СЭТГЭЛИЙН ШУВУУД мессежний шүлгийн булан

Хүн бүрийн сэтгэлд өөрийн гэсэн байгаль оршино...

Сэтгэлийн шувууд буланд 2007 оны 10 сард ирсэн сэтгэлийн үгс

Яруу сэтгэгч сонины Сэтгэлийн шувууд буланд нийтлүүлэхээр 2007 оны 10 сард мессежээр ирсэн шүлгүүд.

Бадаг шүлгийн мөрөнд хайр минь хөглөгдсөн
Борхон зүрхний гүнд чи минь шингэсэн
Булаг хайрын ундарга сэтгэлд минь оргилсон
Буцаад ирэхгүй хайр зүрхэнд сийлэгдсэн...
Ү.Алтантулга
99747911 2007-10-29 17:51

Зүрх сэтгэлдээ чамайгаа би зүүдэлж сэрлээ
Зүүд нойрондоо чамайгаа тэвэрч үзлээ
Жаргалтай харцаараа намайг чи дурлуулсан
Жирийн нэгэн охин чи намайг уйлуулсан
99841509
2007-10-24 13:06

Билэг оюун ухаанд чинь би хайртай
Бие сэтгэл зүрхэнд чинь би хайртай
Омог бардам аашинд чинь би хайртай
Онцгой тэр харцанд чинь хайртай.
Үүнийг Баттогтоходоо зориулж байна. Танд ажлын өндөр амжилт хүсье.
88668488
2007-11-1 23:37

Намайг Отгонбилэг гэдэг. Найз нөхөд маань Оомбий гэж дууддаг Би шүлэг зохиодог Энэ 4 мөртийг найз охин Цээгийдээ Би чамд хайртай гээд Оомбийгаас
Хамтарч ажиллах уу

Зүрх сэтгэлдээ чамайгаа би зүүдэлж сэрлээ
Зүүд нойрондоо чамайгаа тэвэрч үзлээ
Жаргалтай харцаараа намайг чи дурлуулсан
Жирийн нэгэн охин чи намайг уйлуулсан
99841509 2007-10-24 13:06

Яруу сэтгэгч сонинд

Эгэл жирийн бүхэнд би дуртай
Эрдэнийн биш жирийн чулуунд дуртай
Энгүй сайхан голын урсгалд дуртай
Эгэлхэн чинийхээ тухай бодох би дуртай
99203481 2007-10-21 21:55

Эхлэл төгсгөлтэй юм энэ орчлонд алга
Энхрий чи минь дэргэд даанч алга
Саран доор чамайг хүлээхэд хязгаар алга
Санаанд ганцхан чамаас өөр хэн ч алга
88191132 2007-10-11 19:49:38

Hi bi shuleg ogoh gesen uym.

Өнчин зүрх минь чамайг
Өдөржин надаас нэхэх шиг
Өөрөө ч мэдэхгүй хайрыг
Өр зүрх минь мэдрүүлэх шиг
Өөрийн эрхгүй чамайг бодогдуулж
Өч төчнөөн хоног чамайг бодож
Өдрийн нарыг шөнөөр сольж
Өөрийг чинь хүлээсэн он жилүүд
Өдөр өдрөөр дурсавал
Өөрийг минь үнэнч гэдгийг минь харуулна

Өлтэй (Eltei) болгочихдог юм намайг
Урд урдынхаас улам их бодогдуулж
Аюулхай зүрхийг минь улам ихээр догдлуулдаг ч
Удахгүй ирнэ гээд уулзахын ерөөл дэвшүүлье

2007 оны 6 сарын 11-нд зохиосон
Herh 11-н жилийн сурагч С.Ундармаа
88837923 2007-10-12 20:29:51

Сэтгэлд мөнхөрч зүрхэнд үлдсэн анхны хайр.
Санамсаргүй учирч салж одсон тэр нэгэн хайр
Салж болохгүй сууж болохгүй нууцхан нэгэн хайр
Санахаас цаашгүй хэзээ ч бүтэхгүй мөрөөдлийн нэгэн хайр.

Гарыг чинь атгаад чимээгүй суухдаа би жаргалтай байсан
Ганцхан ч болов үнсүүлэхийг хүсэхдээ ичиж зогссон
Хажууд минь байгаа хирнэ хүрч чадахгүй байгаа тэр зүрхэнд
Хачин их хайртайгаа л би мэдэж байна

88191132 2007-10-11

Хайртай болсныг минь өршөө

Хүний хөөрхөн охинд дурласан намайг өршөө
Харцыг минь булаасан чамд хайртайг минь өршөө

Хайрын үгстэй шүлгээр чамайгаа энхрийлэхсэн
Халуун дулаан зүрхийг чинь би эзэмдэхсэн
Оддын доор чамайгаа тэврээд зогсохдоо
Оддын тоогоор би чамдаа хайраа шивнэдэг

Орчлонд хосгүй чамайгаа харахад
Охин чамд хайртай болсныг минь өршөө

Намайг Ц.Дашбилэгт гэдэг. Сан ДС-ийн 1-р курс.
88188248
2007-10-9 21:07:29

Хамаг бүхнээ таньдаа зориулаад
Хажууд чинь дандаа байх юмсан
Амьдралын минь ганцхан шүтээн
Ачит ээж таньдаа хүү чинь
Аз жаргал бүхнээ зориулаад
Алтан дэлхийд мөнх амьдруулахсан

Цаг үргэлж санааг тань зовоож
Шөнө тайван унтуулж байгаагүй хүү чинь
Цохилох зүрхнийхээ гүнд зовж шаналдагийг тань мэдэхгүй
Шархтай зүрхийг улам хөндсөөр л ...

Чих зөөлөн хүү чинь гаргах ёсгүй алдааг гаргаж явна
Чандлан амлаж хэлсэн үг минь “сайн хүн болно”
Чадахгүй юм шиг байнаа!
Сайн хүн байна гэдэг ямар хэцүү юм вэ!

Болохгүйг мэдсээр байж
Болчимгүй зүйл хийгээд байх юм
Бусдын л адил болохоор яаж ч чадахгүй нь
Бурхан биш болохоор яалтай ч билээ

Сайхан сэтгэлт ээжийнхээ
Санааг дандаа зовоодог ч
Хүсээгүй юм шүү хүү чинь үүнийг
Хэлж чадахгүй юм даа хайртайгаа

Зөөлөн бүүвэйг сонсож өссөн болхоор
Зөв бодол тээж явдаг юмаа зүрх минь
Зөв буруу хорвоод төрсөн болохоор
Зөв зүйл дандаа хийж чадахгүй юмаа

“Сайн байнаа хүү чинь сайн явна”
Санааг тань зовоохгүй л гэж ингэж хэлдэг ч
Санаснаар болох биш дээ энэ хорвоо
Саар зүйлээр дэндүү олон юм даа

Эгэл хүмүүн хүү чинь
Энэ дэлхийд мөнх амьдруулж чадахгүй болохоор
Хамаг бүхнээ таньдаа зориулаад
Хажууд тань дандаа байх юмсан

Хайрт ээждээ
99755277
2007-10-8, 14:14:21

Амьдрал бол дуу шингэсэн яруу найраг
Амьдрал бол дурсамж шингэсэн он жилүүд
Амьдрал бол итгэл бэлэглэсэн харилцаа
Амьдрал бол анхаарал шаардсан аврага өндөр уулс
Амьдрал бол ном түүнийг унш
Амьдрал бол хууль түүнийг дага
Амьдрал бол эрх чөлөө түүнийг мэдэр
Амьдрал бол далай түүнд сэл. Хүн та О.Булганхангай

“Хүмүүсээ, мөнх бус хорвоод мөнгөний төлөө хэзээч бүү амьдар”
“Аз жаргалаа мөнгөөр сольж буй тэр л хүн нь толготой үсээ галд шатааж буй хүнтэй адил”

Оддын мөнгөн зүүдийг дэрлээд
Орчлонгийн нэгэн шөнийг үддээ
Нойрмогхон нүдний чинь зовхин дээр
Нойтон уруулаа сэм хүргэе
88692969 Нака

Эрвээхэйн далавч шиг дэрвэлзсэн сормуус зүрх хатгана
Эр сэтгэлийг гижигдэн зүүд нойрыг хулжаана
Хонгорхон бүсгүй чиний минь үзэсгэлэн гоо
Холын холд ч гэсэн бодлын минь үзүүрт мэдрэгдэнэ
88692969

Сэтгэлийн шувууд буланд 2007 оны 11 сард ирсэн сэтгэлийн үгс

Ширээний минь булан дээр чи бидний зураг
Шилэн жаазан дотор он цагийг өнгөрүүлнэм
Шилрэн шилрэн одох он цагийг дагаад
Шингэх наран лугаа залуу нас минь баяртай
Надаас хойш үлдвэл хонгор минь
Насны буян хураах хүрдийг эргүүлж яваарай
Нартад чи бид амьдрах тавилан үгүй болохоор
Найз нь чамайгаа диваажингийн өмнө хүлээе дээ.
99874963 2007-11-29 18:21

# # #

Өнөөдөр чиний төрсөн өдөр
Өнө мөнхийн хорвоод мэндэлсэн өдөр
Арван сар тээсэн ижий тань үрээ үнэрлэж
Алаг нүдэндээ баярын нулимстай угтсан өдрөө
Араг түшиж амиа хувааж төрүүлсэн
Ачит ээжийгээн баярлуулж яваарай
Үс нь цайж өтөл болсон ч
Үрээ гэсээр өөрийгөө мартдаг юм шүү
Санаж яваарай

Төрсөн өдөр нь болж буй бүх залуусдаа
99636105 2007-11-29 00:42

# # #

Би чамд жигүүр өгвөл чи нисэж чадах уу
Би чамд хайраа өгвөл чи жаргаж чадах уу
Би чамд итгэл бэлэглэвэл чи дааж чадах уу
Би чамд сэтгэлээ нээвэл чи намайг хайрлаж чадах уу
99636105 2007-11-27 22:12

# # #

Үргэлж жаргалтай байдаггүй ч энэ амьдралд би хайртай
Мөнхийн юм шиг санагдавч орхиод одох аав ээждээ би хайртай
Үнэнч шүү гэж андгай тавивч цаанаа хуурмаг амрагтаа би хайртай
Доллар дурлал хоёрт живсэн энэ амьдралдаа би дэндүү хайртай.
99685439 2007-11-28 22:05

# # #

Шөнийн тэнгэрийн оддоос
Чамайг нуун далдлахад
Шүлэг дуу минь харин
Чихний чимэгт хүрнэм
Шүүдрийн мөнгөн дуслууд
Чиний өлмийд бөмбөрөхөд
Ширхэг цасны шигтгээ шиг
Чиний хайранд уярнам…

Энэ ямар шүлэг байна. Яруу’С-д.
99648097 2007-11-28 21:52

# # #

# # #

Чамайг харсан нүдээ би салгахгүй
Чамайг үнссэн уруулаа би арчихгүй
Чамд өгсөн зүрхээ би зогсоохгүй
Чамайг хайрласан сэтгэлээ би орхихгүй.

Чи минь наддаа тэнгэрийн од
Тэгэхдээ бүр зүрхний минь од
Хэнд ч байхгүй нууцхан од
Хэзээ ч үл мартагдах хайрын минь од

Чамаас би зүүдийг чинь гуйя намайг зүүдлээч
Чамаас би нүдийг чинь гуйя намайг ширтээч
Чамаас би зүрхийг чинь гуйя намайг хайрлаач
Чамаас би сэтгэлийг гуйя надад итгээч
88191132 2007-11-27 23:52

# # #

Миний уриа

Мөрөөдлийг зорилго болгон амьдралыг би туулна
Мэдлэгээ чадвар болгон өөрийгөө би цэнэглэнэ
Итгэлээ хайр болгон зүрхээ би жаргаана
Ийм л охиндоо би
Эгэл хорвоог сөрж явна.
Номинчулуу. 88129145 2007-11-27 10:00

# # #

Ягаахан уруулыг чинь шимэн байж үнсье
Янагийн үгс шивнэн байж хэлье
Хүйт даасан гарыг чинь атган байж дулаацуулъя
Хүн хүнээс харамлан байж хайрлая

Мөнх бус амьдрах ганц л насандаа
Мөрөө түшилцсэн найз минь чи.
Мөнгөөр амьдраагүй итгэлээр жигүүрлэсэн
Мөнхөд хамтдаа алхах чи л миний найз.

Увс аймаг. Тунгалагзаяа. 99455776 2007-11-26 20:42

# # #

Hi сонинд

Чамдаа зориулъя
Өөр хүнд өгчихсөн сэтгэлийг тань
Өөрийн болгох гэж зөрүүдэлж чадахгүй нь
Өрөвдүүлэн байж чамаар хайрлуулах
Өдгөөгийн жаргалд ташуурч чадахгүй нь
Харуусаж байгаа ч холдсон минь дээр
Хайрлах гэсэн сэтгэлээ барьсан минь дээр
Ханьсан жаргах тавилан бидэнд байсангүй
Хайрлан явах итгэл бидэнд байсангүй
88188697 2007-11-25 11:54

# # #

# # #

Миний шүлгийг сониндоо хэвлүүлж өгөхийг таниас би хичээнгүйлэн хүсье.

Moon-д

Будрах цастай цуг чи минь наддаа ирсэн
Бурхан чамайг над уруу цастай хамт илгээсэн
Буцах шувуудтай цуг чи минь надаас явсан
Будан арчих далинд нь нулимс минь дуссан.
Цасгүй өвлийн гуниг сэтгэлийн салхийг хөгжөөхөд
Tsantsan зүрхний аниагүй шарх хөндүүрлэнэ
Цардмал замаар сүүдрээ дагуулж алхахуй
Цагаахан саран хагацлын үлгэр шивнэнэ.
95730800 2007-11-22 20:02

# # #

Өвдөөд л баймаар өвдөөд л баймаар,
Ертөнцийн хамгийн гоё өвчнөөр өвдчихжээ би.
Өөдөөс минь удаан ширтэхээр минчийтлээ улайдаг,
ХАЙРТАЙ гэж хэлэхээр нь сэдэрдэг
Халуухан өвчинд нэрвэгджээ би.

