Хотын нийтийн номын сангуудад хэрэгжих шаардлагатай байгаа төслүүдийг энд байрлуулж, төслийг санхүүжүүлэх, хамтран хэрэгжүүлэх байгууллага, иргэний саналыг хүлээн авах зорилготой.
УЛААНБААТАР ХОТЫН ТӨВ БОЛОН ДҮҮРГҮҮДИЙН НОМЫН САНГУУДЫН ҮЙЛЧИЛГЭЭГ КОМПЬЮТЕРИЙН НЭГДСЭН СҮЛЖЭЭНД ОРУУЛЖ, “ВИРТУАЛЬ НОМЫН САНГ БАЙГУУЛАХ” ТӨСӨЛ
Оршил
Дэлхийн улс орнуудад даяарчлалын хүчин зүйлсийг хөгжлийнхөө оновчтой стратеги болгож авах хандлага өсч байна. Тиймээс мэдээлэл, мэдээллийн ач холбогдлыг зөвхөн боловсролын түвшинг дээшлүүлэх, бичиг үсэгт тайлагдах төдийгөөр биш нийгэм эдийн засгийн хөгжлийн хүрээнд авч үзэх болжээ.
Мэдээлэл нь нийгэмд олон нийт гэж нэрлэгддэг тэр бүх давхаргад асар их нөлөө үзүүлдэг тул түүнийг бодлого боловсруулалт, зохицуулалтын хэмжээнд тавихгүйгээр хөгжлийн хөдөлгүүр болгохын аргагүй юм.
Мэдээлэл, мэдлэгийг хөгжлийн хөдөлгүүр болгох нь номнол, үзэл баримтлалын хувьд нийтлэг байж болох боловч, тухайн улс орны уламжлал,соёл иргэншлийн түүхийн үнэт зүйлсийг харгалзан үзэх ёстой.
Монгол Улсын Засгийн Газар мэдээлэл, мэдлэгийн улсын хөгжилд гүйцэтгэх үүргийг хүлээн зөвшөөрч, ном болон мэдээллийн бусад хэрэгслийг өргөн олонд хүртээмжтэй болгох, үүнд шаардагдах мэргэжлийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн.
Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас 2000 онд ЮНЕСКО, МННХ-ийн дэмжлэгтэйгээр Монголын ном хэвлэлийн салбарт иж бүрэн судалгаа хийсэн. Судалгааны зорилго нь ном хэвлэл, бусад мэдээллийн хангамжийг улсын хэмжээнд дүгнэн үзэж баримтжуулсан юм.
Судалгааны дүнд монгол орны ном, хэвлэлийн салбарын өнөөгийн байдал тун доройхон болох нь тогтоогдлоо.
Ялангуяа хот, аймгийн төвөөс холдоход аливаа мэдээллийн хүртээмж туйлын хангалтгүй байгаа нь бодит амьдрал дээр ил байна. Нөгөө талаас тус судалгаа нь мэдээллийн эрэлт хэрэгцээ асар их байгааг мөн харуулсан юм.
Судалгаанаас үзэхэд хүн амыг ном, хэвлэл бусад мэдээллээр хангах гол арга хэрэгсэл өнөөгийн нөхцөлд номын сан болох нь тодорхой байгаа бөгөөд нийтийн номын сангуудыг тухайн орон нутгийн олон нийтийн мэдээллийн төв болж ажиллахын ач холбогдлыг тодорхой харуулж байна.
а. Нийслэлийн дүүргүүдийн салбар номын сангуудын
өнөөгийн байдал
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар Хотын Төв Номын Сангийн харъяа дүүргүүдийн салбар номын сангууд нь нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд байрлаж үйл ажиллагаагаа явуулж байна.
Түүхийн хуудсыг сөхвөл Улаанбаатар хотод анхны нийтийн номын сан нь 1946 онд байгуулагдсан ба энэ нь А.М.Горькийн нэрэмжит 1-р номын сан юм. Нийслэлд дараагийн номын сангууд 1948, 1964, 1968, 1979, 1980, 1991 онуудад байгуулагдаж 1986 оноос эхлэн эдгээр номын сангууд нь төвлөрүүлэлтийн тогтолцоонд шилжин ажиллаж байна.
1986-1992 он хүртэл хотын захын хороололын хүн ам олноор, шигүү суурьшсан Яармаг, Нисэх, Сонсголон, Баянхошуу, Барууннаран, Чингэлтэй, Дамбадаржаа, Амгалан зэрэг газруудад салбар номын сангуудыг нээн ажиллуулж оршин суугчдыг номын сангийн үйлчилгээгээр ханган ажиллаж байсан.
Өнөөдөр Улаанбаатар хотод 5 нийтийн номын сан, 1 хүүхдийн номын сан ажиллаж байгаа ба 4 дүүргийн номын сангийн байр, ус, гэрэл,цахилгаан, дулаан, аж ахуйн материалууд болон бусад зардалд 60 орчим сая төгрөгийг төсвөөс зарцуулдаг юм.
Монгол орны нийгэм эдийн засаг, улс төрд гарсан асар их өөрчлөлтүүд, зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үеийн гүнзгий хямралуудаас хамааран 10 гаруй салбар номын сангуудын үйл ажиллагаа хаагдсаны улмаас тухайн газруудын хүн ам, иргэд олон нийтийг ном хэвлэл, мэдээллээр үйлчлэх үйлчилгээ хумигдсан юм.
Номын фонд
Улаанбаатар хотын төв болон салбар номын сангуудын фондын нийт хэмжээ 427270 гаруй бөгөөд 2004 онд төсөв, хандив, бэлгээр 2097 нэр төрлийн 6196ш шинэ ном, 26 нэрийн тогтмол хэвлэлийг 23243.9 сая төгрөгөөр авч номын баяжилт хийсэн байна.
Номын сангуудын нийт фондын 70 орчим хувь нь монгол ном, үлдсэн хувийг орос ном, тун бага хувийг япон, англи хэл дээрх ном эзэлж байна. Номын сангуудын фондонд зөвхөн хэвлэмэл ном байхаас ямарч электрон хэвлэлийн нөөцгүй. Утга агуулгын хувьд уншигчдын шаардлага хангахгүй болсон, элэгдэж хуучирсан номыг фондоос хасах ажлыг зохих журмын дагуу хийж байна.
1996 оноос Азийн сангийн “ Азийн ном “ хөтөлбөр, 1999 оноос МННХ / Соросын сан/-гийн Пушкиний номын сан, Номын хандив төслүүдэд оролцож бага боловч номын фондоо баяжуулсан. Гэвч уншигч хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ ихтэй ном хэвлэл болон бусад мэдээллийг агуулсан материалыг хүртээмжтэй хэмжээгээр авч чадахгүй байна.
