Буян хишгээ хурааж
Бурхад үүдэнд тань цуглаг
Буурал хорвоогийн жаргал
Бүтэн гэрийг тань дулаацуулаг
Галын дөл шиг сэтгэл тань өөдрөг байг
Ариун хайраасаа би зугтаагүй ээ
Амраг чамаасаа би уйдаагүй ээ
Хан хорвоогийн нарны доор
Зөвхөн чамтай л хамт баймаар байна
Хайртай Туяадаа зориулъя.
91819852 2008.01.29 21:16
# # #
315435 дугаараас сургалт, сонин хаана худалдаалагддаг талаар асуусан.
2008.01.29 18:06
# # #
Хайртай хосын 2 зүрх
Хослон нисэх хунгийн 4 далавч
Эргэх дэлхийн 7 бурхан
Энэ бүгд нийлээд 247
Хайрт boyfriend Батнямдаа
88690805 2008.01.25 16:27
# # #
Сайн байна уу, Сонин борлуулаад 30 хувиар цалинждаг нь одоо хэвээрээ юу. Одоо очвол та байх уу. Хариу.
88893255 2008.01.25 15:31
# # #
Сайн байна уу. Яруу сэтгэгч сонины редактор мөн үү. Би танай сонины идэвхитэн гишүүн болох гэсэн юм. Яах ёстой вэ.
99787791 2008.01.24 16:53
# # #
Хайртай ээж Долгортоо охиноос нь
Жаргалыг зовлонд боож хайр сүлдэг
Зовлонг жаргалд нийтгэж хат суудаг
Нулимсаа сормуусандаа тарааж над руу инээдэг
Насаараа хураасан нүцгэн жаргалдаа гав ганцаараа эмтэрдэг миний ээжий
95784126 2008.01.23 22:44
# # #
Дүнгийн дэвтэр нь онцоор дүүрэн гоёмсог
Түрийвч нь мөнгөөр дүүрэн байг.
Уулзахаа болихоор санадагаа мэдлээ
Учиргүй ихээр дассанаа мэдлээ
Харахыг хүссэн сэтгэлээ тэвчишгүй
Хайр гэдэг энэ юм уу.
Би чамд хайргүй ч
Бишрэн шүтэх дургүй ч
Бодлоос гардаггүй чамайг
Боорцог идэхээр санах юм даа.
95742740 2008.01.23 15:54
# # #
Сайн байна уу. Танай сонинд гишүүнээр элсэхийн тулд ямар шаардлага хангасан байх хэрэгтэй вэ, Мөн хаана очиж бүртгүүлдэг вэ. Хариу бичвэл баярлах байна.
99612370 2008.01.23 15:15
# # #
Зөндөө ихээр чамайгаа санаад байна аа Нямаа
Зөвхөн чамдаа очих гээд зүрх минь булиглаад байна аа
Хөөрөн баясан гэгэлзээд санаад байна аа чамайгаа
Хурдхан энэ амралт дуусаасай тэ Нямаа.
88803435 2008.01.22 21:09
# # #
Хөх тэнгэр мэт хязгааргүй хайр байдагт итгээрэй
Үхлээс гүн ухаан бодлоор итгэл найдвараа тэлээрэй
Тоолшгүй их одод лугаа гайхамшигт мөрөөдлөө бадрааж
Тив дэлхий тэнгис далайгаас өргөн их сэтгэлийг тээж амьдраарай
Агуу сайхан сэтгэл амьдралыг бас дэмжицгээе
Аз жаргалын дууг ам амандаа аялцгаая
99176462 2008.01.22 16:18
# # #
Би нэг л хүнийг хардаг нүд минь мэднэ
Би нэг л хүнийг боддог сэтгэл минь мэднэ
Би нэг л хүнийг үнссэн уруул минь мэднэ
Би нэг л хүнд хайртай тэр бол чи
(чамдаа хайртай Болдбаярт О-с)
Миний шүлгийг заавал сонинд нийтэлж өгөөрэй. Гуйя.
