Сонгодог зохиолууд монгол хэлээр

Дэлхийн сонгодог зохиолуудаас хэн нэгэн буянтан нь компьютерт шивж файл болгосон байсныг бид мөн хэн нэгнээс хуулан авч вэб дээрээ байрлуулж, олны хүртээл болгож байна.

А. Дюма. Монте-кристо гүн

Францын зохиолч А.Дюмагийн (1802-1870) уран бүтээлийн хамгийн эрчимтэй үе нь 1840-1848 он байсныг судлаачид тэмдэглэсэн байдаг. Үнэхээр ч энэ хугацаанд «Монте кристо гүн», «Шадар гурван цэрэг», «Хорин жилийн хойно», «Бражелоны бэйс буюу арван жилийн хойно» роман болон бусад олон туурь, жүжиг, замын тэмдэглэл зэрэг дэлхийн улс гүрэнд үе үеийг дамжин алдар нь түгсэн бүтээлүүдээ туурвисан байдаг.

Өмнөх үг

А. Дюма. Монте-кристо гүн
1
Өмнөх үг
Францын зохиолч А.Дюмагийн (1802-1870) уран бүтээлийн хамгийн эрчимтэй үе нь 1840-1848 он байсныг судлаачид тэмдэглэсэн байдаг. Үнэхээр ч энэ хугацаанд «Монте кристо гүн», «Шадар гурван цэрэг», «Хорин жилийн хойно», «Бражелоны бэйс буюу арван жилийн хойно» роман болон бусад олон туурь, жүжиг, замын тэмдэглэл зэрэг дэлхийн улс гүрэнд үе үеийг дамжин алдар нь түгсэн бүтээлүүдээ туурвисан байдаг.
Манай ахмад үеийн орчуулагч нарын чамлалтгүй хөлсөө гоожуулж сэтгэл гаргасны ачаар уншигчид маань дээрх романуудаас нь эх хэлээрээ уншин, амтанд нь орж, олж аваагүй нэгэндээ дамжуулан гялайлгаж явсан цаг саяхан шиг билээ. Яагаад ч юм одоогоос хориод жилийн өмнө уншигчид, ялангуяа залуучууд маань өөрийн зохиолчдын ч бай, орчуулгын ч бай гарсан ном болгоныг алгасалгүй шимтэн сонирхдог байгаа юу даа гэсэн бодол төрөх юм.
Энэ бүгдийг эс өгүүлэн зохиолын тухай хэдэн үг хэлсү. «Монте кристо гүн» романыг бичих санаа 1892 онд Эльба арлаас холгүй байдаг Плонез арал дээр ан хийж явахад нь төрсөн юм гэдэг. Хажууханд нь байсан «Монте кристо» гэдэг арлын нэр зохиолчийн санаанаас гаралгүй явсаар Парист буцаж ирэнгээ, чухам юуны тухай бичихээ товлоогүй мөртөө хэвлэлийн газартаа ийм нэртэй зохиол бичнэ гэсэн гэрээ хийчихжээ. Ингэж байтал, Парисын цагдаагийн газрын хуучин данс бичгийн захирагч Жак Пешегийн «Дурсамжаас» нөгөө бичих романыхаа гол санаа, зангилааг санамсаргүй олоод авсан байна.
1807 онд Парист гуталчин залуу Франсуа Пико гэдэг даржин эр амьдарч байж. Амь зуулгаар тааруухан тэр эрд, аз болоход сүйлсэн бүсгүйнх нь инжинд зуун мянган франк ирэх болжээ. Нэгэн удаа Пико ам алдан энэ тухайгаа гурван танилдаа болон цуг сууж байсан гуанзны эзэн Лупианд ярьчихжээ. Пиког явангуут, угийн жөтөөч, өөдгүй санаатай Лупиан, Пиког цагдаагийн газар гүтгэж, хуримы нь хийлгэхгүй болгочихъё гэдэг санааг цаадуулдаа хэлжээ. Тэгээд цагдаагийн комиссарт «Пико бол английн тандуул» гэсэн ховын бичиг хүргүүлжээ. Хөөрүү комиссар хуурамч ховыг сохроор итгэж, тэр дор нь эзэнт улсын цагдаагийн яамны сайдад дамжуулан илтгэснээр Франсуа Пико долоон жилийн турш сураггүй алга болсон байна.
Тэр нь тагнуул туршуул гэгдэн тулгагдаж Фенестрел цайзад ял эдэлж байхдаа үхлүүт өвчтэй нэгэн итали гэлэнг сэтгэл гарган тойлж байсны хариуд цаадах нь Милан хотод нуусан алт, үнэт чулуун эрдэнэсээ түүнд гэрээслэн өв болгожээ. Напелеоны эзэнт улсыг унасны дараа Франсуа тэр эрдэнэсийн сангий нь эрж олоод, Парист өөр нэрээр эгэн ирсэн байна. Гэтэл сүйлсэн бүсгүй нь хоёр жил хүлээж байгаад гуанзны эзэн Лупиантай гэрлэснийг дуулжээ. Өөртэй нь хэн ингэж, хатуугаар «тоглосныг» хар аван гадарласан Пико итали ламын дүрд хувилан Нимд очиж, Лупианы гуанзанд сууж байсан гурвын нэг байсан боловч булай «тоглоомд» оролцохгүй гэж татгалзсан Антуан Аллютой уулзаж, ховор сайхан очир эрдэнэ бэлэглэн байж, бусад хүний нь нэрийг хэлүүлжээ. Энэ үеэс эхлэн Пико өшөөгөө авахаар хатуу шийдсэн байна.
Удалгүй Парис хотын «Урлагийн гүүрэн» дээрээс Шамбарал Лупианы хамсаа гэгчийн хүүр олдоход, түүнийг алсан чинжаалын бариул дээр «Анхных нь» гэж сийлсэн байжээ. Тэгтэл ч Лупианд гай түйтгэр нүүрлэж, гуанз нь шатан, хүү нь шоронгийн хадаас болж, охин нь цөллөгөөс оргосон ялтантай гэр бүл болсон нь илэрчээ. Дараа нь Лупианы хоёр дахь хамсаа Солари хорлогдон амь тавихад, авсан дээрээс нь «Хоёр дахь нь» гэсэн бичиг олдсон байна. Эцэст нь, нэгэн үдэш, нүүрэндээ багтай хүн Лупианыг гудамжинд зогсоож, нүгэл нь нүдээрээ гарч байгааг сануулжээ. Гуанзны эзэн «Бурхан намайг гэсгээн цээрлүүлсэн» гэж хэлэхэд нь нөгөө танихгүй хүн ч чухам хэн болохоо хэлжээ. Хайр найргүй өшөө авахаа тангарагласан Пико ч санасандаа хүрч, Лупиан «Гурав дахь нь» болсон байна.
Хэрэг явдал үүгээр дууссангүй. Нөгөө долоон булчирхай, найман найлзуурхайгаа Пикод тоочсон Антуан Аллю, түүний мөрийг мөшгөн, анаж явсаар эцэст нь өшөөг өшөөгөөр авч, түүний аминд хүрчээ. Энэ бүгдийн тухай Аллю амьсгаа хураахынхаа өмнө нүглээ наманчлан ламд ярьснаар сайхь түүхийг цагдаагийн газар дансандаа тэмдэглэн авчээ.
Ургуулан бодож үгээр урлахдаа гарамгай Дюма зохиолч дээрх явдлаас санаа авч түүхэн үйл явдалтай хо«боод, амьдралд үнэхээр байсан мэт санагдах дахин дахин уншсан ч уйдамгүй энэхүү гайхамшигт зохиолыг бүтээсэн түүх ийм ажгуу.
Манай хэвлэлийн газарт, хорь гучин жилийн өмнө гарсан орчуулгын сайхан сайхан зохиолуудыг амтархан уншиж байсан ном нь одоо нүдний гэм болсныг тэмдэглээд дахин хэвлэж өгөөч гэсэн хүсэлт тэр байтугай ийм ийм зохиолыг орчуулаач гэсэн санал уншигчдаас маань чамлалтгүй ирдэг. Бид ч үүнийг хирээрээ бодолцъё хэмээх боломжийн гэж үзсэн орчуулгыг заавал дахин орчуулж цаг алдалгүйгээр уг эхтэй нь дахин тулгаж, нягтлан шүүгээд гаргаж байхаар шийдээд байна. Үүний өмнө М.Ридийн «Морь унасан толгойгүй хүн»-ийг дахин хэвлэснийг та бүхэн бэлхнээ мэдэх билээ.
Энэ удаа Д.Даш агсны орос хэлнээс орчуулсан «Монте кристо гүн»-г франц эхий нь барин дахин засварлав. Алдаж энддэггүй орчуулагч бараг байдаггүй болохоор, гол нь утгын алдаа мадгийг эхийнх нь дагуу засч залруулан, монгол уншигчийнхаа чихэнд эвтэй сонстохыг нь бодолцон орос орчуулгаас хэвээр нь буулгасан амьтан ургамал, цол хэргэм зэргийн нэр томъёог аль болохоор дүйх монгол үгээр орлуулан, гээгдэж орхигдсон зарим үг өгүүлбэрийг нэмж нэгэн мөр болгов.
Иймээс эрхэм уншигч авгай та уншихын зэрэгцээ өмнөх номтой нь харьцуулан, алдаж оносныг нь, зөвдөж буруудсаныг нь, дутуу дулимаг болсныг нь шүүн тунгааж санал онолоо Улсын хэвлэлийн газар ирүүлбэл манай цаашдын ажилд ихээхэн тус болмоор байна санж.
Б. Пүрэвбаатар

