Хар тамхи, ДОХ-ын сургалт, судалгааны Молор сан
Энэ номонд Молор сан ТББ-ийн танилцуулга, үйл ажиллагааны тухай мэдээ, мэдээлэл байхаас гадна, хүүхэд залууст Хар тамхи, ДОХ-ын тухай үндсэн мэдээлэл, түүнээс урьдчилан сэргийлэх, хор аюулын талаарх мэдээллийг багтаана.
“Molor” Foundation for Education & Survey to Control HIV/AIDS and Drug was established in 21 November 2001 and registered at the State Registration Office under the Certificate No. 2356 with the registration No. 1013033.
It is a voluntary non-government organization, which works in collaboration with police, boundary custom, health institutions and International Organizations to protect people from HIV/ADS and Drug abuse.
The missions of the Foundation are:
- To provide accurate and appropriate information and education to protect people from HIV/AIDS, drug and drug abuse through IEC activities
- To develop appropriate teaching manual and to train teachers or school health educators on how to increase awareness of adolescents on HIV/AIDS, drug related issues and how to develop their skills to protect from HIV/AIDS and using drugs.
- To conduct surveys on HIV/AIDS and drug abuse among general population and high risk population groups
- To educate young people, especially those who are in the drug user’s community, about the implications of drug for health and social well-being and how to prevent HIV/AIDS
- To educate young people, especially those who are in the drug user’s community, about the implications of drug for health and social well-being and how to prevent HIV/AIDS
- To work with young people who are drug users, encourage existing drug users to stop through outreach work and peer education.
Foundation implement the National Program Against Drug Abuse and the National AIDS Program in collaboration with the government and non-government organizations in Mongolia.
Foundation work closely with the Association to Protect People from Drug and Opium (APPDO).
Foundation also cooperate with the International Organizations and related organizations from different countries, which work in the field of HIV/AIDS and Drug.
Address: Chingeltei district-2, Capital city Trade Union Building, room 106.
Post address: P.O.Box 68, Ulaanbaatar-35, Mongolia.
Telephone: 976-11-324936(o)
E- mail: molorfund@yahoo.com
“MOLOR” FOUNDATION FOR EDUCATION & SURVEY
TO CONTROL HIV AND DRUG
Ulaanbaatar 2003
Молор сангийн 2007-2008 оны үйл ажиллагааны Зурган архивын хуудсанд зочилсонд баярлалаа.
Нэргүйн Сайнхишиг - Гүйцэтгэх захирал
Баярхүүгийн Гансүх - Эрүүл мэндийн сургагч багш
Төмөрбаатарын Гэрэлмаа - ДОХ, Хар тамхи сургагч багш
Нямжавын Энхзаяа - нийгмийн ажилтан
нарын ажилласан сүүлийн үеийн сургалтуудын зургаас доор хавсаргалаа.
Зургийг үзэхийн тулд Файлын нэр дээр дарна уу.
ХДХВ-ийн үүсэл
ХДХВ-ийн халдвар анх яаж бий болсон бэ? 1950-60-аад онуудад нас барсан хүмүүсээс ХДХВ илэрсэн тохиолдлууд бүртгэгдсэн боловч 1970-аад оноос өмнө хүн амын дунд ХДХВ-ийн халдвар ямар тархалттай байсан талаар мэдээлэл алга байна.
ХДХВ нь сармагчинд халдвар үүсгэдэг СДХВ (сармагчны дархлал хомсдлын вирус) хэмээх ретровирустэй нэлээд төстэй бөгөөд түүнээс гаралтай байх магадлал өндөр юм. Гэхдээ СДХВ нь чухам хаана, яаж хүнд халдварласан гэдэг нь тодорхой биш бөгөөд тодруулах ч боломжгүй хэмээн эрдэмтэд үздэг.
ДОХ-ыг үүсгэгч уг вирусийг анх 1983 онд Парист Др.Лук Монтагниер гаргаж авсан. ХДХВ нь ретровирусийн нэг төрөл бөгөөд хүний эсийн генид орж үржих чадвартай. ХДХВ нь хүний биеийн дархлалын тогтолцоо буюу аливаа халдварыг эсэргүүцэн хамгаалах чадварыг гэмтээн сулруулж, аажмаар эвдэж устгадаг байна. Ингэж хамгаалах механизмыг ноцтой гэмтээх хүртэл цөөнгүй (дунджаар 8-10 жил) он жилүүд шаардагддаг. Энэ хугацаанд ХДХВ тээгч хүн эрүүл мэт харагдаж, тухайн хүн ч халдвар авсанаа мэдэхгүй явдаг. Энэ хугацаандаа ХДХВ-тэй хүмүүс бусдын адилаар амьдралаа хэвийн үргэлжлүүлэх чадвартай байдаг.