Үнсэлтийг чинь санахдаа уруулаа тэмтэрч
Үнэрийг чинь санахдаа салхи тэмтчин байна би.,
88688007 2007-11-21 21:44

# # #

Амьдралыг чи архи гэж уувал
Амьдрал чамайг тамхи шиг татна
Хайрыг чи хог гэж хаявал
Хорвоо чамайг шороо шиг цацна.

Хэрлэн
99722624 2007-11-21 20:14

# # #

Хэзээ чи надад хайртай болсноо хэлээч
Хэзээ ч намайг мартахгүй юу? Хариулаач,
Надтай хамт хорвоог туулж чадах уу хэлж өгөөч,
Миний асуултанд хариулаач,
Би чиний бүх асуултанд хариулъя
88821765 2007-11-21 13:12

# # #

Сэтгэлдээ би эзэнтэй байх гэж чамайг боддог
Сэмрэх гунигийг хөгтэй байлгах гэж санадаг
Дутаж гомдсон сэтгэлийг дүүрэн байлгах гэж чамайг үгүйлдэг
Дурлал хайрын найранд сэтгэлээр чинь гоёж чамайг хайрладаг…

Нэгэн охинд зориулав.
88681201 2007-11-20 21:23

# # #

Би цас
Би хур гуйсан сарнайн дээр хаялдаггүй
Би хайр зурсан үгэн дээр чинь хаялдаг
Би дуу алдам гоо үзэсгэлэнд будардаггүй
Би гуравуулахнаа ч гэлээ нар сар дэлхий гурав дээр хайлдаггүй
Би гунигаар хатсан уруул дээр чинь хайлдаг
Би ганцхан чиний л цас... үргэлжлэл бий.

Халиукадаа
99922205 2007-11-20 14:14

# # #

Хамгийн сүүлчийн цас хайлж дуусахад
Хамгийн сүүлчийн загас ангаж үхэхэд
Хамгийн сүүлчийн горхи ширгэж дуусахад
Хүмүүн та мөнгийг идэж болдоггүйг ойлгоно.
99450962 2007-11-16 22:10

# # #

Миний илгээсэн шүлгүүдийг шүүж үзээд сонинд хэвлээрэй.

Доромжлуулах тусам би улам өнгө орно
Долоон бурхан од болж тэнгэрт гялалзана
Гүтгүүлэх тусам би улам өнгө орно
Гүн шөнийн харанхуйд оч болон гялалзана.

Унших чухал
Бодох нь уншихаас чухал

Холын холоос чамайгаа зорьсон ч гэлээ
Хүрч ирээд хаалган дээр чинь бүдэрсэн ч гэлээ
Хэлэх гэсэн үгээ нулимстайгаа хамт залгисан ч гэлээ
Хэнзхэн зүрх минь чамдаа хэвээрээ шүү

Амьдрал гэдэг тоглоом биш
Алганд чинь байгаа хувь заяа
99450962 2007-11-16 22:07

# # #

Гэрэл цацарсан эрдмийн өргөөндөө
Дэрлэн хэвтсэн эрдэнийн ширээндээ
Дэнсэлж догдолж явсан 10 жилдээ
Дэндүү хайртай би.

(2006 онд 2-р арван жилийг төгссөн 10В ангийнхандаа)

99708984 2007-11-14 21:37

# # #

Мянган жил өнгөрөвч
Шинэхэн байх үгсийг
Магад одоо л хэлье
Би чамд хайртай.

Хайрт Ариунаадаа Ундрахбаяраас нь.
99708984 2007-11-15 14:45

# # #

Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм
Зоргоороо орчлонг уяраах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм
Зовлонтой нэгнийг жаргаах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм
Золгүй нэгэн дурлалыг эдгээх гэж бүсгүй хүн гэнэн төрдөг юм
99668900 2007-11-14 01:03

# # #

Чамайгаа зүүдэндээ би
Гарыг чинь атган алдаж
Ганцаар хорвоод хоцорч үлдлээ гэж
Уйлчихсан сэрэх юм...
Нүднээс минь урсах тэр нулимс
Хязгааргүй үнэнч хайртайг минь...
Чамдаа гэрчлэх гэсэн
Миний сэтгэлийн үг юм болов уу?
Хайрт минь...

99668900 2007-11-14 01:04

# # #

Энэ ямар гоё цэцэг вэ
Би дэлбээн дээр нь эрхэлмээр байна
Бороо л битгий ороосой
Тэр үзэсгэлэнгээ гээчихнэ.
99687831 2007-11-14 14:27

# # #

Би заримдаа энхрий хайраа санах юм
Бүр ихээр ээжийгээ санах юм
Бүтэн биеэрээ эх орноо санах юм
Намайг харин бүгд хайрлах юм

Өөрийн зохиосон мөрт шүү
99888662 2007-11-10 19:20

# # #

Чамд дурла гэж заяа минь намайг хөтөлсөн
Чамайг хайрла гэж хорвоо надад тунхагласан
Хамгаас илүү гэж чамайг бурхан надад шивнэсэн
Хайрлаж явъя гэж би өөрөө шийдсэн
99320239 2007-11-7 21:57

# # #

Амьдрал гэдэг тоглоом биш болохоор
Амраг чамайг сонгоно гэдэг түүнтэй адил байсан
Хүнд хайртай явсан нь үнэн боловч
Хөнгөн сэтгэлээр гоомой хандсан нь үгүй еэ
Хүрээд ирэх заяагаа даган
Хүүхэн жолоо чанга явнаа
Өнгө мөнгөнд унаж тусалгүй
Үнэн чанарт чинь уусан шингэн
Хүсээд сонгосон хайрыгаа
Хүйтэн сэтгэлээр харахгүй
Эв мод шиг эвлэлдэн нийлсэн
Энхрий чи минь халуун байгаасай
Зүйрлэшгүй хайртай шүү чамдаа
Зөвхөн Нямаадаа зориулав

Туяа чинь 95757192 2007-11-8 18:21

# # #

Үнэнч байна гэдэгт итгээрэй
Үхтлээ чинийх байна итгээрэй
Үнэхээр чамдаа дурласанд минь итгээрэй
Үүрээр чамайгаа сэрээгээд адуундаа явуулнаа гэдэгт итгээрэй
Би чамдаа үнэнч байна.
95757192 2007-11-8 18:11

# # #

Алдрай жаахан төрсөн болохоороо би
Чамаар хамгаалуулах гэсэн юм би
Ариухан төрсөн биеэ чамдаа л өгсөн юм шүү би
Алгуурхан дассан болохоор сэтгэлээ чамдаа зориулсан юм би
Амраг болсон чи минь наддаа хурдан ирээч
Нямаа чамдаа хайртай шүү
Туяа чинь
95757192 2007-11-8 18:09

# # #

Найраг эгшгийн тэнгэрт түрлэг хайрласан уянга
Номин хөх тэнгэрт дураар халих шувуухай
Аялан нисч ирэхдээ бусдад хайраа түгээсэн
Амин зүрхний уяа миний хайрын тэнгэр.

Танай сонины шувуухайд Боогийгоос.
99932575 2007-11-8 16:30

# # #

Зуурдын боловч хэн нэгэнд сээтэн хаяж гүйгээгүй би
Зулай нимгэн дурлалд өлмий бат зогсож байгаа найз нь
Эмзэг сэтгэл хөөрсөн ч үнэн хайр үгүй бол
Энгэр зөрүүлэх ёсон бүсгүй хүнд үгүй еэ
Би чамайгаа хүлээнээ
95757192 2007-11-9 10:42

# # #

# # #

Хэн нэгнийг гэсэн сэтгэл минь
Хорсол шингэсэн харцанд минь дарагдаад
Хаа нэгтээ зүрхний минь гүнд булшлагдсан
Хэлэх үг хийх үйлдлийг минь
зэвүүн хүйтэн болгодог

99755277 2007-11-6 20:42

# # #

А.Болдоос Хайрт найз Энхгэрэлдээ

Найз нь чамтай учирснаас хойш
Нарт хорвоод хамтдаа баймаар байвч
Нийцэж чадаагүй миний сэтгэлийг
Тэнэгхэн чи минь ойлгосонгүй дээ...
99940094 2007-11-7 00:13

# # #

Энхгэрэлдээ зориулъя

Бүхнийг амлаж худлаа ярихгүй
Бусдыг хайрлаж чамайг хуурахгүй
Бүх сэтгэлээ чамд зориулж
Зүгээр л чамайг зовоохгүй гэж амлая
99940094 2007-11-6 22:20

# # #

Хайрт найз Чөдөрөөдөө зориулав.

Очих юмсан чамдаа тэвэрмээр байна
Ойртох юмсан чамайгаа үнсмээр байна
Олсон юмсан чамайгаа алдмааргүй байна
Оройтоогүй юмсан чамайгаа хайралмаар байна
99802669 2007-11-5 22:50

# # #

Hi Сэтгэлийн шувууд буланд..
Алсад суугаа ээждээ зориулж бичсэн шүлэгээ явуулъя.
Танай сонин үнэхээр их таалагддаг шүү.

Сүглэгэр буурал уулс дундаа
Сүүмийн хөвсөлзөх униарт говьдоо
Сүүгээ дээжлэн өргөсөн
Сэтгэл сайт ээж минь бий
Зэргэлээ эргэлдэх хээрийн талаас
Зүүдэнд уяатай ээж минь тодорно

Ботго буйлах говийн нутгаас
Бодлоос уяатай ээж минь бодогдоно
Алтайн цэнхэр уулс дундаа
Алс говийн зэрэглээт манхандаа
Аль нутгийн буурлийг ч аав шигээ хүндэлдэг
Ачлал хайраар дүүрэн ээж минь бий

Үндэс угсааг ивээгч увидаст хүнийг нэрлэ гэвэл
Өөрийн минь эх таныгаа л би дуудна
Таньгүйгээр хугасхан амьдралын зурлага бүдгэрч
Тооно нь хугарсан өргөө хазайхын адил болно
Алсад суугаа ээждээ би хайртай
88668488 2007-11-1 22:57

Нэг цагийн жаргал эдлэе гэвэл дуг хий
Нэг өдрийн жаргал эдлэе гэвэл загасанд яв
Нэг сарын жаргал эдлэе гэвэл эхнэр ав
Нэг жилийн жаргал эдлэе гэвэл бизнес эрхэл
Нэг насны жаргал эдлэе гэвэл хүмүүст тусал!
88826769 2007-11-1 14:17

Билэг оюун ухаанд чинь би хайртай
Бие сэтгэл зүрхэнд чинь би хайртай
Омог бардам аашинд чинь би хайртай
Онцгой тэр харцанд чинь хайртай.
Үүнийг Баттогтоходоо зориулж байна. Танд ажлын өндөр амжилт хүсье.
88668488 2007-11-1 23:37

Яруу сэтгэгч сонины Сэтгэлийн шувууд буланд 2007 оны 11 сард ирсэн сэтгэлийн үгс.

Сэтгэлийн шувууд буланд 2007 оны 12 сард ирсэн сэтгэлийн үгс

Мэдээ: Яруу сэтгэгч сонины 2008 оны 1-р сарын дугаар хэвлэгдлээ.

# # #
Хайрын галдаа шатсан ч дурлалын харц шиддэггүй би даруухан охин
Хармын сэтгэлдээ автсан ч хэрүүлийн үг гуйдаггүй би тайван охин
Анхны болзоондоо яарсан ч түрүүлж очдоггүй би бардам охин
Аавын хөвгүүдийг шохоорхсон ч барьсан цэцгийг нь авдаггүй би үнэнч охин …
99223777 2007-12-26 21:00

Дүрлэгэр алаг нүдэнд чинь А тавья
Дүрдээ зохиогүй аашинд чинь В тавья
Дурсамж үлдээсэн сэтгэлд чинь С тавья
Дэндүү хуурамч хайранд чинь F тавья
99223777 2007-12-26 20:56

# # #
Би өөрийн зохиосон нэг шүлгийг яг одоо тань уруу явуулбал хэзээний дугаараас харж болох вэ

88847737 2007-12-30 19:34

# # #

Сайн байна уу, Шинэ оны мэнд хүргэе. Юм лавлая. Танай сонин сонингийн киоскуудаас худалдаж авах уу эсвэл өөр газраас авах уу хариу?

88847737 2007-12-30 19:26

# # #

Сайн байна уу. Яруу сэтгэгчийн уншигч Энхзаяа байна. Та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлье. Юу санасан есөн цагаан хүсэл тань ямагт сэтгэгчлан бүтэж байхыг хүсэн ерөөе.
Гэгээлэг сайхан бүгдийг түгээгч оюунлиг та бүхний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байх болтугай.

99693928 2007-12-30 01:25

# # #

Догдлох сэтгэл чинь хичнээн гунивч дэлхий ертөнц уудам шүү
Өнөөдөр чи уйлавч маргаашийг тааж мэдэхгүй

88453078 2007-12-25 21:52

# # #

Мөрөөдөлдөө би чамтай учрах гэж яардаг
Мөнх тэнгэрийн оддыг ширтэн сууж хүлээдэг
Uchard( би сэтгэлийг чинь сонсох гэж
Уйтгар бүхэнд чи гэрэл бэлэглэдэг.
Уянгад М-ээс.