Нэгдүгээр бүлэг
1. Марсельд ирсэн нь

1815 оны хоёрдугаар сарын хорин долооны өдөр Норт Дам де-ла Гард зогсоолын харуул, Смирна, Приест, Неаполь ороод ирж яваа гурван шурагт «Фараон» гэдэг хөлөг онгоц айсуй явааг дохио өгч мэдэгдэв.
Буудлын ердийн заншлаараа онгоц татах газраасаа гарч Иф цайзыг өнгөрөнлоцман Моржион хошуу, Риаон арал хоёрын хооронд яваа хөлөг онгоцонд тулж очив.
Марсельд хөлөг онгоц ирэхэд ихээхэн хөл хөдөлгөөнтэй болдог бөгөөд ялангуяа тэр онгоцыг нь «Фараон» шиг эртний Фокея хотын хөлөг онгоц үйлдвэрлэх газар босгож тоноглон, усанд анх тавиад, бас эзэн нь нутгийн хүн бол бүр ч их хөл болдог учир, зогсоолын гэгээн Ионна гэдэг талбайд олон мянган сониуч хүн заншсан ёсоороо төдхөн цугларан ирэв.
Энэ завсар хөлөг онгоц улам ойртсоор, галт уулын дэлбэрэлтээс болж дээр цагт Каласарень Жарос хоёр арлын хооронд тогтсон хоолойгоор амар мэнд өнгөрч, Помегийг тойрон гараад, шулуун гурван дарвуулаа татаж, хошуун дээрх гурвалжин далбаагаа дэлгэсэн мөртөө алгуурхан ирж явахад цугларсан олон хүн, азгүй явдал тохиолджээ гэдгийг аргагүй тааварлан чухамхүү юу болсон байдаг билээ гэж бодоцгооно. Гэвч учрыг мэдэх хүмүүс хөлөг хэвийнхээ байдлаар сайн явж байгааг хараад хэрвээ ямар нэгэн явдал болсон байлаа гэхэд онгоцонд биш юм гэдэг нь тодорхой байв. Зангуу буулгахад бэлхэн, ватер-бакштагаа өгчихсөн бөгөөд «Фараон»-ыг Марселийн онгоц зогсоолын нарийхан хаалгаар оруулах гэж байгаа лоцманы хажууд гавшгай байрын залуу эр зогсож хөлгийн хөдөлгөөн бүрийг нарийн ажиглаж, лоцманы тушаал бүхнийг давтан дамжуулж байв.
Энэ тодорхой биш түгшүүр нь цугларсан олны дундаас нэгэн хүнд сүрхий хүчтэй нөлөөлж, хөлөг онгоц буудалд орж ирэхээс өмнө, яаран завинд сууж «Фараон»-ы өөдөөс явахыг тушааж удалгүй нөөц булангийн тушаа хөлөг онгоцтой зэрэгцэж очив.
Залуу далайчин энэ хүнийг хараад лоцманы дэргэдээс холдон, онгоцны хөвөөнд очиж, бүрх малгайгаа авч зогсов.
Энэ бол арван найм, хорин насны, өндөр нуруутай, тэгшхэн биетэй, сайхан хар нүд, гялтганасан хар үстэй залуу хүү байв. Төрх байдалд нь бага наснаасаа эхлэн аюул гамшигтай тэмцэж сурсан хүмүүст байдаг тайван, шийдмэг янз илрэх ажээ.
- Өө! Дантес та юу? гэж завинд сууж ирсэн хүн хашхираад, - Юу болчоо вэ? Яагаад хөлгийнхөн чинь цөмөөрөө уруу царайтай явна вэ? гэж асуув.
- Эрхэм Моррель гуай, их золгүй явдал тохиолдлоо. Ялангуяа надад их золгүй явдал тохиолдож Чивита-Веккийн дэргэд алдарт ахмад Леклерээсээ хагацав гэж хүү хариулахад,
- Аа ачаа чинь? Гэж хөлгийн эзэн яаран асуув.
- Эрхэм Моррель, бүрэн бүтэн ирсэн, энэ талаар та санаа зовохгүй байх гэж би бодож байна… Харин хөөрхий ахмад Леклер… гэхэд, хөлгийн эзэн илтэд сэтгэл амарсан байдалтай,
- Юу болоо вэ? Манай алдарт ахмадад ямар явдал тохиолдов? гэж асуув.
- Нас барсаан.
- Онгоцноос ойчоо юу?
- Үгүй ээ мэдрэлийн чичрэг тусаад, жигтэйхэн зүдэрч үхсэн гэж Дантес хэлээд, хөлгийнхөн өөдөө эргэж, - Алийв? Байр байрандаа! Зангуугаа буулгаарай! гэж хашхирав.
Хөлгийнхөн нийтдээ арваад хүн тушаалыг дагаж хүн бүр өөр өөрийн үүрэгт ажлыг хийхээр далбаа, шураг уруу аргамж хөндлөвч уруу ухасхийлдлээ.
Залуу далайчин тэднийг зэрвэсхэн харж тушаал нь ёсоор биелэгдэж байгааг мэдээд, ярьж байсан хүн уруугаа дахин эргэхэд хөлгийн эзэн тасарсан яриагаа үргэлжлүүлэн:
- Тэр золгүй явдал чухам яаж тохиолдов? гэж асуув.
- Ёстой сана¬саргүй явдал болсон. Ахмад Леклер боомтын коменданттай ярьж ярьж Неаполиос ихэд сэтгэл хөдөлсөн шинжтэй гарч яваад, маргааш нь ¡айдгаараа халуурч, гурав хоноод өөд болчихсон… Бид зохих ёсоор нь оршуулсан. Одоо хөл толгойдоо хүнд юм зүүлттэй, зотонгоор ороолттой Дель Джильо арлын дэргэд тайван нойрсож байгаа. Бэлэвсэрсэн авгайд нь загалмай, сэлэм хоёры нь авчирсан. Бусдын л адил, мөрөөрөө нүд анихын тулд англичуудтай арван жил байлдаж явах ч гэж дээ хэмээн залуу хүү гунигтай янзаар инээмсэглэн хэлэв.
- Одоо яая гэх вэ. Эдмон минь! гэж улам улам тайвширч байгаа хөлгийн эзэн хэлээд,- Бид цөмөөрөө л үхэх үйлтэй улс хойно, хөгшин нь залуудаа байраа тавьж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хамаг юм байрандаа үлдэнэ. Ингэхэд та ачаа яасан гэнээ? гэхэд нь
- Эрхэм Моррель гуай, бүрэн бүтэн ирсэн, би түүнийг батлан хариуцна. Тэр бүү хэл, хямдаар өглөө гэхэд та хорин таван мянган франкийн цэвэр ашиг олох байх гэж бодож байна гэж хэлснээ «Фараон» дугараг цамхгийг өнгөрч явааг мэдээд: - Дарвуулаа хумь! гурвалжин далбааг буулга! Бизань-шкот! Зангуугаа буулгахад бэлтгэ! гэж хашхирав.
Энэ тушаал цэргийн хөлөг онгоц дээрх лүгээ адил түргэн биелэгдэв.
- Дарвуулын аргамжийг тат! Далбаагаа буулга!
Сүүлчийн тушаал өгөхөд бүх далбаа хураагдаад хөлөг онгоц зөвхөн эрчээрээ урагш гулсан явж байв.
Хөлгийн эзэн тэсэж ядан яарч байгааг хараад Дантес,
- Эрхэм Моррель, та одоо наашаа гараад ирээч дээ. Таны нягтлан бодогч эрхэм Данглар өрөөнөөсөө гарч ирж явна. Танд хэрэгтэй бүх мэдээг дуулгана биз. Би зангуун дээр очиж, уй гашуудлынхаа тэмдгийг тавих ажил хийе гэж хэлэв.
Хоёр дахь удаа давтан урих хэрэг байсангүй. Хөлгийн эзэн Дантесын шидсэн олсноос барьж, ямар ч далайчин атаархмаар шалмаг гавшгайгаар хөлгийн хажуугийн төмөр дамнуургаар авиран гарч ирэхэд Дантес Морреллийг угтан ирж яваа Дангларт байраа тавьж өгөөд хуучин байрандаа очихоор явав.
Данглар бол хорин тав орчим насны нилээд зэвүүн царайтай, дарга даамалд долигонуур, доод хүмүүстээ ширүүн догшин хүн юм. Нягтлан бодох гэдэг хэргэм зэргээс нь илүүгээр энэ байдалд нь далайчид хэдийчинээ дургүйцэх тусмаа Дантесыг төдийчинээ хайрлан үзнэ.
- Тэгэхээр бидэнд тохиолдсон золгүй явдлыг эрхэм Моррель та хэдийнэ дуулаа шив дээ? гэж Данглар хэлэв.
- Тэглээ, тэглээ! Хөөрхий ахмад Леклер! Их сайн, шударга хүн байсан юм сан!
- Хамгийн гол нь тэнгэр, далай хоёрын хооронд насаа хөгширтөл явсан гайхамшигт сайн далайчин. Ийм хүнд л «Моррель ба түүний хүү» мэтийн ийм том фирмийн сонирхлыг итгэн хүлээлгэж болно гэж Данглар хариу хэлэв.
Тэгэхэд аятайхан зогсох газар хайж байгаа Дантесыг ажиглан харж байсан хөлгийн эзэн:
- Таны хэлж байгаа шиг ажлаа сайн мэддэг болохын тулд заавал хөгшрөх хэрэгтэй биш юм шиг санагдаж байна. Тэр, манай найз Эдмоныг хараач, хэнээс ч зөвлөлгөө заавар авалгүйгээр ажлаа айхавтар амжуулж байна шүү гэж хэлэхэд Данглар Дантес руу үзэн я¤сан маягтай хялайн харснаа:
- Тийм ээ, тийм, нас залуу, хэтэрхий бие тоосон хүн дээ. Ахмадыг амьсгаа хураагаагүй байхад хэнтэй • зөвлөн ярилцалгүйгээр командлалыг өөрөө авчхаад шууд наашаа хөдлөхийн оронд, Эльба арлын дэргэд биднийг бүтэн хагас өдөр дэмий хүлээлгэж цаг алдсан даа гэж хэлэв.
- Командлалыг авсан нь ахмадын туслахынхаа үүргийг гүйцэтгэсэн хэрэг, харин онгоцонд засвар хийх хэрэг байгаагүй л бол Эльба арлын дэргэд бүтэн хагас өдөр болдог нь буруу гэж хөлгийн эзэн хэлэв.
- Хөлөг онгоц эвдрээгүй, бүрэн бүтэн байсан эрхэм Моррель. Харин бүтэн хагас өдрийг алдсан нь зөвхөн эрэг дээр бууж зугаацах л гэснээс болсон юм гэхэд хөлгийн эзэн залуу хүү өөд хандан:
- Дантес аа нааш ир! гэж дуудав.
- Уучлаарай эзэн минь, би нэг минутын дараа тан дээр очъё гэж Дантес хариулав.
Тэгээд онгоцныхоо багт хандаж:
- Зангуу буулга! гэж тушаав.
Тэр дор зангуу бууж, гинж нь тарчигнан гүйв. Хэдийгээр лоцман байсан боловч Дантес энэхүү сүүлчийн ажиллагаа дуустал байрандаа байсаар байв.
Дараа нь:
- Дарцгаа хагаст нь хүртэл буулгаж, далбаагаа зангидаад, хөндлөө зөрүүл гэж хашхирав.
-Та харж байгаа биз дээ, одоо бүр өөрийгөө ахмад гэж хэдийнэ бодчихоод байна, нээрээ шүү гэж Данглар хэлэв.
- Тийм ээ, энэ чинь ахмад шүү дээ гэж хөлгийн эзэн хариулав.
- Тийм л дээ тэгэхдээ л та бодоод таны хоршоо нөхдөөр батлагдаагүй байгаа биз дээ, эрµэм Моррель гэж Данглар хэлэхэд:
- Түүнийг ахмад болгож болохгүй юм юу байна? Үнэндээ насаар залуу боловч ажил хэрэгт үнэнч шудрага, их туршлагатай хүн шиг байна гэв.
Дангларын царай барайв. Дантес ойртож ирээд:
- Уучлаарай, эрхэм Моррель гуай, зангуу буулгачихлаа, би одоо таны мэдэлд ирлээ. Та намайг дуудсан байх аа? гэж хэлэв.
Данглар алхам ухрав.
- Би танаас яах гэж Эльба арал дээр буусан бэ? Гэж асуух гэсэн юм
- Би өөрөө ч мэдэхгүй. Би зөвхөн ахмад Леклерийн сүүлчийн тушаалыг л биелүүлсэн. Амьсгаа хурааж байхдаа надад нэгэн дугтуйтай бичиг өгч маршал Бертранд өгөөрэй гэсэн.
- Эдмон та түүнтэй уулзаа юу?
- Хэнтэй?
- Маршалтай.
- Тэгсэн.
Моррель эргэн тойрноо хараад, Дантесыг хажуу тийш нь аваачиж:
ямар байна? Гэж адган асуув.- Аа, император
- Миний л харснаар бол энх тунх байх шиг байна билээ.
- Та бүр, императорыг түүнийг хараа юу?
- Намайг маршал дээр байхад орж ирсэн,
- Та тэгээд түүнтэй юм яриа юу?