ДОХ гэж ямар өвчин бэ?
ДОХ (Дархлалын олдмол хомсдол) гэдэг нь хүний биеийг халдвараас хамгаалдаг дархлалын тогтолцоог гэмтээн сүйтгэж, улмаар үхэлд хүргэдэг өвчин юм. ДОХ өвчин нь Хүний дархлал хомсдлын вирус (ХДХВ)-ээр үүсгэгддэг. ХДХВ хүний биед нэвтрэн орж, хэдэн жилийн турш нуугдмал байж болно. Энэ үед халдвар авсан хүнд ямар нэг өвчний шинж тэмдпэг, зовиур илэрдэггүй бөгөөд үүнийг ХДХВ-ийн халдвар гэдэг. Яваандаа ХДХВ-ийн халдвартай хүнд өвчний шинж тэмдэг илэрч, ХДХВ-ийн халдвар нь ДОХ өвчин болон даамжирдаг.
ДОХ өвчин бол дагнасан ганц эмгэг биш, харин ХДХВ-ийн халдвар авсан хүний дархлалын тогтолцоо эрс суларсан төгсгөлийн шатанд илрэх хавсарсан хам шинжүүд юм. Эдгээр эмгэгүүд дархлалын тогтолцоо нь гэмтээгүй хүмүүст аюул учруулдаггүй бол харин ХДХВ-ийн халдвартай хүнд үхэлд ч хүргэж болдог.
Дархлалын тогтолцоо гэмтэхэд яадаг вэ?
Гэмтсэн дархлалын тогтолцоо нь хүнийг нян, вирус, мөөгөнцөрийн халдвараас хамгаалж чадахаа больдог. Учир нь, ДОХ-ын вирус дархлалын тогтолцооны үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох Т-эсүүдийг довтлон устгадаг.
ХДХВ-ийн халдвар авснаас хойш ДОХ өвчний шинж тэмдэг илэртэл хэр уддаг вэ?
ХДХВ-ийн халдвар авснаас ДОХ өвчний шинж тэмдэг илэртэл 10 хүртэл жил өнгөрч болдог. Энэ хугацаанд халдвар авсан хүнд ямар нэг зовиур, өвчний шинж тэмдэг илрэхгүй, гаднаас нь харахад эрүүл хүн шиг байдаг. Яваандаа дархлалын тогтолцоо ихээр гэмтэж, халдвар авсан хүнд мөөгөнцөрийн халдвар, уушигны хатгалгаа зэрэг ДОХ өвчний шинж тэмдэг илэрдэг.
ХДХВ-ийн халдвар тасралтгүй тархсаар байж болох уу?
Болно. Энэ нь ХДХВ-ийн халдвар авснаас хойш ДОХ-ын шинж тэмдэг илэртэл олон жил өнгөрч болдогтой холбоотой юм. Энэ олон жилийн турш ХДХВ-ийн халдвартай хүн өөрийгөө халдвар авсан гэж мэдэхгүй, олон хүнд халдвараа тарааж болдог байна. Ийм ч учраас ХДХВ-ийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх нь маш чухал юм.
ХДХВ яаж халддаг вэ?
ХДХВ нь нэг хүнээс нөгөөд үндсэн 3 замаар халддаг.
1. цусаар. Халдвартай цусыг хүний цусны урсгалд оруулахад:
Цус сэлбүүлэх, цусан бүтээгдэхүүн хэрэглэх, өөр хүний хэрэглэсэн тариур хэрэглэх, эрхтэн шилжүүлэн суулгах зэргийн үед ХДХВ-ийн халдвар цусаар дамжиж болдог.
2. бэлгийн замаар. Халдвартай хүнтэй үтрээгээр болон шулуун гэдсээр хамгаалалтгүй бэлгийн хавьталд ороход:
ХДХВ-ийн халдвар бэлгийн хавьталд ороход үрийн болон үтрээний шингэнээр дамжиж болдог.
3. халдвартай ээжээс хүүхдэд.
Халдвар авсан ээж хүүхэддээ хэвлийд байхад нь, эсвэл төрөлтийн явцад, эсвэл төрсөн хойно нь хөхний сүүгээр ХДХВ-ийн халдварыг дамжуулж болдог байна.