88456950 2007-12-25 21:50

# # #

Ам 1 боловч чих 2 байдаг юм үгээ мэд
Амьдрал ганц боловч сонголт олон байдаг юм замаа мэд
Хань ганц боловч хайр олон байдаг юм сэтгэлээ мэд
Амжилт чамайг тосож байхад алдаа чамайг отож байдаг юм өөрийгөө мэд

99948477 2007-12-25 14:38

# # #

Чи минь миний алтан бурхан
Чин сэтгэлийн ариун хайр
Сэтгэлд бодогдох нандин дурсамж
Сэрэхэд харагдах гэгээн дүр

88487505 2007-12-23 20:18

# # #

Зүрхний бичлэг булан дахь нийтлэл бичигчийн утсыг асуусан.

88890211

Хариу: 99696095
2007-12-22 18:24

# # #

Ub1105: сайн байна уу. Яруу сонинг захиалах гэсэн. Хаана хандах вэ? 976511183409

# # #

Сайн уу. Танай сонинг дэмжигч Увс аймгийн Яруу сэтгэгч клубын тэргүүн Сувдын утасны дугаар хэд вэ? Бас сэтгэлийн шувуудын емайл хаяг юу вэ?
99453948

# # #

Сэтгэлд минь урам зориг, эрч хүч, зөв мэдээлэл өгч байдаг “яруу сэтгэгч” сонинд баярлалаа. Танай сонины байнгын уншигч.
Би яруу сэтгэгч сонинг сурталчилах болно. Ном уншдаггүй зарим нэг хүмүүсийг уншдаг болгоод байгаа.
Монголчуудаа би та нараараа үргэлж бахархдаг. Миний монголчууд бүгд сайхан хүмүүс. өөртөө итгэлтэй, ажил хэрэгч, ухаалаг нь харахаар бүүр бахархалтай сайхан гэж орчлонгоор нэг хашгирмаар байна.
99276020

# # #

Яруу сэтгэгч сонинг дөнгөж сая уншиж үзлээ. Гайхалтай гэж хэлмээр байна. Сайн үйлстэн уралдаан чинь ахиж явагдаж байгаа юу? Орж болох болов уу? Товч хэлж өгнө үү.
91713502

# # #

99839115
Зүгээр л түүнийг өөрийнхөөрөө хайрла
Зөрүү гишгэхэд нь урам хайрла бүү зэмлэ
Чамаас уйдна гэж бүү ай
Чангаас чанга тэврээд би чамд хайртай гээд хэлээрэй
Хайраа олсон бүх залуусдаа, Сайхан хайр байдаг юм шүү Олдвол битгий алдаарай.

# # #

G.D 99651728
Бурханаас авсан бэлэг минь амьдрал байлаа
Амьдралаас авсан бэлэг минь “чи” байлаа
Чамаас авсан бэлэг минь итгэл байлаа
Харин чамдаа зориулсан бэлэг минь хайр байлаа

# # #

99456283 Монголын бүх охидууддаа зориулав
Хайрын галандаа шатсан ч чам руу дурлалын харц шидээгүй би
Даруу охин
Хармын сэтгэлдээ автсан ч чамаас хэрүүлийн үг гуйгаагүй би
Хэрсүү охин
Анхны болзоондоо яарсан ч түрүүлж очоогүй би
Бардам охин
Аавын хөвгүүдийг шохоорхсон ч тэдний барьсан сэтгэлийг тоогоогүй би
Ихэмсэг охин

# # #

99660866 Ээж Байгальмаадаа.
Хөхрөх тэнгэрт хүсэвч хүрэхгүйн адил
Хүний насыг хайрлавч ус шиг урсах юм
Хонгорхон цэцэг ургавч үхдэгийн адил
Сайхан ээжийгээ хайрлавч нас түүнийг дарах юм

# # #

99168934 Халиунаас чамд зориулав
Амьдрал гэдэг машины уралдаан
Алдаж гишгэвэл замаасаа гарна
Анхааралгүй байвал амиа ч алдана
Аа гэхдээ аз гэж бас байдаг юм
Амжилтанд хүрвэл Land ч унана
Азгүйдээ тулбал Excel-гүй ч хоцорно
Тэвчээртэй байвал тэргүүлэгч Шумахер
Тэгэхээр амьдрал гэдэг машины уралдаан.

# # #

99697040 21 настай залууст зориулав
Бүсгүй хүнийг гомдоовол
Бөрт цагаан сарны сүү ээдэж
Бүжин хярсан талыг харанхуй нөмөрнө
Голын чулуу элэхээ больж
Гол уруу орсон үг чулуу болно.

# # #

99320929 Хайртай хөвгүүндээ
Тэнгэрийн одноос олон
Тэнгисийн уснаас арвин
Тэнүүн талаас уудам
Тийм их хайртай

# # #

99935137 Нэгэн хайртай залуудаа зориулав
Цэцгийн зүүдийг сэрээж
Цэнхэр өнгөнд уусмаар байна
Цэл залуухан гоёмсог агшнийг
Чиний нүднээс хармаар байна

# # #

99479464 Өөрийн сайн охин болох Сүүгийд зориулав
Саруулхан шөнийн айзам аялгуунд
Сайхан чамайг тэврэн би зогсоно
Саран наадсан ододын тойрог дунд
Сараана цэцэг шиг хайр минь дэлбээлнэ
Охин чиний жаргалтай инээдэнд
Орчлон тэр чигээрээ гэрэлтэж санагдана

# # #

95459328
Гашуун байсан ч бүү ярвай
Гунигтай байсан ч бүү ганихар
Залуухан чамайг нас чинь гоёно
Замбуулин хорвоог чи өөрөө гоёно
Дүрлэн алаг нүдээрээ дундуурыг биш
Дүүрнийг нь биширч яваарай

# # #

99884729 хайрт Хатанбаатартаа зориулъя
Хардаад хэрэггүй би чамдаа үнэнч
Харамлаад хэрэггүй би зөвхөн чинийх
Санаад хэрэггүй чи чамтайгаа хамт
Шаналаад хэрэггүй би чамдаа бүхнээс илүү хайртай

# # #

Оройн мэнд. Би танай Яруу сэтгэгч сониныг уншлаа. Их таалагдлаа. 12-р сарын зүрхний бичлэг гээд буланд амьдрах сайхан гэсэн s.vgtei Долгорсүрэнтэй холбоо барих утас байгаа юу.

88890211 2007-12-22 12:33

# # #

Хүнээс чамайгаа илүүд тооцож
Хөвгүүдээс би цугтаж явдаг
Ховорхон төрсөн үзэсгэлэндээ бардалгүй
Хорвоод чамайгаа хайрлах болно

88803435 2007-12-20 20:38
# # #

Зээрийн янзага шиг нүдтэй үзэсгэлэнт бүсгүй миний
Зүрхэнд гэгээ татуулсаар чи минь ирсэн
Зүйрлэшгүй ариун хайраар чи минь намайг хайралсан учир
Зөвхөн чамайгаа хайрлахаар шийдсэн юм шүү

Туяа чинь
88803435 2007-12-20 10:24

# # #

Эрхэм дүү нарын эрхлэн гаргаж байгаа сониныг уншиж маш ихэд баярлалаа. Та бүгдийгээ үргэлж санан дурсаж явдаг шүү. Ээждээ мэнд хүргээрэй.

Эрдэнээ ах чинь.
99589107 2007-12-19 18:55

# # #

Амьдрал гэдэг хорвоогийн нэг талбар
Аз жаргал гэдэг хайр дурлалын нэг шат
Үнэнч нөхөрлөл гэдэг найз нөхдийн нэг баталгаа
Үерхэж сална гэдэг хорвоогийн нэгэн жам юм

99455924 2007-12-14 11:46

# # #

Зөөлөн шиврэх бороонд би дуртай
Зөрөөд өнгөрөх чамдаа би хайртай
Будран орох цасанд би дуртай
Бусдаас илүү чамдаа би хайртай

99606394 2007-12-12 18:36

# # #

Сайн байна уу. Сониноо зарах юм уу, үнэгүй тараах юм уу. Би 15 настай. Оролцож болох уу.
2007-12-12 11:04

# # #

From: hvrelsvh ganbold
Date: 2007-12-11 9:08 AM
Subject: RE:

Sain baitsgaanuu YARUU SETGEGCH Soninii ax egch naraa!!!!!!!!!!! Yunii
omon ene odriin mend !!! tanai xamt olnii yawuulsan vil ajillagaa nadd
mash ix taalagdlaa bi ta naraas zowlolmj awax gesiimaa:
-/bi oroo ooriigoo yalxiig xvssen ymaa Uchir ni bi aliw ajil xodolmor
xiixdee amarxan shantarch jaaxan oroldood l xoish ni tawidag ene baidal
mni amidraliig vrgelj xoish tataj bdag/ Teneg xvn baidaggv xarin zalxuu
xvn gej bdag
Za ta nariig nadad tuslan gej naidjiinshvv Bi amidarlaa l oorchlox gesn
ym.....

# # #

Миний амраг баймаар дулаахан харцтай чи
Мэнгэ төөрөөд хүнийх байдаг нь хачин
Ижилсээд гүймээргүй нэг нь харин
Ижий аавын минь сэтгэлд дотнохон байдаг нь хачин
Альхан зам дээр чи бид хоёр төөрсөн юм вэ
Ар араасаа алхсанаа анзаараагүй юм уу
Дугариг сартай үдэш өөдөөс минь инээгээд
Дууны торгон аянд хараагүй зөрчихsatchix вуу

99208937 2007-12-11 17:56

# # #

Сайн байна уу, өдрийн мэнд. Та нарт ажлын өндөр амжилт хүсье. Миний шүлгийг заавал нийтлээрэй.

# # #

Хайраа хайрыгаа хайраараа хайрлаарай
Хайр нь хайрыгаа хайраараа хайрлая
Хайрдаа хайртай хайр нь хайртдаа хайртай.

88832791 2007-12-11 12:42

# # #

Дэндүү ихээр хайрласан чиний хайрын хүч үү
Дэврэх сэтгэлээр хайралсан миний сэтгэлийн шунал уу
Дөнгөж өчигдөр уулзчихаад одоо санадаг нь юуных вэ
Дөхөн байж үнсүүлснээ дахиад хүсдэг нь юу вэ

Туяа чинь чамдаа үнэнч. Нямаадаа зориулав.

Хардаад хэрэггүй би чамд үнэнч
Харамлаад хэрэггүй би чинийх
Санаад хэрэггүй би чамайг хүлээнэ
Шаналаад хэрэггүй би чамд хайртай

Цэцэг шиг үзэсгэлэнтэй төрсөн нь миний үнэн ч би чамайгаа хуурахгүй
Цэргээс эргээд иртэл чинь би чамайгаа хүлээнэ.

95757192 2007-12-11 05:51

# # #

Шөнийн одонд шүлэг бичин би дурлая
Шүүдрийн дусалд итгэл нэмэн би хайрлая
Зүүдний гүнд зөгнөн бодож би амлая
Зүрхний чамдаа хайр өгүүлэн би жаргая.

TSOOMOO-s HERO-d

99864871 2007-12-9 21:28

# # #

# # #

Сайн байна уу, би энэ шүлгийг хайрт хөвгүүндээ зориулан бичсэн юм.

Анхны минь хайрын дулимагхан дурсамж
Аяархан намайг зовоогоод байх юм
Атгахан миний борхон зүрх
Аяархан гэгч нь өвдөөд байх юм
Өнгөрсөн сайхан үерхлээ
Өөрийн эрхгүй нулимс урсах юм
Өнчрөөд үлдсэн сэтгэлээ бодоод
Өөрийг чинь хааяа үгүйлээд байх юм.

99627586 2007-12-9 18:18

# # #

Яагаад байгаагаа ч ойлгохгүй
Ялгүй зүйлд орооцолдчихжээ би
Уулзсан хэрнээ салангуутаа санаад
Уянгат дуу сонсохоороо уйлчих гээд
Сар өдөр хичнээн өнгөрөвч санахаа ер болихгүй юм
Хайр шохоорхлын ялгааг
Хагацаж байж мэднэ гэнэ.
Багшийн хэлдэг худал болж
Бараг л би өөрөө хайрын теорем зохиох нь ээ.

88847048 2007-12-9 15:52

# # #

Сэтгэл зүрхийг минь соронзон адил татах хээнцэр чи сонс
Намрын цагт шаржигнан унах навч би биш
Хаврын цагт хийсч байдаг тоос шороо ч биш
Өвлийн цагт цасанд дарагдах газар ч би биш
Харин би зуны цагт соёолон ургах цэцэг билээ

99720510 2007-12-7 16:06

# # #

Сайн байна уу. Шүлгийн буландаа заавал тавиарай.

Чамайг минь мөнх тэнгэр ивээг!

Чи минь байгаа болохоор
Тэнгэрээс би ивээл гуйна
Тэнгисээс би энерги гуйна
Буурлаас би нас гуйна
Бурханаас би заяа гуйна
Чи минь байгаа болохоор өөртөө биш чамдаа гуйна
Чам уруу мишээсэн бүхнийг тэнгэр ивээдэг болохоор
Чам руу харсан бүхэнд тэнгисийн энерги шингэдэг болохоор
Чамаар бахархсан бүхнийг нас буян дагадаг болохоор
Чамайг хайрласан бүхний заяаг бурхан түшдэг болохоор
Өөртөө биш чамдаа гуйна
Чи минь байгаа болохоор
Би өөртөө юу ч гуйхгүй
Чамайг хайрласны төлөө
Тэд намайг ивээдэг
Чамайг минь мөнх тэнгэр ивээг!

88177575 2007-12-7 13:11

# # #

Сайн байна уу, танай хамт олонд амжилт хүсье. Би нэг санал тавих гэсэн юм. Шуудангийн хайрцагтай болбол зүгээр юм болов уу. Захидлаар бичсэн зүйлээ явуулмаар байна.

