Дэмжиж хамтран ажиллахыг хүссэн клуб, байгууллагуудыг урьж байна

Та бүхнийг манай сонинг дэмжиж хамтран ажиллахыг урьж байна.

1. Найз клубүүдэд тавигдах шаардлага:

•Өөрийн сургууль дээрээ манай сонины танилцуулах өдөрлөгийг зохион байгуулах. Бие даасан болон хамтарсан хэлбэрээр.
•Клубийн нийт гишүүддээ сонинг танилцуулах. Сонирхсон гишүүд сонинг 25%-н хөнгөлттэй үнээр авах боломжтой. Авахдаа нэгдсэн журмаар авч байх.
•Өөрсдийн болон сургуулийнхаа оюутнуудын бичсэн бүтээлийг сонинд өгч байх.
•Сургууль дээрээ сонины борлуулагчаар ажиллах боломжтой. Оюутнууд сургуулийн захиргаанаасаа зөвшөөрөл авч борлуулалтын нэг цэгтэй болж завсарлагааны цагаараа сонинг борлуулах бүрэн боломжтой. Борлуулалт бүрээсээ 25%-иа авах.
•Сониноос зарлаж борлуулалтын уралдаанд клубээрээ оролцох.
•Сургуулийнхаа оюутнуудын сонины захиалгыг авах, түгээх ажилыг хариуцах.
•Сургуульдаа болж байгаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг бидэнд хүргэх.
•Найз клубүүд хамтран хүмүүнлэгийн болон олон талт үйл ажиллагаа зохион байгуулах.
•Бусад найз клубүүдтэй танилцах
•Yahoo messenger-р байнга харилцаж байх зэрэг болно.

2. Хамтрагч байгууллага болохыг хүсвэл

• Сар бүр нийтлэл, материал өгч байх
• Сонинд тухайн байгууллагын лого, утас, хаяг гэх мэт холбогдох мэдээллүүд байрлана.
• Тухайн байгууллага өөрийн ажилтанууд, үйлчлүүлэгч, гишүүддээ сонинг танилцуулж сонирхсон хүн бүр 25- 50%-н хөнгөлттэй авах эрхтэй. Нэгдсэн журмаар авна.
• Тухайн байгууллагын ажилтанууд гэр бүлийн хамт, мөн байгууллагын үйлчлүүлэгч, гишүүдэд зориулан “Зөв сэтгэж зөв амьдрах нь” нээлттэй өдөрлөгийг хамтран зохион байгуулах. гэх мэтээр хэн хэнийгээ дэмжиж ажиллах.