Түүнчлэн номын сангуудад номын фондыг, сэргээн засварлах, хамгаалах хяналт дохиоллын, ариутгалын ямарч техник хэрэгсэл төхөөрөмж байхгүй байна.
Үйлчилгээ
Нийслэлийн нийтийн номын сангууд нь 2004 онд 300445 орчим хэрэглэгчдэд 593518 гаруй ном хэвлэл, лавлагаа мэдээллээр үйлчилсэн байна. Бүртгэлтэй уншигчид 29254 байна.
Номын сангууд нь тухайн дүүргийнхээ оршин суугчид, номын сангаар үйлчлүүлэгчдийн дунд түүхт ой, тэмдэглэлт үйл явдлууд, цаг үеийн ажлуудтай уялдуулан соёл хүмүүжил, мэдээлэл сурталчилгаа, ном зүй мэдээллийн ажлуудыг өөрсдийн нөхцөлд тохируулан олон хэлбэрээр зохион байгуулж ажилладаг. Үүнд: Уншигч, зохиолч, алдартнуудын уулзалт, ярилцлага, номын үзэсгэлэн, сэдэвчилсэн картын сан, оны тэргүүний уншигч, шилдэг ном шалгаруулах, шинэ номын мэдээлэл, гар зураг, зохион бичлэгийн уралдаан зэрэг болно.
Номын сангуудын нийт суудлын тоо 886 байгаа ба насанд хүрэгсэд болон хүүхдийн уншлагын танхимаар үйлчилж тухайн нутаг дэвсгэрийнхээ засаг захиргааны байгууллагууд, ЕБС, цэцэрлэг болон соёл, олон нийтийн байгууллагуудаар нүүдэл, зөөвөр, гэрээр олгох үйлчилгээг явуулдаг.
Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас нийслэлд нүүдэллэн ирж олноор суурьших болсон нь хотын захын гэр хорооллын хүрээг тэлж, тэнд мэдээллийн хангамж илт дутагдаж байгааг судалгаа тодорхой харуулж байна. Дүүргүүдийн хүн амыг номын сангаар үйлчлүүлэгчдийн тоотой харьцуулж үзвэл дөнгөж 20% нь номын сангаар үйлчлүүлж үлдсэн 80% нь номын сангийн үйлчилгээг хүртэж чадахгүй байна. Нийслэлийн Баянгол, Багахангай дүүргүүдэд ямарч нийтийн номын сан байхгүй байгаа ба Налайх, Багануур дүүргийн номын сангуудыг мэргэжил аргазүйн удирдлагаар хангах боломжгүй байна. Энэ нь төсвийн хуваарилалт, бүтэц зохион байгуулалттай холбоотой юм. Суудлын тоог харьцуулж үзвэл 1000 хүн тутамд 1 – 1.5 суудал ноогдож байна.
Боловсон хүчин
Төв болон салбар номын сангууд нь нийт 76 ажиллагсадтай бөгөөд үүнээс мэргэжлийн 40 гаруй номын санчид ажилладаг ба магистр цолтой 3, баклавар цолтой 7 номын санч, бусад нь дипломын дээд ба дунд мэргэжилтэй байна. Дүүргүүдийн номын сангууд нь тухайн дүүргийнхээ ерөнхий боловсролын сургуулиудын номын санг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажилладаг бөгөөд Улаанбаатар хотод 163 сургуулийн номын сан байна. Үүнээс үзэхэд дүүргийн номын сангууд орон тооны хувьд ч хангалттай биш байгаа юм.
Номын сангийн байр
Номын сангуудын барилга байгууламжийг авч үзвэл зориулалтын байранд гурван номын сан /Сүхбаатар дүүргийн ХТНС, Сонгинохайрхан дүүргийн 4-р номын сан, Хан-Уул дүүргийн 2-р номын сан/, хоёр номын сан нь /Чингэлтэй дүүргийн 1-р номын сан, Баянзүрх дүүргийн 3-р номын сан/ орон сууцны байрны 1-р давхарт байрлаж байна. Номын сангуудын барилга байшин нь 15–57 жил ашиглагдаж байгаа бөгөөд сүүлийн 25 жилд ямарч их засвар хийгдээгүй, түүнчлэн дүүргүүдийн номын сангуудад компьютер, хувилагч, интернэт зэрэг орчин үеийн техник тоног төхөөрөмж, мэдээллийн хэрэгсэл нэвтрээгүй бүх ажиллагааг гараар хийж байна.
Дүүргүүдийн номын сангуудад тахир дутуу, хараагүй, хэлгүй, дүлий хүмүүст үйлчлэх зориулалтын ном хэвлэл /баррелийн ном/, техник тоног төхөөрөмж байхгүй учир үйлчилгээ хязгаарлагдмал, хүрч үйлчлэх боломжгүй байна.
б. Төслийн хэрэгцээ, шаардлага
Нийгэм, эдийн засаг болон боловсролын нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа, мөн номын сан, мэдээллийн орчинд гарч буй хөгжил дэвшил, шинэчлэл өөрчлөлтийг тусгасан номын сан, мэдээллийн мэргэжлийн бүтэц, хөгжлийн шинэ загвартай болох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
БСШУЯ-наас 2000 онд хийсэн судалгаанаас үзэхэд аймаг, хот, сум дүүргийн номын сан нь тухайн орон нутгийнхаа хүн амд бүх төрлийн мэдээллийн үйлчилгээг үзүүлэх цорын ганц түшиц бааз болох нь тодорхой болсон.
Иймд нийслэлийн нийтийн номын сангуудын уламжлалт үйлчилгээ, мэдээллийн нөөцөд түшиглэн, үйл ажиллагааг нь өргөжүүлэн, уншлага үйлчилгээг компьютерийн нэгдсэн сүлжээнд холбож мэдээллийн нэгдсэн сан бий болгон хүн амын мэдээллийн хангамжийг сайжруулах чухал шаардлага тавигдаж байна.
Түүнчлэн монгол улсад мэдээлжсэн нийгмийг байгуулахад мэдлэгийн их уурхай болох номын санг автоматжуулах үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэн Монгол улсын мэдээлэл холбооны технологийн хөгжлийг 2010 он хүртэлх үзэл баримтлал, МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд түлхэц өгөх явдал өнөөгийн зорилт болоод байна.
Мэдээлэл холбооны технологид суурилсан номын сангийн үйлчилгээг бий болгох зорилт тавин ажиллах явцад, цаасан мэдээллийг тоон хэлбэрт шилжүүлэх, тоон мэдээллийн стандартуудыг судалж мэдэх, нээлттэй програм хангамжууд (open source software)-ыг нэвтрүүлэх, улмаар орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан “хана”-гүй номын сан (virtual library)-г байгуулан ажиллуулах шаардлагатай байгаа харагдаж байна.