- Үгүй, тэр надтай ярьсан гэж Дантес инээмсэглэн хариулав.
- Тэр юу гэж байна?
- Хөлгийн тухай, Марсель өөд хөдлөх цагийн тухай, манай аяны зам, ачаа барааны тухай асууж байна билээ. Хэрвээ хөлөг онгоц ачаагүй, тэгээд миний мэдэлд байсан сан бол лав худалдаж авах байсан байх гэж бодож байна. Тэгээд би өөрийгөө зөвхөн ахмадыг орлож яваа, хөлөг онгоц «Моррель ба түүний хүү» гэдэг худалдааны газрынх гэж хэлэхэд тэр « Өө, мэднээ. Үе залгамжилсан хөлгийн эзэд байгаа юм. Нэг Моррель нь намайг Валансид байхад манай хороонд алба хааж байсан юм » гэж байна лээ.
- Тиймээ үнэн! гэж хөлгийн эзэн баярлан дуугараад
- Тэр бол миний авга ах Поликар Моррель байгаа юм. Ахмад цолтой болтлоо цэргийн алба хаасан хүн. Дантес та авга ахад, эзэн хаан түүнийг дурсаж байна лээ гэж хэлээрэй, тэгэхэд чинь хөгшин үглээ амьтан уйлна даа гээд залуу далайчны мөрийг нөхөрсгөөр алгадаж
- Хэрвээ таныг маршалд бичиг аваачиж өгч, императортой ярилцсаныг мэдвэл танд муу юм болж болох боловч та ахмад Леклерийн тушаалыг биелүүлж, Эльба арал дээр зогссон тань сайн байна гэв.
- Энэ надад юугаараа муу болох юм бэ? Гэж Дантес асуугаад
- Би дугтуй дотор чухам юу байсныг мэдэхгүй, эзэн хаан хэнээс ч асууж болох тийм зүйлүүдийг надаас асуусан. Одоо явж болох болов уу. Хорио цээрийн ба гаалийн түшмэд ирж явна гэв.
- Яв, яв хайрт нөхөр минь.
Залуу хүүг холдон явмагц Данглар хүрч ирээд:
- За яав? Порто-Феррайод зогссон тухайгаа танд тайлбарлаж өгөө шив дээ гэж асуув.
- Бүрэн дүүрэн хэлсэн, эрхэм Данглар минь.
- Өө! Тэгвэл бүр сайн юм болж. Хүн үүргээ биелүүлэхгүй байхыг харахад хэцүү байдаг юм гэв.
- Дантес өөрийнхөө үүргийг биелүүлж, энэ талаар хэлэх юм алга. Ахмад Леклерийн тушаалаар Эльба арлын дэргэд зогссон хэрэг байна гэж хөлгийн эзэн зөрж хэлэв.
- Мартсанаас танд ахмад Леклерийн захидлыг өгөв үү?
- Хэн?
- Дантес
- Надад уу? Үгүй. Түүнд захидал байсан юм гэж үү?
- Ахмад түүнд дугтуйтай битүүмжээс гадна бас нэг захидал өгөх шиг болсон юм сан.
- Данглар та ямар дугтуйтай юм яриад байна вэ?
- Порто-Феррайо, Дантесын аваачиж өгсөн.
- Дантес Порто-Феррайод дугтуйтай битүүмж аваачиж өгсөн гэж та хаанаас мэдээ вэ?
Дангларын царай улайж:
- Би ахмадын өрөөний хажуугаар явж байгаад түүнийг Дантест дугтуйтай юм, захидал хоёр өгч байхы нь харсан юм гэж хариу хэлэв.
- Үгүй, тэр надад юу ч хэлээгүй, хэрвээ түүнд захидал байгаа бол надад өгнө л дөө гэхэд Данглар бодлого болж:
- Хэрвээ тийм бол эрхэм Моррель та Дантест энэ тухай юм битгий хэлээрэй. Би андуурсан юм байлгүй дээ гэв.
Энэ үед залуу далайчин буцаж ирлээ. Данглар бас л холдлоо.
- За яав эрхэм Дантес, чөлөөтэй болов уу? Гэж хөлгийн эзэн асуухад
- Тэглээ, эрхэм Моррель гэж хариулав.
- Та ажлаа яасан түргэн амжуулчихав аа?
- Би гаалийнханд авчирсан таваарынхаа нэрсийн жагсаалыг өгчихсөн, харин боомтоос манай бичиг цаасыг дамжуулсан хүнийг лоцмантай хамт буцаагаад явуулчихаж.
- Танд энд өөр хийх юм байхгүй юу? Гэхэд Дантес тэр дороо эргэцүүлэн хараад:
- Алгаа бүх юм номоороо байна гэж хэлэв.
- Тэгвэл манайд очиж хоол идье.
- Уучлаарай эрхэм Моррель гуай, би юуны өмнө аавтайгаа уулзах ёстой. Таны урьсан явдалд тун их баярлалаа…
- Зүйтэй, Дантес, зүйтэй! Таныг сайн хүү гэдгийг би мэднэ гэхэд Дантес төдий л шиидмэг бишээр:
- Аав минь ямар байгаа бол, та мэдээгүй биз? Гэж асуув.
- Хайрт Эдмон минь, би түүнтэй уулзаагүй боловч лав эрүүл энх байгаа байх гэж бодож байна.
- Тийм ээ, аав минь муу өрөөндөө гарахгүй суугаад л байгаа байх.
- Таныг байхгүйд ямар нэг юмаар дутагдаж гачигдаагүйг энэ чинь нотолж байгаа хэрэг.
Дантес инээмсэглэн:
- Манай аав нэрэлхүү зантай хүн, юмаар дутагдаж гачигдлаа гэхэд бурхнаас өөр хэнээс ч тусламж гуйхгүй хүн байгаа юм гэв.
- Аавтайгаа уузлчихаад манайхаар ирнэ биз дээ?
- Бас л уучлал гуйя, эрхэм Моррель, надад бас өөр нэг тун чухал үүрэг бий.
- Тийм ээ! Каталанд бас нэг хүн, гоо үзэсгэлэнт Мерседес, аавтай чинь адил тэсэж ядан хүлээж байгаа гэдгийг би мартчихаж.
Дантес инээмсэглэв.
- Өө тийм байж шүү! Тэр охин гурван удаа ирж, «Фараон» хэзээ ирэх вэ? гэж асуусны учрыг одоо л ойлголоо. Чөтгөр ав. Эдмон та ямар их азтай хүн бэ, ямар сайхан найзтай юм бэ!
- Мерседес миний найз биш гэж далайчин ноцтойхон хэлээд, - Миний болзоот хүүхэн байгаа юм гэхэд, хөлгийн эзэн инээд алдаж
- Энэ чинь заримдаа адилхан байдаг гэвэл
- Тэгвэл бидэнд тийм биш гэж Дантес хариулав.
- За за, Эдмон таныг би саатуулахаа болъё. Та миний ажлыг сайн амжуулсан болохоор, өөрийнхөө ажлыг бүтээхэд тань зав өгөх ёстой. танд мөнгө хэрэггүй гэж үү?
- Үгүй, хэрэггүй. Аяллын үед авсан мөнгө, өөрөөр хэлбэл гурван сарын цалин хэвээрээ үлдэж ирсэн.
- Эдмон та, их нямбай хүн юм.
- Эрхэм Моррель, аавыг минь ядуу хүн гэдгийг бүү мартаарай.
- Тийм ээ, тийм, би таныг сайн хүү гэдгийг сайн мэднэ. Аавдаа оч. Би ч бас хүүтэй. Хэрвээ түүнийг минь гурван сар эзгүй явж байгаад ирээд надтай уулзах гэхэд нь хүн саад хийвэл би бас учиргүй уурлана.
- Та тэгвэл зөвшөөрч байх шив дээ? гээд залуу хүү бөхөсхийн асуув.
- Хэрвээ танд өөр хэлэх юмгүй бол яв даа.
- Өөр юу ч үгүй.
- Ахмад Леклер амьсгал хураахдаа надад захидал өгсөнгүй юу?
- Леклер юм бичиж чадахгүй байсан, харин би танаас хоёр долоо хоногийн чөлөө гуйх ёстойг таны асуулт надад санууллаа.
- Хурим хийхэд үү?
- Хурим хийх, Парис орох хоёрт.
- Тэг тэг. Бид бараг зургаан долоо хоног ачаа бараагаа буулгана, тэгээд гурван сарын дараа дахин далайд гарна даа гээд хөлгийн эзэн залуу далайчны мөрийг алгадан - Харин та гурван сар болоод энд байх ёстой. «Фараон» ахмадгүйгээр аянд гарч чадахгүй гэв.
- Ахмадгүйгээр гэнэ ээ? Гэж Дантес дуу алдаад, нүд нь баяртай гялалзан, - Эрхэм Моррель минь болгоомжтой яриарай, таны хэлсэн үг миний сэтгэлийн гүн дэх сэм горьдолд хариулж байна шүү. Та намайг «Фараон»-ы ахмадаар томилох гэж байна уу? гэж асуув.
- Хайрт нөхөр минь, хэрвээ би ганцаараа мэддэгсэн бол «Шийдсээн!» гэж хэлээд л гар барихсан. Гэвч надад хоршоо нөхөр байдаг болохоор тэгэж »болохгүй байна. Та Италийн зүйр үг: «chi ha compagno ha padrone гэдгийг мэднэ биз. Гэвч хоёр саналын нэг нь таны талд байгаа болохоор хэрэг ажлын хагас нь бүтсэн. Хоёр дахь саналыг бас таны талд гаргуулахыг би хариуцъя.
- Ай эрхэм Моррель! гэж залуу хүү нүднийхээ нулимсыг гүйлгэнүүлэн түүний гарыг атгаж - Танд эцэг Мерседес хоёрын нэрийн өмнөөс баяр хүргэе гэв.
- Зүгээр зүгээр, Эдмон минь үнэнч хүмүүсийн бурхан, тэнгэрт байдаг юм, чөтгөр ав! Аав Мерседес хоёртойгоо уулзчихаад дараа нь манайд очоорой.
- Би таныг эрэг дээр гаргаж өгөх үү?
- Үгүй, баярлалаа. Би эндээ хоцорч Данглартай тооцоо бодож үзье. Аялалын үед тэр танд ямар санагдав?
- Наанатай цаанатай. Нөхрийн хувьд тааруухан. Нэгэн удаа бид хоёр муудаж маргалдсан. Тэгэхэд би энэ маргаанаа шийдвэрлэхийн тулд Монте Кристо арлын дэргэд 10-хан минут зогсъё гэж тэнэг юм хэлчихсэн юм. Түүнээс хойш надад муу болчихсон хүн дээ. Уг нь би тэгэж хэлэх хэрэггүй байж, түүний татгалзсан ч зөв болжээ. Нягтлан бодохын хувьд ямар ч муу юм хэлэх арга алга, та ч гэсэн сэтгэл ханамжтай байх болно гэхэд, хөлгийн эзэн
- Хэрвээ та «Фараон»-ы ахмад байсан бол Дангларыг өөрийнхөө дэргэд дуртайяа байлгаж ажиллуулах уу? гэж асуув.
- Би ахмад ч юм уу, эсвэл туслах нь ч байлаа гэсэн эздийнхээ итгэлийг хүлээсэн хүнийг бүрэн хүндэтгэж байх болно, эрхэм Моррель гуай.
- Зүйтэй, Дантес. Та ер нь бүх талаараа сайн хүн юм. Одоо яв даа, зүүн дээр сууж байгаа юм шиг л байна.
- Тэгээд би чөлөөтэй болчихов уу?
- Яв яв гэж хэлж байна шүү.
- Та завиар явж болох уу?
- Ав ав.
- Баяртай. Эрхэм Моррель танд маш их баярлалаа.
- Баяртай, Эдмон. Амжилт хүсье!
Залуу далайчин завинд харайн орж, залуурын дэргэд суугаад Канньбьер гудамж чиглэн явахыг тушаав. Хоёр далайчин сэлүүр барьж, буудлаас Орлеаны эрэг хүртэл хоёр эгнүүлэн зогсоосон онгоцнуудын хоорондох нарийхан зайгаар бусад олон завийн дундуур чадах чинээгээрээ хурдан сэлүүрдэн явав.
Хөлгийн эзэн түүнийг эрэг хүрч, завинаас үсрэн буугаад өглөөний таван цагаас оройн есөн цаг болтол хөл үймээн дүүрэн байдаг Каннебьер гудамжинд орж, бужигнасан олон хүний дунд алга болтол нь хойноос нь инээмсэглэн харж зогссон бөгөөд орчин үеийн фокейчууд энэ гудамжаараа бардамнан бахархаж «Парист Каннебьер гудамж байдаг сан бол Парис бяцхан Марсель байх сан » гэж өөрсдийн онцлог аялгуугаар үнэн голоосоо ярилцдаг ажээ.
Хөлгийн эзэн эргэж, өөрийн нь тушаалыг хүлээж байгаа мэт боловч үнэн хэрэг дээрээ өөртэй нь адил, залуу далайчныг үдэн харж байгаа Дангларыг харав. Гэвч холдон явж байгаа хүнийг харсан, энэ хоёр хүний харц шал ондоо байлаа.