99677328 2008.01.25 22:34
# # #
Дурласан нүд чимээгүй ширтэнэ
Дурласан зүрх хүчтэй цохилно
Дурласан хэн нэгэн ялдам инээмсэглэнэ
Дурласан сэтгэл жолоогоо алдана
Bh-d Ts-aas
99921463 2008.01.26 18:56
# # #
Илчлээгүй хайрын задлаагүй захидал
Итгэж явсан гэнэхэн сэтгэл
Хайрлаж амжаагүй чиний зүрх
Харамлаж амжаагүй миний хайр
М-д.
Хайрлаж байсан хэрнээ хүрч чадахгүй юм
Хүлээж байсан хэрнээ очиж чадахгүй юм
Хардаж байсан хэрнээ хэлж чадахгүй юм
Харамсаж байсан хэрнээ тэмцэж чадахгүй юмаа би
М-д.
Би чамайг дэндүү ихээр хайрласан болохоор
Хорвоод надаас баян хүн үгүй
Би чамаас ганцхан зүрхийг гуйсан болохоор
Хорвоод над шиг гуйлгачин хүн алга
М-д.
Сэтгэлдээ би хүчтэй байх гэж Чамайг санадаг
Сэмрэх гунигаа хөгтэй байлгах гэж Чамайг боддог
Дутаж гомдох сэтгэлээ дүүрэн байлгах гэж Чамайг дурсдаг!
М-д.
99894427 2008.1.26 18:56
# # #
Би амьдралдаа хайртай
Биеийг минь төрүүлсэн ээждээ хайртай
Бүтэлгүй ч гэсэн өөртөө хайртай
Бүхнээс илүү чамдаа хайртай
Хайрт Батнямдаа Отгонтуяагаас
Заавал нийтэлж өгөөрэй, гуйя.
88690805 2008.01.21 23:59
# # #
Энхрий дулаан харцаа над руу чиглүүлж уучил
Эгэл даруухан инээдээ надад зориулж уучил
Уучлаарай гэдэг үгийг дахин хэлэхгүйн тулд
Уучлаарай гэж 1000 удаа хэлье.
Цолмонд
Гомдоосон бол уучлаарай гээд Отгонтуяагаас чин сэтгэлээсээ уучлал эрье.
88690805 2008.01.21 23:40
# # #
Худал магтаалын үг чамайг хэдий бүүвэйлнэ
Хувь заяаны чинь дээр далайсан илдийг санагтун
Алдар магтаал чамд хичнээн сайхан байна
Аминд чинь халтай хор дэргэд чинь байгааг санагтун
Энийг заавал Яруу сэтгэгч сонинд нийтэлж өгөөрэй, гуйя, хариу.
95853854 2008.1.21 22:09
# # #
Хайртдаа хайраас нь ганцхан чамдаа би хайртай шүү
Уугий би чамдаа хайртай.
Өдөр ирэх тусам би чамайгаа улам ихээр хайрладаг
Өөр хэнийг ч биш ганцхан чамайгаа л хайрладаг
Өөрийн минь гэх ганцхан зүйл чи минь болохоор
Өр зүрх минь чиний төлөө л цохилдог
Би үүрд чамайгаа хайрлах болно
Биед минь хүрэх гар ганцхан чинийх л болохоор
Бэтгэртлээ санасан сэтгэлээ чамдаа л зориулдаг болохоор
Би чамайгаа үргэлж хайрлаж халамжаар дутаахгүй байх болноо
БИ ЧАМД ХАЙРТАЙ
Хөөе миний ганц ч гэсэн шүлгийг гаргаарай, гуйж байна.
99979745 2008.01.21 20:26
Хайртдаа хайраас нь зориулъя
Хайртай бурханаас заяасан бэлэг амьдрал байлаа
Амьдралаас авсан бэлэг чи байлаа
Чамаас авсан бэлэг итгэл байлаа
Чамд зориулсан бүхэн минь хайр байлаа.
99979745 2008.01.21 20:22
Хайртай хүндээ Мөөгийгөөс зориулж байна.
Дурсамж…
Завтай бас завгүй байсан ч чамайг л боддог
Заавал бодох ёстой юм шиг чиний тухай л дурсдаг
Дурсамжаа бодох зуураа би цааш үргэлжлэх амьдралаа дүрсэлдэг
Дуугүйхэн бодох зуур л надад жаргалтай мишээл авчирдаг
Ганцхан чамдаа л би хайртай.
Насан туршдаа чамайгаа л хайрлана.