Номын сангууд төсөв санхүүгийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалж ном хэвлэл болон бусад мэдээллийг дамжуулагч материалуудыг хангалттай, хүрэлцээтэй хэмжээгээр авч үйлчлүүлэгчдийн мэдээллийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаа нь нийтийн номын сангийн үйлчилгээ нь бүх хүмүүст хүртээмжтэй, ямарваа нэг хэсэг бүлэг хүмүүсээр хязгаарлагдахгүй байх зарчмыг алдагдуулж байгаа юм.
Энэ нь “Аливаа шалтгаанаар энгийн үйлчилгээ, материалыг ашиглаж үл чадах тийм хэрэглэгч, тухайлбал: цөөнхи хэлний төлөөлөгчид, тахир дутуу хүмүүс, хэвтрийн өвчтөн, ялтанд онцгой үйлчилгээ, материалыг үзүүлж чадахгүй байгаатай холбоотой юм.
Мөн номын сан хөмрөгийн хадгалалтын байр, түүний дулаан ба чийгшилтийг хэмжих, тохируулах зориулалтын багаж, галын аюул, хулгайгаас хамгаалах хяналт дохиоллын систем, сэргээн засварлах тоног төхөөрөмжгүйгээс ном гэмтэх, хулгайлагдах сөрөг үзэгдлүүд байсаар байна.
Өнөө үед дэвшилтэт технологийн ололт нь мэдээлэл, мэдлэгийн их сурвалжид уламжлалт арга хэрэгслээс өөр илүү үр ашигтай замаар хүрэх нөхцөл бололцоог нээхийн зэрэгцээ хүмүүст ажил эрхлэх, амьдралынхаа туршид суралцах, шинэ дадал олж авах зэргээр өөрийгөө хөгжүүлэх огт өөр шинэ боломж олгож байна.
Гэхдээ интернэт зэрэг дэвшилтэт техник технологийг ашиглах боломж харагдаж байгаа ч түүнийг санхүүжүүлэх механизмыг олох амаргүй асуудал юм.
Нийгэм эдийн засгийн хөгжилд ном хэвлэл, мэдээллийн салбарын ач холбогдол өсөхийн хирээр тус салбарын хүний нөөцийн хөгжилд тавих шаардлага ч улам өсөн нэмэгдэж байна.
Номын сангийн тогтолцоо, түүний үйл ажиллагаанд ямар саад бэрхшээл учирч байгаа нь SWOT шинжилгээнээс тодорхой харагдаж байна.
Үзүүлэлтүүд Давуу тал Нөөц бололцоо Сул тал
1. Байршил +
2. Хүний нөөц +
3. Үйл ажиллагаа +
4. Бүтэц зохион байгуулалт +
5. Байрны хангамж +
6. Материаллаг бааз +
7. Үйлчлүүлэгчдийн тоо +
8. Ажлын байрны хангалт +
9. Мэргэжлийн хэрэгцээ +
10. Мэргэжлийн чиглэлийн тоо +
11. Зах зээлийн судалгаа +
12. Төсөв санхүүжүүлэлт +
13. Ном олголт үйлчлүүлэгч +
14. Фондын өсөлт +
15. Хэрэглэгчдийн тоо чанар +
16. Нийгэм хангамж +
17. Хөнгөлөлт +
18. Удирдлагын эрх мэдэл +
19. Төлөвлөлтийн систем +
20. Хяналтын систем +
21. Ажиллагсадын нэр хүнд +
22. Гадаад орчинтойгоо зохицох чадвар +
23. Урамшууллын систем +
24. Цалин хөлсний систем +
25. Ажиллагсадын чадвар +
в. Төслийн зорилго
Номын сангуудын үйлчилгээнд дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох, ховор, үнэт, эрэлт ихтэй мэдээллийг тоон хэлбэрт шилжүүлэх, иргэд олон нийтийн төрөл бүрийн мэдээллийн хэрэгцээг уламжлалт хэвлэмэл болон дэвшилтэт тоон, виртуаль номын сангийн технологийг ашиглан төгс хангах.
г. Төслийн зорилт, үйл ажиллагаа, гарах үр дүн
Зорилт-1
Нийслэлийн дүүргүүдийн номын санг тухайн орон нутгийн хүн амд мэдээллээр үйлчлэх мэдээллийн нээлттэй төв болгох.
Үйл ажиллагаа:
1.1 Төслийн үйл ажиллагааг хотын дүүрэг, захын хороололд хэрэгжүүлэх нарийвчилсан төсөв төлөвлөгөө, загвар, аргачлал зөвлөмжийг боловсруулан гаргах.
1.2 Баянгол, Багахангай дүүргүүдэд номын санг шинээр байгуулах
1.3 Дүүргийн номын сан-мэдээллийн төвийн үлгэрчилсэн дүрэм журмыг шинэчлэн боловсруулах.
1.4 Дүүргийн оршин суугчдын мэдээллийн эрэлт хэрэгцээг судлах.
1.5 Номын сангуудын номын фондыг хүн бүхэнд хүртээмжтэй байх зарчмыг баримтлан эрэлт хэрэгцээтэй ном хэвлэл, бусад мэдээллийг дамжуулагч материалаар баяжуулж агуулгыг сайжруулах.
1.6 Электрон хэвлэлийн бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх /аудио, видео, CD, DVD, VCD гэх мэт/
1.7 Дүүрэг орон нутгийнхаа мэдээллийн эх сурвалж нөөцөөр баяжуулах.
1.8 Шинэ дэвшилтэт үйлчилгээг өргөтгөх
- Хараагүй, тахир дутуу хүмүүст зориулсан үйлчилгээ
- Нийгмийн эмзэг бүлэгт хүрч үйлчлэх
- Чөлөөт цагийн үйлчилгээ
- Орон нутгийн соёлыг дэлгэрүүлэх үйлчилгээ
1.9 Дүүргийн төрийн ба төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, электрон мэдээллийн үйлчилгээгээр хангах.
Үр дүн
- Иргэд мэдээллийг цаг хугацаа, орон зай хамааралгүй тэгш эрхтэй олж авах тогтолцоог бий болгоно.
- Орон нутгийн мэдээллийн сан бүрдэнэ
- Номын сан мэдээллийн төвийн үйлчилгээгээр дамжуулан иргэд нийгмийн харилцаанд идэвхтэй, эрх тэгш оролцох боломж бүрдэнэ.
- Улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд номын сангийн тэргүүлэх үүрэг дээшилнэ.