99251348 2007-12-5 16:40

# # #

From: Tomoroo Eegii
Subject: sain baina uu?
Date: 12/2/2007 1:41 PM

bi tanai sonini 4 dugaariig unshij baisan.Gaihaltai yum blee.Uruunduu uhaantai hun udur bur shine amidraliig eheldeg gedgiig haichlaad naachihsan bgaa.Uneher hun unshaad erdem medleg bolgoj avahaar zuiluudiig sonindoo niiteldeg.Ene uil ajillagaa ulam bur urgujuuleerei!!!Amjilt husiye

# # #

Эргэх дөрвөн улиралд хайрлана гэдгээ амлая
Энэхэн насандаа үнэнч гэдгээ амлая
Хан хорвоод хамт гэдгээ амлая
Харин чамтайгаа үүрд гэдгээ амлая.

Энэ хорвоогийн бүх хосуудад. Jiji
88815002 2007-12-1 21:36

# # #

Сэтгэлийн шувууд буланд 2008 оны 1 сард ирсэн сэтгэлийн үгс

Буян хишгээ хурааж
Бурхад үүдэнд тань цуглаг
Буурал хорвоогийн жаргал
Бүтэн гэрийг тань дулаацуулаг
Галын дөл шиг сэтгэл тань өөдрөг байг

Ариун хайраасаа би зугтаагүй ээ
Амраг чамаасаа би уйдаагүй ээ
Хан хорвоогийн нарны доор
Зөвхөн чамтай л хамт баймаар байна

Хайртай Туяадаа зориулъя.
91819852 2008.01.29 21:16

# # #

315435 дугаараас сургалт, сонин хаана худалдаалагддаг талаар асуусан.

2008.01.29 18:06

# # #

Хайртай хосын 2 зүрх
Хослон нисэх хунгийн 4 далавч
Эргэх дэлхийн 7 бурхан
Энэ бүгд нийлээд 247

Хайрт boyfriend Батнямдаа
88690805 2008.01.25 16:27

# # #

Сайн байна уу, Сонин борлуулаад 30 хувиар цалинждаг нь одоо хэвээрээ юу. Одоо очвол та байх уу. Хариу.

88893255 2008.01.25 15:31

# # #

Сайн байна уу. Яруу сэтгэгч сонины редактор мөн үү. Би танай сонины идэвхитэн гишүүн болох гэсэн юм. Яах ёстой вэ.

99787791 2008.01.24 16:53

# # #

Хайртай ээж Долгортоо охиноос нь

Жаргалыг зовлонд боож хайр сүлдэг
Зовлонг жаргалд нийтгэж хат суудаг
Нулимсаа сормуусандаа тарааж над руу инээдэг
Насаараа хураасан нүцгэн жаргалдаа гав ганцаараа эмтэрдэг миний ээжий

95784126 2008.01.23 22:44

# # #

Дүнгийн дэвтэр нь онцоор дүүрэн гоёмсог
Түрийвч нь мөнгөөр дүүрэн байг.

Уулзахаа болихоор санадагаа мэдлээ
Учиргүй ихээр дассанаа мэдлээ
Харахыг хүссэн сэтгэлээ тэвчишгүй
Хайр гэдэг энэ юм уу.

Би чамд хайргүй ч
Бишрэн шүтэх дургүй ч
Бодлоос гардаггүй чамайг
Боорцог идэхээр санах юм даа.

95742740 2008.01.23 15:54

# # #

Сайн байна уу. Танай сонинд гишүүнээр элсэхийн тулд ямар шаардлага хангасан байх хэрэгтэй вэ, Мөн хаана очиж бүртгүүлдэг вэ. Хариу бичвэл баярлах байна.

99612370 2008.01.23 15:15

# # #

Зөндөө ихээр чамайгаа санаад байна аа Нямаа
Зөвхөн чамдаа очих гээд зүрх минь булиглаад байна аа
Хөөрөн баясан гэгэлзээд санаад байна аа чамайгаа
Хурдхан энэ амралт дуусаасай тэ Нямаа.

88803435 2008.01.22 21:09

# # #

Хөх тэнгэр мэт хязгааргүй хайр байдагт итгээрэй
Үхлээс гүн ухаан бодлоор итгэл найдвараа тэлээрэй
Тоолшгүй их одод лугаа гайхамшигт мөрөөдлөө бадрааж
Тив дэлхий тэнгис далайгаас өргөн их сэтгэлийг тээж амьдраарай
Агуу сайхан сэтгэл амьдралыг бас дэмжицгээе
Аз жаргалын дууг ам амандаа аялцгаая

99176462 2008.01.22 16:18

# # #

Би нэг л хүнийг хардаг нүд минь мэднэ
Би нэг л хүнийг боддог сэтгэл минь мэднэ
Би нэг л хүнийг үнссэн уруул минь мэднэ
Би нэг л хүнд хайртай тэр бол чи
(чамдаа хайртай Болдбаярт О-с)

Миний шүлгийг заавал сонинд нийтэлж өгөөрэй. Гуйя.

99677328 2008.01.25 22:34

# # #

Дурласан нүд чимээгүй ширтэнэ
Дурласан зүрх хүчтэй цохилно
Дурласан хэн нэгэн ялдам инээмсэглэнэ
Дурласан сэтгэл жолоогоо алдана

Bh-d Ts-aas

99921463 2008.01.26 18:56

# # #

Илчлээгүй хайрын задлаагүй захидал
Итгэж явсан гэнэхэн сэтгэл
Хайрлаж амжаагүй чиний зүрх
Харамлаж амжаагүй миний хайр

М-д.

Хайрлаж байсан хэрнээ хүрч чадахгүй юм
Хүлээж байсан хэрнээ очиж чадахгүй юм
Хардаж байсан хэрнээ хэлж чадахгүй юм
Харамсаж байсан хэрнээ тэмцэж чадахгүй юмаа би

М-д.

Би чамайг дэндүү ихээр хайрласан болохоор
Хорвоод надаас баян хүн үгүй
Би чамаас ганцхан зүрхийг гуйсан болохоор
Хорвоод над шиг гуйлгачин хүн алга

М-д.

Сэтгэлдээ би хүчтэй байх гэж Чамайг санадаг
Сэмрэх гунигаа хөгтэй байлгах гэж Чамайг боддог
Дутаж гомдох сэтгэлээ дүүрэн байлгах гэж Чамайг дурсдаг!

М-д.
99894427 2008.1.26 18:56

# # #

Би амьдралдаа хайртай
Биеийг минь төрүүлсэн ээждээ хайртай
Бүтэлгүй ч гэсэн өөртөө хайртай
Бүхнээс илүү чамдаа хайртай

Хайрт Батнямдаа Отгонтуяагаас
Заавал нийтэлж өгөөрэй, гуйя.
88690805 2008.01.21 23:59

# # #

Энхрий дулаан харцаа над руу чиглүүлж уучил
Эгэл даруухан инээдээ надад зориулж уучил
Уучлаарай гэдэг үгийг дахин хэлэхгүйн тулд
Уучлаарай гэж 1000 удаа хэлье.
Цолмонд
Гомдоосон бол уучлаарай гээд Отгонтуяагаас чин сэтгэлээсээ уучлал эрье.

88690805 2008.01.21 23:40

# # #

Худал магтаалын үг чамайг хэдий бүүвэйлнэ
Хувь заяаны чинь дээр далайсан илдийг санагтун
Алдар магтаал чамд хичнээн сайхан байна
Аминд чинь халтай хор дэргэд чинь байгааг санагтун

Энийг заавал Яруу сэтгэгч сонинд нийтэлж өгөөрэй, гуйя, хариу.
95853854 2008.1.21 22:09

# # #

Хайртдаа хайраас нь ганцхан чамдаа би хайртай шүү
Уугий би чамдаа хайртай.

Өдөр ирэх тусам би чамайгаа улам ихээр хайрладаг
Өөр хэнийг ч биш ганцхан чамайгаа л хайрладаг
Өөрийн минь гэх ганцхан зүйл чи минь болохоор
Өр зүрх минь чиний төлөө л цохилдог
Би үүрд чамайгаа хайрлах болно
Биед минь хүрэх гар ганцхан чинийх л болохоор
Бэтгэртлээ санасан сэтгэлээ чамдаа л зориулдаг болохоор
Би чамайгаа үргэлж хайрлаж халамжаар дутаахгүй байх болноо
БИ ЧАМД ХАЙРТАЙ

Хөөе миний ганц ч гэсэн шүлгийг гаргаарай, гуйж байна.

99979745 2008.01.21 20:26

Хайртдаа хайраас нь зориулъя
Хайртай бурханаас заяасан бэлэг амьдрал байлаа
Амьдралаас авсан бэлэг чи байлаа
Чамаас авсан бэлэг итгэл байлаа
Чамд зориулсан бүхэн минь хайр байлаа.

99979745 2008.01.21 20:22

Хайртай хүндээ Мөөгийгөөс зориулж байна.

Дурсамж…
Завтай бас завгүй байсан ч чамайг л боддог
Заавал бодох ёстой юм шиг чиний тухай л дурсдаг
Дурсамжаа бодох зуураа би цааш үргэлжлэх амьдралаа дүрсэлдэг
Дуугүйхэн бодох зуур л надад жаргалтай мишээл авчирдаг
Ганцхан чамдаа л би хайртай.
Насан туршдаа чамайгаа л хайрлана.

99979745 2008.01.21 20:18

# # #

Хэн нэгний сэтгэлийг шархлуулахыг би хүсэхгүй
Хэн нэгнээр зүрхээ зүсүүлэхийг ч хүсэхгүй
Бүтэхгүй нэгний араас өөрийгөө зовоож гүйхгүй
Бүлээн нулимсан далайд сэтгэлээ живүүлэхийг хүсэхгүй
Баян хөгшний хажууд инээж наалинхайтаж чадахгүй
Баарчин бандиар чихдүүлэх гэж шоудах би дургүй
Бүх юм сайхан болох цагийг хүлээж би суухгүй
Бүх хүссэндээ хүрэхийн тулд өөрөө би зүтгэнэ
Ирээдүй минь тод гэрэлтэнэ
Итгэл дүүрэн тийшээ алхана
Тиймээ би сэхүүн охин
Тиймдээ ч би амьдралд хайртай.

99168934 2008.01.20 18:27

# # #

Цомирлогоо дэлгэсэн цэцэг шиг танхил ч гэлээ бас хатуу бүсгүйчүүд минь
Цогцос биеийнхээ толь болсон эрсийг битгий гомдоо
Буян хишгийн үрээр эр биеийг олж төрөхдөө л
Бурхадаар хурайлуулж голомтоо залгаж ирдэг эрсийг битгий гомдоо
Бүсгүй тавилан хэлтгий заяаг чинь тэгшилсэн эрсийг битгий гомдоо
Бүргэд шонхор шиг ч бүүвэйн дуундаа ээнэгшдэг эрсийг битгий гомдоо
Бүүр түүрхэн үзэгдэх орчлонгийн эрсийг ерөөс битгий гомдоо
Бөртө чонын удамтай Монгол эрсийг бүр ч битгий гомдоо

99948477 2008.01.20 17:21

# # #

Залуу нас дахиж хэзээ ч далавчаа дэвсээр шувуу шиг ирэхгүй гэж бодохоор
Дуулим хорвоод солгой бадгаар дуу эхэлж зүрхэн дээрээ шүлэг урсгасаар
Дурласан хэвээр төгсөх юмсан

99935137 2008.01.19 20:45

# # #

# # #

Ime-аас S…-д

Анхны борооны дусалд би дуртай
Анхны хайрын түүхэнд би дуртай
Ааш нь олдохгүй хаврын тэнгэрт би дуртай
Агуу нууцлаг хөвгүүн чамд би дуртай

88854226 2008.01.17 20:21

# # #

Чимээгүй туних намрын бороо
Чиний эзгүйд навчисаар уйллаа
Чиггүй зөрүүд миний сэтгэл
Чиний ирэхийг хүлээсээр байна
Хайрт минь хурдан ирээрэй за.
Шатарпагма чинь.

95692338 2008.01.17 14:45

# # #

ҮЕРХЭЛ
Хэрвээ үерхлийг хэл бичгээр бичвэл
Дэвтэрт бичээстэй өгүүлэгдэхүүн гишүүн
Хэрвээ үерхлийг уран зохиолоор бичвэл
Давтагдашгүй Юндэн Нансалмаа хоёр
Хэр *some text missing *

99648236 2008.01.16 21:36

# # #

Би чамд хайртай гэж цасан дээр бичвэл хайлчихна
Би чамд хайртай гэж элсэн дээр бичвэл урсчихна
Би чамд хайртай гэж зүрхэнд чинь хэлбэл чи сонсох уу?

99815920 2008.01.15 23:59

# # #

Сайн байна уу. Танай Яруу сэтгэгч сониныг уншаад маш их зүйлийг ойлголоо. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Баярлалаа.

99822557 2008.01.15 18:07

# # #

Би амьдралд хайртай
Биеийг минь төрүүлсэн ээждээ хайртай
Бүтэлгүй ч гэсэн өөртөө хайртай
Бүхнээс илүү хайртдаа би хайртай

Бүх охидод зориулъя!
99624067 2008.01.15 14:17

# # #

Хайр гэдэг халуухан юм
Хайртай болно гэдэг сайхан юм
Хааяа хааяахан холдон одоход
Халуухан зүрх минь шатчих гээд байх юм
Хайр гэдэг хамгийн хүчтэй соронзон юм.

Яруу сэтгэгч сонинд хэвлүүлж өгөөч
99964393 2008.01.14 21:40

# # #

Сорих гэж таг болдог юмаа уучил хайраа
Сорилтоо даалгүй өөрөө залгадаг юм инээгээрэй хайраа
Санахдаа би уурладаг юм аргадаарай хайраа
Саваагүйтэж би тоглодог юм ойлго хайрт минь

88803435 2008.01.14 19:58

# # #

Зүүдэндээ би чамтайгаа болзоно
ТЭРГЭЛ САРНЫ ДООР
Зүрх зөвхөн чамайг л хайрлана
ТЭНГЭРИЙН ДООР
Мөрөөдөлдөө би чамтайгаа уулзана
ОДДЫН ДООР
Миний нүд чамайг л хайна
ОРЧЛОН ДЭЭР

99923348 2008.01.14 11:42

# # #

Дүүдээ.
17 жил хамтдаа амьдарсан
17 жилийг хамтдаа өнгөрүүлсэн
17 жил жаргал зовлонгоо хуваалцсан дүү минь
17 нас хүрээд эгчийгээ орхиод одлоо
Дүүдээ хайртай
/шүлгийн буланд/

99655764 2008.01.13 14:35

# # #

Сайн уу, андаа. Энхүүш байна.

