Сэтгэлийн шувууд буланд 2007 оны 12 сард ирсэн сэтгэлийн үгс

Мэдээ: Яруу сэтгэгч сонины 2008 оны 1-р сарын дугаар хэвлэгдлээ.

# # #
Хайрын галдаа шатсан ч дурлалын харц шиддэггүй би даруухан охин
Хармын сэтгэлдээ автсан ч хэрүүлийн үг гуйдаггүй би тайван охин
Анхны болзоондоо яарсан ч түрүүлж очдоггүй би бардам охин
Аавын хөвгүүдийг шохоорхсон ч барьсан цэцгийг нь авдаггүй би үнэнч охин …
99223777 2007-12-26 21:00

Дүрлэгэр алаг нүдэнд чинь А тавья
Дүрдээ зохиогүй аашинд чинь В тавья
Дурсамж үлдээсэн сэтгэлд чинь С тавья
Дэндүү хуурамч хайранд чинь F тавья
99223777 2007-12-26 20:56

# # #
Би өөрийн зохиосон нэг шүлгийг яг одоо тань уруу явуулбал хэзээний дугаараас харж болох вэ

88847737 2007-12-30 19:34

# # #

Сайн байна уу, Шинэ оны мэнд хүргэе. Юм лавлая. Танай сонин сонингийн киоскуудаас худалдаж авах уу эсвэл өөр газраас авах уу хариу?

88847737 2007-12-30 19:26

# # #

Сайн байна уу. Яруу сэтгэгчийн уншигч Энхзаяа байна. Та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлье. Юу санасан есөн цагаан хүсэл тань ямагт сэтгэгчлан бүтэж байхыг хүсэн ерөөе.
Гэгээлэг сайхан бүгдийг түгээгч оюунлиг та бүхний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байх болтугай.

99693928 2007-12-30 01:25

# # #

Догдлох сэтгэл чинь хичнээн гунивч дэлхий ертөнц уудам шүү
Өнөөдөр чи уйлавч маргаашийг тааж мэдэхгүй

88453078 2007-12-25 21:52

# # #

Мөрөөдөлдөө би чамтай учрах гэж яардаг
Мөнх тэнгэрийн оддыг ширтэн сууж хүлээдэг
Uchard( би сэтгэлийг чинь сонсох гэж
Уйтгар бүхэнд чи гэрэл бэлэглэдэг.
Уянгад М-ээс.

88456950 2007-12-25 21:50

# # #

Ам 1 боловч чих 2 байдаг юм үгээ мэд
Амьдрал ганц боловч сонголт олон байдаг юм замаа мэд
Хань ганц боловч хайр олон байдаг юм сэтгэлээ мэд
Амжилт чамайг тосож байхад алдаа чамайг отож байдаг юм өөрийгөө мэд

99948477 2007-12-25 14:38

# # #

Чи минь миний алтан бурхан
Чин сэтгэлийн ариун хайр
Сэтгэлд бодогдох нандин дурсамж
Сэрэхэд харагдах гэгээн дүр

88487505 2007-12-23 20:18

# # #

Зүрхний бичлэг булан дахь нийтлэл бичигчийн утсыг асуусан.

88890211

Хариу: 99696095
2007-12-22 18:24

# # #

Ub1105: сайн байна уу. Яруу сонинг захиалах гэсэн. Хаана хандах вэ? 976511183409

# # #

Сайн уу. Танай сонинг дэмжигч Увс аймгийн Яруу сэтгэгч клубын тэргүүн Сувдын утасны дугаар хэд вэ? Бас сэтгэлийн шувуудын емайл хаяг юу вэ?
99453948

# # #

Сэтгэлд минь урам зориг, эрч хүч, зөв мэдээлэл өгч байдаг “яруу сэтгэгч” сонинд баярлалаа. Танай сонины байнгын уншигч.
Би яруу сэтгэгч сонинг сурталчилах болно. Ном уншдаггүй зарим нэг хүмүүсийг уншдаг болгоод байгаа.
Монголчуудаа би та нараараа үргэлж бахархдаг. Миний монголчууд бүгд сайхан хүмүүс. өөртөө итгэлтэй, ажил хэрэгч, ухаалаг нь харахаар бүүр бахархалтай сайхан гэж орчлонгоор нэг хашгирмаар байна.
99276020

# # #

Яруу сэтгэгч сонинг дөнгөж сая уншиж үзлээ. Гайхалтай гэж хэлмээр байна. Сайн үйлстэн уралдаан чинь ахиж явагдаж байгаа юу? Орж болох болов уу? Товч хэлж өгнө үү.
91713502

# # #

99839115
Зүгээр л түүнийг өөрийнхөөрөө хайрла
Зөрүү гишгэхэд нь урам хайрла бүү зэмлэ
Чамаас уйдна гэж бүү ай
Чангаас чанга тэврээд би чамд хайртай гээд хэлээрэй
Хайраа олсон бүх залуусдаа, Сайхан хайр байдаг юм шүү Олдвол битгий алдаарай.