Зорилт-2
Номын сангийн үйлчилгээнд автоматжуулалтын системийг нэвтрүүлэх
Үйл ажиллагаа:
2.1 Мэдээлэл холбооны шинэ техник технологийг ашиглан номын сан хоорондын нэгдсэн сүлжээ байгуулах
2.2 Програм хангамж худалдан авч суурилуулах
2.3 Уншигч хэрэглэгчдийн номын сан хоорондын мэдээллийн сан байгуулах
2.4 Цаасан материалыг тоон хэлбэрт шилжүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмж, ажилчдыг сургаж, дадлагажуулах
2.5 Ном хэвлэл, бусад материалын нэгдсэн электрон каталог байгуулах
2.6 Номын сангийн захиалга, эрэлт хайлтын үйлчилгээг электрон хэлбэрт оруулах
2.7 Хэрэглэгчдэд эрэлт хэрэгцээтэй сэдвүүдээр электрон агуулга бүхий мэдээллийн сан байгуулах:
- Шинээр гарсан хууль эрхийн актууд
- Орон нутгийн хөгжил
- Байгаль хамгаалал, хүрээлэн буй орчин
- Хөдөлмөрийн биржийн мэдээ
- Нийтийн эрүүл мэнд
- Статистик мэдээ
- Зайны сургалт
- Жижиг дунд үйлдвэр
- Ядуурлыг бууруулах мэдээлэл
- Хөтөлбөр, төслүүд гэх мэт
2.8 Номын сангийн үйл ажиллагаанд электрон шуудан, интернэт, интранэтийг нэвтрүүлж хэрэглэх
2.9 Үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологийг өргөн нэвтрүүлэх
- Зураасан код
- Хяналт, дохиоллын төхөөрөмж
- Хувилах, олшруулах үйлчилгээ
2.10 Номын санчдын ажлын байрыг автоматжуулах
Үр дүн
- Улаанбаатар хотын номын сангуудын хооронд мэдээлэл солилцох компьютерийн нэгдсэн систем бүрдэнэ.
- Мэдээллийн эх сурвалж, нөөцүүд болон үйлчлүүлэгчдийн электрон сан үүснэ.
- Номын сангийн компьютержсэн үйлчилгээ нь үйлчилгээний чанарыг дээшлүүлнэ.
- Виртуаль номын санг байгуулснаар хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу фондын бүрдүүлэлт, агуулгын баяжилтаа нэмэгдүүлэх боломжтой болно.
- Лавлагаа, мэдээллийн үйлчилгээнд хамрагдах иргэдийн тоо ихсэж, лавлагааны үйлчилгээний нэр төрөл олширно.
- Электрон агуулга, мэдээллийн нөөц, багтаамж дээшилнэ.
- Мэдээллийн эх сурвалжуудын электрон каталогтой болно.
- Виртуаль номын санг ашигласнаар иргэд оршин суугчид интернэт сүлжээгээр дамжуулан мэдээллээр чөлөөтэй үйлчлүүлэх боломж бүрдэнэ.
- Монгол Улсын мэдээлэл холбооны технологийн хөгжлийн 2010 он хүртлэх үзэл баримтлалыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна.
Зорилт-3
Виртуаль номын санг байгуулж, ажиллуулах
Үйл ажиллагаа:
3.1. Төсөл дээр ажиллах ажилтаныг салбар номын сангуудын ажилтануудыг оролцуулан сонгон авч, сургалтанд хамруулж, цаасан мэдээллийг тоон хэлбэрт шилжүүлэх арга ажиллагаанд суралцуулна.
3.2. Тоон хэлбэрт шилжүүлэх ном, хэвлэлийн сонголтыг олон улсын практикт тулгуурлан тусгай шалгуурын дагуу явуулж, шаардлага хангасан ном, хэвлэлийг сканердахад бэлтгэнэ. (тоосноос салгах, нугалагдсаныг тэнийлгэх, баларсныг тодруулах, зарим тохиолдолд хуудсаар нь салгах г.м)
3.3. Сканерын тоног Тоног төхөөрөмж, програм хангамжуудыг худалдан авч, суурилуулалтыг хийнэ.
3.4. Сонгож авсан хэвлэмэл материалаа электрон нөөцөд шилжүүлэн, улмаар тоон номын сангийн програмдаа холбож өгнө.
Үр дүн
- Улаанбаатар хотын номын сангуудын хоорондын Мэдээллийн сервер бүхий компьютерийн систем бүрдэнэ.
- Хэвлэмэл эх сурвалжийг тоон хэлбэрт шилжүүлэх дадлага, туршлагыг номын санчид эзэмшинэ.
- Номын сангийн виртуаль үйлчилгээ нь үйлчилгээний чанарыг дээшлүүлнэ.
- Лавлагаа, мэдээллийн үйлчилгээнд хамрагдах иргэдийн тоо ихсэж, лавлагааны үйлчилгээний нэр төрөл олширно.
- Электрон агуулга, мэдээллийн нөөц, багтаамж дээшилнэ.
- Мэдээллийн эх сурвалжуудын электрон каталогтой болно.
- Виртуаль номын санг ашигласнаар иргэд оршин суугчид интернэт сүлжээгээр дамжуулан мэдээллээр чөлөөтэй үйлчлүүлэх боломж бүрдэнэ.
- Монгол Улсын мэдээлэл холбооны технологийн хөгжлийн 2010 он хүртлэх үзэл баримтлалыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна.
Зорилт–4
Хүний нөөцийн хөгжлийг хангах
Үйл ажиллагаа:
4.1 Номын санчдад англи хэл, компьютерийн мэдлэг олгох үе шаттай сургалт явуулах.
4.2 Мэдээлэл холбооны технологийн боловсрол олгох сургалтыг номын санчдад зориулан зохион байгуулах.
4.3 Програм хангамжуудыг ашиглах ур чадварыг дээшлүүлэх
4.4 Хэрэглэгчдийг хэрэгцээт мэдээллээ олж авах, ашиглах чадвартай болгох.
4.5 Номын сангийн үйлчилгээгээр дамжуулан иргэдийн албан болон албан бус боловсролд дэмжлэг үзүүлэх.
4.6 Номын санг ашиглах замаар бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах үйл ажиллагаанд оролцон дэмжих.
4.7 Хэрэглэгчдийг компьютер, интернэтийг хэрэглэх талаар сургалт семинар зохион байгуулах, тэднийг тасралтгүй суралцахад туслах.
4.8 Номын санчдын мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, шалгах тестийн онлайн системийг нэвтрүүлэх.
4.9 Интернэтэд түшиглэсэн зайны сургалтанд хамруулах.