99979745 2008.01.21 20:18
# # #
Хэн нэгний сэтгэлийг шархлуулахыг би хүсэхгүй
Хэн нэгнээр зүрхээ зүсүүлэхийг ч хүсэхгүй
Бүтэхгүй нэгний араас өөрийгөө зовоож гүйхгүй
Бүлээн нулимсан далайд сэтгэлээ живүүлэхийг хүсэхгүй
Баян хөгшний хажууд инээж наалинхайтаж чадахгүй
Баарчин бандиар чихдүүлэх гэж шоудах би дургүй
Бүх юм сайхан болох цагийг хүлээж би суухгүй
Бүх хүссэндээ хүрэхийн тулд өөрөө би зүтгэнэ
Ирээдүй минь тод гэрэлтэнэ
Итгэл дүүрэн тийшээ алхана
Тиймээ би сэхүүн охин
Тиймдээ ч би амьдралд хайртай.
99168934 2008.01.20 18:27
# # #
Цомирлогоо дэлгэсэн цэцэг шиг танхил ч гэлээ бас хатуу бүсгүйчүүд минь
Цогцос биеийнхээ толь болсон эрсийг битгий гомдоо
Буян хишгийн үрээр эр биеийг олж төрөхдөө л
Бурхадаар хурайлуулж голомтоо залгаж ирдэг эрсийг битгий гомдоо
Бүсгүй тавилан хэлтгий заяаг чинь тэгшилсэн эрсийг битгий гомдоо
Бүргэд шонхор шиг ч бүүвэйн дуундаа ээнэгшдэг эрсийг битгий гомдоо
Бүүр түүрхэн үзэгдэх орчлонгийн эрсийг ерөөс битгий гомдоо
Бөртө чонын удамтай Монгол эрсийг бүр ч битгий гомдоо
99948477 2008.01.20 17:21
# # #
Залуу нас дахиж хэзээ ч далавчаа дэвсээр шувуу шиг ирэхгүй гэж бодохоор
Дуулим хорвоод солгой бадгаар дуу эхэлж зүрхэн дээрээ шүлэг урсгасаар
Дурласан хэвээр төгсөх юмсан
99935137 2008.01.19 20:45
# # #
# # #
Ime-аас S…-д
Анхны борооны дусалд би дуртай
Анхны хайрын түүхэнд би дуртай
Ааш нь олдохгүй хаврын тэнгэрт би дуртай
Агуу нууцлаг хөвгүүн чамд би дуртай
88854226 2008.01.17 20:21
# # #
Чимээгүй туних намрын бороо
Чиний эзгүйд навчисаар уйллаа
Чиггүй зөрүүд миний сэтгэл
Чиний ирэхийг хүлээсээр байна
Хайрт минь хурдан ирээрэй за.
Шатарпагма чинь.
95692338 2008.01.17 14:45
# # #
ҮЕРХЭЛ
Хэрвээ үерхлийг хэл бичгээр бичвэл
Дэвтэрт бичээстэй өгүүлэгдэхүүн гишүүн
Хэрвээ үерхлийг уран зохиолоор бичвэл
Давтагдашгүй Юндэн Нансалмаа хоёр
Хэр *some text missing *
99648236 2008.01.16 21:36
# # #
Би чамд хайртай гэж цасан дээр бичвэл хайлчихна
Би чамд хайртай гэж элсэн дээр бичвэл урсчихна
Би чамд хайртай гэж зүрхэнд чинь хэлбэл чи сонсох уу?
99815920 2008.01.15 23:59
# # #
Сайн байна уу. Танай Яруу сэтгэгч сониныг уншаад маш их зүйлийг ойлголоо. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Баярлалаа.
99822557 2008.01.15 18:07
# # #
Би амьдралд хайртай
Биеийг минь төрүүлсэн ээждээ хайртай
Бүтэлгүй ч гэсэн өөртөө хайртай
Бүхнээс илүү хайртдаа би хайртай
Бүх охидод зориулъя!
99624067 2008.01.15 14:17
# # #
Хайр гэдэг халуухан юм
Хайртай болно гэдэг сайхан юм
Хааяа хааяахан холдон одоход
Халуухан зүрх минь шатчих гээд байх юм
Хайр гэдэг хамгийн хүчтэй соронзон юм.