Үнсэлт үзээгүйдээ омголтсон онгон тансаг уруул
Үерхэл амтлаагүйдээ гундсан өнчин ганц зүрх
Өнгөцхөн харахад яг л адил өдөр хоногууд өнгөрсөөр
Өчнөөн удаан хүлээсэн ч үнэн хайр ирээгүй л байна.

88879987 2008.01.12 23:17

Гөлөг минь чи гөлөг л юмдаа
Гурван жилийн дараа банхар болно доо
Гав гав гэж дуугарахаа болиод
Гинж тасдсан хүчтэн болно доо...

88879987 2008.01.12 23:18

Дасаж дурладаа гэж чи минь надад хэлсэн
Дэндүү их хайрыг чамд өгөхөөр би бэлдсээн
Дув дуугүйхэн чи минь холдон одсон
Дурлал хайрын түүх дэндүү богинохон байсан
Сувдан нулимс хацар эсгэн дусалж байсан цаг саяхан
Сэтгэлээр унаад сүүлдээ үхэл хүртэл бодогдож байсан
Сайхан түүнгүйгээр амьдарч чадахгүй гэж амлаж байсан
Сар өдөр өнгөрөхөд харин шарх нь сорви болоод
Салаа замын үзүүрт дурсамж болон сүүмийн хоцорсон
Саартай сайнтай хорвоотой балчир зүрх танилцаж л явна
Сэтгэлээ барь итгэлээ нэм бүсгүй минь чи чадна
Сар дахин гийнэ учрал урсан хөврөнө тасрахгүй ээ...

88879987 2008.01.12 23:41

Энхүүш байна. Энэ шүлгийг заавал гаргаж өгөөрэй. Тэгэх үү.

Ялалтад:
Хайрлахдаа чамайг өхөөрдөх гэж
Харамсахдаа харин хараах гэж
Хүний хүү чамайг би ГӨЛӨГ гээд нэрлэж орхисон
Нүүрийг чинь гэхээсээ илүү нурууг чинь харсаар байгаад дурлачихаж
Нуугаад яахавээ сэтгэлээ амраая намайг тэгээд тоох юмуу үгүй юу шууд хэл.

88879987 2008.01.10 21:38

Бурхан намайг бүтээхдээ нойрмог байсан юм болов уу
Болзоонд зогсох цагийг минь бяцхан алдаад мартчихсан юм болов уу
Тэгээгүй юм бол яагаад одоо болтол хорь хүртэл
Тэнэг дурлалын бурхан сумаа над руу харвахгүй байнаа???

88879987 2008.01.10 21:33

Гуниж туниж шаналахад аргадаж намайг урсдаг нулимсандаа би хайртай
Гялалзаж мандаж явахад намайг чимдэг инээмсэглэлдээ би хайртай
Өвөрдсөндөө уйлж мэгшиж чаддаг бас үзэн ядахдаа хорсож занаж чаддаг
Өрөөл бусдаас илүүтэйгээр өөртөө би хайртай...
Өөртөө зориулав. Энхүүш.

88879987 2008.01.10 21:29

# # #

Алтантаа сургуулийн бүх сурагч нарт

Миний найз эрэлхэг зоригтой ч догшин биш
Шалмаг хурдан ч хөнгөмсөг биш
Тусархаг найзархаг ч зусарч биш
Дуулгавартай томоотой ч ноомой биш
Буурьтай суурьтай ч хүнд сурталтай биш
Эелдэг зөөлөн ч долигнуур биш
Ажилсаг гялалзсан ч хуурам ч биш
Хүнлэг зоримог ч харгис биш миний найз

99858229 2008.01.10 22:07

# # #

Соко.
Хүсэл хясал энэ хорвоод хүн бүхэнд адилгүй шүү
Орчлон ертөнцөд ондоо олон зүйл байдаг шүү
Бие сэтгэлийн тэнхээтэй байж
Булбарай орчлонд яваарай.

99605581 2008.01.10 16:28

# # #

Хүйтэн жиндүү үдэш байна
Хүүш гэх шиг салхи үлээж байна
Хөвгүүн би дулаахан явнаа
Хагацаж салахааргүй хайртай болохоор

95708187 2008.01.08 14:10

# # #

Шантрахад минь зоригжуулж
Шаналахад минь тайтгаруулж
Гэгэлзэхэд минь хөглөж
Хамгийн сайн найз минь байгаарай

99208683 2008.01-05 21:43

# # #

Бадаг шүлгийн мөрөнд хайр минь хөглөгдсөн
Борхон зүрхний гүнд чи минь шингэсэн
Булаг хайрын ундарга сэтгэлд минь оргилсон
Буцаад ирэхгүй хайр зүрхэнд сийлэгдсэн юм аа.

Энэ шүлгийг дараагийн дугаартаа заавал гаргаарай. Үнэхээр гуйж байна. Танай сонины идэвхтэн уншигч ИЗИС-ийн оюутан В.Алтантулгаас.

99747911 2008-01-01 21:31

# # #

Сайн байн уу. Би танай сургалтанд бүртгүүлж амжаагүй. өнөөдрийнхөөс хоцорчихлоо. Маргааш нөгөөдөр 2-ыход нь төлбөрөө бүрэн төлөөд сууж болох уу
99847925

Сайн байна уу, Би танай сургалтанд бүртгүүлж амжаагүй, өнөөдрийнхөөс нь хоцорчихлоо. Маргааш, нөгөөдөр хоёрынход нь төлбөрөө бүтнээр нь өгөөд сууж болох уу. Хариу хүлээнэ.

99847925 2008.01.19 20:44

# # #

Танай 3 хоногийн сургалтанд суух гэсэн юм. Хэдээс вэ. Бүртгүүлж амжаагүй. Энэ утас руу ярь.

96669765 2008.01.19 13:39

завтай болохоороо дохичих тэгэх үү.

96669765 2008.01.19 13:38

“25 ТВ-ийн эерэг сэтгэлгээний талаарх цуврал баримтат кино” Хорлоо

Сайн байна уу? Танай сонинд гишүүнээр элсэхийн тулд ямар шаардлага хангасан бай хэрэгтэй вэ? Мөн хаана очиж бүртгүүлдэг вэ?
99612370

Одод хүртэл газарт буун гацуур чимэглээд
Орчлон ертөнц цас мөсөн шилтгээн мэт
Он жил улиран солигдох энэ л агшинд
Оргилуун дарс баярын мишээлийг танд илгээе Нака

Ирж буй 2008 ондоо 12 сар болгон эрүүл энх
4 улирал бүр амар амгалан
52 долоо хоног бүр жавхаатай
365 хоног болгон өлзийтэй
8760 цаг тутам аз жаргалтай байгаарай
megzarees 88098100

түмэндээ зориулж сэтгэлээ чилээдэг
сайхан бүхнийг тэдэндээ ерөөдөг
эрхэмсэг нандин хүндэтгэл
эгэл даруухан монгол санаа
эртний биш энэ үеийн яруу сэтгэгчидэд энэ өдрийн мэнд хүргэе Наранхүү

Сэтгэлийн шувууд буланд 2008 оны 11 сард ирсэн сэтгэлийн үгс

Зүүдээ чамд шүлэг болгоё
Зүрхээ чамд бэлэг болгоё
Зөн билгийн ерөөлөөр учирсан болохоор
Зөвхөн чамдаа хайраа илгээе

99248382 2008-12-5

# # #

Сэтгэлийн шувуудад

Хайрын галанд шатсан ч чам руу дурлалын харцаар хараагүй би даруухан охин
Харгүй сэтгэлдээ чамаас хэрүүл гуйгаагүй би тайван охин
Анхны болзоондоо яарч байсан ч цагтаа очоогүй би бардам охин
Алаг зүрхэндээ чамайг л хайрласан би жаргалтай охин

88809654 2008-12-4

# # #

Санах сэтгэлийн гүнд
Сайхан чамдаа санамсаргүй шүлэг зохиож
Салан одох мөчид
Эргээд ирээрэй гэж хүсье
Эргээд ирэх тэрхэн мөчид
Хайртай хэвээрэй байгаасай гэж
Гүн зүрхэн дотроо шаналж сууна
Үнсэж хоцорсон болоосой гэж үгүйлэн сууна
Үнэнч чамдаа үнэхээр их хайртай шүү

88618840 2008-12-4

# # #

Чи ганцаараа сод ухаантай төрсөн юм уу

99277804 2008-12-4

# # #

Өнчин ганц зүрхэндээ өөрийг чинь би боддог
Өр нэхэхгүй хайрандаа өөрөө л би шаналдаг
Хэлж амжаагүй үгэндээ хэтэрхий их гуньдаг
Хайрлана гэсэн итгэлдээ ганцхан чамайг л хайрладаг

Зүрхэндээ дүрийг нь тээдэг хөвгүүндээ зориулав.
99920891 2008-12-3

# # #

Сайн уу, Яруу сэтгэгчиддээ амжилт хүсье.

Бурханы ид шидээр чамтай би учраагүй
Бусдын нэгэн ятгалгаар чамд би дурлаагүй
Буурал хорвоогоос заяатай хүний орчлонгийн жамаар
Буцааж болохгүй хайрынхаа гал халуун сэтгэлээр
Чамдаа би дурласан
Би чамдаа хайртай

99839115 2008-12-3

# # #

Харцанд минь хайр байсныг хараагүйдээ чи тэнэг
Харахаараа сандардаг байсныг мэдээгүйдээ чи тэнэг
Хэн нэгнээс харамлаж байсныг ойлгоогүйдээ чи тэнэг
Хайртай байхад минь найзаа гэж андуурч явсандаа чи бүүр тэнэг...

88906288 2008-12-3

# # #

Би чамайг мартахыг хүснэ
Битүүхэндээ бас шаналахгүйг хүснэ
Бие сэтгэлээ зовоохгүйг хүснэ
Бэтгэрч бас ганцаардахгүйг хүснэ
Зургийг чинь хараад дурсахгүйг хүснэ
Зүүдэндээ бас ирүүлэхгүйг хүснэ
Зон совингоороо мэдрэхгүйг хүснэ
Зөөлөн мэгшиж уйлахгүйг хүснэ
Би чамайг мартахыг хүснэ.

99714549 2008-12-2

# # #

Нууцхан хайрын харцанд аргадуулж
Нулимсаараа дурлалын захиагаа тамгалсан
Намрын навчис хаврын салхитай
Нандин хайраа үүрд мөнхлөөрэй

Монголын бүх хосуудад Золоогоос
99772172 2008-12-2

# # #

Зүрхэнд минь чи байгаа болохоор
Тэр бүлээхэн цохилдог юм
Зүүдэндээ чамтай уулздаг болохоор
Өглөө нь би жаргалтай байдаг юм
Уулзаад салахдаа санадаг болохоор
Би гунигладаг юм
Учруулахаар заяасан бурханд харин талархдаг юм

99604962 2008-12-1

# # #

Сэтгэлийн шувууд илгээв

Зорилго ярилцаж хүсэлд умбадаг
Зовлонгоо хуваалцаж баяраа тэмдэглэсэн
Зүүдэндээ уулзаж хамтдаа баясдаг
Зүйрлэшгүй үнэнч найзууд шүү бид

Төөгийд
99616283 2008-11-30

# # #

Зөөлөн цас будран орлоо
Зөрөг замаар би ганцаар алхлаа
Зөрөөд өнгөрөх хүн бүхэнд бас өөртөө зориулж
Зөвхөн чин сэтгэлээсээ инээмсэглэв

Зөндөөн их санасан нүдээр
Зүгээргүй бас үгүйлсэн харцаар
Зүрхэндээ чамайг хайрласан сэтгэлээр
Зөвхөн чамайгаа харах гэсэн юм би

Сэтгэлийн шувуу буланд
99646520 2008-11-30

# # #

Сайн уу, Сэтгэлийн жигүүр булангийн танд энэ өдрийн мэнд хүргэе. Би СООСЭ-гийн 1-р анги. Тэгээд надад сонин их таалагддаг. Мөн өөрийн зохиосон шүлгийг сэтгэлийн захидлаа бусадтай хуваалцмаар байна. Утсаар гэвэл урт юм шиг санагдаад гайхаж байна. Хариу. Миний зохиол таалагдана гэдэгт би итгэж байна. Хариу.

99074474 2008-11-29

Сонины редакцаас:
Та шүлгээ Хотын төв номын санд байрлах манай сонины редакц дээр цаасан, электрон ямар ч хэлбэрээр авчирч өгч болно.

# # #

Хайртдаа

Үнэн сэтгэлээ чамаасаа нууж явлаа
Үнэндээ би чамд хайртай
Яагаад ч юм би чамд дурласан
Яаж илчлэхээ мэдэхгүй явна
Би ngt хорвоогийн нэгэн учралаар
Чи бид хоёр учирсан r
Чи надад хайртай ч яаж харуулахаа мэдэхгүй гэж үү
Чамайг санахад там мэт шаналан
Чамайг бодоход диваажин мэт сайхан
Шувуу шиг нисэхгүй
Шүлэг шиг наслахгүй
Чи бид хоёр ...

