2007.8.15 – 2007.9.1
Хотын төв номын санд Оюун цэнгээж тэвчээр бэлэглэх тоглоомын ХҮҮХЭД НАСАНД ХҮРГЭНЭ үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан
2007 он
1-2 сард
Ерөнхий Боловсролын сургуулиудтай хамтран "БИ ОЮУНЛИГ ЗУУНЫ ХҮН" нээлттэй өдөрлөгийг 1."Өөрийгөө таних нь" илтгэл 2.Оюуны тоглоомын сургалт 3.“Хурдан сэтгэж хуруугаа хөдөлгөе" оюуны тоглоомын тэмцээн 4.Танин мэдэхүйн АХА тэмцээн гэсэн хөтөлбөртэйгээр аялуулсан.
2 сарын 24-нд
Зэвсэгт хүчний 013-р ангийн түрүүч, байлдагч, гэрээт болон хугацаат цэргийн албан хаагчидын дунд ЗӨВ СЭТГЭЖ ЗӨВ АМЬДРАХ НЬ өдөрлөг, “Ажилчин хүнийг хайрлах нь” илтгэл, танин мэдэхүйн АХА тэмцээн, Монгол цоож тоглоомоор “Хурдан сэтгэж хуруугаа хөдөлгөе" тэмцээнийг байлдагчдын дунд зохион байгуулсан.
3-р сарын 23-25
Өсвөр үеийнхний хөгжлийн төвөөс зохион байгуулсан “Олон Улсын Боловсролын Үзэсгэлэн Яармагт оролцсон.
4– 6 сард
Улаанбаатар хот дахь МУИС, МУБИС, ШУТИС зэрэг 11 Оюутны байруудын Оюутны зөвлөлүүдтэй хамтран ЗӨВ СЭТГЭЖ ЗӨВ АМЬДРАХ НЬ нээлттэй өдөрлөгийг 1.“Ухааны оньс” оюун цэнгээж тэвчээр бэлэглэх тоглоом 2.Аз жаргалт амьдралын зарчим 3.Хормын төдийд өөр хүн болгох онч үгс 4.“Мэдээллээр өөрийгөө цэнэглэх нь” илтгэл гэсэн хөтөлбөртэйгээр аялуулсан.
4.30- 5 сарын 10
SBN TV-ийн Өглөөнөөс үдэш хөтөлбөртэй хамтран хүн бүрийн эерэг сэтгэлгээг хөгжүүлж урам зориг хайрлах зорилгоор ИНГЭЖ АМЬДАРЦГААЯ уриалгыг дэвшүүлсэн.
6-р сарын 1-нд
Сүхбаатарын талбайд болсон Хүүхдийн төлөө байгууллагуудын өдөрлөгт Хотын төв номын сантай хамтран оролцсон.
6-р сарын 15-нд
Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн захиргаа, “Нөхөрлөл” бүлэг, бүлгийн багш Удвалтай хамтран “Монгол тоглоомын ач холбогдол” семинар зохион байгуулж, Ардын ёс заншилийн танхимд тоглоомын баяжилт хийсэн. Найрамдал зуслан бидний үйл ажиллагааг дэмжиж тоглоом бүрийг худалдаж авсан билээ.
6-р сарын 18-с
МҮОНТ Гэрэлтэй цонх студитай хамтран АЗ ЖАРГАЛТ АМЬДРАЛЫН ЗАРЧИМ цуврал
6-р сарын 27-нд
Сүхбаатарын талбай дээр болсон "Шинэ зууны Нийслэлчүүд" сэдэвт нийслэлийн байгууллагуудын нээлттэй өдөрлөгт Хотын төв номын сантай хамтран оролцсон.
7-р сарын 1
ISSN.org байгууллагын Олон улсын Тогтмол хэвлэлүүдийн мэдээллийн санд ISSN 1995-0004 дугаартайгаар Яруу сэтгэгч сониноо бүртгүүллээ.
