Сэтгэлийн шувууд буланд 2007 оны 11 сард ирсэн сэтгэлийн үгс

Ширээний минь булан дээр чи бидний зураг
Шилэн жаазан дотор он цагийг өнгөрүүлнэм
Шилрэн шилрэн одох он цагийг дагаад
Шингэх наран лугаа залуу нас минь баяртай
Надаас хойш үлдвэл хонгор минь
Насны буян хураах хүрдийг эргүүлж яваарай
Нартад чи бид амьдрах тавилан үгүй болохоор
Найз нь чамайгаа диваажингийн өмнө хүлээе дээ.
99874963 2007-11-29 18:21

# # #

Өнөөдөр чиний төрсөн өдөр
Өнө мөнхийн хорвоод мэндэлсэн өдөр
Арван сар тээсэн ижий тань үрээ үнэрлэж
Алаг нүдэндээ баярын нулимстай угтсан өдрөө
Араг түшиж амиа хувааж төрүүлсэн
Ачит ээжийгээн баярлуулж яваарай
Үс нь цайж өтөл болсон ч
Үрээ гэсээр өөрийгөө мартдаг юм шүү
Санаж яваарай

Төрсөн өдөр нь болж буй бүх залуусдаа
99636105 2007-11-29 00:42

# # #

Би чамд жигүүр өгвөл чи нисэж чадах уу
Би чамд хайраа өгвөл чи жаргаж чадах уу
Би чамд итгэл бэлэглэвэл чи дааж чадах уу
Би чамд сэтгэлээ нээвэл чи намайг хайрлаж чадах уу
99636105 2007-11-27 22:12

# # #

Үргэлж жаргалтай байдаггүй ч энэ амьдралд би хайртай
Мөнхийн юм шиг санагдавч орхиод одох аав ээждээ би хайртай
Үнэнч шүү гэж андгай тавивч цаанаа хуурмаг амрагтаа би хайртай
Доллар дурлал хоёрт живсэн энэ амьдралдаа би дэндүү хайртай.
99685439 2007-11-28 22:05

# # #

Шөнийн тэнгэрийн оддоос
Чамайг нуун далдлахад
Шүлэг дуу минь харин
Чихний чимэгт хүрнэм
Шүүдрийн мөнгөн дуслууд
Чиний өлмийд бөмбөрөхөд
Ширхэг цасны шигтгээ шиг
Чиний хайранд уярнам…

Энэ ямар шүлэг байна. Яруу’С-д.
99648097 2007-11-28 21:52

# # #

# # #

Чамайг харсан нүдээ би салгахгүй
Чамайг үнссэн уруулаа би арчихгүй
Чамд өгсөн зүрхээ би зогсоохгүй
Чамайг хайрласан сэтгэлээ би орхихгүй.

Чи минь наддаа тэнгэрийн од
Тэгэхдээ бүр зүрхний минь од
Хэнд ч байхгүй нууцхан од
Хэзээ ч үл мартагдах хайрын минь од

Чамаас би зүүдийг чинь гуйя намайг зүүдлээч
Чамаас би нүдийг чинь гуйя намайг ширтээч
Чамаас би зүрхийг чинь гуйя намайг хайрлаач
Чамаас би сэтгэлийг гуйя надад итгээч
88191132 2007-11-27 23:52

# # #

Миний уриа

Мөрөөдлийг зорилго болгон амьдралыг би туулна
Мэдлэгээ чадвар болгон өөрийгөө би цэнэглэнэ
Итгэлээ хайр болгон зүрхээ би жаргаана
Ийм л охиндоо би
Эгэл хорвоог сөрж явна.
Номинчулуу. 88129145 2007-11-27 10:00

# # #

Ягаахан уруулыг чинь шимэн байж үнсье
Янагийн үгс шивнэн байж хэлье
Хүйт даасан гарыг чинь атган байж дулаацуулъя
Хүн хүнээс харамлан байж хайрлая

Мөнх бус амьдрах ганц л насандаа
Мөрөө түшилцсэн найз минь чи.
Мөнгөөр амьдраагүй итгэлээр жигүүрлэсэн
Мөнхөд хамтдаа алхах чи л миний найз.

