Хөрөнгө оруулалт

Вэбийн зочин эрхэм та ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ гэсэн энэ номноос дараах мэдээллийг авна:
- Хотын нийтийн номын сангуудын ажиллагсадын оролцсон хурал, цуглаан, сургалт, семинарын тухай мэдээлэл
- Бидний хэрэгжүүлэх шаардлагатай байгаа төсөл, хөтөлбөрүүд
- Хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд
- Номын санд ном, хэвлэл, техник хэрэгслэлийн туслалцаа үзүүлсэн иргэд байгууллагын мэдээлэл

Ном хандивласан Номын буянтнууд

Хотын нийтийн номын сангуудын уншлага-үйлчилгээнд зориулан ном, хэвлэл, техник хэрэгсэл хандивлахыг бид дэмжиж, талархан хүлээн авдаг.

2007 онд Ном хандивласан номын буянтангууд

2007-11-08. Яруу найрагч Л.Өлзийтөгс.
Ном: Ж.Болд-Эрдэнэ. Цэнхэр аяз. 2006.

2007-11-08. МУИС. Орчин үеийн улс төрийн судалгааны төв.
Ном: Авилгалыг дэмжигч болон хориглогч хүчин зүйл. 2007.

2007-11-07. Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Архивын газар.
Ном: Улаанбаатар-Москвагийн хамтын ажиллагааны түүхэн товчоон. 2007.

2007-11-07. Номын санч С.Шура.
Ном: Г.Диваасамбуу. Хүрээ хийд байгуулагдсан он дарааллын бичиг. 2007

2007-11-06. Орчин зүйн хөгжлийг дэмжих байгаль ба эмэгтэйчүүд төв.
Ном: Монголчуудын байгаль хамгаалдаг уламжлалт ёс заншил, зан үйл. 2007

2007-11-05. Хууль зүйн Үндэсний төв.
Ном: Д.Баянбилэг. Захиргааны хэргийн шүүх:Төр ба хүний эрх. 2007.

2007-11-02. Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Ахмад дипломатич Ч.Батжаргал
Ном: Ч.Батжаргал. Төр төмбөгөр, ёс ёмбогор. 2007
Патрик Ховарт. Аттила /Итали хэлнээс орч. Ч.Батжаргал. 2007

2007-10-31. Ус цаг уурын хүрээлэн
Ном: Төвийн бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлт, түүний өөрчлөлт. 2007

2007-10-24.Ахмад багш З.Шагдарсүрэн
Ном: Г.Сүхдорж, З.Шагдарсүрэн Химийн бодлого, тестийн хураамж.2007

2007-10-24. ШУТИС-ийн багш Д.Насанжаргал
Ном: Д.Насанжаргал Компьютер засвар. 2007

2007-10-16. Нээлттэй Нийгэм Форум
Ном: 1/ ННФ 2006 жилийн тайлан.
2/ Хүнсний аюулгүй байдлын ном зүй.
3/ Аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварын үнэлгээ.
4/ Иргэдийн оролцоо.
5/ Бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явц дахь ТББ оролцоо.
6/ Парламентад Бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь.
7/ Монгол улсын ашигт малтмалын ордыг үр ашигтай ашиглах асуудалд.
8/ МУ эдийн засгийн ойрын ирээдүйн бүтэц, хөгжил.
9/ МУ хөдөө, ХАА-н хөгжлийн зарим асуудал.
10/ МУ төрийн тогтолцооны одоогийн байдал, түүнийг хөгжүүлэх гол чиглэлүүд.
11/ Татвар хураах механизм.
12/ Мониторингийн гарын авлага.
13/ ЗХА чөлөөт худалдааны гэрээ ба Монгол.

2007-10-11. TOFEL-ийн төрөлжсөн сургалтын төв
Ном: Ц.Баярмөнх. IBT TOEFL-ийн шалгалтанд хэрхэн амжилттай бэлтгэх вэ?

2007-10-10. МУИС-ийн ахлах багш, дэд профессор А.Доржготов
Ном: А.Доржготов. Математик анализын лекцийн гарын авлага III-IY.

2007-10-08. Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Яам.
Ном: 1/ Боловсрол,соёл,шинжлэх ухааны салбарт хэрэглэгдэх тогтоол,тушаал,шийдвэрийн эмхтгэл. 2007.
2/ Хувилбарт болон тэгш хамруулах сургалтын шилдэг туршлагууд. 2007.
3/ Сургуулийн өмнөх болон бага боловсролын залгамж холбоо. 2007.
4/ Хөгжих цагийн боловсрол. 2007.
5/ Амжилтын замын уулзвар. 2007.
6/ Явуулын багшийн сургалтын модуль. 2007.

2007-10-05. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл
Ном: 1/Сэтгүүлчид оюуны вакцин түгээгчид. 2007.
2/ Он цагийн бичээс. 2007.

2007-10-04. БОЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага
Ном: Өгий нуурын экосистемийг хамгаалах төслийн 2006 оны судалгааны ажлын тайлан. 2007.

