Сэдэв: Хотын нийтийн төв номын сан 9 сарын турш ажиллахгүй байгаа нь таны хичээл сурлага, чөлөөт цаг, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд хэрхэн нөлөөлж байгаа талаар санал бодол, эргэцүүлэл, хүсэлт зэргээ "Сэтгэгдэл бичих" холбоос дээр дарж бичиж үлдээнэ үү.
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь 2008-1-25 өдрөөс эхлэн үндсэн үйлчилгээгээ зогсоож,
- Ном бүрээ тоолж, данс бүртгэлтэй нь тулгах,
- Ном бүрийнхээ үнэлгээг дахин шинэчлэх,
- Компьютерийн бүртгэл дэхь мэдээллээ шинэчлэн засварлах,
- Чөлөөт сонголттой үйлчилгээний тавиуруудад номуудаа төрөл ангиар байрлуулах,
- Үйлчилгээний зохион байгуулалтаа өөрчлөн шинэчлэх ажлыг 2008 оны 7 сарын 15 өдрийг хүртэл гүйцэтгэхээр ажиллаж байна.
Хотын нийтийн төв номын сангийн Америкийн соёл мэдээллийн төв танхим нь 2008-3-3 өдрөөс нийтэд үйлчилж эхэлсэн.