# # #

G.D 99651728
Бурханаас авсан бэлэг минь амьдрал байлаа
Амьдралаас авсан бэлэг минь “чи” байлаа
Чамаас авсан бэлэг минь итгэл байлаа
Харин чамдаа зориулсан бэлэг минь хайр байлаа

# # #

99456283 Монголын бүх охидууддаа зориулав
Хайрын галандаа шатсан ч чам руу дурлалын харц шидээгүй би
Даруу охин
Хармын сэтгэлдээ автсан ч чамаас хэрүүлийн үг гуйгаагүй би
Хэрсүү охин
Анхны болзоондоо яарсан ч түрүүлж очоогүй би
Бардам охин
Аавын хөвгүүдийг шохоорхсон ч тэдний барьсан сэтгэлийг тоогоогүй би
Ихэмсэг охин

# # #

99660866 Ээж Байгальмаадаа.
Хөхрөх тэнгэрт хүсэвч хүрэхгүйн адил
Хүний насыг хайрлавч ус шиг урсах юм
Хонгорхон цэцэг ургавч үхдэгийн адил
Сайхан ээжийгээ хайрлавч нас түүнийг дарах юм

# # #

99168934 Халиунаас чамд зориулав
Амьдрал гэдэг машины уралдаан
Алдаж гишгэвэл замаасаа гарна
Анхааралгүй байвал амиа ч алдана
Аа гэхдээ аз гэж бас байдаг юм
Амжилтанд хүрвэл Land ч унана
Азгүйдээ тулбал Excel-гүй ч хоцорно
Тэвчээртэй байвал тэргүүлэгч Шумахер
Тэгэхээр амьдрал гэдэг машины уралдаан.

# # #

99697040 21 настай залууст зориулав
Бүсгүй хүнийг гомдоовол
Бөрт цагаан сарны сүү ээдэж
Бүжин хярсан талыг харанхуй нөмөрнө
Голын чулуу элэхээ больж
Гол уруу орсон үг чулуу болно.

# # #

99320929 Хайртай хөвгүүндээ
Тэнгэрийн одноос олон
Тэнгисийн уснаас арвин
Тэнүүн талаас уудам
Тийм их хайртай

# # #

99935137 Нэгэн хайртай залуудаа зориулав
Цэцгийн зүүдийг сэрээж
Цэнхэр өнгөнд уусмаар байна
Цэл залуухан гоёмсог агшнийг
Чиний нүднээс хармаар байна

# # #

99479464 Өөрийн сайн охин болох Сүүгийд зориулав
Саруулхан шөнийн айзам аялгуунд
Сайхан чамайг тэврэн би зогсоно
Саран наадсан ододын тойрог дунд
Сараана цэцэг шиг хайр минь дэлбээлнэ
Охин чиний жаргалтай инээдэнд
Орчлон тэр чигээрээ гэрэлтэж санагдана

# # #

95459328
Гашуун байсан ч бүү ярвай
Гунигтай байсан ч бүү ганихар
Залуухан чамайг нас чинь гоёно
Замбуулин хорвоог чи өөрөө гоёно
Дүрлэн алаг нүдээрээ дундуурыг биш
Дүүрнийг нь биширч яваарай

# # #

99884729 хайрт Хатанбаатартаа зориулъя
Хардаад хэрэггүй би чамдаа үнэнч
Харамлаад хэрэггүй би зөвхөн чинийх
Санаад хэрэггүй чи чамтайгаа хамт
Шаналаад хэрэггүй би чамдаа бүхнээс илүү хайртай

# # #

Оройн мэнд. Би танай Яруу сэтгэгч сониныг уншлаа. Их таалагдлаа. 12-р сарын зүрхний бичлэг гээд буланд амьдрах сайхан гэсэн s.vgtei Долгорсүрэнтэй холбоо барих утас байгаа юу.