Увс аймаг. Тунгалагзаяа. 99455776 2007-11-26 20:42

# # #

Hi сонинд

Чамдаа зориулъя
Өөр хүнд өгчихсөн сэтгэлийг тань
Өөрийн болгох гэж зөрүүдэлж чадахгүй нь
Өрөвдүүлэн байж чамаар хайрлуулах
Өдгөөгийн жаргалд ташуурч чадахгүй нь
Харуусаж байгаа ч холдсон минь дээр
Хайрлах гэсэн сэтгэлээ барьсан минь дээр
Ханьсан жаргах тавилан бидэнд байсангүй
Хайрлан явах итгэл бидэнд байсангүй
88188697 2007-11-25 11:54

# # #

# # #

Миний шүлгийг сониндоо хэвлүүлж өгөхийг таниас би хичээнгүйлэн хүсье.

Moon-д

Будрах цастай цуг чи минь наддаа ирсэн
Бурхан чамайг над уруу цастай хамт илгээсэн
Буцах шувуудтай цуг чи минь надаас явсан
Будан арчих далинд нь нулимс минь дуссан.
Цасгүй өвлийн гуниг сэтгэлийн салхийг хөгжөөхөд
Tsantsan зүрхний аниагүй шарх хөндүүрлэнэ
Цардмал замаар сүүдрээ дагуулж алхахуй
Цагаахан саран хагацлын үлгэр шивнэнэ.
95730800 2007-11-22 20:02

# # #

Өвдөөд л баймаар өвдөөд л баймаар,
Ертөнцийн хамгийн гоё өвчнөөр өвдчихжээ би.
Өөдөөс минь удаан ширтэхээр минчийтлээ улайдаг,
ХАЙРТАЙ гэж хэлэхээр нь сэдэрдэг
Халуухан өвчинд нэрвэгджээ би.

Үнсэлтийг чинь санахдаа уруулаа тэмтэрч
Үнэрийг чинь санахдаа салхи тэмтчин байна би.,
88688007 2007-11-21 21:44

# # #

Амьдралыг чи архи гэж уувал
Амьдрал чамайг тамхи шиг татна
Хайрыг чи хог гэж хаявал
Хорвоо чамайг шороо шиг цацна.

Хэрлэн
99722624 2007-11-21 20:14

# # #

Хэзээ чи надад хайртай болсноо хэлээч
Хэзээ ч намайг мартахгүй юу? Хариулаач,
Надтай хамт хорвоог туулж чадах уу хэлж өгөөч,
Миний асуултанд хариулаач,
Би чиний бүх асуултанд хариулъя
88821765 2007-11-21 13:12

# # #

Сэтгэлдээ би эзэнтэй байх гэж чамайг боддог
Сэмрэх гунигийг хөгтэй байлгах гэж санадаг
Дутаж гомдсон сэтгэлийг дүүрэн байлгах гэж чамайг үгүйлдэг
Дурлал хайрын найранд сэтгэлээр чинь гоёж чамайг хайрладаг…

Нэгэн охинд зориулав.
88681201 2007-11-20 21:23

# # #

Би цас
Би хур гуйсан сарнайн дээр хаялдаггүй
Би хайр зурсан үгэн дээр чинь хаялдаг
Би дуу алдам гоо үзэсгэлэнд будардаггүй
Би гуравуулахнаа ч гэлээ нар сар дэлхий гурав дээр хайлдаггүй
Би гунигаар хатсан уруул дээр чинь хайлдаг
Би ганцхан чиний л цас... үргэлжлэл бий.

Халиукадаа
99922205 2007-11-20 14:14

# # #

Хамгийн сүүлчийн цас хайлж дуусахад
Хамгийн сүүлчийн загас ангаж үхэхэд
Хамгийн сүүлчийн горхи ширгэж дуусахад
Хүмүүн та мөнгийг идэж болдоггүйг ойлгоно.
99450962 2007-11-16 22:10

# # #

Миний илгээсэн шүлгүүдийг шүүж үзээд сонинд хэвлээрэй.

Доромжлуулах тусам би улам өнгө орно
Долоон бурхан од болж тэнгэрт гялалзана
Гүтгүүлэх тусам би улам өнгө орно
Гүн шөнийн харанхуйд оч болон гялалзана.

