Улаанбаатар хотын төв номын сангийн сүлжээнд хамаардаггүй дүүргүүдийн болон бусад номын сангуудын мэдээлэл энд багтах болно.
http://www.japan-center.mn/library_mn.htm хуудаснаас доорхи мэдээллийг авсан:
Номын санд бүртгүүлэх
Та юуны өмнө үйлчлүүлэгчийн үнэмлэх нээлгэх хэрэгтэй. Үүний тулд:
1. Бүрдүүлэх материал
1. Иргэний үнэмлэх (Насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ)
2. Ажлын газрын болон сургуулийн үнэмлэх (дунд сургуулийн сурагч бол сургуулийн тодорхойлолт, ажил эрхлээгүй бол оршин суугаа газрын хорооны тодорхойлолт)
3. Хураамж: сургуулийн сурагч: 500 төгрөг, оюутан болон бусад: 1000 төгрөг
2. Үнэмлэх нээх цаг
Даваа - Бямба 1100 - 1400
3. Хүчинтэй хугацаа нэг жил бөгөөд дахин нээлгэх болон сунгуулахад дээрхи бичиг баримтыг мөн адил бүрдүүлэх хэрэгтэйг анхаарна уу.
Ном товхимол хайх
1. Мөн бүх номыг төрөлжүүлэн кодлож тавиур тус бүрээр ангилсан байгаа тул төрлөөр нь хайж болно.
2. Уншиж ашигласан ном бусад зүйлсээ "Буцаах тавиур"-т тавина уу.
3. Ном товхимолын төрөл:
Төрөл Ангилал Код Хэл Тоо
Ном товхимол Бусад 010 Япон, Монгол 170
Толь бичиг 030 Япон, Монгол, Англи 266
Монголын тухай 090 Япон 115
Түүх 200 Япон 64
Менежмент 300 Япон 98
Эдийн засаг 330 Япон 69
Статистик 350 Япон 75
Нийгэм 360 Япон 94
Шинжлэх ухаан 400 Япон 100
Мэдээллийн технологи 545 Япон 66
Хүүхдийн ном 555 Япон, Монгол 505
Үйлдвэрлэл 600 Япон 37
Санхүү 650 Япон 31
Соёл урлаг 700 Япон 102
Япон хэл 810 Япон, Монгол 505
Монгол хэлээр гарсан ном 890 Монгол 304
Уран зохиол 900 Япон 371
Зурагт ном 910 Япон 293
Англи хэлээр гарсан ном 990 Англи 514
Зохиолын жижиг номууд
Япон 800
Японы их дээд сургуулийн танилцуулах материал
Япон,Англи 2491
Аудио видео материал Япон хэлний сургалтын видео болон кассет
Япон 500
Японы хүүхэлдэйн болон олон ангит кино
Япон
Японд суралцах мэдээллийн яармагийн бичлэг
Монгол орчуулгатай 6
Япон орны танилцуулга (ЖАЙКА-н цуврал DVD)
Япон, Англи 300
Сэтгүүл Япон орны өдөр тутмын сэтгүүлүүд
3219
Ном гэрээр олгох
Ном товхимолын тоо ширхэг цөөн байгаатай холбогдуулан зөвхөн япон хэлний багш нар, ЖАЙКА-ийн мэргэжилтэн, ЯЭСЯамны ажилтан болон тус төвийн япон хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, МТ-ийн ахлах инженерүүдийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдагсад гэрээр ном олгоно.
1. Ном гэрээр авахдаа хүчин төгөлдөр бичиг баримт (ажлын газрын үнэмлэх, Япон төвөөс олгосон үнэмлэх)-тэй ирнэ.
2. Ном гэрээр олгох хуудсыг үнэн зөв бөглөнө.
3. Нэг удаад 3 хүртэл номыг авч хэрэглэж болно.
4. Долоо хоногоор авч хэрэглэж болно.
5. Гэрээр авсан ном, CD, кассетыг бүрэн бүтэн хугацаанд нь эргүүлэн өгнө.
Интернэтийн хэсэг
Япон, Монгол, Англи хэлний фондтой, интернэтэд холбогдсон 7 компьютертай.
1. Интернэт болон компьютер ашиглах тохиолдолд номын сангийн үнэмлэхээ номын санчид бүртгүүлнэ.
2. Компьютерын хэрэглэгч олон байгааг харгалзан нэг хүн өдөрт 1 цаг л ашиглана.
3. Төлбөр: 10 минут нь хүртэл 100 төгрөг болно. (минутаар тооцоо хийхгүй болохыг анхаарна уу)
4. Урьдчилсан төлбөрт карт худалдан авч хэрэглэх боломжтой. 10-аас дээш цагийн карт авсан тохиолдолд үнэгүй 1 цагийн урамшуулалтай.
Видео хэсэг
Номын санд суурилуулсан орчин үеийн аудио, видео төхөөрөмжүүд дээр япон хэлний сургалтын видео кассет, японы хүүхэлдэйн болон олон ангит кино, баримтат киноны бичлэгүүдээс үзэн, ярианы болон сонсох чадвараа сайжруулах боломжтой.Аудио, видео бичлэг ашиглах бол:
1. Каталогоос сонирхсон бичлэг, киногоо сонгоно.