Үр дүн
- Номын санчдын мэргэжлийн ур чадвар сайжирч, хөдөлмөрийн бүтээмж дээшилнэ.
- Бие хүнийг бүтээлчээр хөгжүүлэх, төлөвшүүлэх нөхцөл бүрдэнэ.
- Бүх нийтээр бичигтэн болох НҮБ-ын 10 жил хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.
- Иргэд интернэтийг ашиглан аж амьдрал, мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж олгоно.
ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ШААРДАГДАХ
ХӨРӨНГӨ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
(нэг салбар номын санд шаардагдах тооцоо)
1. Номын сан хоорондын сүлжээ, номын сангийн дотоод сүлжээ
Тоног төхөөрөмжийн нэр Хэмжих нэгж Тоо ширхэг Нэгж үнэ
$ Бүгд үнэ
$
WAN сервер ш 1 1300 1300
WAN Routhr,antenn ком 1 4000 4000
LAN сервер ш 1 2200 2200
Номын санчдын компьютер ш 6 920 5520
OPAC computer (үйлчлүүлэгчидэд) ш 5 800 4000
Intranet & internet computer (үйлчлүүлэгчидэд) ш 5 860 4300
WLAN access point ш 1 330 330
WLAN card ш 18 180 3240
Canon Non-duplix scanner ш 1 2800 2800
Canon copying machine ш 1 1400 1400
Дүн 29090
2. Хяналтын төхөөрөмж
Library Control gate ‘METO’ багц 1 3800 3800
Book tag ш 100000 0.08 8000
Дүн 11800
3. Програм хангамж, програмд шаардагдах төхөөрөмж
Library automation and digital library system Set 1 set 5540 5540
Database server ш 1 2710 2710
Digital camera for patron photo ш 1 340 340
Barcode reader ш 5 230 1150
Laserjet Printer ш 1 570 570
Barcode printer ш 1 2800 2800
Дүн 13110
Бүгд дүн 54000 ам.дол
Нийт 6 салбар номын санд шаардагдах тоног төхөөрөмжийн нийт үнэ:
54000 ам.дол х 6 = 324000 ам.дол
НИЙТ ДҮН 324000 ам.дол
Хотын номын сангуудын виртуаль үйлчилгээ
Төслийн зорилго
Ном, хэвлэлийг нийтэд хүртээмжтэй болгох
Гарах үр дүн
- Номын сангийн үйлчилгээ 24 цагийн болно
- Тоон мэдээллийн санг үүсгэх чадвартай мэргэшсэн 8 ажилтантай болно
- Цөөн хувьтай, олдоц ховор номыг иргэд интернэт сүлжээгээр дамжуулан ашиглах боломжтой болно
- Номын сангуудын хамтын ажиллагаа компьютерийн орчинд бий болно
- Ажлын туршлага дээрээ тулгуурлан цаасан хэлбэртэй мэдээллийг тоон хэлбэрт шилжүүлэхэд зориулагдсан гарын авлагыг номын сангуудад зориулан гаргана
Үйл ажиллагааны төлөвлөгөө
Энэ төсөл нь 2005 оны 10 сараас 2006 оны 12 сарыг дуусталх хугацаа буюу нийт 14 сарын хугацаанд хэрэгжинэ.
Хотын төв номын сан дээрх интернэтийн байнгын холболттой сүлжээнд тулгуурлан сервер компьютерууд байрлана. Хэвлэлмэл мэдээллийг тоон хэлбэрт шилжүүлэх мини-лабораторийн өрөөг Хотын төв номын сангаас гаргаж, компьютер, сканнер зэрэг төхөөрөмжүүдийг байрлуулна.
Салбар номын сангууд дээрх мэргэшсэн ажилчид нь тусгай шалгуурын дагуу сонгогдсон өөрийн салбарынхаа тоон хэлбэрт шилжүүлэх материалуудтай ажиллаж, бэлэн болсон файлыг төв дээрх сервертээ илгээх ажлыг төслийн үргэлжлэх хугацаанд болон цаашид гүйцэтгэн явуулна.
1-р үе шат: 2005-10 сараас 2006 оны 1 сар. Төслийн бэлтгэл ажлыг хангах
- Төсөл дээр ажиллах 8 ажилтаныг сургалтанд хамруулж, цаасан мэдээллийг тоон хэлбэрт шилжүүлэх, тоон номын сангийн програм хангамжийг судална.
- Тоон хэлбэрт шилжүүлэх ном, хэвлэлийн сонголтыг тусгай шалгуурын дагуу явуулж, шаардлага хангасан ном, хэвлэлийг сканердахад бэлтгэнэ. (тоосноос салгах, нугалагдсаныг тэнийлгэх, баларсныг тодруулах, зарим тохиолдолд хуудсаар нь салгах г.м)
- Тоног төхөөрөмж, програм хангамжуудыг худалдан авч, суурилуулалтыг хийнэ.
2-р үе шат: 2006-2 сараас 2006-9 сар. Тоон хэлбэрт шилжүүлэх
- Тогтмол хэвлэлүүдийг тоон хэлбэрт сканердаж, XML, Dublin core, MARC гэхчилэн өгөгдөл тодорхойлох арга хэрэгслэлүүдийг ашиглан мэдээллийн сангаа үүсгэнэ.
- Хайлтын индекс, сэдэв зүйлийн жагсаалт зэргийг үүсгэнэ.
3-р үе шат: 2006-10 сараас 2006-12 сар. Хэрэглэгчидэд сурталчлах
- Интернэтийн орчинд ажиллаж байгаа тоон номын сангийнхаа User interface-ийг ашиглалтанд оруулж, хэрэглэгчидэд хэрэглэх зааварчилгааг түгээнэ.
- Мэдээллийн сангийн танилцуулга-өдөрлөгийг зохион байгуулна.
Цаашдын стратеги
Номын сангийн одоогийн ажилчидыг сурган төслийн үйл ажиллагаанд оролцуулах тул төслийг цаашид үргэлжүүлэх үндэс болно.
Тоон мэдээллийн сангаа нэмэгдүүлэн ажиллахаас гадна шинээр хэвлэгдэх ном, хэвлэлийг тоон хэлбэрээр олны хүртээл болгох ажлыг эхлүүлж, зохиогч нартай гэрээ байгуулан ажилснаар, шинэ ном хэвлэлийг ашиглах төлбөрийн систем бий болно.
