobe Photoshop хэрэглээний програмуудыг суулгасан.
Интернэтийг хэрэглэж байхад шаардагдах Adobe Reader, Java environment, Толь 4.0, Mongolian Keyboard Driver for WindowsXP програмуудыг суулгасан.
Internet Explorer програмд History-г хадгалдаггүй, Temporary файл хадгалах дискийн зайг хамгийн багаар, Home page –ийг www.acic.edu.mn вэб хаягаар тохируулсан.
Номын сан ба Мэдээллийн технологийн холбоо ТББ-аас санаачилж, бий болгосон Интернэт хэрэглэгчдийн хэрэглээг бүртгэх, зохицуулах зорилгоор ашиглах FreeInternetForAll програмын client модулийг суулгаж, тохируулсан.
Дээрх програмуудыг суулгаж, тохиргоог бүрэн хийсний дараа Интернэт үйлчилгээний 3 компьютертаа DeepFreeze програмыг суулгасан. Энэ програмыг суулгаснаар тухайн компьютеруудын файлын системд вирус орох, файл санаандгүй устгагдах, гэмтэх гэх мэт ямар нэг өөрчлөлт орох боломжгүй болж хамгаалагддаг.

Хэрэглэгчийн 3 компьютер, номын санчийн 1 компьютерийг хооронд нь холбох дотоод сүлжээний кабель татах ажил хийгдсэн байсан ба сүлжээндээ 8 портын свитч ашигласан байсан.
Интернэт сүлжээний холболтондоо телефон шугамын ADSL технологийг ашигласан байсан.
Ховд аймгийн Цахилгаан холбоо компанитай интернэтийн байнгын холболтыг 128кbit хурдаар, ADSL-ийн модемоор 2007 оны 3 сарын 25 өдөр хийлгэж, үйлчилгээний гэрээг 2007 оны 4 сарын 1 өдрөөс байгуулж, интернэтд холбогдсон байсан.
Харин ADSL модемноосоо дотоод сүлжээний свитч төхөөрөмж рүүгээ холболт хийх ёстой байсан нь технологийн дагуу хийгдээгүйн улмаас ADSL модем, дотоод сүлжээний switch төхөөрөмж хоорондоо холбогдож чадаагүй байсан.
Эдгээр төхөөрөмжүүдийг холбох кабель нь cross аргачлал (http://www.mcl.edu.mn/lan.html)-ын холболт шаарддаг тул зохих өөрчлөлтийг хийснээр ADSL модемд ирсэн интернэт сүлжээнд switch төхөөрөмжинд холбогдсон бүх компьютер холбогдож чадсан.

2.3. Wednesday, 11 April 2007.
Ховд аймгийн Нийтийн номын сан дээрх Америкийн Соёл Мэдээллийн төвийн ажилтан Алтанцэцэгийн ашиглах Dell Power Edge SC420 компьютертай танилцлаа.
Энэ компьютер нь номын санчийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгдэхээс гадна, дотоод сүлжээнд сервер компьютерийн үүргийг давхар гүйцэтгэх ёстой байсан тул Windows 2003 Advanced Server үйлдлийн системийг суулгаж, Symantec Antivirus 10.01 Corporate edition вирусны хамгаалалтын програм, MS Word 2003, MS Excel 2003, MS Powerpoint 2003, Adobe Pagemaker 7, Adobe Photoshop 7, Macromedia Dreamweaver MX, Adobe Acrobat 8, Java Runtime Environment зэрэг хэрэглээний програмуудыг суулгасан.
Төлбөргүй интернэт үйлчилгээний хэрэглэгчдийн бүртгэл, хэрэглээний тайланг гаргах зориулалттай FreeInternetForAll програмын server модулийг суулгаж, тохируулсан.

Тус төвийн ажилтан Алтанцэцэгт FreeInternetForAll програмыг хэрхэн ашиглах, Symantec Antivirus 10.01 програмын upgrade-ийг хэрхэн хийх талаар зааж сургасан.

Ховд аймгийн Цахилгаан холбооны газарт В.Алтанцэцэгтэй хамт очиж, холбооны инженер Батоюунтай уулзан, АСМТөвийн одоогийн интернэт холболтын дараах сул талууд, цаашид шилэн кабелийн холболт хийх боломжтой эсэх талаар ярилцсан.
Ховд аймагт ADSL-ийн технологиор 24 байгууллага, иргэнд (цаашид дахин 24 байгууллага нэмэгдэнэ гэсэн), шилэн кабелийн холболт нь Эмнэлэг, 1-р сургууль, ЗДТГазар гэсэн3 байгууллагад хийгдсэн байгаа ба интернэт холболтын аливаа төлбөр нь Улаанбаатар хот дахь Миком ХХК-ийн төлбөртэй адил юм байна.
Номын сангийн Шилэн кабелийн холболтын талаар Улаанбаатар хот дахь Миком ХХК-д хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлэх юм байна.

