Эрхэс тэнгэр одоороо гоёдог
Энхрий чамаараа би гоёдог
Нямкад Хараацайгаас
91642907 2008.04.22 20:51
Гомдоосонд хайрыгаа уучлаарай. Хараацайгаас.
91642907 2008.04.22 20:57
Амьдрал чамаас гуйгаагүй зүрх минь хүчтэй
Алдсан гэж гуниагүй Нямкадаан би хайртай
91642907 2008.04.22 20:54
# # #
Аавынхаа дайтай хайрласан шүлгэндээн би хайртай
Ариун гэх Нямкад өгсөн хайрандаа би үнэнчээ
Алдаж болох насны гэнэн хонгор дурсамжын
Авч болох хайрын гэгээн нандин үерхэл минь
Сурагч ахуй цагийн тоотой насны минь охь
Сургуулийн танхимд өнжсөн анхны ариун үерхэл минь
85-р сургуулийн 11б, 11а ангийнхандаа 5.8 хонхны баяраа sak хийгээрэй.
91642907 2008.04.22 21:02
# # #
Сайн байна уу, оройн мэнд. Яруу сэтгэгч сонины хамт олон мөн үү. Мессежээр шүлэг илгээвэл ирэх сарын хэвлэл дээр гарах уу. Энэ сонин УБ-ын сонин юм уу, СБ-ийн сонин юм уу. Хариу.
95798039 2008.04.22 14:54
Редакцаас хариу:
Хэрвээ та шүлгээ илгээвэл Яруу сэтгэгс сонины ирэх сарын дугаар дээр гарах магадлал 70 хувь болно. Илгээхгүй бол 0 хувь шүү дээ, тийм ээ?
Сэтгэлийн шувууд булан тухайн сард ирсэн бусад олон шүлгүүд дотроос таны шүлэг сонгогдсоноор хэвлэгдэх эсэх нь тодорхой болдог ба Монгол улс даяар захиалагдан уншигдаж байгаа бидний Яруу сэтгэгч сонины Сэтгэлийн байгаль нүүрэнд тийм ч олон шүлэг багтах зай байхгүй байгаадаа уучлал хүсье.
Таны илгээсэн мессеж, шүлэг бүр бидний энэхүү вэбд байрлаж үлдэж, интернэт хэрэглэгч Монголчуудад очдог гэдгийг та анзаарсан бизээ.
# # #
Сайн байна уу. Юуны өмнө танай сонины хамт олонд ажлын амжилт хүсье. Сүхбаатар аймгийн Тэмүүлэл цогцолбор сургуулийн 11е ангийн Буд багшдаа хайртай шүү. Мөн ангийнхандаа бүгдэд нь хүссэн сургуулиа аваад гоё мэргэжилтэй болоорой гэж хүсэн ерөөе. Ангийн анд Баярцэцэгээс ангийнхандаа хайртай шүү гээд сонин дээрээ нийтлүүлж өгөөрэй. Та бүхэнд баярлалаа.
99519205 2008.04.20 19:21
# # #
Урсгал голын намуухан чимээг
Уярах /uyarah/ сэтгэлийн ухаант үгсийг өөрөөсөө хайх
Urshuh сэтгэлийг өргөн талын сайхан цэцэгсийн хамт
Өнгө өнгөөр алаглах мөрөөдлөөрөө бүтээлээ би
Дэлхийг багтаасан их хүсэлдээ /huselde/
Дэндүү дэврэх сэтгэл минь
Бурханаас гуйх ганцхан үнэнийг
Бусдад түгээж хайраар амьдрахыг хүслээ би
Намуухан дэлбээлэх хаврын цэцэгс шиг
Нарны гэрэл цонхоор тусах шиг
Борооны дараа солонго татах шиг
Бодолд дарагдан ганцаар алхах шиг сайхан бүхнийг хүслээ би
88002830 2008.04.20 19:18
# # #
Сайн байна уу, оройн мэнд. Энэ дугаар руу шүлэг явуулж болох юм уу. Хариу.
Шүлэг явуулбал хэзээ сонинд нийтлэгдэх вэ
99519205 2008.04.20 14:24
Редактораас хариу: Сайн байна уу, Манай Яруу сэтгэгч сонинд нийтлүүлэх шүлгээ энэ утас руу илгээнэ. Холбоон дээрээ очиж 1000 төгрөгөөр нэмэлт захиалгад хамрагдаарай. Баярлалаа.
99861326 2008.04.20 14:33
# # #
Сайн байна уу, Яруу сэтгэгч сонины Сэтгэлийн шувууд мессежний шүлгийн буланд:
Миний үгийг заавал дамжуулж өгнө үү
Амиа өөр сонин уншдаггүй бас их завгүй байдаг юм.