Энэ шүлгийг заавал гаргаж өгөөрэй, за. гуйя. Сайхан амраарай
88120568 2008-11-28

# # #

Ааруул чи амттай юм аа
Аманд орохоороо арай дэндүү гоё юм аа
Хүлхэхэд хөөрхөн юм аа
Зажилахад зугаатай юм аа

99769255 2008-11-28

# # #

Амгалан шөнийн тэнгэрт
Алтан гадас түгжээ
Атгахан зүрхний минь гүнд
Ариун хайр соёлжээ...
Хайрыг надад мэдрүүлж өгсөн
Анхны минь хайр чамайгаа
Мартаж би чинь чадахгүй нь
Бүтэлгүй болсон хайрынхаа өмнө
Борхон зүрх минь буруутай гэж үү

Зулаад Баагийгаас нь
88699118 2008-11-28

# # #

Асгарсан нулимстай хацрыг чинь
Аргадахыг мөрөөдөн хүлээнэ би
Амьдрал боломгүй цагаахан хайраан
Алдахыг хүсэлгүй хүлээнэ би

Мандах нарын улбар туяа магад чиний хайрыг дамжуулна
Шиврэн орох бороон дусалтай шивнэсэн үг чинь чихэнд сонсогдоно
Сэвшин үлээх урьхан салхи сайхан чиний минь үнэрийг дайна
Үүрээр жиргэх эртэч бялзуухай
Үнэнч чиний минь мэндийг уламжилна

99220409 2008-11-28

# # #

Шувууд нэг л гунигтай
Сэтгэл нэг л уйтгартай
Уйлмаар ч юм шиг
Дуулмаар ч юм шиг
Дурлачихсан юм болов уу?
Үгүй ээ!
Халуураад л тэгж байгаа юм байна.

99698072 2008-11-28

# # #
Хайрт Розкадаа Эркагаас нь зориулъя.

Хардаад хэрэггүй ээ би хайрандаа үнэнч
Харамлаад хэрэггүй ээ би ганцхан чинийх
Санаад хэрэггүй ээ би чамтай л хамт
Шаналаад хэрэггүй ээ би чамд л хайртай

Саяны шүлгийг Яруу сэтгэгч сонинд нийтлээрэй за. Сэтгэлийн шувуу буланд. Энэ сонин дахиж хэзээ гарах вэ?
99419893 2008-11-27

# # #

Нууцхан сэтгэлээ барьж ядан чамайг би хүлээнэ
Чамайг санахдаа урссан нулимс бүхнээ арчин байж би чамайг хүлээнэ
Хайрын минь нандин сэтгэлийг ойлгох хүртэл чинь би чамайг хүлээнэ
Хэзээ нэгэн цагт гараас минь атгана гэдэгт итгэдэг болохоор
Цаг хугацааг хайхралгүй би чамайг хүлээнэ.

99818010 2008-11-27

# # #

Цагийн уртад сэтгэлээс гарахгүй
Цайлган сэтгэлт оюутан үе минь
Цэрвүү холоос ч биесээ үгүйлэх
Цэцгэн дэлбээ шиг ангийн олон минь

248-ийнхандаа сурлагийн өндөр амжилт хүсье
95786190 2008-11-27

# # #

Сайн уу, энэ өдрийн мэнд. Танай сонинг би байнга уншдаг. Надад бүх булан нь таалагддаг. Гэхдээ сэтгэлийн байгаль сэтгэлийн жигүүр булан илүү таалагддаг. Аавынхаа тухай зохиосон шүлгээ танай сонинд гаргамаар байна, болох уу. Яаж өгч болох вэ, Хариу.

99227148 2008-11-27

Сонины редакцаас:
Та шүлгээ Хотын төв номын санд байрлах манай сонины редакц дээр цаасан, электрон ямар ч хэлбэрээр авчирч өгч болно.

# # #

Амьдралд би чамаар дутаад байна
Ажилд гар минь чамаар дутаад байна
Хайранд зүрх минь чамаар дутаад байна
Хүсэл мөрөөдөл минь чамаар дутаад байна

Бүх найз нартаа
99657979 2008-11-27

# # #

Гэгээн хайрын үүрдийн уншлага
Гэрэлт орчлонгийн ариун хэллэг
Омог бардам сэтгэлийн илэрхийлэл
Орчлонд ганцхан би чамд хайртай

88899288 2008-11-27

# # #

Чи миний зүрхэнд гэрэлтсэн од
Чи миний инээмсэглэлийн эхлэл
Чи миний гунигийн үргэлжлэл
Чи миний нулимсын эх
Чи миний зүрхний цохилт
Чи миний сайхан бүхний оргил

95690602 2008-11-27

# # #

Сарнайн дэлбээнд тогтчихоод зуурдхан баясах Саваагүйхэн шүүдэр, миний хайр
Салхины исгэрээнд дөнгөж амилаад Сарнисан эгшиг, миний хүсэл
Сөгнөсөн хундага хөлчүүрхэн уйлах Сархадын амт, миний гуниг
Санаагаар болохгүй ч жамаараа эргэх Сарны тойрог, миний амьдрал

99647569 2008-11-27

# # #

Hey хайртай гэдэг үгийг түрүүлж хэлдэггүй бүсгүй нэгэн
За хань чинь болъё гэж зүрхэлж хэлдэггүй тавилан
Хэзээ нэгэн цагт хүрээд ирнэ гэж хүлээсээр
Хүнийх болсон хойно нь уйлж суудаг тавилан

Хайртай хүндээ зориулья.
88084812 2008-11-27

# # #

Мөөгийд.

Энэ л өдөр чамтай учруулсан бурханд талархая
Эрхэмсэг хөвгүүний хайрыг татсандаа бахархая
Эргэж ирэхгүйгээр хайр минь нисэн одсонд зүрхэндээ уйлая
Энэ л хорвоод чиний дүрийг үүрд нандигная

99695793 2008-11-27

# # #

Харилцуурын цаанаас чиний дүр хамгийн бүдэгхэн сонсогддог
Чимээгүй туних хүлээлтийн цаана чиний байгааг би л мэддэг
Хагацах нь үгүй сэтгэл байлаа ч хайртай гэж хэлэх чинь сулхан
Учиргүй догдолсон хүсэл байлаа ч уулзах уу гэж гуйх чинь намуухан

Б-д С-ээс
88921639 2008-11-26

# # #

Хайртай Анхаадаа зориулъя

Дураараа чамдаа эрхлэх гэж
Дуртай үедээ үнсэх гэж
Хааяа санаад уйлах гэж
Хамтдаа алхаад инээх гэж
Чамд би зоргоороо дурласан
Чамайг би өөрийнхөөрөө хайрласан

99698061 2008-11-25

# # #

Хонгор чамайгаа харахаар
Холбоо нуур цэнхэртэнэ
Хос ангир ганганана
Хонгор чи минь мишээгээд байх юм
Би чамд хайртай. Х.М.J.W

88987997 2008-11-25

# # #

Дураараа чамдаа эрхлэх гэж
Дуртай үедээ үнсэх гэж
Хааяа санаад уйлах гэж
Хамтдаа алхаад инээх гэж
Чамд би зоргоороо дурласан
Чамайг би өөрийнхөөрөө хайрласан

99693256 2008-11-24

# # #

Уран зөөлөн уруул дээр чинь удаан үнсэх гэж
Гараас чинь галын илч мэдрэх гэж
Амнаас чинь хайрын үг сонсох гэж
Цээжинд чинь багтаж тэврүүлэх гэж
Чамайгаа их санасан шүү

99222526 2008-11-23

# # #

Өөрөөс чинь өөр хүнгүйдээ
Өдий болтол хайрласан юм биш
Өнгө алаг энэ хорвоод
Үнэтэй байдаг юм чи надад

Бүх хосуудад
99783248 2008-11-22

# # #

Өдрийн бодолд сэтгэл чилээж
Шөнийн нойронд зүүд эзэгнэх юмдаа
Ахин олдохгүй цаг хугацааг чамтайгаа хамт өнгөрөөхсөн
Алдахгүйн тулд харамсахгүйн тулд амжиж ганцхан үг хэлье
Би чамд хайртай.

Итгэлийг минь даах сэтгэл чамд байвал
Сэтгэлийг чинь даах итгэл надад байна

Дасаж чамдаа дурлажээ би
Даруухан занд чинь хөтлөгджээ би
Дахин бүхнийг хайрлахгүйгээр
Дурласан чамдаа л үнэнч байя.

Эцсийн удаа уулзах гэж ирлээ гэж надад бүү хэл
Энэ л үгээ өөртөө шивнээд эргэж харалгүй одоорой
Дурлал болгон бүтдэггүй нь хорвоогийн жам гэдгийг мэднээ би
Дусал нулимсанд минь уярчихалгүй өөрийнхөө амьдарлыг бодоорой.

Чамд итгэхдээ нууцаа би дэлгэдэг
Чамд гомдохдоо нулимсаа би унагаадаг
Чамд эрхлээд дуугаа би хураадаг
Чамайг ширтэхдээ орчлонг би умартдаг

Би чамд нэг чухал хэлэх юм байна
Энэ үгийг чамд хэлэх үү болих уу гэж зөндөөн бодлоо
Би энэ үгийг одоо л чамд хэлэхгүй бол
Насан туршдаа харамсаж явах юм шиг санагдаад
Хэлж сэтгэлээ онгойлгохгүй бол яг бачимдаж үхлээ
Итгээрэй үнэн сэтгэлээсээ хэлж байгаа юм шүү
Өвлийн өвгөн байдаггүй юм байна лээ ааахаха

Дассан сэтгэл дэндүү хэцүү
Далай шиг хайр бүхнээс аугаа
Даруухан занд чинь би дуртай
Дандаа чамтайгаа үргэлж хамтдаа
Би чамд хайртай.

Зүсийг чинь хараагүй өдөр бүхэн гунигтай
Зүүдэлж хоносон шөнө бүхэн жаргалтай
Чамайгаа санахад зүрх минь чимээгүй уйлдаг байлаа
Чамдаа гомдоход нулимс минь чимээгүй урсдаг байлаа.

Зүрхэндээ би чамтайгаа хамт байдаг
Зүрх минь догдолж гуниг минь сарнидаг
Бодоод л баймаар чиний минь дүр
Борхон зүрхэнд минь тодхон байдаг
Жаргалтай байсан тэрхэн мөчөө
Хэзээ ч мартахгүй би.

Амьдралаас олсон эрдэнээ
Алдсан гэж бодмооргүй байна
Азаар учирсан чамаасаа
Алхам ч холдмооргүй байна

Санасан уу гэж надаас бүү асуу
Санахын дээдээр санасан
Хайртай юу гэж надаас бүү асуу
Хамгаас илүү хайртай чамдаа
Зүүдэлсэн үү гэж надаас бүү асуу
Зүүдлээгүй өнгөрсөн шөнө гэж үгүй

Дасаж чамдаа дурлажээ би
Даруухан занд чинь хөтлөгджээ би
Дахин бүхнийг хайрлахгүйгээр
Дурласан чамдаа л үнэнч байя

99681474 2008-11-21

# # #

Хоёр шүлэг хэвлүүлж болох уу?

Эрх танхил занд чинь элгээ дэвтээж уярах гэж
Энхрий зөөлөн харцанд чинь дандаа өртөж явах гэж
Насан туршийн хайраар ханилахын жаргал үзэх гэж
Наран доорхи орчлонд чамайг би хүлээнэ.

99756695 2008-11-21

# # #

Бүсгүй чи гэдийж ургасан улиас юм
Бүстэй би бөхийж ургасан бургас юм

91990238 2008-11-21

# # #

Уснаас тунгалаг болор болсон
Уулнаас өндөр түшиг болсон
Галнаас халуун илч болсон
Газраас зузаан итгэл болсон
Найзууддаа хайртай шүү.

99620576 2008-11-19

# # #

Эзэнгүй хүнд шүлэг тэрлэнэ би балай юу
Эцэхээ мэдэхгүй хөөсрөн шуугина чи далай юу
Хэзээ нэгэн цагт уулзана гэвэл энэ итгэлийнх үү
Хэрэг болгон ярилцана гэвэл энэ сэтгэлийнх үү

Таван жил мессежээр харилцсан Мөөгийдөө уулзсан боловч учрах тавилангүй юм даа
88193929 2008-11-18

# # #

Шүлэг бичиж болох юм уу, тэгээд яавал сонинд тавих вэ?

99820462 2008-11-17

# # #

Зүрхний чинь цохилт болгоныг зөвхөн би л сонсож
Судасны чинь лугшилт болгоныг зөвхөн би л мэдэрч
Сормуусны чинь дэвэлт бүрийг зөвхөн би л анзаарч
Амнаас чинь гарах амьсгал бүр надад зориулагдаж байдаг
Тийм болохоор чи зөвхөн минийх
Баяраадаа хайртай шүү Оогий нь

95760192 2008-11-17

# # #

Өөрийгөө хай
Өөрийгөө ол
Өөрийгөө тодорхойл
Өөрийгөө дүгнэ
Өөрийгөө ял

Яруу сэтгэгч сониныг уншихаар надад энэ хэдэн үг санаанд буудаг юм. Танай сонины хамт олонд ажлын амжилт, амьдралын баяр баясгалан, сэтгэлийн аз жаргалыг хүсэн бэлэглэе.
Яруу сэтгэгч сонины байнгын, бишрэн, амтархан уншигч.
99389821 2008-11-17

# # #

Зүрхэн хөндүүр хайрынхаа төлөө нулимс унагаж
Зүгийн зөөлөн үдшээр шүлгээн тэрлэж
Оюутан цагийн алтанхан үеэ үдсэн юм болохоор
Ойрдын өлгий Ховд нутгаа битгий мартаарай

2008 онд МХУЗ-ийн ангийг төгссөн ангийнхандаа зориулав. Нямкагаас.
99453712 2008-11-17

# # #

Дурлавал би ганцхан чамдаа л дурлахсан
Дуугүйхэн бас чимээгүйхэн дурлахсан
Хайрлавал би ганцхан чамайг л хайрлахсан
Хагацашгүй бас салахгүйгээр хайрлахсан

Бүх дурлалт хосууддаа зориулъя
99687643 2008-11-17

# # #

Гэрэлт орчлонд нар минь байгаач
Гатлашгүй далайд сэлүүр минь байгаач
Гомдлыг минь тайлагч хань минь байгаач
Ганцхан дэргэд минь л байгаач

Хайртай шүү. Б-д Х-с.
88690473 2008-11-14

# # #

Тэнэгээ би тэнэг
Тэгтлээ чамд дурласан би тэнэг
Тэгэхдээ чи бас тэнэг юм шүү
Тийм их хайрыг ойлгохгүй чи тэнэг

99643216 2008-11-13

# # #

Миний нэр Хөлөгөө
Дуулим хорвоог уяраахгүй ч
Дуу дуулах дуртай би
Дурлалын дарсанд умбахгүй ч
Дарвиж нийлэх дуртай би
Хүйтэн зүрхийг бүлээцүүлэхгүй ч
Мөр холбох дуртай би
Хүний хүүг хайрлахгүй ч
Найзаа болгох дуртай би
Бусдыг хөөргөн босгохгүй ч
Бүжиглэн найгах дуртай би
Булаг шиг тунгалаг сэтгэлгүй ч
Бусдыг ойлгох дуртай би
Орчлонгийн өнгийг буулгахгүй ч
Зураг зурах дуртай би
Орь ганцаараа юм шиг ч
Олуулаа байх дуртай би

88901311 2008-11-12

# # #

Нүгэлт хорвоогийн алс хязгаарт
Нүдний минь өмнө тороогүй бол
Би чамд хайртайгаа үл мэднэ
Харин хоёр биендээ хайртайгаа мэдсээр байж
Хамтдаан байж чадахгүй бол гасална.