Нэгдүгээр бүлэг. 2. Эцэг хүү хоёр

Үзэн ядах сэтгэлдээ автагдсан Данглар өөрийн нөхрийг хөлгийн эзний нүүрэн дээр муутгах гэж хичнээн оролдож байх зуур Дантес хаана юу хийж явааг сонирхон дагая. Тэрээр Каннебьер гудамжийг тууш явж Нойаль гудамжийг өнгөрөн Мельяны модот гудамжны зүүн гар талд байгаа багавтархан байшинд орж бүдэг гэрэлтэй шатаар тавдугаар давхар өөд яаран гарахдаа, нэг гараараа шатны бариулаас барьж, нөгөө гараараа догдлон цохилж буй зүрхээ дарж явснаа дутуу онгойсон хаалганы дэргэд очиж зогсов. Тэр хаалгаар тэр муу жижигхэн өрөөн доторх бүх зүйлийг үзэж болох ажээ.
Тэр муу жижигхэн өрөөнд түүний эцэг суудаг байж.
Сандал дээр гарч зогсоод салганасан гараараа цонхон дээр ургасан алтан лицэх, чөдөр ороомог цэцгүүдийг засаж байгаа өвгөнд «Фараоны» ирсэн тухай мэдээ хүрч арай л амжаагүй байжээ. Гэтэл араас нь нэгэн хүн тэврэн авч:
- Аав аа! гэх танил дуу сонстов.
Өвгөн дуу алдаж гэдрэг эргэн хүүгээ хараад тэврэн авахад царай нь цонхийж дагжин чичирч байв.
- Аав аа, та яагаа вэ? Бие чинь муу байна уу? гэж залуу хүү сэтгэл зовонгуй асуув.
- Үгүй, үгүй, хайрт Эдмон минь, хүү минь, үр минь, үгүй! Би чамайг хүрээд ирнэ гэж санасангүй…Гэтэл ороод ирлээ… Би баярлаад л ингэж байна. Бурхан минь! Үхэх гэж байгаа юм шиг санагдаж байна!
- Тайвшир аав минь, би байна. Хүн баярласнаасаа болоод үхдэггүй гэдэг болохоор би ингэж гэнэт ороод ирсэн юм. Аав минь битгий гөлрөн ширтээд байгаач, инээгээч. Би хүрээд ирлээ. Одоо юм бүхэн сайх сайхан болно гэхэд өвгөн:
- Тэгвэл сайн хүү минь. Гэсэн ч яаж юм бүхэн сайн сайхан болох юм бэ? Бид хоёр одоо хэзээ ч салахгүй юу? Аз жаргалынхаа тухай яриач? Гэж хэлэв.
- Бүхэл бүтэн гэр бүлийн уй гашуудал дээр бүтэж боссон аз жаргалыг минь бурхан өршөөг, гэвч би аз жаргалыг ингэж олох гэж хүсээгүйг минь бурхан харж байгаа. Энэ аз жаргал аяндаа өөрөө ирсэн болохоор уйтгарлаж гуниглахын арга алга. Ахмад Леклер нас барсан, би Моррелийн буянгаар түүний орыг эзлэх нь шиг байна. Ойлгож байна уу, аав аа? Би хорьхон настайдаа ахмад болох нь! Зуун луидорын цалин авч бас орлогоосоо хуваалцна! Ядуу далайчин би ийм юм болно гэж яаж санах вэ?
- Тийм ээ, хүү минь, чиний хэлдэг зөв, энэ бол үнэхээрийн азтай явдал гэж өвгөн хэлэв.
- Та миний цалин авахад л өөрийн цэцэг ногоог тарьж ургуулах цэцэрлэгтэй байшин худалдаж аваарай… Аав аа, та яагаад байнаа? Бие чинь муу байна уу?
- Зүгээр, зүгээр… одоо гайгүй зүгээр болчихно! гэснээ өвгөн тамир тасарч ар тийшээ суун тусав.
- Одоохон, аав аа! Аяга дарс уучих, тэгвэл бие чинь засарна. Дарс чинь хаана байна?
- Хэрэггүй, баярлалаа, битгий эр, хэрэггүй гэж өвгөн хүүгээ зогсоохыг оролдон хэлэв.
- Яагаад хэрэггүй гэж!. Дарс чинь хаана байгааг хэлээч гээд Дантес шүүгээн дотор эрж эхлэхэд, өвгөн:
- Эрэх хэрэггүй…Дарс байхгүй… гэж хэлэв.
- Байхгүй гэнээ? гээд Дантес өвгөний цонхигор хацар, хоосон шүүгээ хоёрыг ээлжлэн харж - Яагаад байхгүй гэж? Таны мөнгө хүрэхгүй гэж үү? Гэж асуухад:
- Чи л ирсэн хойно боллоо гэж өвгөн хэлэхэд, Дантес хөлсөө арчиж:
- Гэсэн ч дээ, би гурван сарын өмнө явахдаа танд хоёр зуун франк орхисон шүү дээ гэж аяархан дуугарав.
- Тэгсэн, тэгсэн, Эдмон, харин чи явахдаа айлынхаа Кадрусст өгөх өрөө өгөлгүй мартаад явчихсан байна лээ. Тэр хүн энэ тухай надад хэлж, хэрэв чиний орноос өрөө төлөхгүй юм бол Моррель гуайд хэлнэ гэхээр нь би чамд муу юм болж магадгүй гэж айгаад… гэхэд,
- Тэгээд яав? Гэж Эдмон асуув.
- Тэгээд би төлчихсөн.
- Би Кадрусст зуун дөчин франкийн өртэй байсан! гэж Дантес хашхирахад өвгөн:
- Тийм ээ гэж дотроо бувтнав.
- Тэгээд та түүнийг миний үлдээсэн хоёр зуун франкаас төлчихөө юу? Гэхэд өвгөн толгой дохив.
- Бүтэн гурван сард жархан франкаар байгаа юу?
- Би тэрнээс ихээр юу хийх вэ гэж өвгөн хариулав.
- Бурхан минь! гэж Дантес эцгийнхээ өмнө өвдөг дээрээ сөхрөн суухад:
- Юу болов? Гэж өвгөн асуув.
- Би үүнийг хэзээ ч уучлахгүй.
- Боль доо, зүгээр хүү минь гэж өвгөн инээмсэглэн хэлээд- чи л ирсэн хойно бүх юм гүйцлээ. Одоо юм бүхэн сайхан байна шүү дээ гэв.
- Тийм ээ, би ирсэн, тэгэхдээ илүү сайхан горьдлоготой,ба£а зэрэг мөнгөтэй ирсэн… Май аав аа, үүнийг ав, одоохон хүн явуулж юм хум авчруул гэж залуу хүү хэлэв.
Тэгээд арав гаран алтан зоос, тав, зургаан ширхэг таван фракийн зоос, задгай мөнгө гаргаж ширээн дээр асгав.
Өвгөн Дантесийн царай гэрэлтэж,
- Энэ хэний юм бэ? Гэж асуув.
- Минийх…таных… манайх! Идэж уух юм ав, битгий мөнгө хайрлаарай, маргааш бас мөнгө авчирна гэхэд өвгөн инээмсэглэн:
- Байз, байз авчирсан мөнгөнөөс чинь бага багаар зарахгүй бол хүмүүс намайг хүүгээ ирэхийг хүлээж ядаж байж дээ гэж бодож магадгүй гэж хэлэв.
- Дураараа л бол, харин юуны өмнө зарц хөлсөлж аваарай. Би таныг ганцаараа битгий суугаасай гэж байна. Онгоцон дээрх миний өрөөнд контрбандын кофе цай, гайхамшигт сайхан тамхи бий, маргааш танд авчирч өгнө. Чишш! Хүн ирж явна.
- Кадрусс л байх даа. Чиний ирснийг дуулаад сайн сайхан явж ирсэнд чинь баяр хүргэх гэж байгаа байх.
- Могойн эрээн гаднаа, хүний эрээн дотроо гэж Эдмон шивэгнээд- гэсэн ч яах вэ манай айлын хүн, урьд бидэнд тус болж байсан юм! Аятайхан л угтаж уулзъя гэж хэлэв.
Эдмоныг үгээ хэлж дуусаагүй байтал Кадроссын хар сахалтай толгой хаалгаар цухуйв. Энэ бол хорин тав зургаан настай хүн юм. Оёдолчин мэргэжлийнхээ дагуу хувцас хийх хэсэг цэмбэ барьжээ.
Өө, Эдмон, хүрээд ирээ юу? Гэж их л марсель аялгуугаар хэлээд, зааны яс шиг цагаан шүдээ цөмий нь ил гартал арзайн инээмсэглэв.
- Хөрш Кадрусс, хүрээд ирлээ. Танд хэрэгтэй бол туслахад бэлэн байна гэж Дантес хүйтэн царайгаа эелдэг зөөлөн аялгуугаар далдлан хэлэхэд,
- Гүнээ баярлалаа. Аз болоход надад юу ч хэрэггүй. Харин заримдаа би хүнд хэрэг болдог юм (Дантес татвасхийв) Эдмон. Би чиний тухай яриагүй шүү. Би чамд мөнгө зээлүүлсэн, чи надад түүнийг минь буцааж өгсөн, сайн сэтгэлт хөрш нар ийм байдаг юм, бид хоёр одоо өр ширгүй.
- Бид өөрсдөдөө тусалсан хүнд хэзээ ч өртэй байдаг. Мөнгөний өр төлөгдчихсөн ч гэсэн, баяр талархлын өр хэвээрээ үлддэг юм гэж Дантес хэлэв.
- Үүнийг яриад яах юм бэ? Өнгөрсөн хэрэг. Харин чиний сайн сайхан буцаж ирсэн тухай ярилцъя. Би буудал дээр очиж, хүрэн цэмбэ олох гэж яваад өөрийн танил Данглартай уулзлаа л даа.
«Чи чинь Марсельд ирчихээ юу?» гэж би асуулаа.
«Ирчихсэн байгааг харж байгаа биз дээ» гэж байна. «Чамайг Смирнад байгаа л гэж бодож байлаа».
«Тэндээс шууд ирсэн болохоор, тэнд байсан ч байж болно».
«Манай Эдмон хаана байна?»
«Аав дээрээ очсон байх» гэж Данглер надад хэллээ.
Тэгээд л би, найздаа баяр хүргэе гэж ирлээ л дээ гэв.
-Кадросс сайн хүн, бидэнд тун хайртай шүү! гэж өвгөн хэлэв.
- Мэдээж хайртай байлгүй яах вэ. Тэгээд бас үнэнч шударга хүн ховор болохоор хүндэтгэж байдаг юм… гээд оёдолчин Дантесийн ширээн дээр гаргаж тавьсан овоолгоотой алт, мөнгийг хяламхийн хараад - Найз минь чи бүр баяжаа шив дээ? гэж хэлэв.
Хөршийнхөө хар нүдэнд гялалзах шуналыг залуу хүү ажиглав.
- Энэ миний мөнгө биш гэж хайхрамжгүйхэн дуугараад- Би аавыг мөнгөгүй болчихсон байх вий гэж айж явснаа хэлсэн юм, тэгэхээр миний сэтгэлийг амруулах гэж хэтэвчиндээ байсан мөнгөө ширээн дээр асгачихаад байгаа нь энэ. Аав аа хөршид минь мөнгө хэрэггүй бол наадуулаа далд хий, хэрэгтэй бол өг л дөө гэв.
- Үгүй найз минь. Надад юу ч хэрэггүй. Бурхан минь, оёдлын ажил минь намайг тэжээж байна, мөнгө хэзээч илүүдэхгүй, хайрлаж хадгалж бай, мөнгө авахаасаа илүү мөнгө ав гэж хэлсэнд чинь их баярлалаа гэж Кадрусс хэлэв.
- Би үнэн зүрхнээсээ хэлсэн юм шүү гэж Дантес хэлэхэд,
- Эргэлзэхгүй байна. Чи Моррельтэй их түнш юм аа, сэргэлэн эр байна шүү! гэв.
- Эрхэм Моррель надад үргэлж сайн байдаг юм гэж Дантес хариулахад,
- Тэгвэл чи хоол ид гэж урихад нь дэмий татгалзаж дээ гэв.
- Хоол ид гэж урихад нь татгалзлаа гэж үү? Тэр чамайг хоол ид гэж урьсан юм уу? гэж өвгөн Дантес асуув.
- Тийм ээ, аав аа гэж Дантес хариулаад, хүүгий минь урьсан явдалд хязгааргүй их баярлаж байгаа өвгөнийг харж инээмсэглэв.
- Хүү минь чи юунд тэгж татгалзаа вэ? гэж өвгөн асуухад залуу хүү,
- Тан дээр бушуухан ирэх гэж тэгсэн юм. Тантай уулзах гэж тэсэж ядаад гэж хариулбал.
- Моррель гомдсон байх. Ахмад болохоор санаархаж байгаа хүн эзэнтэйгээ зөрөх хэрэггүй дээ гэж Кадросс хэлэв.
- Би түүнд татгалзсан учраа тайлбарлан хэлж өгсөн, тэр ч миний хэлснийг ойлгосон.
- Ахмад болохын тулд эздэдээ жаахан долигонож байх хэрэгтэй.
- Ингэхгүйгээр ахмад болж болно гэж би найдаж байна гэж Дантес хариулав.
- Тэгвэл сайн, тэгвэл сайн! Энэ чинь чиний хуучин бүх найз нөхрийг баярлуулж байна. Тэгээд гэгээн Николайн цайзын цаад талд хүлээж байгаа нэг хүн улам ч их баярлах байх.
- Мерседес үү? Гэж өвгөн асуув.
- Тийм ээ, аав аа гэж Дантес хариулаад- Одоо би тантай уулзаж, таны эрүүл энх, хэрэгтэй юм бүхэн чинь байгааг үзэж мэдсэн хойно, намайг Каталан руу явахыг зөвшөөрнө гэв.
- Яв, яв, хүү минь яв. Бурхан надад хүү заяасан шиг чамд бас эхнэр заяаг гэж өвгөн Дантес хэлэв.
- Эхнэр гэнэ ээ? Та яасан их яарч байх юм бэ, Мерседес одоохондоо эхнэр нь болчихоогүй байна! гэж Кадросс хэлэв.
- Одоогоор үгүй, тэгэхдээ удахгүй болох байх гэж Эдмон хариулав.
- Тэр ч яах вэ, харин чиний яаран ирсэн чинь сайн болж хэмээн Кадрусс хэлэв.
- Яагаад тэр билээ?
- Яах юу байх вэ, Мерседес чинь гоо үзэсгэлэнтэй охин, тэгэхээр гоо сайхан охидод сэтгэлтэй хүн олон байдаг. Ялангуяа Мерседесийн хойноос өдий төдийгөөрөө л хөөцөлдөж байна.
- Нээрэн үү? Гэж Дантес асуугаад инээмсэглэхэд бага зэрэг сэтгэл зовсон шинж харагдаж байв. Кадрусс үргэлжлүүлэн,
- Тийм ээ, тийм тэгээд бас атаархмаар хүмүүс. Гэвч чи удахгүй ахмад болохоор чамд татгалзах нь юу л бол гэж хэлэхэд Дантес тосож аваад сэтгэл зовсноо арай гэж нууж инээмсэглэн:
- Тэгвэл,тэгвэл би ахмад болохгүй бол… гэж хэлэхэд Кадрусс,
- Хай л даа гэж аман дотроо бувтнав.
- Ингэхэд би ер нь эмэгтэйчүүдийн тухай, ялангуяа Мерседесийн тухайд танаас арай дээр бодолтой шүү. Намайг ахмад болсон ч болоогүй ч тэр охин надад үнэнч хэвээрээ байна гэдэгт би итгэлтэй байна.
- Тэгвэл л сайн,тэгвэл л сайн! Эхнэр авахдаа түүндээ итгэж чаддаг байх хэрэгтэй, гэхдээ найз минь, цаг алдалгүй очиж ирсэн тухайгаа, өөрийнхөө санаж бодож явдгаа хуваалц гэж би хэлэх байна гэж Кадруссыг хэлэхэд
- Яалаа гэж Эдмон хариулав.
Эцгээ үнэсчихээд, Кадрусс өөд толгойгоо дохиод гарч одов.
Кадрусс өвгөнтэй хамт жаахан сууж байгаад түүнтэй салах ёс гүйцэтгэн гарч, Сенак гудамжны буланд өөрийг нь хүлээж байгаа Данглар дээр очив.
- За яав? Чи түүнтэй уулзав уу? гэж Данглар асуухад,
- Уулзлаа гэж Кадрусс хариулав.
- Ахмад болно гэж горьдож байгаагаа чамд ярьж байна уу?
- Бүр ахмад болчихсон юм шиг л ярьж байна.
- Үгүй ер! Дэндүү яарч байна! гэж Данглар хэлэв.
- Гэхдээ Моррель түүнд ам өгч…
- Тэр их баяртай байна уу?
- Хэтэрхий их баяртай байна. Тэр ч байтугай дээд зиндааны хүн шиг загнаж, банкны эзэн хүн шиг мөнгө өгөх гэсний нь яана.
- Тэгээд чи авсангүй юу?
- Авсангүй. Уг нь амьдралдаа анх удаа үзсэн мөнгө гээчийг зээлдүүлсэн хүн нь би байсан болохоор авч болох л байлаа. Харин одоо эрхэм Дантес юугаар ч дутахгүй, удахгүй ахмад болох нь ээ!
- Гэхдээ одоохондоо ахмад болчихоогүй л байна! гэхэд Кадрусс
- Үнэнийг хэлэхэд тэр ахмад болчихгүй бол сайн сан. Тэгвэл тэрүүнтэй ярьж ч болохгүй болчихно гэв.
- Хэрвээ бид хүсвэл тэр одоогийнхоо байгаа хэвээр, магадгүй тэрнээс ч дор байж болно шүү гэж Данглар хэлэв.
- Чи юу ярина вэ?
- Зүгээр би өөрөө өөртөө хэлж байна. Тэр одоо хүртэл гоо үзэсгэлэнт Каталан охинд хайртай хэвээрээ байна уу?
- Ухаангүй хайртай. Аль хэдийн тийшээ гүйгээд явчихсан. Чухам энэ талаас л түүнд эвгүй явдал болж магадгүй гэж санагдах юм, эсвэл би андуурч байж ч болох юм.
- Тодорхой ярь.
- Яах юм бэ?
- Энэ бол чиний бодож байгаагаас илүү чухал юм. Чи Дантест дургүй шүү дээ.
- Би б рдам зантангуудад дургүй.
- Тэгтэл чи каталан охины тухай мэдэж байгаа бүхнээ хэл.
- Лавтайяа мэдэх юм алга. Гэхдээ хуучин эмнэлгийн хажуу зам дээр ирээдүйн ахмадад эвгүй явдал тохиолдож магадгүй гэж бодож болохоор юм харсан.
- Чи юу харсан юм бэ? За алив, хэл.
- Мерседесийг хот орж ирэх бүрд нь бие бялдар томтой хар нүдтэй улаан хацартай, хар үстэй, ууртай байрын каталан залуу дандаа дагаж ирдгийг би харсан. Мерседес түүнийг үеэл ах аа гэж байна лээ.
- Нээрээ юү? Тэгээд үеэл ах нь түүнийг эргүүлээд явдаг байх гэж чи бодож байна уу?
- Тэгж л бодож байна. Хорин настай залуу арван долоотой гоо үзэсгэлэнт охин хоёрын хооронд түүнээс өөр юу байж болох билээ?
- Чи Дантесийг Каталан уруу явчихлаа гэв үү?
- Намайг байхад явчихсан.
- Хэрвээ чи бид хоёр тийшээ явбал «Нөөц»-өд орж аяга мальгийн дарс уух зуураа сонин юм үзэж болох нь ээ.
- Хэн тэр тухай бидэнд хэлэх юм бэ?
- Бид Дантесийн зам дээр байж байгаад чухам юу болсныг нь царайгаар нь мэдчихнэ.
- За тэгвэл явъя. Харин чи мөнгийг нь төлнө шүү гэж Кадрусс хэлэхэд,
- Тэгэлгүй яахав гэж Данглар хариулав.
Тэгээд тэр хоёр очих газар өөдөө яаран явав. Гуанзанд орж нэг шил дарс, хоёр аяганы хамт өг гэв.
Арваад миний өмнө Дантес гуанзны хажуугаар өнгөрч гарсан гэдгийг өвгөн Памфилаас сонсчээ.
Дантесын Каталанд байгаа гэдгийг мэдэж аваад, хаврын урин орж мөчир дээр нь шувууд жиргэн донгодож байгаа залуу моддын навчисын дор сууцгаав.