Амиа даа. /Энэ дугаарын эзэнд, тэгэхээр дугаар тавихгүй/. Содо-оос
Гэм нүгэлгүй таны сүүдэр надад бурханы гэгээ шиг л санагддаг
Сэхээвчээр алчуураа унагах та эрдэнэ, тансаг бурхан юм
Сэтгэлээ би өлмийд чинь дэвсэж чимээгүй инээдийг чинь тосъё
Өлзийт энэ үдэш чи минь Долоон бурханы охин
Өвдөгт чинь сөгдсөн би Гурван маралын хүү
99928129 2008.04.19 15:31
# # #
Уулын ус тунгалаг болоод хүйтэн
Уянгат хоолой чинь цээлхэн болоод уйтгартай
Учирсан чи минь янаг болоод хуурамч
Ундарсан хайр минь ариун болоод ахархан
99984809 2008.04.18 21:15
# # #
Эх хүний хайраас гал дүрэлздэг юм
Эх хүний уурнаас сүү садардаг юм
Эх хүний аальнаас уянга эгшиглэдэг юм
Эх хүний харцнаас амьдрал харагддаг юм
Хайрт Манлайдаа.
Тиймээ, би чамд дурласан
Чимхийн төдий ч харамсахгүйгээр дурласан
Чимээгүй ертөнцийн доторх ертөнцөд би дурласан
Чин ариун сэтгэлээр дасаж дурласан
Жирийн боловч дотроо чамин хөвгүүнд би дурласан
Жиргэх шувуудын дүүлэн нисдэг орчлонд дурласан
Жаргал, зовлонтой амьдрал доторх амьдралд би дурласан
Жаран жараныг өртөөлөн ганцхан чамдаа дурласан.
Эрхэс тэнгэрийн чимэг нь од буй
Эрхэлж туулах амьдрал минь чи буй
Энхрий цэцэгсийн амь нь үндэс буй
Энэ л насный хайр минь чи буй.
99164620 2008.04.18 21:02
# # #
Гэрийн даалгавараа хийхгүй ирчихээд
Гэнэт асуугдах болчихоод
Сандарч тэвдэж явсан
Сурагчийн хөгтэй явдлаа
Дурласан чамдаа болзоо нэмье
Дуулсан дуунд чинь эгшиг нэмье
Дундуурхан сэтгэлд чинь итгэл нэмье
Дургүйцэхгүй бол үнсэлт нэмье
95850051 2008.04.18 16:59
# # #
Чамд дурла гэж заяа минь намайг hxtlsn
Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан
Хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн
Хайрлаж явъя гэж би xrx шийдсэн, хайртай шүү.
91223292 2008.04.18 15:45
Сургууль гэдэг хөрсөнд
Сурагч болон соёлсон
Эрдмийн нэгэн хүлэмжинд
Анги болон үндэслэсэн
Багш гэдэг оюуны усаар
Багагүй бордуулж цэцэглэлээ
Нэгэн хүлэмжинд ургасан 36 цэцэгс
Амьдрал гэдэг нарны өөдөөс
Амсах салхи шуургыг сөрөхөөр
Өнгө алаглан дэлбээлэн ургасаар…
Сүхбаатар аймгийн 1-р 11 жилийн Дэлгэрцэцэг багштай 11i ангийнхандаа Сургуулиа амжилттай төгсөөрэй гээд амжилт хүсье.
Ангийн андаас бүгдэд нь хайртай шүү.
99932928 2008.04.18 12:22
# # #
Сайн уу. Би танай сонинд зохиосон шүлгээ тавих гэсэн юмаа болох уу.
99549384 2008.04.17 15:20
# # #
Сайн байна уу? Зөв сэтгэж зөв амьдрах нь сургалт явагдаж байгаа юу? Сая л сонинг олж уншлаа.
99621762 04.17
# # #
Буданд төөрсөн биеийн минь
Бузрыг үргээн далалсан
Булгилах зүрхний минь гансарлыг
Бүлээн нулимсаараа арилгасан
Мартаж чадамгүй хайрыг чинь
Мананд төөрүүлсэн бол уучлаарай намайг НЯМКА.
Энэ шүлгийг заавал гаргаж өгөөч. Тэгэх үү.
Бусдыг хайрлаж чаддаггүй хүн Бусдаар хайрлуулах эрхгүй байдаг юм байна
Би тийм л нүгэлтэй хүн. Гуйж байна.