Одоогийн АСМТ дээрх ADSL холболтын сул тал гэвэл тусдаа IP хаяггүй (хаяг авах гэвэл нэмэлт сар бүр 50 ам доллар төлнө) тул интернэтийн gateway/firewall сервер зохион байгуулах боломжгүй, дээрх 24 байгууллагын заримын нь shared folder, shared printer нь шууд хэрэглэгчдийн компьютераас хандагддаг, улмаар дээрх 24 байгууллагын компьютерууд дээрх вирус нь чөлөөтэй орж ирэх боломжтой нь харагдсан.
Мөн интернэт хэрэглээний ачаалал ихтэй 13-16 цагт интернэт холболтын хурд удаан болдог нь ажиглагдсан.

Энэ өдрийн 16 цагаас Ховд аймгийн нийтийн номын сангийн 12 номын санч, ажилчидад Ховд аймгийн номын сангийн үйлчилгээний талаарх өөрийн сэтгэгдэл, ирээд хийсэн ажлуудаа, Хотын төв номын сан дээрх Америкийн Соёл Мэдээллийн төвийнхөө зорилго, үйлчилгээ, тогтмол арга хэмжээнүүд, 2005 оны 8 сард АНУ-д зочилж мэдэж авсан шинэ санаануудаа хэрхэн Хотын төв номын сандаа нэвтрүүлж байгаа талаараа ярьж, цаашдын ажилдаа анхааран ажиллах зөвлөлгөө санамжыг өгсөн.
Мөн 17:30 минутаас Ховд аймагт ажиллаж байгаа Энхтайваны корпусын сайн дурын мэргэжилтэн Stacey, Dayla, Shauna нар өөрсдийн хичээл заадаг ангийн 40 орчим сурагчид, оюутануудаа дагуулан ирж, Америкийн соёл мэдээллийн төвийн тухай, Төлбөргүй интернэт үйлчилгээний тухай, улмаар интернэтээ ашиглаж интернэт хэрэглэгч найз нөхөдтэйгээ мэдлэгээ хуваалцахад туслах Вэб тэмдэглэл буюу Blog-ийг хэрхэн ашиглах, account нээх, publish хийх талаар LCD projector, Laptop–ийг ашиглан зааж, Баярсайхан гэдэг оюутан залууг http://bayarsaikhan12.delhii.net гэсэн блогийн хаягтай болгосон.

Хэрэглэгчийн 3 компьютер дээрээ принтерийн инстал суулгаснаар, номын санч Алтанцэцэгийн компьютерт холбогдсон HP LaserJet1320 принтерийг share-лэн хэрэглэх боломжтой болгосон.

2.4. Thursday, 12 April 2007.
Өглөөний 8:40 минутаас Улаанбаатар хот уруу нислэгтэй байлаа.

Гурав. Цаашид анхаарах саналууд

3.1. Компьютеруудын хувьд
Төлбөргүй интернэт үйлчилгээний 3, номын санчийн 1 компьютер, эдгээрийн 4 LCD дэлгэцийг тог баригч төхөөрөмж уруу залгахад хэрэглэх тэжээлийн залгуур 8ш шаардлагатай байна. (Одоогоор номын сангийн бусад компьютеруудын залгууруудыг түр авч хэрэглэж байгаа)
ВSB компани нь нийлүүлсэн 4 компьютерийнхаа иж бүрдэлд байх ёстой хулганын дэвсгэр, Speaker зэргийг дутуу өгсөн байгааг уг компанид нь хэлж нөхөж авах.
BSB000135 дугаартай компьютерийн хөргөх сэнсүүд нь эд ангитай үрэлт үүсгээгүй боловч их чимээ гаргадаг нь ямар нэг техникийн гэмтэл байх магадлалтайг харуулж байна. Иймд ижил үзүүлэлттэй компьютераар солиулах боломжтой юм.
Ховд аймгийн ЕБС, их дээд сургуулиудын тоо, хүн амын нягтрал байгааг харгалзан үзэж, төлбөргүй интернэт үйлчилгээний 3 компьютерийг нэмэгдүүлж 6 болгох нь зөв байх. Дараагийн сарууд дахь Интернэт хэрэглэгчдийн тоо, интернэт хэрэглэсэн сэтгэгдлээр энэ хүсэлт батлагдах байх.