ХДХВ-ийн халдвар голдуу бэлгийн замаар дамждаг гэж үнэн үү?
Ихэнх улс орнуудад энэ нь үнэн. Дэлхий дээр ХДХВ-ийн халдвар авсан нийт хүмүүсийн 60-70 хувь нь бэлгийн замаар уг халдварыг авсан байна. Бэлгийн хавьтлын үед ХДХВ-ийн халдвар авахааас сэргийлэхийн тулд бэлгэвчийг зөв хэрэглэх шаардлагатай.
ХДХВ-ийн халдвар тархах бусад замуудын талаар тайлбарлаж өгнө үү?
Мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэдэг хүмүүс тариураа хоорондоо дамжуулан хэрэглэвэл ХДХВ-ийн халдвар авах аюултай. Мөн ХДХВ-ийн халдвартай 100 ээж төрөхөд 30 нь хүүхэддээ халдварыг дамжуулдаг байна. Үүнээс гадна халдвартай ээжийн сүүгээр ХДХВ хүүхдэд халдаж болно.
ХДХВ-ийн халдвар ямар замаар дамжихгүй вэ?
ХДХВ-ийн халдвар дараах замаар дамжихгүй:
1. Гар барих, тэврэх г.м зөвхөн арьс хүрэлцэхэд халдвар тарахгүй.
Ханиах, найтаах зэрэгт шүлсээр халдвар дамжихгүй
2. Усан бассейн, нийтийн халуун усны газар, жорлон зэрэгт ороход халдвар авахгүй
3. Хоол хүнс, аяга, халбагаар халдвар дамжихгүй
4. Хаалганы бариул, мөнгө, нийтийн утас, нийтийн унааны суудал зэргээр халдвар тарахгүй
5. Шумуулаар дамжихгүй
ХДХВ-ийн халдвар авснаа хүн яаж мэдэж болох вэ?
Зөвхөн шинжилгээ өгч байж л халдвар авсан үгүйгээ мэдэж болно. Тиймээс та өөрийгөө халдвар авсан байж болзошгүй гэж бодож байвал шинжилгээ хийлгэх хэрэгтэй шүү! Шинжилгээ хийлгээд ХДХВ-ийн халдвар авснаа мэдвэл эртхэн эмчилгээ хийлгэж, амьдрах хугацаагаа уртасгаж болно. Орчин үеийн эмчилгээ хийлгэснээр ХДХВ-ийн халдварыг ДОХ өвчинд шилжүүлэхгүй 10 ба түүнээс олон жил барьж болно. Мөн ХДХВ-ийн халдвар авснаа мэдсэнээр өөрийн ойр дотныхон болон бусад хүмүүст халдвар тараахаас сэргийлэх боломжтой юм.
ДОХ-ыг бүрэн эмчлэх боломжтой юу?
Одоогоор ДОХ-ыг бүрэн эмчлэх арга байхгүй. Гэхдээ өвчний явцыг удаашруулж, шинж тэмдгийг нь багасгадаг эмчилгээний аргууд бий.
ХДХВ/ДОХ-той хүмүүсийн дэргэд амьдарч болох уу?
Болно, бололгүй яах вэ. Хүмүүс энэ өвчний талаар ташаа ойлголттой байсны улмаас ХДХВ/ДОХ-той хүмүүстэй гар барихгүй, хамт хооллохгүй зэргээр тэдгээрийг ялгаварлан гадуурхах нь элбэг. ХДХВ/ДОХ-той хүмүүс “аюултай” гэдэг буруу ойлголт хүмүүст байдаг. Гэтэл энэ өвчнөөр хэн ч өвдөж болно. Гагцхүү энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх арга замуудын талаар мэдсэнээр өөрийгөө бүрэн сэргийлэх боломжтой юм.
ХДХВ гэж юу вэ?
Хүний дархлал хомсдлын вирус (ХДХВ) нь капсид гэдэг уураглаг бүрхүүлээр бүрхэгдсэн РНХ (рибонуклеины хүчил) буюу удамшлын материалаас тогтдог ба гадуураа хамгаалах мембранаар давхар хучигдсан байдаг.
ХДХВ нь хүний “CD4+туслах Т эс” буюу дархлалын эсийг голдуу гэмтээдэг (энэ эс нь дархлалын бусад эсүүдийг идэвхижүүлэхэд “тусалдаг” учраас ийнхүү нэрийдсэн байна). ХДХВ нь дархлалын эсийн мембрантай нийлж, улмаар вирусийн РНХ хүний эс дотор ордог.