2007-10-03. Ахмад зохиолч Янжмаагийн Пүрэвжал
Ном: 1/ Сэтгэлийн бийрээ баясгана. 2007.
2/ Хангайн сайхан нутаг халуун ус багаар. 2006.
3/ Отгонтэнгэрийн аялгуу. 2004.
4/ Алтан уулсын оронд. 2003.

2007-09-24. Норвегийн Тусламжийн Байгууллага
Ном: Эсгий эдлэлийн экспорт. 2007.

2007-09-21. Стратегийн Судалгааны Хүрээлэн
Сэтгүүл: Стратеги судлал. (2007/1,2,3) №37,38,39.

2007-09-17. Сэдбазарын Саруултуяа. Эрчим хүчний салбарын нэртэй сайн мэргэжилтэн, Нам,төрийн чадварлаг удирдах ажилтан асан Д.Сэдбазарын том охин
Ном:Т.Баасансүрэн. Дагважаагийн Сэдбазар буюу хайрын номон суварга.2007

2007-09-10. Хэлмэгдэгсдийн судалгааны төв.
Ном: 1."Улс төрийн их хэлмэгдүүлэлт эхэлсний 70 жил, сургамж, дүгнэлт" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын илтгэл,материалын эмхэтгэл. 2007.
2. П.Гэндэнгийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан "П.Гэндэнгийн амьдрал үйл ажиллагааны зарим асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал. 2007.

2007-09-03. Д.Хүү. Утга зохиол судлаач
Ном. Хийбод бүтээж бичих нь уран зохиолын аман дүрслэлийн хэлбэр. 2007.

2007-07-26. Нээлттэй нийгэм форум
Ном: Иргэдийн эрх зүйн хөтөч.2007.

2007-06-08. Ш.Дэмбэрэл. ХААИС-ийн орлогч захирал
Ном. Сэтгэлд мөнхөрсөн тэнгэрлэг бүсгүй. 2007.

2007-06-04. Ж.Бэгсүрэн. ХТНС-гийн МБАТ-ийн дарга
Ном: Т.Эрдэнэцогт. Сэтгэлийн огторгуй. 2005

2007-05-15. Монголд ажиллаж буй Японы төрийн бус байгууллага
Ном: М.Тулгат. Бусгаар тогтносон Монгол. 2005.
С.В.Николь. Цагаан буга. 2004.

2007-05-10. Л.Тэмүүжин. МУИС-ийн багш, хуульч
Ном: Х.Тэмүүжин. Таны оюуны хэрэгцээнд ҮГС... 2007 он.

2007-05-04. Л.Дандий. "Нина сан"-гийн тэргүүн
Ном: Л.Дандий. Морьдын үнэр. 2007 он.

2007-04-30. Японы Утга зохиолыг хэвлэх ба сурталчлах төв
Номууд: Нагаи Кафу. Соперницы. 2005 он.
Оока Сёхэй. Госпожа Мусасино. 2006 олн.
Осака Го. Косые тени далекой земли. 2006 он.
Осараги Дзиро. Ронины из Ако. 2006 он.
Соно Аяко. Синева небес. 2005 он.
Ямада Таити. Лето с чужими. 2006 он.

2007-04-09. Авлюшийн Болотбек. ХТНС-ийн уншигч байсан. Одоо Япон улсад суралцаж байгаа оюутан.
Ном: А.Болотбек. Япон хэлний түгээмэл ханз-2000. 2006 он.

2007-03-28. Цэрэнсодномын Ганцог. МУИС-ийн ректор.
Ном: Ж.Цэрэнсодном. Шинжлэх ухааны бартаат оргил өөд мацсан минь. 2007 он.

2007-03-23. Насанжаргалын Октябрь. Хотын төв номын сангийн уншигч, БЗД-ийн иргэн
Ном: О.Очирдорж. Физикийн бодлогууд. 1998 он.

2007-03-22. Монголын Залуучуудын Холбоо
Ном: Монголын залуучууд.Тэргүүн дэвтэр.2007 он.

2007-3-22. Насанжаргалын Октябрь. Хотын төв номын сангийн уншигч, БЗД-ийн иргэн
Ном: Наполеон Хилл. Сэтгэ баяж-3. 2004 он

2007-2-20. Зандангийн Энэбиш. МУ-ын Гавьяат багш, БЗД-ийн иргэн
Ном: З.Энэбиш. Монгол бичгээр утга ялган бичих үгсийн товч түүвэр. 1997 он. 2ш
З.Энэбиш. Язгуур үйл үгийн бичил толь. 2001 он. 2ш
З.Энэбиш. Уугуул нутаг,удам судар,хувь тавилан. 2006 он. 2ш

2007.02.07. Зориг сан ТББ
Ном: Гаалийн албаны үйл ажиллагааны мониторингийн тайлан.
2006 он. 2ш.

2007.02.02. П.Онхуудай
Ном: Эмч болсон минь учиртай. 2006 он. 2ш.
Цөмийн анагаах ухаан. 2006 он. 3ш.