Төсөв
Нийт: $41100 (дөчин нэгэн мянга нэг зуун доллар)
Сканнерын төхөөрөмж
¹ Төхөөрөмжийн нэр Нэгж үнэ Тоо Нийт үнэ
1 Canon DR-6020 duplix scanner $6500 1 $6500
2 Canon Non-duplix scanner $2800 4 $11200
Дүн $17700.00
OCR-ийн програм хангамж
¹ Програмын нэр Нэгж үнэ Тоо Нийт үнэ
1 OmniPage $250 1 $250
2 FineReader $250 1 $250
Дүн $500.00
Тоон номын сангийн програм хангамж
¹ Програмын нэр Програмын танилцуулга Support Fee
1 Greenstone Greenstone is a suite of software which has the ability to serve digital library collections and build new collections. It provides a new way of organizing information and publishing it on the Internet or on CD-ROM.
http://www.greenstone.org
$1000
2 iVia Open Source Internet Portal and Virtual Library System
http://infomine.ucr.edu/iVia/ $1000
Дүн $2000.00
Компьютер, хэрэгсэл
¹ Техник хэрэгсэл Тоо Үнэ Нийт үнэ
1. Workstation 8 $1200 $9600
2. Gateway server 1 $2800 $2800
3. Database server 2 $3500 $7000
4. UPS 5 $200 $1000
5. LAN equipments 1 set $500 $500
Дүн $20900.00
ТӨСВИЙН ТАНИЛЦУУЛГА
Төслийн нэр: Хотын номын сангуудын виртуаль үйлчилгээ
Төслийн удирдагч:
Төслийн хугацаа: 2005-10 сараас 2006 оны 12 сар буюу нийт 14 сар
Хотын төв номын санд Камерын хяналтын систем бий болгож, нэвтрүүлэх
Төслийн зорилго
Ном, хэвлэл, компьютер, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хянах
Гарах үр дүн
- Номын сангийн Уншлагын А, Б танхим, Хуулийн төвийн үйлчилгээг чөлөөт тавиурын системд шилжүүлэх боломж, нөхцөл бүрдэнэ.
- Номын сангийн уншлагын танхимууд дахь 210 суудлыг, вистулийн чөлөөт зайнд 20-40 суудал нэмэх замаар уншигчийн суудлын тоог нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
- Ном, хэвлэлийн хуудас урагдах, алдагдах, уншигчидад зориулсан компьютер техник хэрэгслэлийн эд анги (гар, хулгана, процессорын доторх эд анги) алдагдах нөхцөлийг хаах.
- Номын сангийн ажилчдын ажлын байрны цаг ашиглалтыг сайжруулах нөхцөл бүрдэнэ.
- Уншлагын танхимуудад 2 ээлжээр ажилладаг 6 номын санчийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн, Лавлагааны номын санч болон шинээр Зааварлагч номын санчийн орон тоог бий болгон шилжүүлэн, сургаж ажиллуулна
- Номын сангийн өдөр тутмын үйлчилгээнд Номонд элэгтэй, дуртай Сайн дурын хүмүүсийг татан оролцуулах боломж бүрдэнэ.
- Номын сангийн аюулгүйн хяналтын систем 24 цагийн болж, аливаа гэмт халдлага, хулгай дээрмийн үед Цагдаагийн байгууллагад гаргаж өгөх, видео бичлэгийн баримт үлдэнэ.
Үйл ажиллагааны төлөвлөгөө
Энэ төсөл нь 2006 оны 6 сараас 2007 оны 2 сарыг дуусталх хугацаа буюу нийт 8 сарын хугацаанд хэрэгжинэ.
Харуул, хамгаалалт, электроникийн мэргэжлийн компаниудаар Хотын төв номын сангийн барилгад судалгаа хийлгэж, Камерийн хяналтын системүүдийн үнийн саналыг гаргуулж, санхүүжүүлэгчийг олж, тухайн мэргэжлийн компаниар суурилуулалтыг хийлгэн, техник хэрэгслэлээ ашиглахад 2 ажилтанаа сургаж, Камерын системийн ажиллагааны тайланг сар бүрээр дүгнэж заншина.
1-р үе шат: 2006-6 сараас 2006 оны 9 сар. Төслийн бэлтгэл ажлыг хангах
- Хотын төв номын сангийн вэбний Хөрөнгө оруулалтын хэсэгт номын санд шаардлагатай байгаа, цаашид хийгдвэл зохих ажлуудын жагсаалтанд Камерын системийн мэдээллээ оруулах,
- Мэргэжлийн компаниудтай холбоо барьж, Хотын төв номын сангийн барилгад хэмжилт, судалгаа хийлгэж, Үнийн саналыг авах
2-р үе шат: 2006-6 сараас 2006-11 сар. Санхүүжүүлэгч олох
- Камерийн системийн үнийн саналуудыг багцлан, Хандивлагч, Хөрөнгө оруулагч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд Камерийн систем суурилуулахад шаардлагатай хөрөнгө оруулалт, ач холбогдлыг таниулж, сурталчлах
3-р үе шат: 2006-11 сараас 2007-2 сар. Суурилуулалт, зүгширэлт
- Хотын төв номын санд Хяналтын камерын тоон системийг мэргэжлийн байгууллагаар нь суурилуулах ажил хийгдэж, Номын сангийн ажилтануудад сургалтанд хамрагдаж, Камерын системийн үр дүнг сар бүр Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, туршлагаа бусад номын сангуудтай хуваалцах
Цаашдын стратеги
Хотын төв номын сангийн жил жилийн төсөвт Хяналтын камерын системийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар тусгаж, байнгын засвар, шинэчлэлтийг хийх.
Номын сангийн үйлчилгээ нь чөлөөт орчинд явагддаг гадаадын туршлагад суралцаж, Хяналтын системээрээ дэмжүүлэн, Монголын номын сангуудад анхдагч болсон Чөлөөт тавиурын үйлчилгээний хэлбэрээ мэргэжил нэгтэнүүддээ сурталчлан таниулах.
Номыг хайр гамтай хэрэглэдэг, Номын санг зөв зохистой ашиглаж чаддаг Уншигч, хэрэглэгчдийг бий болгохын тулд сургалтын гарын авлага, зөвлөлгөөг бэлтгэж, байнгын 10 минутын сургалтыг явуулж, камерийн системээ уншигчидад таниулах ажлыг гүйцэтгэдэг үйл ажиллагаа номын сангийн орчинд төлөвшинө.
Төсөв
Нийт: $7795 (долоон мянга долоон зуун ерөн таван ам. доллар)
Сектех Сервис ХХК-ийн суурилуулах Теле-Камерийн хяналтын системийн үнийн саналыг дэмжиж, төсөлд хавсаргав.