3.2. Интернэт сүлжээний хувьд
Ховд аймгийн нийтийн номын сангийн АСМТ дээрх ADSL холболтын сул тал гэвэл тусдаа IP хаяггүй (сар бүр 50 ам доллар төлнө) тул интернэтийн gateway/firewall сервер зохион байгуулах боломжгүй байна.
Ховд аймагт одоохондоо интернэтийн холболт, түүний найдвартай ажиллагааг Цахилгаан холбоо компанийн инженер техникийн ажилчид хариуцдаг юм байна. Одоогоор system administrator, network administrator-ээр бэлтгэгдсэн мэргэжилтэнүүд дутагдалтай байгаагийн улмаас интернэт сүлжээнд холбогдсон зарим байгууллагын shared folder, shared printer нь номын сангийн хэрэглэгчийн компьютераас шууд хандагддаг, бусад байгууллагын компьютер дээрх файлуудыг нээж үзэж боломжтой байгаа, улмаар аль нэг байгууллагын компьютер дээрх вирус нь чөлөөтэй орж ирэх боломжтой нь харагдсан.
Мөн интернэт хэрэглээний ачаалал ихтэй 13-16 цагт интернэт холболтын хурд удаан болдог нь ажиглагдсан.
Иймд цаашид Ховд аймгийн нийтийн номын санг орон нутгийн нь шилэн кабелийн сүлжээнд холбоход АНУ-ын ЭСЯ-аас санхүүгийн дэмжлэг үзүүлвэл, интернэт холболтын сар бүрийн тогтмол зардал багасах, сүлжээ найдвартай ажиллах боломжтой гэж дүгнэж байна. (Улаанбаатар хотын нийтийн номын сангууд нь Нийслэлийн байгууллагуудын нэгдсэн шилэн кабелийн сүлжээнд холбогдсоноор интернэт төлбөргүй болох хандлагатай байгаатай ижил байж болох юм)

3.3. Бусад
АСМТөвд АНУ-ын ЭСЯ-аас хэрэглүүлэхээр өгсөн Canon iR1600 дижитал хувилах төхөөрөмжийн UserManual байхгүйн улмаас одоо байгаа default формат Letter-ийг A4 форматаар сольж чадсангүй. Бид өдөр тутамдаа A4 форматын цаас хэрэглэдэг тул уг хувилагч нь одоо байгаа тохиргооноосоо болоод зөв ажиллахгүй байгаа юм байна.
Ховд аймаг дахь АСМТөвийн бүхий мэдээллийг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан дээрх АСМТөвийн вэб хуудас дээр байрлуулах нь зүйтэй юм.

Тайлан бичсэн: Ж.Бэгзсүрэн
2007 оны 4 сарын 19 өдөр

ЧД-ийн номын сангийн эрхлэгч Г.Наранцэцэг

[img_assist|nid=108|title=ЧД-ийн номын сангийн эрхлэгч Г.Наранцэцэг|desc=|link=node|align=left|width=150|height=113]

ХУД-ийн номын сангийн эрхлэгч Д.Алтанцэцэг

[img_assist|nid=109|title=ХУД-ийн номын сангийн эрхлэгч Д.Алтанцэцэг|desc=|link=node|align=left|width=150|height=113]

БЗД-ийн номын сангийн эрхлэгч С.Эрдэнэчимэг

[img_assist|nid=139|title=БЗД-ийн номын сангийн эрхлэгч С.Эрдэнэчимэг|desc=|link=node|align=left|width=150|height=178]

СХД-ийн номын сангийн эрхлэгч О.Долгорсүрэн

[img_assist|nid=141|title=СХД-ийн номын сангийн эрхлэгч О.Долгорсүрэн|desc=|link=node|align=left|width=150|height=216]

Мэдээлэл боловсруулалт, автоматжуулалтын тасаг

Энэ тасаг 2006 оны 10 сард байгуулагдаж, Хотын төв номын сангийн фондын бүрдүүлэлт, ном ажиллах, ном сэлбэн засах, электрон каталогжуулалт, компьютер, интернэтийг номын сангийн өдөр тутмын үйлчилгээнд нэвтрүүлэхэд хийгдэх ажлуудыг хариуцан ажиллаж байна.

Тасгийн эрхлэгч, мэдээллийн технологийн мэргэжилтэн Ж.Бэгзсүрэн

Хотын төв номын сангийн Захиргааны гишүүдийн жагсаалт дахь Ж.Бэгзсүрэнгийн хуудас

Ном бүрдүүлэгч З.Төгсжаргал

[img_assist|nid=180|title=Ном бүрдүүлэгч З.Төгсжаргал|desc=|link=node|align=left|width=150|height=113]

Задгай овогтой Төгсжаргал нь 2007 оны 1 сарын 16 өдрөөс Хотын төв номын сангийн ном бүрдүүлэгчээр ажилласан.

Ном ажиллагч Э.Бүрэнтэгш

[img_assist|nid=183|title=Ном ажиллагч Э.Бүрэнтэгш|desc=|link=node|align=left|width=155|height=201]
Эрдэнэсүрэн овогтой Бүрэнтэгш нь 2007 оны 1 сарын 15 өдрийг хүртэл ном бүрдүүлэгчээр ажиллаж байсан. Одоо ном ажиллагчаар буюу номын техникчээр ажиллаж байна.

Ном зүйч С.Амгалан

Хотын төв номын сангийн Захиргааны гишүүдийн жагсаалт дахь С.Амгалангийн хуудасыг нээх

Каталогч