2. Бичлэг үзэх хүснэгтэд картны дугаар болон киноны дугаар зэргээ тэмдэглээд, номын сангийн үнэмлэх болон барьцааны 500 төгрөгийг номын санчид хураалгана.
3. Ашиглах видео бичлэг, кассет, чихэвч зэргийг номын санчаас аваад үзэж дууссаны дараа тоо ёсоор нь хүлээлгэн өгсөн нөхцөлд 500 төгрөгийг буцаан олгоно.
Төлбөрт үйлчилгээ
1. Картны үнэ: 500 төгрөг
Та номын сангийн карт авснаар нээлгэсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаанд үйлчлүүлэх эрхтэй.
2. Интернэтийн үнэ: 1 цаг хүртэл 500 төгрөг
Номын сангийн карттай хүн ашиглах боломжтой бөгөөд минутаар тооцоо хийхгүйг анхаарна уу.
3. Принтлэх буюу хэвлэх үнэ:
1. хар цагаан 1 нүүр: 100 төгрөг
2. өнгөт 1 нүүр: 500 төгрөг
Та интернэт хэсгийг ашиглах тохиолдолд хэрэгтэй материалаа хэвлэн авах боломжтой.
4. Хувилах үйлчилгээний үнэ:
1. хар цагаан А4 1 нүүр: 20 төгрөг
2. хар цагаан А3 1 нүүр: 40 төгрөг
3. өнгөт А4 1 нүүр: 600 төгрөг
4. өнгөт А3 1 нүүр: 1,200 төгрөг
Номын сангийн материалаас хэрэгтэй хэсгээ хувилж авч болно. Гэхдээ доорхи зүйлүүдийг анхаарна уу:
1. "Хувилах материалын бүртгэлийн хуудас" -нд хувилах хэсгээ тэмдэглэн номын санчид өгнө.
2. Хувилах материалыг хаахаас 15 минутын өмнө хүртэл хүлээн авна.
3. Зохиогчийн эрхийн хуулийн үүднээс нэг номноос 50 хүртлэх хуудас хувилна.
Мэдээлэл хайх үйлчилгээ
Энэ үйлчилгээ нь үйлчлүүлэгч та бүхнийг мэдээ мэдээллээр хангахад чиглэгдсэн үйлчилгээ бөгөөд та номын сангийн ном товхимолд бичигдээгүй дэлгэрэнгүй мэдээллийг хайх тохиолдолд бидэнд хандаж болно.
1. Та энэ үйлчилгээнд хамрагдах тохиолдолд хайж буй зүйлийнхээ талаар "хүсэлтийн хуудас"-нд дэлгэрэнгүй бичиж тэмдэглэх хэрэгтэй.
2. Бид таны хайж буй мэдээллийг япон эсвэл англи хэлээр интернэтээс хайж, ажлын 3-5 өдөрт олж өгөх болно.
Танд санал болгож буй энэ сарын ном
2007 оны 9 сар
1. Номын нэр: Японы уламжлалт соёл урлагийн тайлбар толь
2. Зохиогч: Төслийн мэрэгжилтэн Токүми риэ
3. Хэвлэгдсэн огноо: 2006 он 2сар
4. Хуудасны тоо: 159
5. Хэмжээ: 19 х 26
6. Номын төрөл: Япон хэлээр
7. Номын дугаар : 030-
Энэ өдрийн мэндийг хүргэе!
Бид та бүхэндээ энэ сар “ Японы уламжлалт соёл урлагийн тайлбар толь” хэмээх номыг танилцуулж байна.
энэхүү толь бичиг нь японы дунд сургуулийн хүүхдүүдэд зориулан хэвлэгдсэн болохоор япон хэл суралцагчидын хувьд маш их ач холбогдолтой юм. яагаад гэвэл уншихад хялбар фүригана хэрэглэн бичигдсэн учраас япон хэл судалж байгаа оюутан та бүхэн энэ толь бичгийг уншвал японы соёлийн талаар олон талын мэдээлэлийг олж авах боломжтой.
та бүхэнд танилцуулсан энэхүү толь бичиг таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Бүх ном >>
Номын сангийн цагийн хуваарь
9 сар - 10 сар
Даваа 1400 - 1800
Мягмар - Баасан 1030 - 1800
Бямба 1030 - 1700
11 сар - 6 сар
Даваа 1400 - 1800
Мягмар, Пүрэв 1030 - 2000
Лхагва, Баасан 1030 - 1800
Бямба 1030 - 1700
7 сар - 8 сар
Даваа - Баасан 1030 - 1800
Анхаарал
1. Гадуур хувцасаа өлгүүрт өлгүүлж орж ирнэ үү.
2. Гар ачаа болон цүнхээ номын сангийн хүлээн авахад хадгалуулна.
3. Уншигчийн картаа номын сангийн ажилтанд шалгуулж биедээ авч орно.