Г.Г.Маркес. Зуун жилийн ганцаардал

Габриель Гарсиа Маркес
Зуун жилийн ганцаардал

Олон жилийн хойно хурандаа Аурелиано Буэндиа гэгчийн бие Макондогийн оршуулгын газрын хайсны дэргэд буудуулах гэж зогсохдоо, тэр жилийн нэгэн үдэш мөс үзүүлэхээр цыганууд дээр эцгийнхээ дагуулж очсоныг санаж авай. Тэгэхэд Макондо хулс, шавраар барьсан хориод навтгар овоохой бүхий жижигхэн суурин байж, хаяагаар нь галавын үеийн амьтны өндөг шиг асар том мөлгөр цагаан чулуун дундуур тунгалаг уст гол мяралзанхан урсдаг байлаа. Ертөнц шинэхэн учир олон юмс нэр усгүй, тэдгээрийг дурдах болбол хуруугаараа заан ярилцдаг байвай. Жил бүрийн гуравдугаар сард суурины захад ноорхой цыганы нэгэн овог асар майхнааа шаан бууж, шүглийн шийхнэх, бөмбөрийн пижгэнэх дуунаа эрдэмт хүмүүсийн сүүлийн үеийн бүтээлийг макондогийнхонд үзүүлдэг байлаа. Эхлээд цыган нар соронзон гүр авчрав. Мельикадес гэдэг бавгар сахалтай, шувууны савар шиг мойног хуруутай лүглэгэр цыган Мекедоны рилү бүтээгчдийн1 бүтээсэн, ертөнцийн найм дахь гайхамшиг2 гэж өөрийн нэрлэсэн зүйлийн идийг олонд чадал заан үзүүлэв.

1 Рилү бүтээхүй ухаан буюу алхим бол хувилахуй ухаан шинжлэх ухаан болон хөгжихийн өмнө гарсан нэгэн чиглэл мөн. Манай эриний III-IV зуун үед Мисир газар үүсээд V-VI зууны үед Өрнөт Европт өргөн дэлгэрчээ. Рилү бүтээгчид (алхимичид) энгийн металыг алт, мөнгө болгон хувиргах мөнхийн аршаан гаргаж авах рилү (философский камень) гэгчийг олох гол зорилго тавьж байв.- Орч
2 Мисирийн цац, Эфис дэх Артүмидагийн (ав хоморгын охин тэнгэр) дуган, Галикарнас дахь бунхан, Вавилон дахь Семиранмидагийн “дүүжин цэцэрлэг” Олимпи дахь Зевсийн хөшөө, Родос дахь Гелиосын хөшөө Александрын гэрэлт цамхаг энэ долоог хийж хосгүй уран гоёын учир ертөнцийн долоон гайхамшиг гэнэ. Энд энэ долоотой тэнцэх найм дахь гайхамшиг гэсэн утгаар хэрэглэжээ.- Орч

