Архангай аймаг дахь соёлын байгууллагууд

Архангай аймаг дахь соёлын байгууллагууд

Боловсрол соёлын газар

Удахгүй танилцуулна.

МУЗЕЙ

Одоохондоо тайлбайргүй

Номын сан - Мэдээллийн төв

Архангай аймгийн номын сан нь 1945 онд анх 800 боть номтой, орон тооны 1 ажилтантайгаар байгуулагдан аймгийн иргэдэд түүхь соёлыг түгээн дэлгэрүүлэх ажлыг гүйцэтгэж ирсэн билээ. Тус номын сангийн анхны эрхлэгчээр үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Цэрэнжавын Уламбаяр ажиллаж байжээ. Түүхийн урт хугацаанд номын сан нь өргөжин хөгжиж өнөөгийн түвшинд хүрсэн билээ. Өдгөө номын сан нь 100,000 гаруй мянган боть номын баялаг фондтой, орон тооны 9 ажиллагсадтай, үндсэн фонд, нийтийн уншлагын танхим, хүүхдийн уншлагын тэнхим, зөөврийн номын үйлчилгээний тасаг, интернет кафе - мэдээллийн төв, санхүүгийн алба гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус номын сан нь аймгийн нийт иргэдийг мэдээллээр хангах, ном хэвлэлийг суртчилах өв соёлыг түгээн дэлгэрүүлж, дэлхий нийтийн жишигт нийцсэн орчин үеийн технологитой Номын өргөө- мэдээллийн төв болох эрхэм зорилго тавин ажиллаж байна.
Энэхүү үндсэн зорилгоо биелүүлэх үүднээс 2005-2009 он хүртэлх номын сангаа хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулан түүний дагуу үйл ажиллагаа явуулж байна. Уншигчдын эрэлт хэрэгцээг хангах, номын фондны эргэлтийг хурдасгах, мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилгоор насанд хүрэгчдийн уншлагын танхим, хүүхдийн уншлагын танхим, зөөврийн номын үйлчилгээ, гэрээр ном олгох гэсэн үйлчилгээний хэлбэрүүдээр жилд нийт 5600 - 6000 байнгын уншигчдад 54000 - 60000 ширхэг ном хэвлэлээр үйлчилдэг. Номын сангийн дэргэд ном худалдаалах цэгийг шинээр нээн ажиллуулж, уншигчдад шинэ ном худалдаалж байна. Аймгийн нийт их дээд сургууль, ЕБС-иуд, албан байгууллагуудын ажилтан, албан хаагчид, оюутан сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг шинэ мэдээллээр хэнгах, уламжлалт өв соёлоос танин мэдүүлэх үүднээс улирал бүр олон төрлийн Соёл-гэгээрэл мэдээллийн ажлуудыг тогтмол зохион байгуулан явуулдаг.
Мөн номын санд ирсэн шинэ болон номын фондод байгаа номуудаар сэдэвчилсэн болон шинэ номын үзэсгэлэн тогтмол гаргаж, шинэ номын мэдээ, жагсаалт, ном зүйн бүртгэлүүдийг гаргаж уншигч хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг ханган ажиллаж байна.

ХДТеатр

Удахгүй тайлбар тавигдна.