Ингээд вирусийн РНХ нь ДНХ (дезоксирибонуклейны хүчил) болон хувирч, дархлалын эсийн бөөмөнд орж, хүний ДНХ дотор шигдэн суудаг. Хүний ДНХ дотор шигдсэн вирусын удамшлын мэдээлэл хуулбарлагдан олширч шинэ вирус бий болдог байна. Шинээр бий болсон вирус нь тухайн эсээс гарч, эрүүл эсүүдэд халдварлаж, вирусийн үрждийн мөчлөг давтагддаг.
Ийнхүү вирус нь хүний дархлалын эсийн дотор “нуугдаж”, халдвар авсан хүнд олон жилийн турш ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй, эрүүл хүн шиг л харагдана. Гэхдээ ХДХВ-ийн халдвартай хүн халдварыг бусдад тараасаар байдаг. Дархлалын эсийн тоо цөөрөхийн хирээр ХДХВ-ийн халдвар нь ДОХ (дархлалын олдмол хомсдол)-д шилжиж, өвчний шинж тэмдэг илэрч эхэлдэг. Учир нь, дархлалын эсийн тоо цөөрөхөд хүний бие махбодь өөрийгөө нян, вирус, шимэгч хорхой зэргээс хамгаалах чадвараа алдаж, өвчин эмгэгт нэрвэгддэг байна.
ХДХВ-ийн төгс эмчилгээний арга олоход яагаад хэцүү байдаг вэ?
Орчин үед ХДХВ-ийн амьдралын мөчлөгийн өөр өөр үе шатанд нь үйлчлэх хэд хэдэн эмийг хослуулан эмчилгээнд хэрэглэж байна. Тухайлбал, юуны өмнө вирусийн РНХ-г ДНХ болохоос сэргийлдэг, мөн эс дотор вирус шинээр бий болохыг хориглодог эмүүд байдаг. Сүүлийн үед вирусийн мембран эсийн мембрантай нийлэхийг саатуулдаг эм гаргахыг оролдож байна.
Гэвч ХДХВ нь ялангуяа өвчтөн эмчилгээний горимыг чанд мөрдөхгүй бол эмэнд тэсвэртэй болох нь түгээмэл. Энэ нь тухайн вирус маш хувьсамтгай байдагтай холбоотой юм. ХДХВ ийнхүү өөрчлөгдсөөр эмэнд тэсвэртэй вирусийн омог бий болж, хяналтгүй үржиж эхэлдэг. ХДХВ нь ийнхүү амархан хувьсаж хүний хамгаалах механизмууд болон эмийн үйлчилгээнээс “зугатдаг” байна. Энэхүү хувьсамтгай байдал нь ХДХВ-ийн эсрэг вакцин бүтээхэд хамгийн их бэрхшээл учруулдаг.
ХДХВ/ДОХ ба үндэсний аюулгүй байдал
Та ДОХ хэмээх аюулт өвчний талаар бишгүй л сонссон байх. Гэхдээ таны оролцоогүйгээр энэ аюулт өвчнийг зогсоох боломжгүй гэдгийг бодолцож үзсэн үү? Тэгвэл ДОХ өвчин улс орны хөгжил, улмаар бидний амьдралд хэрхэн сөргөөр нөлөөлж, үндэсний аюулгүй байдалд хэрхэн заналхийлж байгаа талаар, мөн энэхүү аюулыг холдуулахад та хэрхэн хувь нэмрээ оруулж болох талаар ярилцъя.
ДОХ өвчнийг үүсгэдэг хүний дархал хомсдлын вирус (ХДХВ)-ын халдвар авсан анхны тохиолдол Монгол улсад 1992 онд албан ёсоор бүртгэгдэн, түүнээс хойш өнөөг хүртэл нийт 16 тохиолдол илрээд байна. Гэхдээ Монголд 500 орчим хүн ХДХВ-ын халдвар авсан байх магадлалтай гэсэн тооцоог НҮБ-ын ДОХ-той тэмцэх нэгдсэн хөтөлбөрөөс гаргасан. Учир нь, Монголд халдвар тархах эрсдэл өндөр байна, тухайлбал:
- ХДХВ-д хамгийн өртөмтгий 18-45 насны залуучууд Монгол улсын нийт хүн амын 55.8 хувийг эзэлдэг
- ХДХВ/ДОХ-ын талаарх хүн амын мэдлэг сайн боловч эрсдэлт зан үйл тэр бүр өөрчлөгдөхгүй байна. Нийт хүн амын дунд тохиолдлын бэлгийн хавьтлын үед бэлгэвч хэрэглэх нь 10 хувиас хэтрэхгүй байна.