Тэрвээр хоёр төмөр саваа барьж, айл айлаар ороход төмпөн, хувин, хайч, хоовон байрнаасаа ховх хонх үсэрч, хадаас шураг хүчтэй татахын аяыг даахгүй цуурч байгаа банзнаас суга суга үсрэх гэж тэмүүлэн байхыг улс хиртхийн үзжээ. Олдохоосоо огт өнгөрсөн гэж байсан юмс яг эрээд ядчихсан тэр газраас нь гарч Мелькиадесийн шидэт савааны араас хуйлран дагана. Тэр цыган испани хэлээр их л хазгай мурй дуудаж, “Эд бараа гэдэг бас амьтай байдаг юм. Гагцхүү тэр юмсыг сэтгэлийг хөдөлгөж чадах хэрэгтэй” хэмээн сүртэй гэгч өгүүлнэ. Суут байгаль эхийн бүтээн чадахыг сэтгэлдээ төсөөлөхөөр үл барам түүнээс ч хол давж, ид шид, илбэ жилбийн гайхамшгаас хэтийдсэн юмыг ч төсөөлөн сэтгэж улмаар ургуулан бодох үзэмжийн чадвартай Хосе Аркадио Буэндиа, хараахан ашиг тусаа өгөөгүй байгаа шинжлэх ухааны тэр нээлтийг газрын хэвлээс алт гаргаж авахад зохицуулж болно хэмээн боджээ.
Мелькиадес шударга хүн байсан болохоор “Соронзон тийм юманд хэрэг болохгүй” гэж сануулан хэлсэн боловч тэр үед Хосе Аркадио Буэндиа цыганы голч чигчид итгэлдэггүй байсан учир соронзон савааг луус, хэдэн ишгээрээ арилжин авлаа. Буэндиагийн авааль гшэргий Урсула Игуаран энэ хэдэн малаараа ар гэрийнхээ уначихсан ажлыг өөд татах гэсэндээ тэр арилжааг бүү хийтүгэй хэмээн хориглож ядсан боловч эр нөхөр нь “Удахгүй чамайг алтаар дараад өгнө. Хийх саваа л мэдээрэй” гэж хариулжээ. Хэдэн сар хэлсэн амандаа хүрэх гэж зүтгэн, хоёр төмөр саваагаа араасаа чирэн, Мелькаидесийн зааж өгсөн тарнийг чанга дуугаар урин урьж, хавийн газар, тэр ч байтугай голын ёроолыг хүртэл нэг нэгэнгүй самнаж үзвэй. Гэвч түүний газар дээр гаргаж ирсэн юм гэвэл арван тавдугаар зууны зэвэнд идэгдсэн битүү хуяг байлаа. Тэр хуягийг цохиход чулуу дүүргэсэн гуа адил дүнгэнэх ажээ.
Хосещ Аркаио Буэндиа өөрийг ньхайгуулд дагаж явсан сууриныхаа дөрвөн хүнтэй хамт тэр хуягийг задалбал дотроос нь мах нь үгүй болсон хүний араг яс гарсныг үзсэнд хүзүүнд нь эмэгтэй хүний туг үс бүхий зэс гуу байлаа.
Гуравдугаар сард цыганууд дахин хүрч ирэв. Одоо тэд яндан дуран, сайн бөмбөрийн дайтай галт шил хоёр авчирч, үүнээ амстердамын жүүд нарын цоо шинэ бүтээл гэж зарлав. Яндан дуранг асрын дэргэд зоогоод гудамжны цаад өнцөгт цыган эмэгтэйг суулган таван реалын1 хөлстэйгөөр дурангаар харуулахад цыган хүүхэн гараар илээд авахаар ойрхон харагджээ. “Шинжлэх ухаан орон зайг товчиллоо. Удахгүй хүн гэртээ сууж байгаад ертөнцийн ль ч хэсэгт болж байгаа зүйлийг харж болно” гэж Мельикадес тунхаглан айлджээ. Халуу дүүгсэн нэгэн үдээр цыганууд асар том галт шилээр гайхалтай илбэ үзүүлж, гудамжны голд хуурай өвс овоолоод галт шилээрээ нарны туяа тусганасанд өвс дүрсхийн шатав. Соронзогоор алт олох гэсэн нь бүтээгүйд тайтгарч шатав. Соронзонгоор алт олох гэсэн нь бүтээгүйд тайтгарч амжаагүй байсан Хосе Аркадио Буэндиа галт зэвсгийг байлдааны зэвсэг болгоё гэж дорхноо боджээ. Мелькиадес түүнийг урьдынх шигээ хориглож хориглож, галт шилээ хоёр соронзон саваа, гурван алтан зоосоор соливол соль гэжээ. Урсула адраа удлан алтан зоосноосоо өгөхөөс аргагүй болсондоо ёстой буруу харж уйлж, зөв харж инээжээ. Уг нь эцгийнхээ хуруу хумсаа тайрч байж насан туршаа хураасан тэ мөнгийг ашигтайхан юманд зарах санаатай нөөгөөд орон оороо хадгалж байсан юмсанжээ. Хосо Аркадио Буэндиа эхнэрийнхээ сэтгэлийг ч засаж барьсан юмгүй шинэ туршилтыг шамдан эхэлж жинхэнэ эрдэмтэн хүний байдлаар биеэ гаргуунднь хаяж, тэр ч байтугай аминдаа ч аюул учруулахаас буцахгүй болж билээ. Тэрбээр гал шилийг дайсны цэргийн өөдөөс хэрэглэж болно гэдгийг нотлох гэхдээ биеэ төөнөсөнд, түлэнхий нь яршин удтал анихгүй зовоожээ. Буэндиа гэрээ ч шатааж үзэх осолтой санаа сэдсэн боловч эхнэр нь тас хорив. Хосе аркадио Буэндиа цоо шинэ зэсгийнхээ стратщегийн чадлыг эргэцүүлэн олон цаг тасалгаандаа сууж, тэр ч байтугай хэрэглэх удирдамж зохиож, чухам яаж хэрэглэхийг их л тодорхой, хөдөлшгүй баримттай тайлбарлажээ. Хийсэн туршлагаа тоорхойлон бичсэн олон зүйл, х½д хэдэн хуудас тайлбар зураг сэлтийг уул удирдамждаа хавсаргаж нэгэн элчээр эрх баригчдад явуулж, тэр элч нь өндө уулыг давж, өргөн мөрнийг гаталж, өрх намаг туулж, дайд бөглүүдэд уйдан зовж, догшин аратанд бариулан алдаж, тахал өвчнөөр үхэх дөхөн явсаар түмэн алжаал, буман бэрхдлийг давж их замд оржээ. Тэр үед хот орно гэдэг санахын гарз

1 эртний испанийн ¬өнгөн зоос, -Орч

шахам байсан боловч, Буэндиа эрх баригчдын дуудсан даруйд л очиж, бүтээсэн зүйлинхээ чадлыг цэргийн дарга нарт үзүүлж, тэр ч байтугай гэрлийн дайны нарийн эрдмийг тэдэнд биелчлэн зааж сургахаар зэхэж байлаа. Тэгээд хэдэн жил хариу хүлээж бүр ядчихаад Мелькиадест, дахиад л урагшгүйтснэээ гомдоллон хэлбэл цыган уужим сэтгэлээ ёстой нэг гаргаж, галт шилийг нь эргүүлж аваад, алтан зоосыг нь буцааж өгөөд, португалийн далайн хэдэн зураг, хөлгийн жолоодлогын олон багаж бэлэглэжээ. Мелькиадес Герман гэлэнгийн бүтээлийг гараараа товчлон сйирүүлж, од эрхсийн байрал, өнцгийг олох багажийг ашиглах аргыг бичиж Хосе Аркадио Буэндиад өгчээ. Борооны улирлын урт сард, туршилт хийхэд нь хүн саад хийх болуужин гэж байшингийнхаа мухлрын умгархан өрөөг түгжин суужээ. Гэрийн ажилд оролцохыг огт больж, од гаригийн гүдйлийг шинжин, гадаа хононо. Нарын хөөрөх туйлыг хэмжих гэж бйж наранд золтой л цохиулсангй. Багаж нь гарт ­ь ороод ирэхэдтэрвээр орон зайн тухай нарийн ойлголттой болж, одооноос эхлээд гэрээсээ гаралгүйгээр үзэж хараагүй далай тэнгисэ½р аялж, хүн амьтангүй газар орныг шинжилж, ид шидийн амьтадтй харилцаж чадах болжээ. Чухамхүү тэ л үед Хоже Аркадио Буэндиа гэр дотуураа хөлхөн, хэнийг ч анхааралгүй ганцаараа ярьчих зантай болсон бөгөөд түүнийг тэгж байхад Урусула хэдэн хүүхэдтэйгээ гадил, маланга, төмс, наанги цагшаан ауйям, пагсаа жимс арчлан тариан талбайд нуруугаа бөгтийтөл ажиллаж байлаа. Гэтэл Хосе Аркадио БуэндЁа толгой өөд татахгүй ажиллаж байснаа гэнэт болиод нэг л хачин болчихов. Хэдэн өдөр юманд хорлогдсон юмшиг болж, элдэв таамаг дэвшүүлэн, өөртөө ч итгэхгүй гайхан амандаа дүнгэнэтэл ярьжээ. Арван хоёрдугаар сарын нэгэн мягмар гаригт хоол идэж сууснаа эргэлзэж тээнэгэлзэж байсан зүйлийнхээ учрыг гэнэт бүрэн олжээ. Нойр алдан, олон хоног тархиа гашилтал юм бодсоноос зүдэрсэн цэгийнхээ халуурч байгаа мэт дагжин чичирсээр ширээний эхэнд магнай тэнүүн, тэр ч байтугай маш жвахлантай суугаад,
- Дэлхий чинь зүрж шиг бөөрөнхий юм гэж нээн олсноо хэлснийг хүүхдүүд нь насан туршаа мартахгүй нь лав.

Урсула багтартлаа уурлаж, “Чи солиорох мөрөөрөө солиор. Цыганы солио өвчнийг хүүхдэд бүүхалдаачих” гэж аашлаад одны байршил олох багажийг нь хэм чулуудсан боловч Буэндиа тоосон ч үгүй, айж эмээсэн ч үгүй, өөр нэг багаж хээвнэг хийж аваад, умгархан өрөөндөө сууриныхаа харчуулыг цуглуулж, хэний ч үл ойлгох огол дурдаж, дандаа дорно зүг хөвөөд байвал яг эргээд гарсан газраа хүрээд ирн эгэдгийг тэдэнд нотолжээ. Макондогийнхон Буэндиаг толгойдоо юмтай болж гэж бодоцгоож байтал азаар тэр үед Мелькиадес ирж тааран, учрыг олж хужрыг тунгаан өгчээ. Аль эрт практикаар батлагдсан байсан боловч маъондынхны огт мэдэхгүй байсан тэр нээлтийг зөвхөн од мичид ажигласаар хийсэн Буэндиагийн гоц ухаантайг цыган өндөр дуугаар магтаж, өөрийн бахархан бахдаж байгаагийн нотолгоо болгон рилү бүтээхүй ухааны лабораторийн төхөөөрмж түүнд бэлэглэсэн нь сууриныхны хувь заяанд тус болох учиртай байжээ.
Яг тэр үеэр Мелькиадес хачин амархан өтлөв. Цыган эр анх тосгонд ирж байхдаа Хосе Аркадио Буэндиагийн насны хүн харагдаж байлаа. Гэтэл Буэндиа нь тэнхээ гэж тоймгүй, морь ч чихдээд унагахдаа тоохгүй хэвээрээ байхад цыган ужиг өвчинд ээргэдсэн шиг эцэж турж байлаа. Угтаа бол тэр нь ганц өвчний гай бус, хорвоо дэлхийгээр хэрэн тэнэсээр туссан олон ховорхон өвчний урхаг байжээ. Мелькиадес, Буэндиад лаборатори тоноглоход нь тусалж байхдаа, эрлэгийн элч өөрийг нь газар сайгүй дагаж яваа боловч эрлэгийнд бүрмөсөн аваачих зүрх нь арай л хүрэхгүй байгаа бололтой гэж ярьжээ. Тэрбээр хүн төрөлхтнийг дайрч байсан бүх гамшиг сүйрэлтэй тулгарч явсан боловч эсэн мэнд гарч байсан толгой билээ. Перст хулгана яр, Малайн хойгт бам, Александрийд уяман, Японд хөх гуя, Мадагаскарт булчирхайн тахал туссан боловч үхээгүй, Сицилийн арал дээр газар хөдөлж, Магелланы хоолойд хөлөг онгоц сүйрэн олон хшний амь сүйдэхэд бас л амьд гарсан байжээ. Нострадамусын1 нууцыг мэддэг гэж ам шүд алдах энэ жигтэйхэн эр булшнаас гарч ирсэн байдалтай, бүлцгэ° нүд нь юмс үзэгдлийн цаад талы£ нэвт харж чаддаг байртай санагдана. Хэрээний

1 Нострадамус (1503-1566)- францын зурхайч эмч

дэлгэсэн далавч аятай далбагар хүрээтэй том хар бүрх, он удаад буриваад идэгдэн ногоорсон хантааз өмсөж явна. Цаглашгүй ухаалаг, туйлгүй битүүлэг боловч мах цусанд төрсөн хүн байсан бөгөөд биеийн хүндээрээ газартаа татагдаж, өдөр тутмын амьдралын зовлон зүдгээр, аж төрөлд дийлэгдэх ажээ. Өвгөрөөд тэнхээ тамир алдрах боллоо” гэж үглэх болж, аар саар юманд зарах мөнгөгүй гачигдаж, бөм өвчнөөр хамаг шүд нь юүрээд уначихсн тул инээхийг аль эрт больсон ажээ. Тэр нэгэн бөгчим халуун өдөр Мелькиадесийн нууцаа тайлснаас хойш өөрдсийнх нь их үерхэл эхэлсэн гэж Хосе Аркадио Буэндиа үзэж байлаа. Хүүхдүүд цыганы хүн үнэмшмээргүй яриаг гайхан чагнана. Тэгэхэд таван ойноос хэтрээгүй байсан Аурелиано Мелькиадесийн гэрэлтэй цонхны наана хүглийн сууж бадралт баг бишгүүрийнх шиг дуу нь элдэв аймаар юм бодогдуулж, халуунд хөлс нь шанаагаар нь хайлсан тос шиг урсан байсныг насан туршаа санаж явна. Аурелианогийн ах Хосе Аркадио түүний гайхамшигт дүрийн үр саддаа үе залган ярих дуртгал болгон үлдээнэ. Харин Урсула л цыганы ирэхэд тун таагүй байдаг байв. Энэ нь ямар учиртай вэ гэвэл тэрбээр, Мелькиадесийн шилэй хлорын мөнгөн ус санамсаргүй алдаад хагалж байх үеэр яг тасалгаанд орж ирсэн юм санж.
- энэ чөтгөрийн үнэр байна £эж Урсулагийн хэлэхэд Мелькиадес татгалзаж,
- Огт үгүй. Чөтгөр борын хүчлийн үнэртэй байдаг нь тогтоогдсон юм, энэ бол ердөө ялихгүй жаахан түргэн цагааны үнэр гэжээ.