7-р сарын 8-нд
Хүнд өвчинд нэрвэгдсэн Баяраагийн БАТЗАЯА охинд сэтгэлийн дэм хайрлах, эмчилгээнийх нь зардлыг цуглуулах зорилготой АМЬДРАХ ХҮСЛЭН хөдөлгөөний үйл ажиллагааг дэмжиж цуглаанд нь оролцсон.
7-р сарын 20-нд
Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Улаан тугт тусгай хороо, Дотоодын цэргийн 05-р ангийн 85 жилийн ойг тохиолдуулан ахмад Өлзийбаяртай хамтран тус ангийн байлдагчидад зориулж ЗӨВ СЭТГЭЖ ЗӨВ АМЬДРАХ НЬ өдөрлөг, "Эр цэрэг" сэдвээр чөлөөт ярилцлага, танин мэдэхүйн АХА тэмцээн, Монгол цоож тоглоомоор “Хурдан сэтгэж хуруугаа хөдөлгөе" тэмцээнийг зохион байгуулж цэрэг эрсийн талархлыг хүлээсэн.
7-р сарын 23-нд
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд сайн санааны тусламж болгон тэргэнцэр бэлэглэнэ.
2006 он
8.15- 9.1
Хотын төв номын сантай хамтран Оюун цэнгээж тэвчээр бэлэглэх тоглоомын ХҮҮХЭД НАСАНД ХҮРГЭЖ ӨГНӨ үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан.
10– 12 сард
“Яруу сэтгэгч” клубийн гишүүд ХYДС, МУШУТИС, ХИС, Билэг, Сэрүүлэг, Монголжингоо, Улаанбаатар-Эрдэм оюу, Хан-Уул, Монголын Yндэсний Дээд Сургууль, Чингэс-Соосэ ИС, Хүүхдийн номын ордон, Yндэсний төв номын сан зэрэг 10 гаруй их дээд сургууль, номын сангуудад “Яруу сэтгэгч” сонинг танилцуулах, ЯрууС оюун цэнгээх тоглоомоор үйлчилэх “ОЮУНЛИГ МЭДЭЭЛЛИЙГ ТYГЭЭХ АЯН”-ыг зохион байгуулж 1000 гаруй хүнд “Яруу сэтгэгч” сонины мэдээллийг хүргэсэн.
11 сар 17-нд
Оюутны эрхийн өдрийг тохиолдуулан 1. ШУТИС-н ХМТС-ийн клубтэй хамтран сонин ба тоглоомын өдөрлөг 2. СЭЗДС-н “Соникс” клубтэй хамтран Монгол цоож тоглоомоор “Хурдан сэтгэж хуруугаа хөдөлгөе" тэмцээнийг оюутнуудын дунд зохион байгуулсан.
12 сарын 22- 28-нд
“Аз” хүүхдийн их дэлгүүртэй хамтран ОЮУН УХААНЫ БЭЛЭГ худалдааг явуулсан. “Аз” хүүхдийн их дэлгүүр бидний үйл ажиллагааг дэмжиж түрээс аваагүйг хэлэхэд таатай байна.
12 сарын 20- 24
А.Пүрэвжаргал (ХҮДС), Л.Золзаяа(“Хүрээ” МХХТИС), А.Батсүх (ХYДС), О.Нарангэрэл(“Хүрээ” МХХТИС), А.Ганбагана (ШУТИС), Т.Баясгалан (ХYДС), Ц.Амарсайхан(ХYДС), Заяа (СЭЗДС) нар хамтран “Зах зээл олон нийтийн харилцаа мэдээллийн төв” Бриллиант ХХК, Оргил софт ХХK хамтран зохион байгуулсан төслийн уралдаанд “Оюутан залуучуудын Мэдээлэл технологийн төв байгуулах нь” сэдэвээр төсөл бичиж оролцсон.