- ХДХВ-д өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)-ын тархалт өндөр: 2004 оны байдлаар нийт халдварт өвчний 43.6 хувийг БЗДХ эзэлж байна.
- Хүн амын шилжих хөдөлгөөн их байгаа нь халдвар тархах нөхцлийг бүрдүүлж байна:
- Хил залгаа ОХУ, БНХАУ-д ХДХВ-ын халдвар өргөнөөр тархсан.
- Биеэ үнэлэгчдийн тоо болон тэдний үйлчилж байгаа цар хүрээ нэмэгдэж, ОХУ, БНХАУ-д биеэ үнэлэгч монгол эмэгтэйчүүд олноор байдаг нь тогтоогдсон.
- Монгол улсад БНХАУ-ын олон тооны ажилчид (гол төлөв 18-45 насны эрчүүд) хөдөлмөх эрхлэн, нийгмийн амьдралд өргөнөөр оролцох болсон нь ХДХВ-ын халдвар тархахад нөлөөлж болох юм.
- Хөдөлмөр эрхлэх зорилгоор гадаадад цагаачлан амьдарч буй монголчуудын тоо 2003 онд 100000-д хүрсэн бөгөөд тэдний ихэнх нь тухайн оронд хууль бусаар ажиллаж амьдардаг учраас ямар нэгэн эмнэлгийн болон нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй ХДХВ-ын халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлж байна.
- ХДХВ/ДОх-той хүмүүс, тэдний гэр бүл болон халдварт өртөх эрсдэл өндөртэй бүлгийнхнийг ялгаварлан гадуурхахаас хамгаалах тогтолцоо Монгол улсад одоогоор бүрдээгүй байгаа нь нуугдмал байдлыг үүсгэж, эдгээр хүмүүсийг эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах боломжийг хязгаарлан, халдвар тархах нөхцлийг бүрдүүлж байна. ХДХВ/ДОХ-ын тархалтыг бага байгаа дээр нь зогсоож чадаагүй улс орнууд ирээдүйд үлэмж их хохирол амсдаг болохыг дэлхийн түүх гэрчилж байна. Энэхүү аюулт өвчин нь ажиллах хүчний хамгийн идэвхитэй хэсэг болох дунд насныхны өвчлөл, нас баралтын түвшинг нэмэгдүүлж, нийгмийн эрүүл мэнд, нийгэм-эдийн засгийн тогтвортой байдал улмаар үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна.
- ХДХВ/ДОХ нь нөхөн үржихүйн насны хүмүүсийн өвчлөл, нас барлтын түвшинг нэмэгдүүлснээр хүн амын өсөлт буурч, хөдөлмөрийн хүчний нийлүүлэлтийн хомсдолд хүргэх аюултай. ХДХВ/ДОХ-ын тархалттай тэмцэх үр дүнтэй арга хэмжээ аваагүйы тохиолдолд 2004-2014 онуудад Монголд ДОХ-оос шалтгаалж 2500 хүн нас барах тооцоо гарч байна.
- ХДХВ/ДОХ-ын тархалтын эдийн засгийн өртгийн гол хэсэг нь нас барсан хүний бүтээх байсан баялаг байдаг бөгөөд одоогийн ханшаар энэхүү зардал нь 29-33 сая төгрөгт хүрэхээр байна.
- Хөдөлмөрийн насны хүн амын тоо ийнхүү буурах нь улс орны эдийн засгийн байдалд макро түвшинд нөлөөлж, үүний улмаас эдийн засгийн хүчин чадал, бүтээмж, дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) буурахад хүргэдэг. Монгол улсад 10-15 жилийн дараа ХДХВ/ДОх-ын тархалтын улмаас ДНБ-ний өсөлт 2 хувиар буурах магадлалтай байна.
- ХДХВ/ДОХ-той хүмүүсийн эмчилгээний шууд болон шууд бус өртөг үлэмж нэмэгдэж, бусад салбарт хөрөнгө оруулах хэмжээг бууруулна.