Тэгээд Мелькиадес, шунхны тун хачирхам шингэнийг сургамжлангуй дуугаар дэлгэрэнгүй гэгч нь тайлбарласан боловч Урсула түүнийг нь огт сонирхсонгүй, хүүхдээ мөргүүлэхээр авч явжээ. Үүнээ схойш хурц үнэр гарахад, Мелькиадес санаанд нь ороод байдаг болжээ.
Бүдүүлэг лабораторид нь олон хувин, юүлүүр, шүүр, шүүлтүүрээс гадна энгийн хяс, рилүг1 хийх халуун хүзүүт шил, Иудийн Маригийн 2 хэрэглэж байсан гурван цорготой нэрэх тогооны шинэчилсэн төслөөр цыгануудын өөрсдийн нь хийсэн бүрхээр төдийхөн байдаг байлаа. Түүнээс гадна Мелькиадес долоон гаригтай тэнцэх долоон төмөрлөгийн дээж, алтны тоо хоёр дахин ихэсгэх Моисей, Зосимын томъёолол, их магистерийн3 салбарт хамаарах тэмдэгэл, зургийг Хосе Аркадио Буэндиад өгчээ. Эдгээрийн учрыг олосн хүн рилү гаргаж чадах ажээ. Алтыг хоёр дахин их болгох томьёолол энгийн байсанд хорхой нь хүрсэн Хосе Аркадио Буэндиа хэдэн долоо хоног эхнэртээ тал засан тойрогуудлж байгаад нандигнадаг хайрцагнаас нь хуучны зоосыг гаргуулж, мөнгөн усны хуваагдахын тоогоор түүнийг нь олшруулахаар амлажээ. Урсула нөхрийнхөө шалаад салахгүйд аанай л цааргалж чадсангүй. Буэндиа гучин дулоныг хувинд хийж, хүхэрт хүнцэл, зэсийн үртэс, мөнгөн ус, хар тугалганы хамт хайлуулав. Дараа нь энэ бүхнээ тосон туулга бүхий тогоонд хийгээд үмхий үнэртэй өтгөн бантан болтол нь шиүүн гал дээр бу¶алгасан нь алт болж арвижихаасаа илүү ердийн цардуулын бурамтай төстэй юм болчиµжээ. Ахин нэрж долоон гаригийн нэр бүхий төмөрлөгтэй холин дахин хайлуулж, гермесийн мөнгөн ус,4 байвангаар боловсруулж, цагаан луувангийн тос байгаагүйн учир гахайн өөхөнд дахин буцалгах зэргээр их зоригтойгоор аз үзэн ноцолдсоны эцст, Урсулагийн үнэт өв тогооны ероолд барьцалдан наалдсан шимэлдгэрхүү юм болчихов.
Тэр үеэр цыганыг дахин ирэхэд Урсула тосгоныхныгоо түүний өөдөөс турхирсан боловч тосгоныхныг нь айхаасаа сониучирхах нь дийлжээ. Цыганууд зүйл бүрийн

1 Философский камень буюу философское яйцо гэдэг нь мегаллыг алт болгон хувиргах бэлтгэмэл. Үүнийг манай эртний орчуулгад рилү (үрэл) гэж, алхимичийг нь рилү бүтээг чгэж байсан байна. Энэ уламжлалыг энд баримтлав. – Орч
2 Иудийн Мари-рилү бүтээгч эмэгтэй (манай эриний III зууны эцэс)
3 Их магистерий-рилүний өөр нэр
4 Гермесийн мөнгөн ус гэдэг нь рилү бүтээгчдийн алт гаргаж авахдаа хэрэглэж байсан мөнгөн ус. Рилү бүтээх ухааны үндсийг тавигчдын нэг. Гермес Трисмегистийн нэрээр нэрлэжээ. –Орч

Хөгжим чих дөжрөм хангинуулсаар гудамжаар өнгөрч, зарч нь низианзныхны1 хамгийн аугаа их нээлтийг үзүүлнэ гэж зарлав. Цөмөөрөө цыганы асар тийш очиж, нэг сентаво2 төлөөд дотогш орвол Мелькиадес эв эрүүл, зав залуу, үрчлээ атираагүй, гялалзсан шинэ шүдтэй болчихсон байж байлаа. Бамтсанаас болж нүцгэн буйл үлдэж, хацар нь хонхойж, уруул нь үрчлээтсэнийг сайн мэдэх хүмүүс, жам ёсноос гадуур ид чадлтайгийнх нь энэхүү сүүлЁйн нотолгоог үзэхдээ хиртхийн цочжээ. Мелькиадес бүв бүрэн эрүүл шүд амнасаа га°ган үзүүлж, агшин зуур урьдынх шигээ өтөлсөн өвгөн болсноо дахин шүдээ хийгээд инээмсэглэвэл ид гялалзаж яваа эр дунд насны хүн болчихсонд булгтаараа бүр ч сүнсгүй айжээ. Хосе Аркадио Буэндиа хүртэл Мелькадесийн мэдлэгийг хүний хэрээс хэтрээгүй байгаа даа гэж эргэлзэхэд хүрчээ. Гэвч цыгшан хоёулхнаа үлдээд хиймэл шүднийхээ учрыг тайлж өгсөнд сая дотор нь онгойж тачигнатал хөхөрчээ. Энэ бүхэн нь нэг бодоход тун энгийн, нөгөө бодоход туйлын хачин санагдсан учир, маргаашнаас нь рилү бүтээхийг сонирхохоо огт больж, аль санасан цагтаа хоолоо идчихээд өрөөн дотуураа гутран холхих болов. “Ертөнцөд хачин юм их болдог юм байн даа. Хаяанд мань, олын цаад эрэгт элдэв янзын шидэт багж байж байхад би энд мал шиг аж төрж байдаг” гэж Урсуладаа гомдол мэдүүлжээ. Макондог анх байгулж байх үеэс Хосе Аркадио Буэндиаг мэдэх хүмүүс Мелькиадесээс болж хчнээн хувирсныг нь гайхаж байлаа. Урьд нь Хосе Аркадио Буэндиа тэдэндээ өмнөө барьдаг хүн нь болж, тариа яаж тарих, хүүхэд хэрхэн асрах, мал яаж өсгөхийг зөвлөж, тосгоныхныгоо өнгөтэй өөдтэй байлгах гэж хар бор ажилголж шилэлгүй хийдэг байжээ. Уэндиагийн байшин тосгондоо хамгийн сайн нь байж, бусад нь орон гэрээ түүнийг нь дуурайлган янзлах гэж хичээдэг байжээ. Тэднийх саруул то мтанхим, ваартай гоё цэцгээр чимэглэсэн сүүдрэвчтэй холлох өрөө, унтлагын тасалгаа бүхий байшинтай, байшингийнхаа ард нямбай боловсруулсан ногооны тайлбай, тэр ч байтугай ямаа, гахай, тахиа налайн байх мадын хашаатай, хашаандаа лужир том туулайн бөөр

1 Низианзынхан - Дундад Азийн эртний Низианз хотын иргэд
2 Сентаво –бутархай мөнгөний нэгж

Модтой байжээ. Гагцхүү зодооч азарган тахиа л эднийд ба©даггүй, эднийхээр барахгүй тосгон даяарт байдаг£үй байлаа.
Урсула нөхрөөсөө дутахгүй ажилтай анхиатай авгай байлаа. Насандаа дуу дуулж лав үзээгүй, сэтгэлийн хатан тэвчээртэй, зүтгэлтэй, хэрсүү, тогдгоносон энэ эмэгтэй үүрийн гэгээнээс аваад үдшийн бүиий болтол хамгийг амжуулж чаддаг ховорхон авьяастай агаад голланд даавуу цардмал банзлын нь сэрчигнэх чимээ хаа л бол дуулдаж байдаг байлаа. Урсулагийн ачаар шавар шал, шохойдоогүй хана, гар хийцийн бүдүүн хадуун тавилга нь цэвэрхэн гялалзаж, хувцас хадгалдаг хуучин авдраас нь альбаака цэцгийн үл мэдэгхэн үнэр анхилж байдаг байв.
Тосгон ыхамгийн ухаалаг хүн болох Хосе Акадио Буэндиа тосгоныхондоо байшингаа барихдаа хэн нь ч гол руу усанд явах гэж илүү ажил болохооргүйгээр барихыг тушаажээ. Мөн гудамжийг гаргахдаа халуун цагаар айл бүрд нарны гэрэл ижилхэн тусаж байхаар ухаалаг гаргажээ. Байгуулагдсанаасаа хойш хэдэн жилийн дараа Макондо, гурван зуун суугчдынх нь очиж үзсэн бүх сууринаас хамгийн цэвэр бөгөөд тохилог нь болжээ. Үнэхээрийн элэг бүтэн энэ суурингийнхнаас гуч гарсан хүн ч байхгүй, үхэж үрэгдсэн хүн ч байхгүй байжээ.
Макондог байгуулж эхлэнгээ Хосе Аркадио Буэндиа урхи тор урлаж гарчээ. Удалгүй тэрбээр гэрээрээ дүүрэн шарагч бялзуухай, ширэг бялзуухай, балч бялзуухай, заараг шувуутай болсон төдийгүй суурины бусад айлыг ч тийм болгожээ. Зүсэн зүйлийн шувуудын байнгын жигээ чих дөжрөөх учир Урсула ухаан муудах вий гэж чихэ лаваар бөглөжээ. Мелькиадесийн овог Макондод анх ирж, толгойны өвчин намдаадаг шилэн үрэл худалдаж эхлэхэд макондогийнхон уудам хөндийд нууцхан орших бяцхан сууриныг нь цыганууд яаж олоо юм бол гэж ихэд хачирхсанд цаадуул нь шувууны дуугаар олж ирлээ гэж хэлжээ.
Гэвч Хосе Аркадио Буэндиа соронон гүрийн дон тусаж, одон орны хайгуулж хийж, ал олох гэж мөрөөдөж, ертөнцийн гайхамшгийг таньж мэдэх гэж санаашрах болсноор нийтийн тулд ажиллах сонирхолгүй болж билээ. Зүгээр суудаггүй, цэвэр цэмцгэр Буэндиа яваандаа хирэндээ баригдаж, сахал үсэндээ дийлдэн тамтаггүй залхуу болж, Урсула сахлыг нь балиусаар зүдэрч баймааж нь хааяа нэг тайрч өгдөг болжээ. Хосе Аркадио Буэндиаг юманд хорлогдож гэж тосгоныхон нь бодож байлаа. Гэвч Хосе Аркадио Буэндиаг солиотой гэж итгэж байсан хүмүүс хүртэл шуудайд хүрз, зээтүү хийж үүрээд, Макондог их нээлттэй холбох зам тавихад туслаач гэж гуйхад нь ажил, төрөл гэр орноо орхичихоод араас нь дагажээ.
Хосе Аркадио Буэндиа тэр хавийн газрыг огт мэдэхгүй байлаа. Дорно зүгт давахын эцэсгүй том нуруу хөндөлсөж, түүний цаана эртний Риоча хот орших бөгөөд дээр үед тэнд Фрэнсис ДРейк их буугаар яст матар буудан зугаацаж, алсан тэр амьтдынхаа цоорхойг нь бөглөж, дотор нь сүрэл чихээд, хатан хаан Елизаветад явуулж байсан гэж өвөг Аурелиано Буэндиагаасаа дуулснаас цаашгүй. Залуудаа Хосе Аркадио Буэндиа болон бусад эрчүүл эхнэр хүүхэд, мал адгуус, эд агуурсаа аваад далайн эрэгт хүрэх гэж энэ урууг даван хоёр жил хоёр сар төөрөн мунгинаад бодлоо араг бюу орхин хуучин нутагтаа буцалтай биш хэмээн энд Маконо сууринг байгуулан суурьшсан билээ. Иймээс дорно үг замнавал гагцхүү гэдрэгээ буцна гэсэн үг байсан учир тийш явах бодолгүй бйлаа. Өмнө талд нь өвс ургамалд мөнх хучаастай намаг балчиг, зах хязгаар байхгүй гэж цыгануудын хэлдэгих хөндий байлаа. Өрнө талд нь тэр хөндийг энгүй их ус залган авч тэнд бүсгүй хүний бие, толгойтой, булбарай зөөлөн арьстай халим маягийн амьтад оршиж, сэргэр том мээмнийхээ чадлаар далайн аянчин жуулчдыг хөнөөдөг байлаа. Цыган нар шуудангийн зам гардаг хуурай газрын зах хүртлээ жил хагас шахам хөвжээ. Ингэхлээр гагцхүү умар зүгт л явбал соёлт ертөнцийн зах зухыг үзнэ гэж Хосе Аркадио Буэндиа итгэж байв. Тийнхүү тэрбээр зээтүү хүрз, ангийн буугаар зэвсэглээд, зүг чиг олох багаж, газрын зургийг үүргэвчдээ хийгээд осолтой аянд морджээ.
Эхний хэдэн өдөр гойдын саад дайралдсангүй. Голын чулуут эргээр уруудаж, хэдэн жилийн урьд хуучны хуяг олсон газраа хүрээд зэрлэг зүржийн модны дундуур одсон нарий улбаагаар ойд орлоо. Долоо хоног яваад буга намнах аз таарч, махыг нь шараад, хагасыг нь идэх, бусдыг нь давслан нөөцлөхөөр тогтжээ. Яагаа ч үгүй л шивтэр амтагдсан хөх махтай тоть алж идэх хэрэг гарах вий гэж болгоомжилсон нь тэр байл а. Дараагийн арван өдөр нарны бараа огт харсангүй. Хөл доорх хөрс улам нойтон, галт уулын үнс шиг улам зөөлөн, ширэнгэ ахих тусам улам сүртэй ¡олж, шувууны дуугарах, сармагчны хэрэлдэх нь дуулдахтай үгүйтэй, энэ ертөнц үүрд хөөр баяргүй, харанхуй баргар-болоо юу гэлтэй болж иржээ. Хүн анхныхаа нүглийг үйлдэхээс1 өмнөх диваажин гэж ийм л байсан байх гэмээ чийг даасан, чимээгүй дүнсийсэн их ойд гишгэнгүүт л хөл нь цөмрөн шигдэж, гишгэсэн мөрөөр тосорхог, бужигнасан юм дүүрнэ. Мачетагаар2 алтан сайван, ал улаан сахилдгийг тас тас цавчин явахад диван галбад мартагдсан юм сэтгэлд урган зовооно. Бүтэн долоо хоног тэд гэрэлт цохын анивалзах галаас өөр гэрэлгүй гаслангийн баргар ертөнцөөр амьсгал боогдуулсан цусны үнэрт туйлдсаар, зүүдэн өвчтэй хүмүүс шиг гэлдрэн урагшилсаар байлаа. Буцах-арга байсангүй, тэд өвс цавчин зам гаргахад дорхноо шинэ өвс урган битүүрч байлаа. “Дажгүй ээ, зүгээ л алдахгүй байвал алзахгүй” гэж Буэндиа нөхдөө зоригжуулна. Тэрбээр луужингийнхаа зүүг алдалгүй ажиглан үл үзэгдэх умар зүгт хүмүүсээ удирдан зүтгэсээр илбэдүүлсэн муу ёрын тэр газраас арайхийж гарла. Шөнө нь пад харанхуй байсан боловч агаар нь цэнгэг байжээ. Аяншиж ядарсан улс дүүжин ороо зсаж, анх удаа тайван бөгөөд бөх нойрсов. Тэднийг сэрэхэд нар дээр хөөрсөн байлаа. Тэгтэл өглөөнийнамуухан гэрэлд ойм, дал модны дунд испанийн өгөрч хуучирсан асар том цагаан хөлөг чанх өмнө нь сүндэрлэн харагдсанд мэл гайхжээ. Тэр хөлөг баруун бөөр рүүгээ ялимгүй хэлтийж цахир¬аа цэцэг ороосон татлагын хоорондох бүв бүтэн шурагнаас нь далбаа дарвуул нь салбайн унжиж, зөөлөн хөвд хучсан, бас чулуужсан дун гилгэр хуяг аятай бүрхсэн их бие нь хатуу хөрсөнд бат шаан зогсжээ. Энэхүү хөлөг битүү хашигдсан