2008 онд Ном хандивласан номын буянтангууд

2007 оны 12 сарын 11 өдрөөс бидний 2008 оны ажил эхэллээ.

2008-05-15. Хууль Зүйн Үндэсний Төв.
1. Санхүү,нягтлан бодох бүртгэл,аудит. 2008 он. 1ш. 8600төг.
2. Монгол Улсын хууль: ИХШХШ тухай хууль. 2008 он. 1ш. 6000төг.
3. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд холбогдох эрхзүйн баримт бичгийн эмхтгэл. 2008 он. 1ш. 18000төг.
4. Төрийн албан хаагчийн сорилын шалгалт. 2008 он. 1ш. 6500төг.
5. Монгол хэл, үсэг бичиг. 2008 он. 5500төг.

2008-03-25.Монголын Япон судлалын нийгэмлэг.
1. Японы соёл: Уламжлал, шинэчлэл. 2008 он. 5ш. 1600төг.

2008-03-25. БСШУЯ.
1. Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, сан хөмрөгийг арвижуулах" сэдэвт эрдэм шинжилгээний хурал. 2007 он. 10ш. 2500төг.

2008-03-24. Германы ТХАН.
1. Ц.Володя ба бус. Монгол орны эмийн ургамал. 2008 он. 15ш. 20000төг.

2008-03-21. Хууль Зүйн Үндэсний Төв.
1. Монгол ба буриадын заншил, заншлын эрх зүй. 2008 он. 3ш. 3700 төг.
2. НҮБ ба Монгол Улс. 2008 он. 3ш. 6000төг.
3. М.М.Богуславский Олон улсын хувийн эрх зүй. 2008 он. 5ш. 12000төг.

2008-02-12. НҮБХХ/СИДА Төсөл.
1. МУ-ын Хүний Хөгжлийн илтгэл - 2007. 2007 он. 26ш. 4100 төг.
2. Mongolia human development report. 2007 он. 13ш. 3700 төг.

2008-01-30. Хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг.
1. Зургаан романс. 2006 он. 3ш. 3000төг.

2008-01-23. Хууль Зүйн Үндэсний Төв.
1. МУ-ын хууль: Төрийн аудитын тухай хууль. 2007 он. 10ш. 1000төг.
2. Дүрвэгсдийн асуудлаархи олон улсын эрх зүйн үндсэн баримт бичгүүд. 2002 он. 10ш. 3500төг.

2008-01-18. ҮНС, ӨМӨЗО-ны Утга урлагийнхны хороо.
ӨМӨЗО-ны Зохиолчдын эвлэл, "Өнөр цэцэг" сэтгүүлийн хороо.

1. Өвөр Монголын одоо үеийн шүлгийн сонгомол. 2007 он. 5ш. 4000төг.
2. Өвөр Монголын одоо үеийн өгүүллэгийн сонгомол.2007 он. 5ш. 4000төг.
3. Өвөр Монголын одоо үеийн найрууллын сонгомол.2007 он. 5ш. 4000төг.
4. Ли Куай Үзэсгэлэнт хонгор талын гол.2007 он. 5ш. 4000төг.
5. Артай Шүлгийн түүвэр.2007 он. 5ш. 4000төг.
6. Аянга Өгүүллэг,туужийн түүвэр. 2007 он. 5ш. 4000төг.

2008-01-08. Байгаль орчин,менежментийн "Эко Ази" дээд сургууль
1. Озоны давхаргын талаархи сургалтын багц. 2007он. 2ш. 2400төг.
2. Озон задалдаг бодистой холбоотой үндэсний хууль тогтоомжийн эмхэтгэл. 2007он. 2ш 2000төг.
3. Озоны үе давхаргыг задалдаг бодисын Монреалын протокол. 2007он. 2ш 1200төг.
4. Гаалийн ажилтанд зориулсан гарын авлага: Озон задалдаг бодист тавих хяналт, хууль бус худалдаа. 2007 он. 2ш 1800төг.
5. Хөргөх бодис хлорфтортнүүрстөрөгчийг системээс юүлэх,цэвэрлэх,дахин цэнэглэх,устгах технологи. 2007 он. 2ш 1200төг.

2007-12-25. Г.Борисоо
-Г.Борисоо, А.Тэрбиш. Монгол экстрим буюу амь дүйсэн аяллын түүх. 2007 он. 3ш. 4200төг.