Төслийг бэлтгэсэн:
Ж.Бэгзсүрэн /Мэдээллийн Технологийн мэргэжилтэн/
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд
Шөнийн номын сангийн үйлчилгээг зохион байгуулах
“24 цагийн номын сан” төсөл
Нэг. ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ
Нийтийн номын сан нь хүн төрөлхтний оюуны соёлын баялаг өв болох ном хэвлэлийн бүтээгдэхүүнийг ирээдүй хойч үеийнхэндээ нандин хадгалах, бүрдүүлэх, судлах, сурталчлан түгээх, эх орноо хөгжүүлэх чин эрмэлзлэл, үндэсний эв нэгдэл, хүнлэг энэрэнгүй үзлээр хүмүүжүүлэх, бие даан сурч боловсрох, эрдэм мэдлэг олж авахад нь туслах, үндэсний соёл ёс заншлыг өвлүүлэх зорилт бүхий соёл мэдээлэл, боловсролын байгууллага юм.
Нийтийн номын сангуудыг төр засгаас соёлын нэгдсэн бодлого чиглэлийн хүрээнд удирдан зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, материаллаг баазыг нь бэхжүүлэх явдал дутагдалтай байснаас нийтийн номын сангийн үүрэг, ач холбогдлыг дутуу үнэлэхэд хүрч, нийтийн номын сангууд материаллаг бааз, техник хэрэгслэлээр хангагдахгүй байгаа бөгөөд, сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт найдваргүй, номын фондын бүтэц чанар уншигч олны өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээт шаардлагыг хангаж хүрэхгүйд хүрч байна.
1990 оноос хойш төсвийн хөрөнгө оруулалт эрс багассанаас нийтийн номын сангуудын барилга, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл ихэд хуучирсан бөгөөд соёлын байгууллагуудад хийсэн үзлэгийн дүнгээс үзвэл, номын сангуудын ихэнх хувьд нь их засвар, өргөтгөл хийх, дэлхийн сонгодог архитектурын шийдлээр шинээр барих, өвөрмөц загварыг шингээн шинэчлэх шаардлагатай нь харагдсан.
Мөн номын сангийн төсөв багассанаас олон номын сангийн үүд хаалга хаагдаж, уншигч олонд мэдээллээр үйлчлэх байгууллагын тоо эрс цөөрсөн. Тухайлбал, Улаанбаатар хотын төв номын сан нь нийслэлийн дүүргүүдэд 20 гаруй салбар номын сантай байсан бол дээрх бэрхшээлээс шалтгаалан одоо 4 салбар номын сантайгаар уншигч хэрэглэгчидэд ном хэвлэл болон мэдээллээр үйлчилж, оюуны боловсролоо дээшлүүлэхэд нь үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Зах зээлийн өнөөгийн нөхцөл, уншигч олны эрэлт хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, номын сангийн үүрэг тогтолцоог боловсронгуй болгож, олон улсын жишигт ойртуулан хөгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Дэлхийн улс орнуудад даяарчлалын хүчин зүйлсийг хөгжлийнхөө оновчтой стратеги болгож авах хандлага өсч байна. Монгол улсын Засгийн газар мэдээлэл, мэдлэгийн улсын хөгжилд гүйцэтгэх үүргийг хүлээн зөвшөөрч, ном болон мэдээллийн бусад хэрэгслэлийг өргөн олонд хүртээмжтэй болгох, үүнд шаардагдах мэргэжлийн мэргэжил чадварыг хөгжүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн.
Монгол улсын Засгийн газрын 2004-2008 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд Үндэсний номын өргөө, Виртуаль номын сан байгуулах асуудлууд туссан нь Монголын олон нийт Дэлхий дахины шинэ тутам мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч, мэдлэг оюуныхаа хүрээг тэлэх өргөн боломжийг нээж байна.
Үндэсний номын өргөө байгуулах ажлын хүрээнд аймаг, нийслэлийн зарим номын санг мэдээллийн иж бүрэн үйлчилгээ бүхий номын өргөө болгон зохион байгуулж, эрх зүйн болон санхүүжилтийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэн ажиллах тухай МУ-ын ЗГ-ийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, арга хэмжээний төлөвлөгөөнд мөн тусгасан байна.
Эдийн засгийн болон санхүүгийн хүндрэлтэй, шинээр нийслэлийн номын өргөөг барьж байгуулах асуудал яригдахгүй байгаа энэ цаг үед Д.Нацагдоржийн нэрэмжит, Улаанбаатар хотын төв номын сангийн материаллаг бааз, уламжлалт үйлчилгээ, мэдээллийн сан хөмрөг, мэргэжилтэй боловсон хүчний нөөцөд түшиглэн орчин үеийн шаардлагыг хангасан 24 цагийн үйлчилгээтэй Нийслэлийн номын сан болгон үйл ажиллагааг нь өргөжүүлэх нь Монгол улсын Засгийн газар, Нийслэлийн засаг дарга бөгөөд УБ хотын захирагчын 2004-2008 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал алхам болно.
Улаанбаатар хотын төвлөрсөн нийтийн номын сангуудын бүтэц зохион байгуулалтыг ардчилал, зах зээлийн харилцаа, төвлөрөлийг сааруулж орон нутгийн өөрөө удирдах тогтолцоог хөгжүүлж байгаатай уялдуулан боловсронгуй болгох шаардлага урган гарч байна. Мөн мэдлэг оюунд тулгуурласан мэдээллийн эрин зуунд номын сангийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол улам өсөн нэмэгдэж, хүмүүсийн амьдралын туршид цаг хугацаа, орон зай хамааралгүй тэгш эрхтэйгээр хэрэгцээт мэдээллээр хангах, нээлттэй мэдээллийн төв байх зорилт нийтийн номын сангуудын өмнө тавигдсан.
Түүнчлэн Олон улсын Номын сангуудын холбоо (ИФЛА)-оос 2001 онд баталсан Нийтийн номын сангийн үйлчилгээний стандартад <<…Нийтийн номын сан бол тодорхой орон нутагт оршдог, орон нутгийн хүн амын мэдээллийн эрэлт хэрэгцээг хангадаг, орон нутгийн нөхцөлд үйл ажиллагаагаа явуулдаг, төрийн болон орон нутгийн засаг захиргаанд харъяалагдан, санхүүжигдэнэ. ...>> гэж заажээ.
Эдгээр зарчмыг хэрэгжүүлэх зорилтын үүднээс Улаанбаатар хотын төв номын сангийн үйлчилгээг чөлөөт сонголттой хэлбэрт шилжүүлэх, 24 цагийн ажиллагаатай болгох, шөнийн уншлага-үйлчилгээний танхимыг барилгын зохиомж, уран сайхны шийдэлтэй уялдуулан архитектурын орчин үеийн хэв загвараар засварлах, тохижуулах хэрэгтэй байна.