1 Яхва тэнгэр Адам, Ева гэсэн анхны хоёр хүнийг бүтээгээд, Эдемд цэцэрлэгийг арчилж, харж байлгахаар суулгажээ. Тэгэхдээ сайн мууг танин мэдэх модны жимснээс идэхийг хоригложээ. Гэтэл зальт могой хүүхнийг нь уруу татаж, тэр жимснээс идүүлжээ. Ева өөрөө идээ¤ нөхөртөө бас идүүлсэн байна. Ингээд хоёулаа тэр цэцэрлэгээс хөөгджээ. Үүнийг христосын домог судлалд хүний үйлдсэн анхны нүгэл гэдэг. – Орч.
2 Мачете -чихрийн нишингэ огтолдог том хутга

нэгэн зүйлд буюу сүйтгэх их хүчит цаг хугацаанд ч үл автах, шуугиант бужигнаант жигүүртэн шувууд ч үл ойртох орхигдон мартагдсан дархан газарт байгаа юм шиг санагдаж байлаа. Аянчид тэсэж чадалгүй хөлгийн доторхыг нэгжиж үзсэн боловч багшрн ургасан цэцгээс өөр юу ч байсангүй.
Хөлөг олсноор далай ойрхон байгаа нь мэдэгдсэнд Буэндиа урам хугарав. Энэ далай тоо томшгүй зовлон зүдгүүртэй тулгаран хайх үед нь олдоогүй өмнө нь давтагдашгүй саад болон хөндөлссөнд ороо бусгаа хувь заяа өөрөөр нь даажигнан тоглож байна гэж боджээ. Олоон жилийн хойно хурандаа Аурелиано Буэндиа шуудангийн их зам хэдийнээ тавигдсан энэ нутагт ирээд, намуу цэцэгт талын дунд хөлгийн шатсан сэг байхыг үзэхдээ тэр бүх түүхийг эцэг нь санаанаасаа зохиогоогүй юм байна гэдэгт сая итгэж, тэр хөлөг яаж хуурай газар ийм хол ирсэн юм бол? Гэж гайхжээ.Харин Хосе Аркадио Буэндиа дөрвөн өдөр яваад эндээс µорь орчим биеэ чилээсэнгүй. Нөхдийнхөө хамт туулсан зовлон зүдгүүртэй, тулгарсан аюул осолтой нь зүйрлүүлбэл юу ч биш энэ хөөст, бохир, үнсэн саарал далайн захад мөрөөдөл нь унтарч билээ.
- Хараал идмэр! Макондо тал бүрээсээ усаар хашигдсан юм байна гэж Хосе Аркадио Буэндиа дуу алдав.

Хосе Аркадио Буэндиагийн аянаас буцаж ирээд зохиосон тул сэжигтэй газрын зургаар хүмүүс Макондог хойг дээр байдаг гэсэн бдол²ой болоод их л удаж билээ. Тэрбээр уг зургийг зурахдаа их л бухимдаж суурин байгуулах газраа тэгж бодлогогүй сонгож авсны төлөө өрийгөө шийтгэх мэт гадаад ертөнцтэй харилцахын хэцүүг зориуд өсгөн гаргажээ. “Бид эндээс хэзээ ч гарч чадахгүй нь. Шинжлэх ухааны шимийг хүртэлгүй эндээ амьдаар илжрэх нь” гэж Урсуладаа гутрангүй өгүүлжээ. Туршлагын жижиг өрөөндөө хэдэн сар үүнийгэлтэл бодсоор Макондог аятай газар нүүлгэх нь зүйтэй юм гэж шийджээ. Гэтэл эхнэр нь түүнд явахгүй гэдгээ хэлж, солиот бодлыг нь тасалжээ. Урсула шоргоолж шиг анзаарагдалгүй, уйгагүйгээр хөдлөн, нүүхээр зэхэж эхлээд байсан эрчүүлийн өөдөс тосгоны эмэгтэйчүүдийг тавив. Ямар дайсагнасан хүчнээс болоод төлөвлөгөө нь давшгүй саадтай тулгарч, эцсийн бүлэгт биелшгүй мөрөөдөл болсон бэ гэдгийг Хосе Аркадио Буэндиа хэлж мэдэхгүй байлаа. Урсула эр нөхрөө юу ч болоогүй юм шиг ажиглаж, нүүнэ гэж амандаа үглэсээр лабораторийнхоо юмыг хайрцаглаж байхыг нэг өглөө үзээд тэр ч байтугай жаахан өрөвджээ. Урсула энэ ажлаа дуусгахад нь саад хийсэнгүй. Суурины эрчүүл сэдсэн санааг дэмжихгүй гэдгийг Буэндиа мэдэж (амандаа үглэхээс нь үзвэл) байгаа юм байна гэдгийг Урсула мэдсэн боловч түүнийг хайрцгаа хадаж, бийрээ бэхэнд дүрэн, овог нэрийнхээ эхний үсгийг дээр нь бичиж байх зуур ганц ч зэмлэсэн үг хэлсэнгүй. Гагцхүү Хосе Аркадио Буэндиаг тасалгааныхаа хаалгыг нугаснаас нь салгаж эхлэхэд яах гэж ингэж байгааг нь зүрхлэн асуувал нөхөр нь “нэгэнт явах хүн байхгүй бол бид дангаараа явцгаана аа” гэж нэлээд харамсангуй дуугарав.
Урсула туйлын тайвнаар,
- Үгүй ээ_ бид явахгүй. Хүүгийнхээ унасан газраас бид холдохгүй гэж хэлсэнд Хосе Аркадио Буэндиа,
- Энд одоохондоо хэн ч үхээгүй байгаа. Үхсэнээ оршуулаагүй л бол хн газартай холбоо байхгүй гэлээ.

Урсула зөөлөн боловч эрсхэн татгалзаж,
- Эндээ байхын тулд би үхэх хэрэг гардаг юм бол үхнэ ээ гэж хэллээ.

Эхнэрээ ийм нугаршгүй байх юм гэж Хосе Аркадио Буэндиа зүүдэлсэнгүй. Буэндиа сэтгэл татахаар сайхан юм зөгнөн ярьж, шидэт аршаан цацангуут л мод хүний хүссэнээр жимсэлдэг, өвчин анагаах зүйл бүрийн багажийг сул авч болдог гайхамшигт газар аваачна гэж амласан боловч Урсула бэлэн аманднь сэтгэл хөдөлсөнгүй боло.
- Ийм солиотой дэмий юм өдөржин бодож байхын оронд хүүхдээ харж хандаж байсан нь дээргүй юү. чи цаадуулаа хар! Золбин гөлөг шиг гаргуунд хаягдсан байна шүү дээ гэж Урсула хэлжээ.

Хосе Аркадио Буэндиа эхнэрийнхээ үгийн цаад утгыг ухаарсангүй. Нар туссан талбайд хөлнүцгэн хүүхэд тоглож байгаа нь цонхоор харагдахад, тэд яг энэ үед Урсулагийн шившлэгээр газрын ангалаас гараадирсэ юм шиг санагджээ.Тэгтэл дотор нь нэг л хачин жигтэй болж, оршиж байсан цагаасаа суга үсрэн гараад, урьд сэтгэлд ордоггүй байсан дуртгалд хөвөн одвой. Урсулаг байшингийнхаа шалыг шүүрдэж эндээс насан эцэс болтлоо явахаа болилоо гэж бодож байх хооронд Хосе Аркадио Буэндиа хүүхдүүдээ гайхан хар харсаар нүдэнд нь нулимс цийлгэнэсэнд гарынхаа араар нулимсаа арчсанаа хэнгэнэтэл шүүрс алдаад,
- За яах вэ. Хайрцагнаас юмаа гаргахад элбэлц гэж цаадуулдаа хэл гэжээ.

Ууган Хосе Аркадиа нь арван дөрөв хүрсэн, дөрвөлжин толгойтой, өрвөгөр үстэй, эцгийнхээ зоргоор занг дуурайсан хүү байлаа. Эцэг шигээ бяр ихтэй, бие томтой болж өсөх төлөвтэй боловч элдвийг ургуулан сэтгэдгийг нь дуурайгаагүй нь илт. Уул давж явах хэцүү аяны үеэр гэдсэнд олдож, Макондог байгууллахын өмнө гарсан Хосе аркадио хөвгүүнд адгуусны ямар ч шинж тэмдэг байсангүйд эцэг эх хоёр нь тэнгэрт залбирч билээ. Макондод төрсөн анхны хүн болох Аурелиано гуравдугаар сард зургаан ой хрнэ. Жаал хүү дуу цөтэй, хажиг зантай байжээ. Хүү эхийнхээ умйд байхдаа уйлж, нүдээ хараастай төржээ. Хүйг нь тасал байх зуур тэрбээр тасалгаан дотор юу байна гэж шинжих мэт толгойгоо ийш тийш эргүүлэн, тойрон байсан улсыг огт бишүүрхэж айсан янзгүй, сониучирхан харж байжээ. Тэгснээ өрийг нь харах гэж ирэгсдийг огт тоохыг больж, шаагин буух аадарт цохиулан юу юугүй уначих гэж айлгах далдуу модны навчин адры ширтжээ. Аурелиано гуравтай байхдаа гал зууханд орж ирээд,