2007-12-24. Milenium Edicoes do Brasil, Ldt
- В.М.Раболу. Херколубус буюу улаан гариг.2007 он. 50ш. 1500төг

2007-12-13. ГТХАН, Хуульчдын сургалт ба давтан сургалт
- ИХШХШ тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар. 2007он. 3ш. 20000төг.
- МУ-ын Иргэний хуулийн тайлбар 1. 2007он. 19ш. 5200төг.
- Ё.Кают. МУ-ын шинэ Иргэний эрх зүй 2. 2005он. 19ш. 7700төг.
- Иргэний эрх зүйн зарим асуудал. 2007он. 2ш. 8700төг.
- В.Шаллер. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй. 2007он. 10ш. 9000төг.
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй. 2005 он. 1ш. 4000төг.
- Шүүхийн шийдвэр, тогтоол бичих аргачлал. 2006он. 1ш. 4000төг

2007-12-12. ХТНС Захирал Т.Мижиддорж
- Музейн аюулгүй байдал. 2006он. 2ш. 1500төг

2007-12-11. НБГ: Цэвэгжав
- Х.Сампилдэндэв. Монгол зан үйл, баяр ёслолын товчоон. 2006он. 1ш. 3900төг
- МУ: газарзүйн атлас. 2004он. 1ш. 9900төг
- У.Сачико. Мөрөн сарт хоёр. 2006он. 5ш. 2500төг.
- Ж.К.Ролинг. Харри Поттер ба нууц өрөө. 2002он. 1ш. 5000төг.
- Хүний эрхийн боловсролын үндэс. 2005он. 1ш. 2700төг.
- П.Хорлоо. Үндэсний монгол бичиг заах аргын товч. 2001он. 3ш. 2400төг.
- Н.Уртнасан. Түмэн дурсгалт Орхоны хөндий. 2005он. 1ш. 5500төг.
- Д.Нацагдорж. Бүрэн зохиол 3. 2006он. 1ш. 5800төг.
- Д.Болормаа. Сургуулийн удирдлагад мэдээлэл холбооны технологийг ашиглах нь. 2006он. 2ш. 3600төг.
- Япон хүүхдийн ном. 2006он. 3ш. 2000төг

2007-12-11. Үндэсний номын сан
- Н.Ганхуяг. Монголын театрын нэвтэрхий толь. 2007он. 1ш. 38000төг
- Ц.Жамъян. Хөгжмийн онолыг сурах хялбарчилсан хичээлүүд. 2007он. 5ш. 3000төг
- Улс төрийн хэлмэгдэгсдийн намтрын товчоон 1,2,3 боть. 2004он. 30ш 4000төг

Сургалт семинар, уулзалт, ярилцлага

Номын сангийн ажилчдын оролцсон сургалт, семинар, уулзалт, ярилцлага нь тойм болон дэлгэрэнгүй мэдээлэлтэйгээ өдрөөрөө эрэмбэлэгдэн энд байрлана.

2007-3-16 Нийслэлийн Мэдээлэл технологийн газарт Уулзалт

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРААС ЗОХИОН БАЙГУУЛСАН НИЙСЛЭЛИЙН ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН МТ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН УУЛЗАЛТЫН ТЭМДЭГЛЭЛ