Мөн дүүргүүд дэхь нийтийн номын сангуудад номын электрон каталогийг уншигчидад зориулан ажиллуулах, номын санчдын өдөр тутмын үйлчилгээг компьютержуулах зүй ёсны шаардлага урган гараад байна.
Хоёр. ТӨСЛИЙН ЗОРИЛГО
Нэг. Д.Нацагдоржийн нэрэмжит, Улаанбаатар хотын төв номын сангийн өнөөгийн үйлчилгээнд 24 цагийн чөлөөт сонголттой үйлчилгээний хэлбэрийг нэвтрүүлэхэд оршино.
Хоёр. Нийслэлийн дүүргүүдийн нийтийн номын сангуудыг тухайн дүүргийнхээ Нээлттэй мэдээллийн төв болгоход шаардагдах компьютер, техник хэрэгслэлээр хангахад оршино.
Гурав. ТӨСЛИЙН ҮНДСЭН ЗОРИЛТУУД
Төслийн зорилгуудыг биелүүлэхэд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:
- Хяналтын камерийн системд суурилсан чөлөөт сонголттой уншлага-үйлчилгээг зохион байгуулах.
- Шөнийн цагаар ажиллах уншлагын танхимыг тохижуулахад шаардагдах барилгын засвар, номын тавиур, техник хэрэгслэлээр хангах
- Дүүргүүдийн нийтийн номын санд шаардагдах техник хэрэгслэлээр хангах
Дөрөв. ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
Энэ төслийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд дараах үйл арга хэмжээнүүдийг авна. Үүнд:
- Архитектур, дизайны мэргэжлийн байгууллагаар хийгдсэн зураг төслийн дагуу Шөнийн уншлагын танхимын засвар, тохижилтыг хийлгэх.
- Шөнийн уншлагын танхимын үйлчилгээний журмыг боловсруулан, батлуулах.
- Шөнийн уншлага-үйлчилгээнд ажиллах 1 номын санчийг ажилд сонгож авах.
- Чөлөөт сонголттой үйлчилгээг нэвтрүүлэхэд шаардагдах ном, хэвлэлийн тавиуруудаар хангах.
- Дүүргийн нийтийн номын сангуудын номын санчийн ажлын байрыг компьютер бусад дагалдах хэрэгслэл (сканнер, принтер, хувилагч)-ээр хангах.
- Үйлчилгээнд хэрэглэх хяналтын камерын системийг суурилуулах.
Тав. ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ ТӨСӨВ
Төслийг хэрэгжүүлэхэд дор дурдсан төсөв шаардагдана:
№ Хийгдэх ажил Тоо ширхэг Нэгж үнэ(мян.төг) Нийт үнэ (мян.төг)
Нэг. Хотын төв номын санд Шөнийн үйлчилгээг бий болгох
1 24 камертай Хяналтын систем 1 иж бүрдэл 9,200.0 9,200.0
2 2 үетэй хөдөлгөөнт, хаалгатай номын төмөр тавиур (нийт 4000ш номын багтаамж) 4 тавиур 437.0 1,748.0
3 Шөнө ажиллах номын санчийн цалин 3 сар 140.0 420.0
4 Шөнийн уншлагын танхимын засвар, тохижилт 1 удаа 510.0 510.0
5 Шөнийн уншлагын танхимын уншигчдад зориулсан хувцас, эд материалыг хадгалах төмөр шүүгээ (18 нүдтэй) 2 ш 389.0 778.0
6 Тогтмол хэвлэлийн зориулалтын төмөр тавиур 2 ш 472.0 944.0
Дүн 13,600
Хоёр. Дүүргийн нийтийн номын сангуудын Номын санчдын ажлын байрыг комьютержуулах, техник хэрэгслэлээр хангах
7 Номын санчийн ажлын байранд хэрэглэгдэх компьютер 8 ш 400.0 3,200.0
8 Уншигчдад зориулсан Электрон каталог, Виртуаль номын санд хэрэглэх компьютер 4 ш 405.0 1,620.0
9 Номын сангуудын дотоод сүл-жээний дагалдах хэрэгслэлүүд 4 номын санд 65.0 260.0
Номын сангийн үйлчилгээнд зориулсан хэвлэх, хувилах, сканердах төхөөрөмж WorkCenter 4 ш 330.0 1,320.0
Дүн 6,400
Нийт дүн 20,000
Зургаа. ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА
Төслийг 3 сарын хугацаатай буюу 2007 оны 9 сараас 2007 оны 12 сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ.
Долоо. ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ХҮРЭХ ҮР ДҮН
Уг төслийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ. Үүнд:
МУ-ын ЗГ-ийн 2004-2008 оны Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн засаг даргын 2004-2008 оны мөрийн хөтөлбөр, Цахим Улаанбаатар хөтөлбөрүүдэд тусгагдсан номын сангийн талаарх заалтууд биелэгдэнэ.
МУ-ын Мэдээлэл холбооны технологийн хөгжлийн 2010 он хүртэлх үзэл баримтлалд тусгагдсан Номын санг электрон каталогжуулах зорилт хэрэгжинэ.
Орчин үеийн хяналтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, дэвшилтэт техник технологийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн, 24 цаг олон нийтэд нээлттэй байх, нийслэлийн иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх нээлттэй мэдээллийн төв болж чадна.
Шөнийн уншлага-үйлчилгээ нь номын санд ирэгсдийн тоог нэмэгдүүлнэ.
Уншигч, хэрэглэгчдийн дуртай үедээ номын сангаар үйлчлүүлэх боломж бүрдэнэ.
Найм. ТӨСЛИЙН ҮР ДҮНГИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
• Номын санд Шөнийн уншлага-үйлчилгээ бий болно.
• Интерьер, дизайны шинэ шийдэл бүхий үйлчилгээний орчин бүрдэнэ.
• Үйлчилгээний чанар дээшилж уншигчид өөртөө үйлчлэх хэлбэр нэвтэрнэ.
• Хяналтын системийн тусламжтайгаар номын сангийн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт сайжирна.
• Номын санчдын ажлын байранд шинэ технологи нэвтэрч, мэдээллийн технологийг үйлчилгээндээ ашиглах чадвар сайжирна.
• Уншигчид ном хайх үйлдлийг хялбарчилсан электрон каталог бий болно.
• Уншигчид нь 24 цагийн аль боломжтой цагтаа Хотын төв номын санд ирж, Монголын уран зохиолын сан, Монгол улсын хуулиуд, Автореферат, хуучин тогтмол хэвлэлүүдийн тоон мэдээллийн сангуудыг ашиглан номын сан, ном зүйн мэдээллийг хүртэх боломжтой.
Төслийг боловсруулсан
Дэд захирал Ч.Алтанцэцэг
МТ-ийн мэргэжилтэн Ж.Бэгзсүрэн