- ДОХ-оор өвчилсөн нэг хүний эмчилгээний шууд өртөг нь жилд 3.6-10.2 сая төгрөг байгаа нь Монголын дундаж орлоготой гэр бүлийн жилийн орлогоос 2-6 дахин их байна.
- 2004-2014 оны хооронд ХДХВ/ДОХ-ын тархалтын улмаас гарах шууд өртөг 1.3-3.6 тэрбум төгрөг, нас баралтын улмаас гарах зардал 11.9-15.4 тэрбум төгрөгт хүрэх тооцоо гарч байна.
- Энэхүү шууд өртгөөс гадна ДОХ-оор өвчилсний улмаас болон ДОХ-той өвчтөнийг асрахаас үүдэх хөдөлмөрийн бүтээмжийн алдагдал, ДОХ-оор нас барсан хүмүүсийн өнчирсөн хүүхдүүдийг асран хамгаалах зардал зэрэг шууд бус өртөг ДОХ-той нэг хүнд жилд 29.9-33.1 сая төгрөг байна.
ХДХВ/ДОХ нь ийнхүү хүн амын дундаж наслалтыг богиносгож, эдийн засгийн чадавхи, өсөлтөд сөргөөр нөлөөлж, ядуурлыг нэмэгдүүлснээр улс орны хамгийн үнэ цэнэтэй баялаг болох хүний хөгжилд сөргөөр нөлөөлдөг.
Тэгвэл энэ аюулт өвчнийг зогсооход та маш их зүйл хийж чадна:
- ХДХВ/ДОХ-ын тархалт бага байгаа дээр нь өнөөдрөөс эхэлж оролц
- ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, түүнд өртсөн хүмүүст дэмжлэг үзүүлэх талаарх мэдээллийг бусдад хүргэ
- ХДХВ/ДОХ-ын эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүл. Энэ нь ямар ч хэлбэртэй байж болно: оролцоо, санхүүжилт, улс өтрийн дэмжлэг, манлайлал
- ХДХВ/ДОХ-той хүмүүсийг ялгаварлан гадуурхахыг эрс буруушааж, тэднийг хамгаалах үйлсэд өөрийн эрх мэдлийг ашигла.
Та дараах ABC-ийн зарчмуудыг амьдралдаа хэвшүүлснээр БЗДХ/ХДХВ/ДОХ болон хүсээгүй жирэмслэлтээс найдвартай сэргийлнэ.
A-Abstinence буюу тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчих
B-Be faithful буюу үнэнч байх
C-Condom use буюу бэлгэвч хэрэглэх
“MOLOR” FOUNDATION FOR EDUCATION & SURVEY
TO CONTROL HIV AND DRUG
“Molor” Foundation for Education & Survey to Control HIV/AIDS and Drug was established in 21 November 2001 and registered at the State Registration Office under the Certificate No. 2356 with the registration No. 1013033.
It is a voluntary non-government organization, which works in collaboration with police, boundary custom, health institutions and International Organizations to protect people from HIV/AIDS and Drug abuse.
The missions of the Foundation are:
- To provide accurate and appropriate information and education to protect people from HIV/AIDS, drug and drug abuse through IEC activities
- To develop appropriate teaching manual and to train teachers or school health educators on how to increase awareness of adolescents on HIV/AIDS, drug related issues and how to develop their skills to protect from HIV/AIDS and using drugs.
- To conduct surveys on HIV/AIDS and drug abuse among general population and high risk population groups
- To educate young people, especially those who are in the drug user’s community, about the
implications of drug for health and social well-being and how to prevent HIV/AIDS
- To educate young people, especially those who are in the drug user’s community, about the implications of drug for health and social well-being and how to prevent HIV/AIDS
- To work with young people who are drug users, encourage existing drug users to stop
through outreach work and peer education.
Foundation implementation the National Program Against Drug Abuse and the National AIDS Program in collaboration with the government and non-government organizations in Mongolia.
During the meeting on prevention women and children from Drug Abuse and AIDS
Foundation also cooperates with the International Organizations and related organizations from different countries, which work in the field of HIV/AIDS and Drug.
Executive director with staff on weekly work plan
After workshop with representatives of NGOs “Survey on prevention
people especially women from drug and opium, HIV/AIDS”
Address: Chingeltei district-2, Choimbol-4, room 305.
Post address: P.O.Box 88, Ulaanbaatar-23, Mongolia.
Telephone: +976 11 322075(o)
Mobile: +976 9989 8466
Fax: +976 11 329950
E- mail: molorfoundation@yahoo.com