2006 оны 03 сарын 16-ны өдөр Дугаар 01 Улаанбаатар хот

Уулзалтын зарыг нийслэлийн төр захиргааны нийт 48 албан газарт тарааснаас 33 байгууллага ирж, Нийслэлийн Онцгой байдлын газар, Усан спорт сургалтын төв, Хан-Уул дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг, Чингэлтэй дүүргийн IT мэргэжилтнүүд чөлөө авсан болно. Харин Нийслэлийн Татварын газар, Зам засвар арчлалт компани, Боловсрол шинжлэх ухааны газар, Газрын алба, Орон сууц нийтийн аж ахуйн газар, Замын цагдаагийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Налайх дүүрэг, Засаг даргын тамгын газрын IT мэргэжилтнүүд уулзалтад ирсэнгүй. Уулзалт 10:20 минутанд эхлэв.
Ж.Сансар: Бид өнгөрсөн хугацаанд ингэж уулзалт хийлгүй нилээд удлаа. Ерөнхийдөө ярих асуудал багатай байсан учраас хойшлогдсоор өнөөдрийг хүргэлээ. Өнөөдөр ерөнхийдөө 3 үндсэн асуудлаар ярилцъя гэж бодож байна.
1. 2006 оны 12 сараас тавигдаж эхэлсэн нэгдсэн сүлжээний асуудал
2. Нийслэлийн төр захиргааны байгууллагуудад сүлжээ тавигдснаар ашиглагдах e-office программын талаар
3. Энэ оны 9 сарын 1-нээс сүлжээ бүрэн ашиглалтанд орох учраас бэлтгэл ажил болох сургалттай холбоотой асуудал байна.
Хотын номын сангийн мэргэжилтэн email list үүсгэх талаар санал болгож байсан. Бид энэ list-ийг үүсгэсэн цаашид үүгээр харьцаж байна байх.
Өндөр хурдны нэгдсэн сүлжээний ажлын эхний 14 км кабелийг татсан байгаа. Наадмаас өмнө дуусаж техник тоног төхөөрөмжөө оруулж ирээд төлөвлөгөө ёсоор бол 9 сарын 1-нээс бүрэн ашиглалтанд орчих байх гэж бодож байна. Энэ удаад Налайх, Багануур, Багахангай 3 дүүргүүд болон эмнэлэг, сургууль, хороодыг холбохгүй. Бусад байгууллагын хувьд шилэн кабелийн энэ сүлжээнд холбогдох болно. Кабель татсан байгууллага бүр дээр очиж сүлжээг хүлээн авах болно. Тиймээс өнөөдрийн байдлаар холбогдоод байгаа 14 байгууллагын хүмүүс ажил дээрээ байж, сүлжээний үзүүр хүлээлцэх ажилд туслалцаа үзүүлээрэй. Баянгол дүүргээс Баянзүрх дүүрэг хүртэл кабель татагдсан байгаа.
E-office программ хангамжийн үндсэн зорилго нь нийслэлийн төр засгийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааг онлайн хэлбэрт шилжүүлж байгууллага хоорондын үйл ажиллагааг онлайн зохицуулах бичиг хэргийн болон бусад зардлыг хэмнэж дотоод үр ашгийг нэмэгдүүлэн төрийн байгууллага хоорондын тасралтгүй хамтын ажиллагааг бүрдүүлэхэд оршино. Энэ нь өөрөө цогц программ хангамж юм. Байгууллагын онцлогоос хамаараад нэмэлт хүсэлт шаардлагуудаа бэлдэж байгаарай.
Сургалтын хувьд бид та бүхнээс судалгаа авсан байгаа. Уг судалгааны дагуу төлөвлөгөө хийгдэж байгаа учраас өөрчлөлтүүдээ мэдэгдээрэй. Хот өөрөө мэдээллийн чиглэлийн сургалтын төвтэй болох нь дээр юм гэж бид үзэж холбогдох тооцоо төсвийг хийж байгаа.
Нийслэлийн цагдаагийн газрын мэргэжилтэн цагдаагийн газрынхаа холбогдох шаардлагатай цэгүүдээ манай мэргэжилтнүүдэд өгөөрэй.
Нийслэлийн нэгдсэн портал сайт www.ulaanbaatar.mn –ны хамгийн чухал мэдээлэл нь байгууллагын нээлттэй мэдээлэл байгаа. Гэтэл энэ мэдээллүүдээ байгууллагууд бүрэн өгөхгүй байна. Та бүхэн дарга нартаа уламжилж Засаг даргын захирамжийн дагуу нээлттэй болгох мэдээллүүдээ өгөөрэй. Иргэдийн Төлөөлөгчдийн хурал л ганцхан төсвийн хуваарилалтаа өгсөн байна. Асуулт, санал хүсэлт, шүүмжлэл байвал ярилцъя.
Асуултууд:
Асуулт 1: Дүүргүүд дээр эхлээд сүлжээг тавих уу?
Ж.Сансар: Бид одоогоор 14 км-г л тавиад байгаа. Сүлжээний зураглалын дагуу сүлжээг тавьж байгаа. Дотоод сүлжээний асуудлыг байгууллагууд өөрсдөө хариуцана шүү. Дарга нартаа хэлээрэй.
Асуулт 2: Одоо холбогдсон байгууллагууд сүлжээнд холбогдож ажиллаж болох уу?
Ж.Сансар: Бид техник тоног төхөөрөмжөө хүлээнэ. 5 сараас нааш ирэхгүй байх. Дотоод сүлжээний хувьд сайн байх ч эхний ээлжинд интернэтийн хурд сайн биш байж магадгүй.
Асуулт 3: Сарын хураамж төлөх үү?
Ж.Сансар: Сарын хураамж төлөхгүй.Энэ нь үнэ төлбөргүй байх юм. Энэ нэгдсэн сүлжээг байгуулахад асуудал бэрхшээл их тулгарч байгаа. Наад зах нь нийслэлийн нэгдсэн сайтаа сурталчлах гэж хотын нэг самбар дээр сурталчилгаа тавьчихъя гээд зөвшөөрөл өгөхгүй байна. Хувийн хэвшлээр хийлгэхийг МХХТГ-аас зөвлөж байсан. Гэвч бид үнэ төлбөргүй хийх зорилгын үүднээс өөрсдөө хийж байгаа. Бид гадаадын компанитай хамтраад хотын хувь оролцоо орсон компани байгуулах гэж байна.
Асуулт 4: Кабелийг хана цоолж байж тавих уу?
Ж.Сансар: Холбооны бүх сувагчлалыг ашиглана. Энэ бол бидний ажил биш. Суурилуулж байгаа компаниудтай тохиролцох асуудал байна.
Асуулт 5: Шилэн кабель тавихад интернэт давхар тавигдах уу? Сүлжээ тавигдтал интернэт тавиулж байж болно биздээ.
Ж.Сансар: Сүлжээ ортол интернэт хэрэгтэй бол тавиулж байж болно.Харин сүлжээ тавигдахаар гэрээгээ цуцлах маягаар тохиролцох хэрэгтэй.
Асуулт 6: Цахим Улаанбаатар хөтөлбөр ямар шатандаа явж байгаа вэ?
Ж.Сансар: Улаанбаатар хотод 70-аад төсөл хөтөлбөр байдаг ч ихэнх нь хэрэгждэггүй. Энэ жил эдгээр хөтөлбөрүүдэд зориулж 500 сая төгрөг төсөвлөсөн. Энийг тооцоод үзэхээр манай хөтөлбөр 8 орчим сая төгрөг оногдож байгаа. Энэ мөнгөөр компьютер байтугай самбар ч худалдаад авч хүрэхгүй. Хөтөлбөр дээр хот мөнгө гаргахыг хүлээсээр байгаад бид өөрсдөө хийж эхэлж байна. Ямар ч байсан нэгдсэн сүлжээгээ татчихъя. Цахим Улаанбаатар хөтөлбөр маань дэд бүтцээ шийдээд мэдээллийг нээлттэй болгох, цахим байгууллага болгох, төрийн үйлчилгээнүүдийг онлайн болгох гэсэн үндсэн зорилттой. Бид эхний шатны ажлыг хийчихсэн гэж үзэж байгаа, бусад шатны ажлууд цаасан дээр хийгдчихсэн байгаа. Төрийн ажил үйлчилгээг хамтдаа өөрчилье гэж хэлмээр байна.
Асуулт 7: Хотын номын сангаас 3 хүн АНУ-руу явж байсан. Тэндхийн бүх программ нэг стандартад байдаг гэсэн. www.ulaanbaatar.mn дээр байгаа байгууллагуудын хүний нөөцийн мэдээллийг шууд e-office руу шилжүүлж болох уу?
Ж.Сансар: e-office гэдэг маань бүгд л нэг стандарт болно гэсэн үг. Бид нар компьютераа асаагаад windows гэж ордог бол e-office гэж ордог болно. Компьютер дээр ажлын бус зүйлс хийх боломжгүй болно. www.ulaanbaatar.mn сайт маань одоо шинэчлэгдэнэ.
Асуулт 8: www.ulaanbaatar.mn дээр байгууллагынхаа толгойг хийж болох уу?
Ж.Сансар: Үүнийгээ 2 дахь хувилбар дээр хэлээрэй. Joomla open source дээр хийгдсэн бид үүнийг халж нууцалсан кодтой системд шилжинэ. Байгууллага бүр тус тусдаа вэбтэй байгаа. Манай портал сайт бол мэдээллийн үүрэгтэй л байгаа юм. Та бүхэн сургалтын хөтөлбөртэй танилцсан байх санал хүсэлтээ өгөөрэй.
Саналууд:
1. Хотын номын сан алслагдсан 4 салбартай. Энэ нэгдсэн сүлжээ бидэнд маш их давуу тал олгож байгаа юм. Та бүхэнд талархаж байна.
2. Олон folder зэрэг үүсгэхэд menu тусдаа харагддаг байвал зүгээр юм. Одоо шинэчлэхдээ байгууллага бүрийн онцлогийг харуулж байх хэрэгтэй байх.

НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ЭЭЛЖИТ СЕМИНАРЫН ТАЙЛАН

2007 оны 03 сарын 15-ны өдөр 10 цагаас НМТГ-ын дарга Ж.Сансар Нийслэлийн Төрийн Захиргааны Байгууллагуудад нэгдсэн сүлжээ, програм хангамжийн талаар болон сургалтын чиглэлээр тайлагнан танилцууллаа. Төрийн Захиргааны нийт 47 байгууллагуудад уулзалтын зарыг тарааснаас 33 байгууллага ирж хүндэтгэх шалтгаанаар ирээгүй 8, огт ирээгүй 6 байгууллага байна. Огт ирээгүйд татварын алба, газрын алба, боловсрол соёл шинжлэх ухааны газар, замын цагдаагийн газар, НЗДТГ, налайх дүүрэг.
Үндсэн 3 сэдвээс мэргэжилтнүүдийн ихэнх нь нэгдсэн сүлжээ болон e-office-ийн талаар асууж байв. Сургалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг цаасан хэлбэрээр гаргаж хүн бүрт танилцууллаа. Асуултуудаас гадна санал түүнчлэн талархал ч илэрхийлж байсан. Оролцоогүй байгууллагуудад семинарын протоколыг явуулав.
Хэлэлцсэн асуудал:
1. Нэгдсэн сүлжээг танилцуулсан
2. Програм хангамжийн талаар /e-office/
3. Сургалтын чиглэлээр танилцуулга хийсэн
Зорилго:
1. Нэгдсэн сүлжээний ажлыг дэлгэрэнгүй тайлагнаж санал бодлоо хуваалцах, мөн сүлжээний явц болон цаашдын хийгдэх ажлыг ил тод харуулж танилцуулах.
2. E-Office програм хангамжийн талаар таниулах, давуу талыг сурталчилах.
3. Сургалт явуулах байгууллагуудын судалгаанд нэмэлт өөрчлөлт хийх, ямар програм хэдий хугацаагаар авуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх.