88890211 2007-12-22 12:33

# # #

Хүнээс чамайгаа илүүд тооцож
Хөвгүүдээс би цугтаж явдаг
Ховорхон төрсөн үзэсгэлэндээ бардалгүй
Хорвоод чамайгаа хайрлах болно

88803435 2007-12-20 20:38
# # #

Зээрийн янзага шиг нүдтэй үзэсгэлэнт бүсгүй миний
Зүрхэнд гэгээ татуулсаар чи минь ирсэн
Зүйрлэшгүй ариун хайраар чи минь намайг хайралсан учир
Зөвхөн чамайгаа хайрлахаар шийдсэн юм шүү

Туяа чинь
88803435 2007-12-20 10:24

# # #

Эрхэм дүү нарын эрхлэн гаргаж байгаа сониныг уншиж маш ихэд баярлалаа. Та бүгдийгээ үргэлж санан дурсаж явдаг шүү. Ээждээ мэнд хүргээрэй.

Эрдэнээ ах чинь.
99589107 2007-12-19 18:55

# # #

Амьдрал гэдэг хорвоогийн нэг талбар
Аз жаргал гэдэг хайр дурлалын нэг шат
Үнэнч нөхөрлөл гэдэг найз нөхдийн нэг баталгаа
Үерхэж сална гэдэг хорвоогийн нэгэн жам юм

99455924 2007-12-14 11:46

# # #

Зөөлөн шиврэх бороонд би дуртай
Зөрөөд өнгөрөх чамдаа би хайртай
Будран орох цасанд би дуртай
Бусдаас илүү чамдаа би хайртай

99606394 2007-12-12 18:36

# # #

Сайн байна уу. Сониноо зарах юм уу, үнэгүй тараах юм уу. Би 15 настай. Оролцож болох уу.
2007-12-12 11:04

# # #

From: hvrelsvh ganbold
Date: 2007-12-11 9:08 AM
Subject: RE:

Sain baitsgaanuu YARUU SETGEGCH Soninii ax egch naraa!!!!!!!!!!! Yunii
omon ene odriin mend !!! tanai xamt olnii yawuulsan vil ajillagaa nadd
mash ix taalagdlaa bi ta naraas zowlolmj awax gesiimaa:
-/bi oroo ooriigoo yalxiig xvssen ymaa Uchir ni bi aliw ajil xodolmor
xiixdee amarxan shantarch jaaxan oroldood l xoish ni tawidag ene baidal
mni amidraliig vrgelj xoish tataj bdag/ Teneg xvn baidaggv xarin zalxuu
xvn gej bdag
Za ta nariig nadad tuslan gej naidjiinshvv Bi amidarlaa l oorchlox gesn
ym.....

# # #

Миний амраг баймаар дулаахан харцтай чи
Мэнгэ төөрөөд хүнийх байдаг нь хачин
Ижилсээд гүймээргүй нэг нь харин
Ижий аавын минь сэтгэлд дотнохон байдаг нь хачин
Альхан зам дээр чи бид хоёр төөрсөн юм вэ
Ар араасаа алхсанаа анзаараагүй юм уу
Дугариг сартай үдэш өөдөөс минь инээгээд
Дууны торгон аянд хараагүй зөрчихsatchix вуу

99208937 2007-12-11 17:56

# # #

Сайн байна уу, өдрийн мэнд. Та нарт ажлын өндөр амжилт хүсье. Миний шүлгийг заавал нийтлээрэй.

# # #

Хайраа хайрыгаа хайраараа хайрлаарай
Хайр нь хайрыгаа хайраараа хайрлая
Хайрдаа хайртай хайр нь хайртдаа хайртай.

88832791 2007-12-11 12:42

# # #

Дэндүү ихээр хайрласан чиний хайрын хүч үү
Дэврэх сэтгэлээр хайралсан миний сэтгэлийн шунал уу
Дөнгөж өчигдөр уулзчихаад одоо санадаг нь юуных вэ
Дөхөн байж үнсүүлснээ дахиад хүсдэг нь юу вэ

Туяа чинь чамдаа үнэнч. Нямаадаа зориулав.

Хардаад хэрэггүй би чамд үнэнч
Харамлаад хэрэггүй би чинийх
Санаад хэрэггүй би чамайг хүлээнэ
Шаналаад хэрэггүй би чамд хайртай

Цэцэг шиг үзэсгэлэнтэй төрсөн нь миний үнэн ч би чамайгаа хуурахгүй
Цэргээс эргээд иртэл чинь би чамайгаа хүлээнэ.