99320690 2008.04.17 00:36
# # #
Отгоодоо
Хайртай хэрнээ хэлж чадалгүй чамайг би явуулсан
Хонгорхон зүрхэндээ нууцхан уйлаад хоцорсон
Чинийхээ төлөө юу ч хийж чадаагүй ч
Чамд дурласан сэтгэл минь буруугүй
99839115 2008.04.16 21:12
# # #
Сайн байна уу, Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ шүлгийг гаргаад өгөөрэй.
ХИС-ийн МХУЗ- 4. Баасандоржд
Бурханаас авсан хамгийн том бэлэг бол амьдрал байлаа
Амьдралаас авсан хамгийн том бэлэг бол хайр байлаа
Хайраас авсан хамгийн том бэлэг бол чи байлаа
Чамдаа хонхны баярын мэнд хүргэе.
Хайртай шүү. Хайраас нь.
99483611 2008.04.16 18:42
# # #
Эрсэн хайраа олсон уу залуу минь
99756546 2008.04.16 11:27
# # #
Мартаж боломгүй дурсамж гэж байдаг юм
Маргах аргагүй дурлал гэж байдаг юм
Зүйрлэж чадамгүй жаргал гэж байдаг юм
Зүрхэнд шингэсэн хайр гэж байдаг юм
Дээгий зориулав.
88854499 2008.04.16 10:32
# # #
Гашуун дарсны аагинд согтохгуйн тулд
Галзуу дурлалын амтанд бялуурахгүйн тулд
Гэнэн хонгор насаа нулимстай эхлэхгүйн тулд
Гуйсан болгонд чинь амлалт өгч чадахгүй нээ, уучлаарай.
Азаад уучлаарай гээд зориулъя.
88854499 2008.04.16 10:34
# # #
Найзууддаа Энхтуяагаас
Таны зүрхний үйлчилгээний хугацаа
Таныг надаас салах тэр л мөчид дуусна
Та зүрхээ цэнэглэхийг хүсвэл намайг үүрд хайрлана уу.
99513683 2008.04.14 21:31
# # #
Сайн байна уу, Танай сонин үнэхээр таалагдлаа. Амжилт хүсье. Монгол Сүхбаатар аймаг Баруун-Уртад суугаа иргэн Н.Оюунчимэг байлаа.
99513314 2008.04.15 20:46
# # #
Р.Чойном “Залуу нас”
… Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину…
Ch-s Vadert..
99148768 2008.04.14 20:28
# # #
Навч зөөлөн унахад би чамайг боддог
Салхи намуухан сэвэлзэхэд би чамайг үгүйлдэг
Нэрийг чинь сонсдох төдийд тэр зүг би хардаг
Санаанд бодогдох төдийд би гунихардаг
Өлзий би чамд хайртай. Coba_13
99613388 2008.04.14 01:33
# # #
Хайраа хайрыгаа хайраараа хайрлаарай
Хайр нь хайрыгаа хайраараа хайрлана
88655192 2008.04.11 09:56
# # #
Тэнгэрлэг бүхний тэргүүн нь яваарай
Тэмүүлэх зүрхний цохилох нь яваарай
Нандин хайрын эзэн нь яваарай
Насан туршийн найз минь яваарай...
99781301 2008.04.08 20:37
# # #
Одод тохиосон номин тэнгэрт
Онгон саран мөнх сондгой
Орчлонд заяасан энэхэн насанд
Миний найз үүрд сондгой
99806960 2008.04.08 16:22
# # #
Заяад зориулав.
Тэнгэрийн одоор сондор хэлхэж бэлэглэе
Тэнэгэр сарны туяагаар титэм урлаж бэлэглэе
Талын анхилуун цэцэгсээр баглаа боож бэлэглэе
Танхил чамдаа хайр дурлал бэлэглэе.
99989496 2008.04.08 15:56
# # #
Чи миний анхны дурсамж
Чи миний зүрхэнд булиглах халуун сэтгэл
Чи миний амьдралын минь гэрэл гэгээ
Чи миний ариухан анхны хайр...
Ваанжилаа би чамд хайртай!!! *_* Гэрэлээгээс.
95693658 2008.04.07 11:08
Харцаа чи ганцхан наддаа зориулж өгсөн
Харин дараа нь би харц шиг харцыг зөвхөн чамдаа илгээж өгсөн!
Хайрыг чи хайр хэмээж наддаа өгсөн
Хариуд нь би хайр шиг хайрыг зөвхөн чамдаа өгч чадсан!
Би чамайг дэндүү ихээр хайрласан болохоор надаас баян хүн энэ хорвоод үгүй
Миний чамдаа үүрд хэлэх сэтгэлийн үг БИ ЧАМД ХАЙРТАЙ!
Yргэлж хамт байх тэр мөч болгон надад хамгаас илүү ЖАРГАЛ!
ХАЙРТ МИНЬ НАМАЙГ ХYЛЭЭГЭЭРЭЙ!