Семинарын ирцийн мэдээлэл
НМТГ-с зохион явуулсан ээлжит семинарт нийт 33 байгууллага оролцлоо.
Багануур
Багахангай
Баянгол
Баянзүрх
Сүхбаатар
Авто замын газар
Архивын газар
Байгаль орчны газар
Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газар
Биеийн тамир спорт хороо
Гэрэлтүүлэг чимэглэл компани
Захирагчийн ажлын алба
Иргэдийн төлөөлөгчдийн хурал
Иргэний бүртгэл мэдээлийн алба
Мал эмнэлэг
Мэргэжлийн хяналтын газар
Нийгмийн даатгалын газар
Нийтийн тээвэр зохицуулалтын газар
Нийтлэг үйлчилгээний газар
Нөөц компани
Өмчийн харилцааны газар
Соёл урлагийн газар
Статистикийн газар
Улаанбаатар буян компани
Ус суваг ашиглалтын газар
Усны барилга байгууламж компани
Хотын номын сан
Хөдөлмөр нийгэм хамгааллын газар
Хүүхэд залуучуудын газар
Цагдаагийн газар
Цэцэрлэгжилт компани
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба
Эрүүл мэндийн газар

Хүндэтгэх шалтгаантай ирээгүй байгууллагууд:
Онцгой байдлын газар
Зам засвар арчлалт компани
Усан спорт
Хан-Уул дүүрэг
Орон сууц нийтийн аж ахуйн газар
Сонгинохайрхан дүүрэг
Чингэлтэй дүүрэг
Хүнс хөдөө аж ахуйн газар

Та гэртээ компьютертай бол

Хэрвээ та гэртээ компьютертай бол Хотын төв номын сангийн вэб мэдээллийн сангуудыг нэмэгдүүлэхэд туслангаа компьютерийн чадвараа дээшлүүлж, оюуны цангаагаа тайлах боломжтой.

Нэгэн хүсэлт
Хотын номын сан нь Монголын зохиолчдын шүлэг, найраглал, өгүүллэг зэргийг компьютерт шивж Монголын уран зохиолын сан нэрийн доор интернэтэд байрлуулдаг.
Мөн үлгэр, зүйр үг, оньсого, ертөнцийн гурав, түргэн хэллэг гэх мэт ардын аман зохиолын бүтээлүүдийг шивж компьютерт оруулан Ардын аман зохиолын сан нэрээр интернэтэд вэб хуудас хийж байрлуулан дотоодын болон гадаадад суугаа интернэт хэрэглэгч монголчууддаа мэдээллийн үйлчилгээ хүргэдэг.

Монголын уран зохиолын сан вэбийн хаяг: www.mcl.edu.mn/monlit/
Ардын аман зохиолын сан вэбийн хаяг: www.mcl.edu.mn/aaz/

Өнөөдрийн байдлаар Монголын уран зохиолын санд 37 зохиолчийн 158 бүтээл бүрэн эхээрээ бичигдэж байрласан. Ардын аман зохиолын санд 9 үлгэр, 1602 зүйр үг, 145 ертөнцийн гурав байрласан байгаа.

Мөн бид www.acic.edu.mn вэб хуудсандаа Дэлхийн сонгодог зохиолуудыг байрлуулж эхэлсэн.
Эдгээр электрон мэдээллийн сангуудыг үүсгэхэд үндсэн ажил нь зохиол бүтээлүүдийг компьютерт шивж оруулах байдаг. Зохиол бүтээлийг шивж оруулах энэ нөр их ажилд Компьютер дээр хурдан бичиж сурахыг хүсэж байгаа иргэн таны туслалцаа хэрэгтэй байна.

Бидний ажилд туслангаа компьютер дээр хурдан бичдэг болохыг хүссэн иргэн та Хотын төв номын сангийн Мэдээлэл боловсруулалт, автоматжуулалтын тасагтай хамтран туслалцах гэрээ байгуулж, бидний бэлтгэсэн номыг гэртээ аваачиж компьютертаа шивж бичээд, номоо компьютерийн файлтайгаа хамт авчирч өгөх юм.

Энэ ажлыг хийхэд тань бид ямар нэг мөнгөн урамшуулал олгохгүй ба харин та уран зохиолын бүтээлүүдийг уншингаа компьютерт хуулж бичсээр таны хурдан бичлэгийн чадвар нэмэгдэх мөн оюуны хэрэгцээ тань тодорхой хэмжээнд хангагдана гэж найдаж байна.

Энэ ажилд туслахыг хүссэн иргэн та бидэнтэй ask_library@yahoo.com имэйл, 329950, 99861326 утсаар холбогдон лавлаж асуух, компьютер дээр текст бичихтэй холбоотой зөвлөлгөө, туслалцааг авч болно.

Бид таны компьютерт хурдан бичлэгийн сургалтын монгол програмыг суулгаж өгөх, Word програм дээр ямар бүтээлийг яаж бичиж оруулбал зохимжтой талаар зөвлөж хамтран ажиллах болно.