Унших чухал
Бодох нь уншихаас чухал

Холын холоос чамайгаа зорьсон ч гэлээ
Хүрч ирээд хаалган дээр чинь бүдэрсэн ч гэлээ
Хэлэх гэсэн үгээ нулимстайгаа хамт залгисан ч гэлээ
Хэнзхэн зүрх минь чамдаа хэвээрээ шүү

Амьдрал гэдэг тоглоом биш
Алганд чинь байгаа хувь заяа
99450962 2007-11-16 22:07

# # #

Гэрэл цацарсан эрдмийн өргөөндөө
Дэрлэн хэвтсэн эрдэнийн ширээндээ
Дэнсэлж догдолж явсан 10 жилдээ
Дэндүү хайртай би.

(2006 онд 2-р арван жилийг төгссөн 10В ангийнхандаа)

99708984 2007-11-14 21:37

# # #

Мянган жил өнгөрөвч
Шинэхэн байх үгсийг
Магад одоо л хэлье
Би чамд хайртай.

Хайрт Ариунаадаа Ундрахбаяраас нь.
99708984 2007-11-15 14:45

# # #

Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм
Зоргоороо орчлонг уяраах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм
Зовлонтой нэгнийг жаргаах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм
Золгүй нэгэн дурлалыг эдгээх гэж бүсгүй хүн гэнэн төрдөг юм
99668900 2007-11-14 01:03

# # #

Чамайгаа зүүдэндээ би
Гарыг чинь атган алдаж
Ганцаар хорвоод хоцорч үлдлээ гэж
Уйлчихсан сэрэх юм...
Нүднээс минь урсах тэр нулимс
Хязгааргүй үнэнч хайртайг минь...
Чамдаа гэрчлэх гэсэн
Миний сэтгэлийн үг юм болов уу?
Хайрт минь...

99668900 2007-11-14 01:04

# # #

Энэ ямар гоё цэцэг вэ
Би дэлбээн дээр нь эрхэлмээр байна
Бороо л битгий ороосой
Тэр үзэсгэлэнгээ гээчихнэ.
99687831 2007-11-14 14:27

# # #

Би заримдаа энхрий хайраа санах юм
Бүр ихээр ээжийгээ санах юм
Бүтэн биеэрээ эх орноо санах юм
Намайг харин бүгд хайрлах юм

Өөрийн зохиосон мөрт шүү
99888662 2007-11-10 19:20

# # #

Чамд дурла гэж заяа минь намайг хөтөлсөн
Чамайг хайрла гэж хорвоо надад тунхагласан
Хамгаас илүү гэж чамайг бурхан надад шивнэсэн
Хайрлаж явъя гэж би өөрөө шийдсэн
99320239 2007-11-7 21:57

# # #

Амьдрал гэдэг тоглоом биш болохоор
Амраг чамайг сонгоно гэдэг түүнтэй адил байсан
Хүнд хайртай явсан нь үнэн боловч
Хөнгөн сэтгэлээр гоомой хандсан нь үгүй еэ
Хүрээд ирэх заяагаа даган
Хүүхэн жолоо чанга явнаа
Өнгө мөнгөнд унаж тусалгүй
Үнэн чанарт чинь уусан шингэн
Хүсээд сонгосон хайрыгаа
Хүйтэн сэтгэлээр харахгүй
Эв мод шиг эвлэлдэн нийлсэн
Энхрий чи минь халуун байгаасай
Зүйрлэшгүй хайртай шүү чамдаа
Зөвхөн Нямаадаа зориулав

Туяа чинь 95757192 2007-11-8 18:21

# # #

Үнэнч байна гэдэгт итгээрэй
Үхтлээ чинийх байна итгээрэй
Үнэхээр чамдаа дурласанд минь итгээрэй
Үүрээр чамайгаа сэрээгээд адуундаа явуулнаа гэдэгт итгээрэй
Би чамдаа үнэнч байна.
95757192 2007-11-8 18:11

# # #

Алдрай жаахан төрсөн болохоороо би
Чамаар хамгаалуулах гэсэн юм би
Ариухан төрсөн биеэ чамдаа л өгсөн юм шүү би
Алгуурхан дассан болохоор сэтгэлээ чамдаа зориулсан юм би
Амраг болсон чи минь наддаа хурдан ирээч
Нямаа чамдаа хайртай шүү
Туяа чинь
95757192 2007-11-8 18:09

# # #

Найраг эгшгийн тэнгэрт түрлэг хайрласан уянга
Номин хөх тэнгэрт дураар халих шувуухай
Аялан нисч ирэхдээ бусдад хайраа түгээсэн
Амин зүрхний уяа миний хайрын тэнгэр.

Танай сонины шувуухайд Боогийгоос.
99932575 2007-11-8 16:30

# # #

Зуурдын боловч хэн нэгэнд сээтэн хаяж гүйгээгүй би
Зулай нимгэн дурлалд өлмий бат зогсож байгаа найз нь
Эмзэг сэтгэл хөөрсөн ч үнэн хайр үгүй бол
Энгэр зөрүүлэх ёсон бүсгүй хүнд үгүй еэ
Би чамайгаа хүлээнээ
95757192 2007-11-9 10:42

# # #

# # #

Хэн нэгнийг гэсэн сэтгэл минь
Хорсол шингэсэн харцанд минь дарагдаад
Хаа нэгтээ зүрхний минь гүнд булшлагдсан
Хэлэх үг хийх үйлдлийг минь
зэвүүн хүйтэн болгодог

99755277 2007-11-6 20:42

# # #

А.Болдоос Хайрт найз Энхгэрэлдээ

Найз нь чамтай учирснаас хойш
Нарт хорвоод хамтдаа баймаар байвч
Нийцэж чадаагүй миний сэтгэлийг
Тэнэгхэн чи минь ойлгосонгүй дээ...
99940094 2007-11-7 00:13

# # #

Энхгэрэлдээ зориулъя

Бүхнийг амлаж худлаа ярихгүй
Бусдыг хайрлаж чамайг хуурахгүй
Бүх сэтгэлээ чамд зориулж
Зүгээр л чамайг зовоохгүй гэж амлая
99940094 2007-11-6 22:20

# # #

Хайрт найз Чөдөрөөдөө зориулав.

Очих юмсан чамдаа тэвэрмээр байна
Ойртох юмсан чамайгаа үнсмээр байна
Олсон юмсан чамайгаа алдмааргүй байна
Оройтоогүй юмсан чамайгаа хайралмаар байна
99802669 2007-11-5 22:50

# # #

Hi Сэтгэлийн шувууд буланд..
Алсад суугаа ээждээ зориулж бичсэн шүлэгээ явуулъя.
Танай сонин үнэхээр их таалагддаг шүү.

Сүглэгэр буурал уулс дундаа
Сүүмийн хөвсөлзөх униарт говьдоо
Сүүгээ дээжлэн өргөсөн
Сэтгэл сайт ээж минь бий
Зэргэлээ эргэлдэх хээрийн талаас
Зүүдэнд уяатай ээж минь тодорно

Ботго буйлах говийн нутгаас
Бодлоос уяатай ээж минь бодогдоно
Алтайн цэнхэр уулс дундаа
Алс говийн зэрэглээт манхандаа
Аль нутгийн буурлийг ч аав шигээ хүндэлдэг
Ачлал хайраар дүүрэн ээж минь бий

Үндэс угсааг ивээгч увидаст хүнийг нэрлэ гэвэл
Өөрийн минь эх таныгаа л би дуудна
Таньгүйгээр хугасхан амьдралын зурлага бүдгэрч
Тооно нь хугарсан өргөө хазайхын адил болно
Алсад суугаа ээждээ би хайртай
88668488 2007-11-1 22:57

Нэг цагийн жаргал эдлэе гэвэл дуг хий
Нэг өдрийн жаргал эдлэе гэвэл загасанд яв
Нэг сарын жаргал эдлэе гэвэл эхнэр ав
Нэг жилийн жаргал эдлэе гэвэл бизнес эрхэл
Нэг насны жаргал эдлэе гэвэл хүмүүст тусал!
88826769 2007-11-1 14:17

Билэг оюун ухаанд чинь би хайртай
Бие сэтгэл зүрхэнд чинь би хайртай
Омог бардам аашинд чинь би хайртай
Онцгой тэр харцанд чинь хайртай.
Үүнийг Баттогтоходоо зориулж байна. Танд ажлын өндөр амжилт хүсье.
88668488 2007-11-1 23:37

Яруу сэтгэгч сонины Сэтгэлийн шувууд буланд 2007 оны 11 сард ирсэн сэтгэлийн үгс.