Америкийн Соёл Мэдээллийн Төвийн захиалгат сэтгүүлийн танилцуулга

Америкийн Соёл Мэдээллийн Төв нь 2007 онд та бүхний санал хүсэлтийн дагуу дараах сэтгүүлүүдийг захиалан та бүхэнд хүргэж байгаа билээ. Сэтгүүлүүдийн эхний дугаарууд ирсэн тул та бүхэн шинэ соргог мэдээ мэдээллээ хүрэлцэн ирж авна уу!

1.People
2.Oprah
3.Junior scholastic
4.Time
5.Rolling stone
6.Wired
7.National Geographic
8.Smithsonian
9.Horse

2007 оны 3-р сарын захиалгат сэтгүүлүүд ирлээ

Та бүхэнд шинэ мэдээ мэдээлэл танилцуулах гэж байгаадаа бид баяртай байна.

Америкийн Соёл Мэдээллийн Төвд та бүхний сайн мэдэх, тогтмол хэрэглэдэг англи хэл дээрхи сэтгүүлүүдийн сүүлийн дугаарууд ирлээ.
Та дараах сэтгүүлүүдээс өөрт хэрэгцээтээ шинэ соргог мэдээ мэдээллийг хүртэж чадна гэдэгт бид итгэлтэй байна.

OPRAH, PEOPLE, ROLLING STONE, ART IN AMERICA сэтгүүлүүдээс дэлхий дахины урлаг, соёл, оддын тухай, Америкийн урлагын талаархи сүүлийн үеийн мэдээ мэдээллийг, харин SMITHSONIAN, TIME, THE NEW YORKER, THE NEW YORK TIMES сэтгүүлүүдээс нийгэм эдийн засасг, улс төрийн талаархи мэдээ мэдээллийг авах бүрэн боломжтой.
Мөн HORSE, NATIONAL GEOGRAPHIC, ESPN сэтгүүлүүд байгаль орчин, ургамал амьтад мөн спортын тухай сонирхолтой мэдээллийг танд өгүүлэх болно. Харин та JUNIOR SCHOLASTIC, AMERICAN HISTORY, сэтгүүдүүдээс Америкийн түүх, Боловсролын талаархи мэдээллийг аваарай.