Нэгэн хүсэлт
Оюун цэнгээх тоглоомууд буюу Монгол ардын тоглоомуудын мэдээллийг цуглуулан Хотын нийтийн номын сангийнхаа вэбд www.mcl.edu.mn/oyunii_togloom/ хаяганд байрлуулж байгаа болно. Одоогоор 16 хөлөгт, 6 эвлүүлдэг, 6 цоож түлхүүр, 3 оньсон, 2 шагайн тоглоомуудын мэдээллийг цуглуулан вэбдээ байрлуулсан.

“Монгол ардын тоглоом наадмын санд 15 анги бүлгийн 800 гаруй тоглоом байдаг ажээ. Зөвхөн хөлөгт тоглоом гэхэд 130 гаруй нэр төрөл байна.” гэж номонд бичсэнээс харахад бид эрхэм таны туслалцаатайгаар энэхүү тоглоомын вэбийн мэдээллээ баяжуулахаас өөр аргагүй нь харагдана.

Та өвөө, эмээ, ураг төрлийн настан буурлуудаасаа, эсвэл гэрийн тань номын санд байгаа ном, хэвлэлээсээ Монгол ардын тоглоом наадгайн талаар дуулсан мэдээллээ бидэнд имэйлээр илгээж, утсаар хэлж туслана уу.

Монгол тоглоом наадгайн мэдээллийг цуглуулж, интернэтэд мэдээллийн сан үүсгэх энэхүү ажилд туслахыг хүссэн иргэн та бидэнтэй ask_library@yahoo.com имэйл, 329950, 99861326 утсаар холбогдон лавлаж асуух, хамтран ажиллана уу. Бидний үр хүүхэд бидний хөдөлмөрийг үнэлэх болно.

Нэгэн хүсэлт
Хотын нийтийн номын сангуудын номын электрон каталогт өнөөдрийн байдлаар англи, орос, монгол хэл дээрх 30680 нэрийн номын каталогийн мэдээлэл бүртгэгдээд байна.

Номын электрон каталогоос номыг Номын нэр, Зохиогч, Гарчиг, Сэдэв зүйл, Түлхүүр үгээр хайж олох ба тухайн олсон номынхоо Номын нэр, Зохиогчид, Хэвлэсэн он, Хэвлэлийн газар, Товч тайлбар, Шинжлэх ухааны төрөл, ISBN дугаар, Номын сангийн ангилалын тэмдэгтүүд, Гарчгууд, Сэдэв зүйлүүд, Хэдэн хувь байгаа, Аль номын санд байгаа, Ямар үнэтэй зэрэг мэдээллийг харж болдог.

Иргэн та бидэнтэй харилцан тохиролцож, гэрийнхээ компьютерт номын электрон каталогийг төлбөргүйгээр суулгуулж, бидний оруулсан байгаа номын мэдээлэлд ямар үг үсгийн алдаа байгааг илрүүлж, хэлж өгөх ажлыг хийнэ үү. Таны тусламжтайгаар илрүүлсэн алдааг бид өөрсдөө засах болно.

Номын электрон каталогийн мэдээлэл дэхь үг үсгийн алдааг олж илрүүлэхэд хамтран ажиллах эрхэм таныг ask_library@yahoo.com имэйл, 329950, 99861326 утсаар холбогдохыг тань хүлээн сууя.

Нэгэн хүсэлт
Хэрвээ та гэрийнхээ компьютерийг шинэ компьютераар сольж, хуучин компьютераа яах вэ гэж байгаа бол Хотын нийтийн номын сангуудын Электрон каталогийн үйлчилгээнд ашиглуулахаар бэлэглэнэ үү.

Номын электрон каталог нь уншигчдын ном хайх, ямар ном, хэвлэлд ямар мэдээлэл байгааг эрж олох, эрж олсон номынхоо дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах ажлыг хөнгөвчилсөн компьютерийн програм хангамж билээ.

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан нь 1999 оны 3 сараас хойш номын каталогийн мэдээллээ Электрон каталогт бүртгэж эхэлсэн ба өнөөдөр 10 компьютерийг ном хайх үйлчилгээндээ хэрэглэж байна.

Харин дүүргүүдийн нийтийн номын сангууд нь 2007 оны 7-9 сараас эхлэн уншигчиддаа номын электрон каталогийг хэрэглүүлж эхлэх төлөвлөгөөтэй байгаа тул бидэнд Windows95-аас дээш үйлдлийн систем ажилладаг ямар ч хүчин чадалтай компьютер, дэлгэц, сүлжээний картын эрэлт хэрэгцээ их байгаа юм.

Та ном хайх Электрон каталогийн үйлчилгээнд бэлэглэсэн компьютерынхаа дэлгэцний амралт, дэвсгэр зураг зэрэгт програмын аргаар мөн гадна талд нь өөрийн аж ахуйн нэгжийн сурталчилгааг нааж байрлуулж, Хотын нийтийн номын сангуудын уншигчидад өөрийн мэдээллээ түгээхийг бид зөвшөөрнө.
Бидэнтэй 329950, 99861326 утсаар холбогдож, лавлаж мэдэхийг хүссэн асуултандаа хариулт авч, хамтран ажиллана уу.