95757192 2007-12-11 05:51

# # #

Шөнийн одонд шүлэг бичин би дурлая
Шүүдрийн дусалд итгэл нэмэн би хайрлая
Зүүдний гүнд зөгнөн бодож би амлая
Зүрхний чамдаа хайр өгүүлэн би жаргая.

TSOOMOO-s HERO-d

99864871 2007-12-9 21:28

# # #

# # #

Сайн байна уу, би энэ шүлгийг хайрт хөвгүүндээ зориулан бичсэн юм.

Анхны минь хайрын дулимагхан дурсамж
Аяархан намайг зовоогоод байх юм
Атгахан миний борхон зүрх
Аяархан гэгч нь өвдөөд байх юм
Өнгөрсөн сайхан үерхлээ
Өөрийн эрхгүй нулимс урсах юм
Өнчрөөд үлдсэн сэтгэлээ бодоод
Өөрийг чинь хааяа үгүйлээд байх юм.

99627586 2007-12-9 18:18

# # #

Яагаад байгаагаа ч ойлгохгүй
Ялгүй зүйлд орооцолдчихжээ би
Уулзсан хэрнээ салангуутаа санаад
Уянгат дуу сонсохоороо уйлчих гээд
Сар өдөр хичнээн өнгөрөвч санахаа ер болихгүй юм
Хайр шохоорхлын ялгааг
Хагацаж байж мэднэ гэнэ.
Багшийн хэлдэг худал болж
Бараг л би өөрөө хайрын теорем зохиох нь ээ.

88847048 2007-12-9 15:52

# # #

Сэтгэл зүрхийг минь соронзон адил татах хээнцэр чи сонс
Намрын цагт шаржигнан унах навч би биш
Хаврын цагт хийсч байдаг тоос шороо ч биш
Өвлийн цагт цасанд дарагдах газар ч би биш
Харин би зуны цагт соёолон ургах цэцэг билээ

99720510 2007-12-7 16:06

# # #

Сайн байна уу. Шүлгийн буландаа заавал тавиарай.

Чамайг минь мөнх тэнгэр ивээг!

Чи минь байгаа болохоор
Тэнгэрээс би ивээл гуйна
Тэнгисээс би энерги гуйна
Буурлаас би нас гуйна
Бурханаас би заяа гуйна
Чи минь байгаа болохоор өөртөө биш чамдаа гуйна
Чам уруу мишээсэн бүхнийг тэнгэр ивээдэг болохоор
Чам руу харсан бүхэнд тэнгисийн энерги шингэдэг болохоор
Чамаар бахархсан бүхнийг нас буян дагадаг болохоор
Чамайг хайрласан бүхний заяаг бурхан түшдэг болохоор
Өөртөө биш чамдаа гуйна
Чи минь байгаа болохоор
Би өөртөө юу ч гуйхгүй
Чамайг хайрласны төлөө
Тэд намайг ивээдэг
Чамайг минь мөнх тэнгэр ивээг!

88177575 2007-12-7 13:11

# # #

Сайн байна уу, танай хамт олонд амжилт хүсье. Би нэг санал тавих гэсэн юм. Шуудангийн хайрцагтай болбол зүгээр юм болов уу. Захидлаар бичсэн зүйлээ явуулмаар байна.

99251348 2007-12-5 16:40

# # #

From: Tomoroo Eegii
Subject: sain baina uu?
Date: 12/2/2007 1:41 PM

bi tanai sonini 4 dugaariig unshij baisan.Gaihaltai yum blee.Uruunduu uhaantai hun udur bur shine amidraliig eheldeg gedgiig haichlaad naachihsan bgaa.Uneher hun unshaad erdem medleg bolgoj avahaar zuiluudiig sonindoo niiteldeg.Ene uil ajillagaa ulam bur urgujuuleerei!!!Amjilt husiye

# # #

Эргэх дөрвөн улиралд хайрлана гэдгээ амлая
Энэхэн насандаа үнэнч гэдгээ амлая
Хан хорвоод хамт гэдгээ амлая
Харин чамтайгаа үүрд гэдгээ амлая.

Энэ хорвоогийн бүх хосуудад. Jiji
88815002 2007-12-1 21:36

# # #