95693658 2008.04.07 11:21
Ах аа, энэ өдрийн мэнд! Миний саяны явуулсан 2 мессежийг заавал сонин дээрээ нийтлээд өг тэхүү!
95693658 2008.04.07 11:22
Баярлалаа. Танай ажил үйлсэд тань өндрөөс өндөр амжилт хүсье!
95693658 2008.04.07 11:47
# # #
Үерхэдэг охин чинь
Үзэсгэлэн гоо биш ч гэсэн
Үнэнч сэтгэлтэй байвал
Үргэлж түүнийгээ хайрлаж яваарай
Багийн найз болоогүй ч
Бахархаж явна чамаараа
Бага зэрэг муулсан ч бахархаж бодно чамайг
.....-д зориулав.
88559832 2008.04.07 10:27
# # #
Зүүдэндээ намайг хараарай
Зүрхэнд чинь цэцэг дэлгэрнэ
Дэрэнээ нэрийг минь шивнээрэй
Дэргэдээс чинь хэзээ ч холдохгүй :)
Сайхан нойрсоорой андаа.
88692969 2008.04.06 00:12
Зүүдэнд минь заавал ирээрэй
Зоригт ханхүү минь
Зүрхэн цэцэрлэгтээ уръя
Зөөлөн уруулыг минь үнсээрэй
Эрхэм гүнтэн минь
Зөвхөн чамд л зөвшөөрье :)
88692969 2008.04.06 00:16
# # #
Хайрт Жэсикад зориулав.
Хорвоог би зоосны нүхээр харахгүй
Хонгорхон охин чи минь наддаа байгаа болохоор
Тоост орчлонг би шуналын харцаар ширтэхгүй
Тогосын үзэсгэлэнг ичээм хонгор чи минь байгаа болохоор
Орчлон хэдий омогтой ч
Цогтой чиний харцанд бөхийнө
Шооны нүхт хорвоод гундахгүй шүү би чинь
Хайрт чинийхээ төлөө л зүрх минь цохилно.
95872522 2008.04.05 21:27
# # #
Буян хурсан царайг чинь
Бурханаас харамлаж би хайрлая
Бузар үргээсэн харцыг чинь
Булгилах зүрхэндээ шингээн хайрлая
Би чамд хайртай. Д-с Н-д.
99320690 2008.04.05 02:47
# # #
Зөөлөн шиврэх бороонд би дуртай
Зөрөөд өнгөрөх чамдаа би хайртай
Будран хаялах цасанд би дуртай
Бусдаас илүү чамдаа л би хайртай.
Найз Мөнхцэцэгт.
99655495 2008.04.03 19:44
# # #
Булган аймгийн Дашинчилэн суманд суугаа ээж Дашдуламдаа
Харахад жижигхэн ч гэлээ ээж минь та хайрандаа орчлонг багтаасан билээ
Ганцхан олдох насанд минь та газар дэлхий дээрх амьд бурхан билээ
Насны бага усны урсгал шиг жирэлзэх он жилүүдээс надад ухаарал авчирсан нь та билээ
Охин Саранзаяа
99988980 2008.04.03 19:10
# # #
Хорвоог би зоосны нүхээр харахгүй
Хонгорхон охин чи минь наддаа байгаа болохоор
Тоост орчлонг би шуналын харцаар ширтэхгүй
Тогосын үзэсгэлэнг гутаам хон *some text missing*
Хайрт найз Мөнгөөд зориулав.
95872522 2008.04.02 17:45
# # #
Заяа нийлэхгүй хорвоо гэж байдаг бол
Зах нь харагддаггүй далай гэж байдаг бол
Зам Заяа хоёрын уртыг ч үл ажиран
Заавал чамтай зүрх сэтгэлээ хуваалцана гэдгээ амлая.
Шүхрийн доор хамтдаа алхахыг хүснэ
Шүүдрийн усанд хамтдаа норохыг хүснэ
Шүлэг дууны бадаганд хамтдаа байхыг хүснэ
Шөнө бүр оддын доор хамтдаа жаргахыг хүснэ
88690805 2008.04.01 18:13
# # #
Хамгаас илүү хайрлаж явдаг хүндээ зориулж сэтгэлийнхээ үгийг шүлэг болгон бичье би.
91644331
Дэндүү дассан сэтгэлээ би яах уу
Дээгий чамдаан хайртайгаа би яах уу
Болдогсон бол
Болжмор болоод хорвоод дүүлэн нисэхсэн
Бодлоор даанч болохгүй болохоор
Борхон зүрх минь шаналах юм
Би чамдаан хайртай.
Хэзээ нийтлэлд гарах вэ, хариу.
2008.04.01 14:32