Яруу сэтгэгч сонинд хэвлүүлж өгөөч
99964393 2008.01.14 21:40
# # #
Сорих гэж таг болдог юмаа уучил хайраа
Сорилтоо даалгүй өөрөө залгадаг юм инээгээрэй хайраа
Санахдаа би уурладаг юм аргадаарай хайраа
Саваагүйтэж би тоглодог юм ойлго хайрт минь
88803435 2008.01.14 19:58
# # #
Зүүдэндээ би чамтайгаа болзоно
ТЭРГЭЛ САРНЫ ДООР
Зүрх зөвхөн чамайг л хайрлана
ТЭНГЭРИЙН ДООР
Мөрөөдөлдөө би чамтайгаа уулзана
ОДДЫН ДООР
Миний нүд чамайг л хайна
ОРЧЛОН ДЭЭР
99923348 2008.01.14 11:42
# # #
Дүүдээ.
17 жил хамтдаа амьдарсан
17 жилийг хамтдаа өнгөрүүлсэн
17 жил жаргал зовлонгоо хуваалцсан дүү минь
17 нас хүрээд эгчийгээ орхиод одлоо
Дүүдээ хайртай
/шүлгийн буланд/
99655764 2008.01.13 14:35
# # #
Сайн уу, андаа. Энхүүш байна.
Үнсэлт үзээгүйдээ омголтсон онгон тансаг уруул
Үерхэл амтлаагүйдээ гундсан өнчин ганц зүрх
Өнгөцхөн харахад яг л адил өдөр хоногууд өнгөрсөөр
Өчнөөн удаан хүлээсэн ч үнэн хайр ирээгүй л байна.
88879987 2008.01.12 23:17
Гөлөг минь чи гөлөг л юмдаа
Гурван жилийн дараа банхар болно доо
Гав гав гэж дуугарахаа болиод
Гинж тасдсан хүчтэн болно доо...
88879987 2008.01.12 23:18
Дасаж дурладаа гэж чи минь надад хэлсэн
Дэндүү их хайрыг чамд өгөхөөр би бэлдсээн
Дув дуугүйхэн чи минь холдон одсон
Дурлал хайрын түүх дэндүү богинохон байсан
Сувдан нулимс хацар эсгэн дусалж байсан цаг саяхан
Сэтгэлээр унаад сүүлдээ үхэл хүртэл бодогдож байсан
Сайхан түүнгүйгээр амьдарч чадахгүй гэж амлаж байсан
Сар өдөр өнгөрөхөд харин шарх нь сорви болоод
Салаа замын үзүүрт дурсамж болон сүүмийн хоцорсон
Саартай сайнтай хорвоотой балчир зүрх танилцаж л явна
Сэтгэлээ барь итгэлээ нэм бүсгүй минь чи чадна
Сар дахин гийнэ учрал урсан хөврөнө тасрахгүй ээ...
88879987 2008.01.12 23:41
Энхүүш байна. Энэ шүлгийг заавал гаргаж өгөөрэй. Тэгэх үү.
Ялалтад:
Хайрлахдаа чамайг өхөөрдөх гэж
Харамсахдаа харин хараах гэж
Хүний хүү чамайг би ГӨЛӨГ гээд нэрлэж орхисон
Нүүрийг чинь гэхээсээ илүү нурууг чинь харсаар байгаад дурлачихаж
Нуугаад яахавээ сэтгэлээ амраая намайг тэгээд тоох юмуу үгүй юу шууд хэл.
88879987 2008.01.10 21:38
Бурхан намайг бүтээхдээ нойрмог байсан юм болов уу
Болзоонд зогсох цагийг минь бяцхан алдаад мартчихсан юм болов уу
Тэгээгүй юм бол яагаад одоо болтол хорь хүртэл
Тэнэг дурлалын бурхан сумаа над руу харвахгүй байнаа???
88879987 2008.01.10 21:33
Гуниж туниж шаналахад аргадаж намайг урсдаг нулимсандаа би хайртай
Гялалзаж мандаж явахад намайг чимдэг инээмсэглэлдээ би хайртай
Өвөрдсөндөө уйлж мэгшиж чаддаг бас үзэн ядахдаа хорсож занаж чаддаг
Өрөөл бусдаас илүүтэйгээр өөртөө би хайртай...