4. Гар утсаар болон хоорондоо чанга ярихыг хориглоно.
5. Юм идэж, уух, тамхи татахыг хатуу хориглоно.
6. Гаднаас floppy диск, болон CD, flash оруулахгүйг анхаарна уу.
7. Өөрийн үнэт эдлэл, гар утас зэргээ өөрийн биедээ хадгалж үйлчлүүлнэ үү.
8. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй.
Хаяг: Улаанбаатар, Монгол-Японы Төвийн байр
Шуудан: Улаанбаатар шуудангийн хайрцаг 46А-190
Утас: (976-11) 310879
Факс: (976-11) 317528
И-шуудан: mjc@japan-center.mn
Вэб сайт: http://www.japan-center.mn/
Нээлттэй Нийгэм Форумын
Хөгжлийн Мэдээллийн төвд
байгаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлаар донор байгууллагууд, судалгааны төвүүд, судлаачид, төрийн болон ТББ – уудаас хийж байгаа сүүлийн үеийн судалгааны тайлан, дүн шинжилгээг Та бүхэнд бүрэн эхээр нь байнга шинэчлэн толилуулж байна. Мөн Та бүхнийг өөрсдийн хийсэн судалгааны тайлан, дүн шинжилгээг манай судалгааны санд оруулахыг урьж байна. Монгол ба Англи хувилбарыг хэл тус бүр дээрх түлхүүр үгээр хайлт хийнэ үү.
НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ
Нээлттэй Нийгэм Форумын зорилго нь бодлого боловсруулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, бодлогын холбогдолтой мэдээллийг түргэн шуурхай авах боломжийг өргөн олон нийтэд олгох, бодлогын судалгаа шинжилгээний чанарыг дээшлүүлэхэд дөхөм үзүүлэхэд оршино.
Нээлттэй Нийгэм Форумын үйл ажиллагаа нь ойрын гурван жилд засаглал, эдийн засаг, нийгмийн бодлогын асуудалд төвлөрөх бөгөөд үйл ажиллагааны гол хэлбэр нь чанартай судалгаа, шинжилгээн дээр үндэслэсэн иргэд, сонирхогч талуудын тэгш оролцоог хангасан олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг байх юм.
Нээлттэй Нийгэм Форум > Нийтлэл
Монголын нийгэм, улс төр, эдийн засаг, хөгжлийн асуудлуудыг хөндсөн мэдээ, мэдээлэл, нийтлэл, тойм өгүүллийг толилуулж байна. Эдгээр материал нь улс төржөөгүй, бодит баримт үйл явдалд түшиглэсэн, шинэлэг байх юм. Та бүхэн өөрсдийн бичсэн өгүүлэл, нийтлэлээ ирүүлэхийн зэрэгцээ нийтлэлийн талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлж болно.
Нээлттэй Нийгэм Форум
Жамъян гүний гудамж - 5/1,
Сvхбаатар дvvрэг, Улаанбаатар - 48, Монгол
Утас: (976-11) 313207
Факс: (976-11) 324857
И-мэйл: osf@forum.mn
СХД-ийн 21-р хороо Жаргалант тосгон (Хуучин нэр нь Партизаны САА)
Соёлын төв дээр нийтийн номын сан байдаг. Номын санч Чимэддагва. Саяхан соёлын тэргүүний ажилтан цол авсан байх.
ЕБС-ийн 11 жилийн 74-р сургууль – сургуулийн номын санч
ЖиСиЭс (Global Civic Sharing) гэдэг Солонгосын байгууллагаас санхүүжүүлж байгуулж өгсөн номын сан. Хүмүүсээс ном хандивлаж бий болгосон. Шинэ ном (сурах бичиг) худалдаж авч, эмнэлэг, үйлчилгээний байгууллагуудаас санал хүсэлт аваад худалдан авч фондоо бүрдүүлж байгаа.
Ар Гүнт, Эмээлт, Нарийн, Рашаант, 3-35 зөрлөг, 3-61 зөрлөг, Жаргалант зэрэг нь 21-р хороондоо орно.
2002 оноос GCS байгууллагын оффис нь Рашаант дээр байдаг. Бас нэг оффис Партизан-д байдаг. Номын сангийн үйлчилгээн дотор 20 хүний семинарын танхим, 20 компьютер (дотоод сүлжээгүй)-тай компьютерийн өрөөтэй.
Хэдэн сарын өмнөөс Жавзандулам (утас: 50054045) нь GCS-ийн номын санд ажиллаж байгаа. Улаанбаатарын ИС-ийг утга зохиол судлалаар 2006 онд төгссөн.
50 суудалтай уншлагын танхимтай.
Энэ номын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд Монголын хөгжлийн гарц ТББ-ийн шугамаар Монголд ирж ажиллаж байгаа Английн мэргэжилтэнтэй холбоо барих утас, хаяг:
Armelle Vieira
Armelle_vieira@yahoo.co.uk
Mobile: 99 800 276
Skype:armelle.vieira
Yahoo messenger: armelle_vieira
УБ хот уруу ирж очих вагоны үнэ нийт 2000 төгрөг.