95142973 2008-11-12

# # #

Харах бүрийд нэг л сайхан
Хайрлах бүрийд хэмжээгүй жаргал
Надад гэж инээж өгвөл
Нандин сэтгэл чиний л өмнө жаргалтай
Чамдаа хайртай А-аас Цогоодоо

Сонинд нийтэлж өгөөч
99621666 2008-11-10

# # #

Сэтгэлийн шувууд буланд 2008 оны 2 сард ирсэн сэтгэлийн үгс

Яруу сэтгэгч сонины 2008 оны 3-р сарын дугаар хэвлэгдэн гарсан ба 2 сарын туршид хүлээн авсан мессежүүдийг энд орууллаа.

Ene odriig sain xarj avaarai
Egel amidarliin utga uchir buxen tuund shingejee
Xoromxon zuur nisen ongorox ene l mochid
Xorvoogin bux l unen bagtdag yum shu
Onoodriin uils chin butemjtei baival
Ochigdrin amidral tani saixan zuud
Ugtan avax margaashiin odor tani
Uchral duuren itgel toruulne
Onoodor bid jargaltai amidarna gj
Uuriin tuyag toson mendchileerei

# # #

Сайн байна уу. Өдрийн мэнд.
Танай сонины мөнхийн уншигч байна. Цагаанаад гээд доорхи шүлгийг сониндоо гаргаад өгөөч.

Чамайгаа би бусдаас дандаа харамладаг
Цаашдаа бас цөндөө харамлана
Чамдаа би хайраа үргэлж зориулна
Цаашдаа бас үүрд хайрлана.

Энэ шүлгийг Ховд их сургуулийн МХУЗ-ийн 4 дүгээр ангийнханд гээд гаргаад өгөөч.

Зүрхэн хөндүүр хайрынхаа төлөө нулимс унагаж
Зүгийн зөөлөн цэнхэр үдшээр шүлгээ тэрлэж
Оюутан ахуйн алтанхан үеэ үдсэн юм болохоор
Ойрдын шилтгээн Ховд нутгаа битгий мартаарай

Миний явуулсан 2 шүлгийг сонин дээрээ заавал гаргаж өгөөрэй. Гуйж байна.

99456231 2008.02.27 14:46

# # #

Тэнгэр ниргэж тэнгис эргэсэн ч бид найзууд
Хазгай гишгэж хальтарч унасан ч бид найзууд
Хайрандаа шатсан ч ханиа сонгосон ч бид найзууд
Анд найз Амгаланд

Аянч хүн нуурын толинд бууж
Aljaa хүлээсэн мөч миний мэдэлд ирлээ
Мянган жил өнгөрөвч шинээрээ байх үгийг
Магад одоо л хэлье
Би чамд хайртай.

Нуураа орхидоггүй хун гэж байгаасай
Нулимс мэлмэрдэггүй тавилан гэж байгаасай
Итгэл даадаг нөхөд гэж байгаасай
Ирээдүйн амьдралд чинь хайр мөнх байг
Анд найз Энхамгаланд Оогийгоос.

Царс модон ширээ элэгдэн хуучрах цагт
Цайлган хүүхэд нас огцрох тэрхэн мөчид
Ариун гэгээн үерхлээ юунаас ч илүү эрхэмлэж
Алаг зүрхний гүнээс нөхөрлөл гэж бичнэм.

88690805 2008.02.22 22:12

# # #

Дорнод аймаг Халхгол суманд суугаа ээж Цэвэлмаадаа хайртай шүү. Охин Оюунаагаас DDS.

Хөхрөх тэнгэрт хүсэвч хүрэхгүйн адил
Хүний насыг хайрлавч ус шиг урсах юм
Хонгорхон цэцэг ургавч үхдэгийн адил
Сайхан ээжийгээ хайрлавч нас таныг минь дарах юм

99574124 2008.02.22 20:45

# # #

Мартдаг ч болоосой санадаггүй ч болоосой
Мандсан нар нь жаргадаг хорвоод төрөөгүй ч болоосой
Мах яснаа нэвт сүлбэх хайрын учиг зүрхний голоор сүлбээгүй ч болоосой
Уулзаагүй ч болоосой учраагүй ч болоосой
Ургасан нар шингэдэг хорвоод төрөөгүй ч болоосой
Унтаад сэрэхэд арилдаг зүүд шиг зэрэглээнд элэг эмтлэн дасаагүй ч болоосой..

99453948 2008.02.19 21:30

# # #

Жигшивч Жигшихгүйн зөөлнийг мэдэрч
Хорсовч Хорсохгүйн ховрыг тоолж
Атаархавч Атаархахгүйн амтыг мэдвэл
Дурлавч Дурлахгүй нь дэндүү шүү
Хайрлавч Хайрлахгүй нь хатуу шүү
Амьдравч Амьдрахгүй нь амархан шүү
Үхэвч Үхэхгүй нь үнэн шүү...

99453948 2008.02.19 21:33

# # #

Хагацал гунигийг үхэлд л даатгах
Хайрын минь эзэн чи байгаасай
Хорвоогийн сайхныг надад бэлэглэх
Хамгийн гэсэн бүхний минь эзэн чи л байгаасай

Хайртдаа зориулъя.
88457222 2008.02.19 21:24

# # #

Чи минь миний Цэцэг
Чингэхдээ бүр Гэрэлтцэцэг
Цасан будрах намуухан үдшийн
Цагаахан цайлган гүнж
Дээд тэнгэрийн дагинас атаархам
Дэндүү хөөрхөн дагина
Би чинь чиний Баатар
Бас болоогүй бүр Манлайбаатар
Зөвхөн чамайг хамгаалах
Зуурдын биш үүрдийн жанжин
Ганцхан чинийх байх
Гарцаагүй энэ насны чинь *some text missing*

99195755 2008.02.17 15:48

# # #

Яруу сэтгэгч. Сэтгэлийн шувуухайд:

Амраг минь чи алмайрч бүү саатаач
Чимэг болсон амьдралдаа шунан дурлаач
Чи бидэн мөнх биш ээ
Чийгт хөрсөнд шингэх л болно
Чимээ аниргүйн эс болно гэж айлгах уу чамайгаа...
Алхах гишгэх бүрт чинь
Алаг нүдийг чинь би бүрхэнэ ээ
Аашилж чи минь загнахгүй ээ
Алдаж бас чадахгүй ээ.

99228832 2008.02.17 14:12

# # #

Шантралгүй бай найз минь чи миний түшиг
Шаргал нар мандахыг хамт үзэх амьдралын минь түшиг
Цэцгэн үнэртэй нутгийн холыг хамт зорих зүрхний минь түшиг
Би чамд хайртай гэдэгт итгээрэй
Чи миний сэтгэлийн түшиг

95797247 2008.02.16 14:11

# # #

Хонхон цэцэг тасравч
Үндэстэй бол ургана
Хоёр найз салавч
Үнэнч бол үерхэнэ
Хүний хайрыг авчихаад
Хариу өгөх хэцүү бол
Хүнд хайраа өгчихөөд
Хүлээж суух нь бүр хэцүү

99440707 2008.02.16 10:18

# # #

Санаа чинь эргээд байвал буцдаа буц хайрт минь би ойлгоно
Санаа алдаад гиюүрээд яахав үнэнээ хэлдээ би мэднэ
Сайхан харцаа буруулаад яахав орхиод явдаа би тэвчинэ
Санаа зовон нэрэлхээд яахав түүндээ очдоо би уйлахгүй

X boy зориулж байна.
Заавал нийтэлж өгөөрэй. Танай сониныг байнга захиалдаг шүү.
99440707 2008.02.16 10:04

# # #

Сайн байна уу? Бие амгалан сүрэг тарган сайхан хаваржиж байна уу. Би тань руу шүлэг явуулсан ч хүрсэн эсэхэд нь эргэлзээд болдоггүй ээ. Дахиад явуулчихвал болох уу. 3-р сарын дугаар дээр гарчихаасай гэж хүссэн шаардлагад тань нийцэхгүй байвал тавихгүй байх л даа. Тавигдах эсэхийг нь мэдмээр санагдаад байх юм. Боломжтой бол хэлээд өгч болох уу :)

Хайрт найз Оюун, түүний охин Эгшиглэнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийн мэнд хүргээд зориулъя.

Цэцгэн дээр эргэлдэх эрвээхэй шиг
Цэвэр гоо бүсгүй минь
Энгэр цээжиндээ үрээ тэврээд
Эхийн дуу аялан сууна уу
Үнэгчлэх хөөрхөн охин чинь
Үлгэрийн зүүдэндээ умбан байна уу
Үзэсгэлэнт бүсгүй минь инээмсэглэ
Үртэй хүн жаргадаг юм шүү :)

88692969 2008.02.15 15:11

# # #

өмнө дээрх шүлгээ ирүүлж байсан: 88692969 2008.02.06 11:51
Анд минь 3 сарын дугаар дээрээ миний шүлгийг гаргаад өгч болох уу. Их баярлалаа. 88692969 2008.02.06 11:56

# # #

Сарнайн урууланд үнсэлт хорогдоно
Сайхан бүхэнд чинь сэтгэл хорогдоно
Би чамд бүхлээрээ хорогдоно
Бүтэлгүйтвэл сүнс минь хорогдоно

Хайрт найз Оюунд Дээгийгээс
99746250 2008.02.15 13:28

# # #

Сэтгэл гэдэг үүрдийнх
Сүүдэр гэдэг өөрийнх
Дурлал гэдэг зүрхнийх
Дусал гэдэг борооных
Хайр гэдэг сэтгэлийнх
Хагацал гэж гунигийнх
Шувууд гэдэг тэнгэрийнх
Шохоорхол гэдэг өнгөнийх

17-18 настай охидод зориулж байна.
99742481 2008.02.12 13:34

# # #

Эрхий мэргэн харваач
Эрэлхэг баатар боловч
Энэ дэлхийн нарыг
Энэрэнгүй сэтгэлээр харвасан
Ганц нарыг үлдээсэн
Гавъяат хараацайн ганц сүүл Gabyt chazgain ganch cuul
Ганц биш хоёр сүүлтэй болсон ч
Гал шиг хурдан ниснэ
Дэлхийн ганц нар
Дээгүүр доогуур эргэлдэж
Дэндүү том биш ч
Дэлхийг гэрэлтүүлж байдаг

Ганбатын Ням-Эрдэнэ
88132661 2008.02.11 21:26

# # #

Борхон зүрхээ догдлуулан байж
Би чамд хайртай гэдгээ хэлье
Бүсгүй минь чамайг үүрд надад үлдээвэл
Будда Христ алинд ч хамаагүй мөргөнө би
Мөнгөөр хэмжигдэх хорвоод мөнгөгүй төрсөндөө би гутрахгүй
Мөрөөдлөөр дүүрэн насаа чамтай л өнгөрүүлээгүйдээ цөхрөнө би
Мөнхийн аугаа хайрыг мэдэрсэндээ хэзээ ч би гунихгүй
Мянган жилийн дараа ч чамд дурласандаа би харамсахгүй ээ бүсгүй минь

99920473 2008.02.11 12:14

# # #

Хорин хэдхэн насыг минь бүсгүй хүн сархаднаас холдуулсан байдаг
Бүрэг даруухан намайг бүсгүй хүн эр болгосон байдаг
Бүгээн анир зүрхэн тольтод эгшиглүүлж хань минь надад хайр өгсөн байдаг
Биеийг минь төрүүлж ижий минь намайг хүн төрөлд өргөмжилсөн байдаг.