Өөртөө зориулав. Энхүүш.
88879987 2008.01.10 21:29
# # #
Алтантаа сургуулийн бүх сурагч нарт
Миний найз эрэлхэг зоригтой ч догшин биш
Шалмаг хурдан ч хөнгөмсөг биш
Тусархаг найзархаг ч зусарч биш
Дуулгавартай томоотой ч ноомой биш
Буурьтай суурьтай ч хүнд сурталтай биш
Эелдэг зөөлөн ч долигнуур биш
Ажилсаг гялалзсан ч хуурам ч биш
Хүнлэг зоримог ч харгис биш миний найз
99858229 2008.01.10 22:07
# # #
Соко.
Хүсэл хясал энэ хорвоод хүн бүхэнд адилгүй шүү
Орчлон ертөнцөд ондоо олон зүйл байдаг шүү
Бие сэтгэлийн тэнхээтэй байж
Булбарай орчлонд яваарай.
99605581 2008.01.10 16:28
# # #
Хүйтэн жиндүү үдэш байна
Хүүш гэх шиг салхи үлээж байна
Хөвгүүн би дулаахан явнаа
Хагацаж салахааргүй хайртай болохоор
95708187 2008.01.08 14:10
# # #
Шантрахад минь зоригжуулж
Шаналахад минь тайтгаруулж
Гэгэлзэхэд минь хөглөж
Хамгийн сайн найз минь байгаарай
99208683 2008.01-05 21:43
# # #
Бадаг шүлгийн мөрөнд хайр минь хөглөгдсөн
Борхон зүрхний гүнд чи минь шингэсэн
Булаг хайрын ундарга сэтгэлд минь оргилсон
Буцаад ирэхгүй хайр зүрхэнд сийлэгдсэн юм аа.
Энэ шүлгийг дараагийн дугаартаа заавал гаргаарай. Үнэхээр гуйж байна. Танай сонины идэвхтэн уншигч ИЗИС-ийн оюутан В.Алтантулгаас.
99747911 2008-01-01 21:31
# # #
Сайн байн уу. Би танай сургалтанд бүртгүүлж амжаагүй. өнөөдрийнхөөс хоцорчихлоо. Маргааш нөгөөдөр 2-ыход нь төлбөрөө бүрэн төлөөд сууж болох уу
99847925
Сайн байна уу, Би танай сургалтанд бүртгүүлж амжаагүй, өнөөдрийнхөөс нь хоцорчихлоо. Маргааш, нөгөөдөр хоёрынход нь төлбөрөө бүтнээр нь өгөөд сууж болох уу. Хариу хүлээнэ.
99847925 2008.01.19 20:44
# # #
Танай 3 хоногийн сургалтанд суух гэсэн юм. Хэдээс вэ. Бүртгүүлж амжаагүй. Энэ утас руу ярь.
96669765 2008.01.19 13:39
завтай болохоороо дохичих тэгэх үү.
96669765 2008.01.19 13:38
“25 ТВ-ийн эерэг сэтгэлгээний талаарх цуврал баримтат кино” Хорлоо
Сайн байна уу? Танай сонинд гишүүнээр элсэхийн тулд ямар шаардлага хангасан бай хэрэгтэй вэ? Мөн хаана очиж бүртгүүлдэг вэ?
99612370
Одод хүртэл газарт буун гацуур чимэглээд
Орчлон ертөнц цас мөсөн шилтгээн мэт
Он жил улиран солигдох энэ л агшинд
Оргилуун дарс баярын мишээлийг танд илгээе Нака
Ирж буй 2008 ондоо 12 сар болгон эрүүл энх
4 улирал бүр амар амгалан
52 долоо хоног бүр жавхаатай
365 хоног болгон өлзийтэй
8760 цаг тутам аз жаргалтай байгаарай
megzarees 88098100
түмэндээ зориулж сэтгэлээ чилээдэг
сайхан бүхнийг тэдэндээ ерөөдөг
эрхэмсэг нандин хүндэтгэл
эгэл даруухан монгол санаа
эртний биш энэ үеийн яруу сэтгэгчидэд энэ өдрийн мэнд хүргэе Наранхүү