Од огших тэнгэрт саран авхай зүүрмэглэнэ
Орог саарал мананд уул хад хөвнө
Оочин сахалтай өвөө үлгэр тууль хүүрнэнэ
Онгон саарал азарга гүүн зэлэн дээр янцгаана
Миний нутгийн тэргэл мөнгөн шөнө
Мянган жилд ганцхан тохиох хайрын цагаан шөнө
Өнчин галуу үүлэн чандаас гуниг нэмэн ганганана
Өртөө газраас морин төвөргөөн бодол хулжаан довтолно
Өвсөн шүүдэрт бүдчих хөл нүцгэн охин сэндэр
Үүр цайхаас урьтаж анхны болзоонд очно
Миний нутгийн бүрэг ичимхий охин шөнө
Мянган жилд ганцхан тохиох хайрын цагаан шөнө

99817642 2008.02.10 22:55

# # #

Үе үехэн чамайг би санах юм
Үерлэх гол шиг гуниг минь зүрхэнд хурна
Үүр шөнийн заагаар зүүдэнд минь чи ирэх юм
Үгүйлэх гунигаа сая л би жаахан мартах юм
Унтах нойронд минь чи жаргал болон ирчихээд
Учрах тоолондоо зовлон бэлэглэх юм
Уйтайхан дуу аялан чамайгаа би мөрөөдөвч
Учрахыг мэдэхгүй сэтгэл минь аяндаа цөхөрнө
Харах тоолондоо зүрх минь догдлон баясдаг
Хандах зүгтээ нүд минь чамайг л хайдаг
Халуухан гараас чинь хөтөлмөөр санагдавч
Хайрыг чинь авч чадахгүйдээ өөрийгөө зэмлэнэ
Хэнд ч биш чамд л анх удаа би тэгтлээ татагдсан
Хэзээ учрахаа мэдэхгүй ч цөхөртлөө би хүлээсэн
Хацрыг минь дагах нулимсаа нууцхан унагаж
Харах хүслээсээ болоод ангийн чинь үүдээр сэмхэн шагайдаг байлаа
Атгахан зүрх минь чамаас болж хичнээн өвдөвч
Анхны хайр бүтдэггүй юм зүгээрдээ гэж зүрхэндээ би шивнэдэг
Алхах бүртээ сэтгэл минь чам руу тэмүүлдэг ч
Алс хол чи хүрэхгүй ээ гэж түүнийгээ хорино
Эхэндээ бодоход сайхан байлаа энэ тэнэгхэн бодол минь
Эцэстээ харин шаналдаг боллоо зүрх сэтгэл минь ...

99610688 2008.02.10 18:54

# # #

Сайн байна уу. Юуны өмнө Яруу сэтгэгч сонины хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Танай сонины зохиосон болон цуглуулсан шүлгийн булан гарсаар байгаа юу?
95872106 2008.02.10

# # #

1000 зүрх над руу тэмүүлж
99 зүрх шархалж
1 нь үлддэг
Чи надад итгэхгүй бол
99 зүрхний 1 болж болно шүү Нямдоржоо

88803435 2008.02.08 22:01

# # #

Бүх уншигчиддаа зориулж зохиолоо.

Өнгөт бүхэн хортой
Хэтэрхий их цэнгэх аюултай
Бусдад атаархах гамшиг
Бусдаас содон явах цунами
Хүнээс дутахгүй явах гайхамшиг.

99628293 2008.02.05 14:59

# # #

Зээрийн хөөрхөн янзага болж
Хорвоод чи минь төрвөл
Зэрэглээ гүйцсэн /gvitssen/ тал нь болж
Чамайг би жаргаана

Яруу сэтгэгч сонины Сэтгэлийн шувууд буланд
Би танай сониныг унших дуртай шүү. 11а ангийн сурагч Л.Мөнгөнчимэг

88692595 2008.02.05 00:18

# # #

Занг нь мэдэхгүй хүнд хэзээ ч би дурлахгүй гэж
Заяа тавилангаа мэддэг юм шиг бардамнаж явах үед
Хааяа хааяахан таардаг тэр дөлгөөхөн харцанд
Хожмын нэгэн өдөр бүдрэнэ гэж санасангүй ээ...

99601323 2008.02.04 12:49

# # #

Хайр амьдралын нэг хэсэг
Хагацлын өмнө хэзээ ч сөгдөнө
Хүн тэгээд хайрыг дийлэхгүй
Харуусал харамсал хэзээ ч байна
Хавар тэр нь хэзээ ч цэцэглэнэ
Халамж байвал хэзээ ч үхэхгүй
Хүн тэгээд хайрыг дийлэхгүй

6а ангийн Мөөдийд Билгүүнээс.
Энэ шүлгийг хэзээ нийтлэх вэ?

99943104 2008.02.03 18:08

# # #

зохиогч Ime
Чамайг надад хайртай гэсэн сэжиг
Чамайг дахин харна гэсэн баталгаа
Чамтай дахин уулзана гэсэн болзол
Чамтай тохирно гэсэн дүрслэл
Чамайг над дээр ирнэ гэсэн бодол
Чамтай дахин дурлалцана гэсэн төсөөлөл
Энэ бүгд надад байхгүй ч
Чамтай би бүтнэ гэсэн итгэл надад байдаг
Би чамд хайртай.

88854226 2008.02.01 22:29

Сэтгэлийн шувууд буланд 2008 оны 3 сард ирсэн сэтгэлийн үгс

# # #

Хэзээ ч бүтэхгүй гэж бодоод Нямааг түшсэн
Хэнээс ч илүү хайртай байсан ч чамаас холдсон
Ойворгон зангаар чи хүнтэй суусан
Одоо харин намайг битгий хоргоогооч.

88803435 2008.03.31 21:01

# # #

Сайн уу бүсгүй минь. Би сониноо уншмаар байна. Яруу сэтгэгч яагаад гарахгүй байгаа юм? Хэзээ гарах вэ? Хариу хүсье.

УНШИГЧ
99228832 2008.03.31 17:06

Редактор Ж.Бэгзсүрэнгээс хариу
Сар бүрийн эхний 10 хоногт хэвлэгдэж байгаагаа мэдээлье.
Хэрвээ таны захиалсан сонин ирэхгүй байгаа бол та захиалга өгсөн Шуудангийн салбарынхаа ажилтануудаас лавлаж асуух, мөн бидэнд шуудангийн байгууллагынхаа хаяг, утсыг илгээж туслаж байна уу.

# # #

Сайн байна уу, энэ Яруу сэтгэгч сонины утас мөн үү, хариу мессеж явуулна уу.
99136627 2008.03.30 18:56

Хариу мессеж: Мөн байна. Танд баярлалаа. Бэгзсүрэн.

Би танай сонинд өөрийнхөө зохиосон шүлэгнүүдийг нийтлүүлж болох уу гэж асуух гэсэн юм.
99136627 2008.03.30 18:59

Хариу мессеж: Шүлгээ та Хотын төв номын сан дээр, сонины редакц дээр флашаар эсвэл гар бичмэлээрээ авчираарай. Танд баярлалаа. Бэгзсүрэн.

Танд ч мөн баярлалаа.
99136627 2008.03.30 19:07

# # #

Дурласан би ганцхан чамдаа дурласан
Даруухан инээх дөлгөөхөн харцанд чинь би дуралсан
Гадаад үзэмж хасын царайнд чинь би дурлаагүй
Ганцхан дотоод үзэсгэлэнд чинь би дурласан юм

Хайрт бүсгүй Хонгороодоо
99154816 2008.03.27 16:11

# # #

Хайрыг би мөнгөөр үнэлээгүй
Хайрыг би өнгөөр ялгаагүй
Хайрыг би итгэлээрээ олж
Хайрыг би сэтгэлээрээ мэдэрсээн

88636341 2008.03.27 13:02

# # #

Зөөлөн уруулын чинь үнсэлтэнд би дуртай
Зөрүүд зан гаргачихаад аргадуулах би дуртай
Зөндөөн их санасандаа тэврүүлэх би дуртай
Зөвхөн чамаас хайртай гэдэг үгийг сонсох би дуртай

99440707 2008.03.25 21:16

# # #

Итгэл алддаггүй нөхөд гэж байгаасай
Энх мөнхийн залуу нас гэж байгаасай
Нуураа орхидоггүй хүн гэж байгаасай
Нулимс мэлтэлзүүлдэггүй тавилан гэж байгаасай
Үүрдийн ариун хайр гэж байгаасай
Үргэлж чи минийх байгаасай

99141356 2008.03.25 09:32

# # #

Хайрт минь гэж хэлж болох уу
Хайранд чинь итгэж болох уу
Бие сэтгэлд чинь дасч болох уу
Би чамд хайртай гэвэл итгэх үү

Сониндоо заавал гаргаарай. 20 настай залуу.
88992567 2008.03.25 00:18

# # #

Дэнгийн гэрэл шиг намайг
Дэнлүүний гэрэл болгож чи асаасан
Дэндүү их хайр чинь тэр гэрэлд
Дэнгийн эрвээхий болж шунаж шатсан

88803435 2008.03.23 21:03

# # #

Зүггүй ярьж, хэнэггүй инээвч
Зөвхөн чамайг боддогийг минь санаарай
Чимээ шуугиан, олны дунд чамайг мартсан юм шиг харагдавч
Зүрх сэтгэлд минь зөвхөн чи байдгийг санаарай
Зүрх сэтгэлийн минь гэгээ болсон
Зүүд нойрны минь эзэн болсон
Зөвхөн чамдаа л хайртай

99844381 2008.03.23 15:02

# # #

Анхнаасаа бүтэхгүй хайр
Ар араасаа шаналалыг л авчирдаг юм байна
Жаргал амсуулдагчгүй хүнийг
Жаргуулна хэмээн найдан хүлээх хэрэггүй юм байна
Болъё гэхээр чадахгүй байна гээд шалтаг тоочдог
Борхон зүрхээ холдуулж болдог л юм байна
Халамж хайранд сэтгэл илүүтэйгээр татагддаг юм байна
Хайрлуулж явах чинь хамгаас жаргал юм байна
Тэрнээс илүү сайн хүн энэ хорвоод байдаг юм байна
Цоо шинээр өөр хайртай учирч болдог л байна ш дээ.

Залуусаа яагаад ч бүтэхгүй хайрыг бүтнэ, саад бэрхшээлийг даван туулна гэж өөрийгөө дэмий зовоож байснаас зүгээр л орхичих, шинээр өөр хүнтэй учран хайрлаж, түүндээ хайрлуулж, зүрх сэтгэлдээ шинэ орон зайг бий болгоорой, тэгвэл жинхэнэ кайф-тай амьдарна. Окей. Энд Ime байв.
88854226 2008.03.22 19:45

# # #

Дэвэн нисэх шувуу болоосой
Дээгүүр чинь өдөржин нисэхсэн
Өөрийн чинь дуртай үнэр болохсон
Өврөөс чинь үргэлж ханхалахсан
Алдавч оновч амьдралын ганц зорилго чинь би байхсан
247
Цогоод Оогий

99251348 2008.03.22 18:10

# # #

Нойтон сормуус аргасан зүрхэнд эм болдог
Нойрон дундаа чамайг зүүдэлж хань татдаг
Чиний энхрийлэл миний сэтгэлд дэм болдог
Чимээгүйхэн чамайгаа харж хайраа дүүргэдэг

Hairt Munagada
99337950 2008.03.21 19:29

# # #

Жавартай тэнгэрийн доор жаргаж л үзээрэй
Чи минь жаалхан гунигтай намайгаа мартаж л үзээрэй
Харзлах сэтгэлийн нулимс шиг харцаа нуугаарай
Хайрт минь хатан сормууст нүдээрээ инээж л яваарай
Энхрий минь

99688130 2008.03.21 12:34

# # #

Аав гэдэг хүн
Алаг хорвоод үрээ гэж
Аашилсан болгон нь зөв байдаг
Мөнхөд зүрхэндээ бодож явдаг юм билээ
Эх хүн гэдэг
Элэг зүрхэндээ үрээ бодож
Энэ хорвоод сайн яваарай гэж
Мичид долоон бурхандаа залбирдаг юм билээ

Булган суманд суугаа аав Бумнасан, ээж Нарангэрэл хоёртоо охин үр Жавкагаас хайртай шүү.

Хайлах гэж цас ордоггүй юм
Хайрах гэж салхи жаварладаггүй юм
Хагацах гэж би чамтай учраагүй юм
Хайрлаж хайрлуулах гэж би чамтай учирсан юм

Болдоо санаж байна. Найзыгаа уучил. Жавкагаас /Jawkas/
99845723 2008.03.20 22:24

# # #

Чамтай гэнэт таармагц гал нүүрэн дээр бутарч
Торонд орсон шувуу шиг тогших зүрх булиглана
Би чамд дурлажээ

Дорноговь Сайншанд Ариунцацралдаа Эрдэнэт Зулаагаас
Би чамдаа хайртай.
Сониндоо заавал тавиарай. Гуйя.
Танай сонин маш гоё сонин шүү.

Уучлаарай, би танаас 1 зүйл гуйх гэсэн юмаа. Би Ариука гээд охинтой Дарханы ХААИС-д сурч байхад нь танилцаад би түүндээ анхны харцаар л дурласан билээ. Би өөрөө МУБИС-д сурдаг. Ах эгч хоёр Дарханд сурдаг байсан юм аа. Би Ариукатай 2 жил үерхэж байгаад нэгэн зүйлээс болж би түүн дээрээ очиж чадалгүй тэр минь төгсөөд явчихсан. Түүнээс хойш уулзаж чадалгүй 3 жил боллоо. Би яг галзуурахнээ. Та надад туслаач. Би түүнийхээ төлөө юу ч хийж чадалгүй өдий хүрсэндээ ичиж байна. Би Ариукаа. 2001 онд 10 төгссөн, ХААИС-д сурч байсан. Намайг битгий буруугаар ойлгоорой. Би яахаа ч мэдэхгүй байна. Надад туслаач.

99552946 2008.03.20 13:19

# # #

Хүний амьдралын жаргалтай мөч
Хүсэл хяслын оргил вэ
Маргааш бүхэн өнөөдрөөс сайхан
Мартахын аргагүй сурагч нас минь

95776370 2008.03.20 06:26

# # #

Хайрт найз Маргадад
vv vv .
v .
v.

99688130 2008.03.18

# # #

Амьдралын их тэмцэлд чинь ялагдал гэж бүү байг
Андын ариун сэтгэлд чинь урвалт гэж бүү байг
Алиа хөөрхөн царайд чинь гуниг гэж бүү байг
Амьдралын их замд чинь зовлон гэж бүү байгаасай

Хайрт ээж аавдаа
99643521 2008.03.19 09: