Интернэт сонин

===
http://internetnews.pbwiki.com/ вэбээс авлаа.
===

Үндэслэл

Монгол улсад интернет мэдээллийг тэр болгон интернетэд шууд холбогдон унших боломж хүн бүрт байхгүй байгаа өнөө үед интернет мэдээлэлийг өөрийн оршин суугаа газарт ойр байгаа интернет үйлчилгээний газраас хэвлэн авч унших боломж Монголчуудад байгаа юм. Одоогийн байдлаар Монголд интернет үйлчилгээний газар А4 цаас нэг нүүр хэвлүүлэн авахад 50 орчим төгрөг байна. Иймээс интернетээс уншигчдын анхаарлыг татаж байгаа болоод зөв үзэл санаа бүхий мэдээлэлүүдийг нэгтгэн 1-10 нүүр хуудас болгон эмхтгээд Portable Document Format (PDF) буюу хэвлэх файл хэлбэрээр байрлуулах юм. Ингээд уншигч та 50-500 төгрөгөөр тодорхой мэдээллийг хэвлэн авснаар өөрөө уншаад зогсохгүй гэр бүл, найз нөхөддөө дамжуулан уншуулах боломжийг олох болно. Тэрчлэн гэртээ компьютертай боловч интернетэд байнга орох боломжгүй хүмүүс файл зөөгч (Flash Memory) болон олон дахин бичиж арилгаж болдог диск (RW-CD) ашиглан интернет үйлчилгээний газраас файлийг хуулуулан авч гэртээ нээн тавтай унших боломжтой юм. Бүх нийтийг интернетжүүлэх ажил жигдэрч Монголын иргэд чөлөөтэй интернетэд орох боломжтой болтол интернет мэдээллээс хоцрохгүй байх нэгэн боломжийн нэг нь энэ юм. Настай буурлууд, цаг завгүй гадаа ажилтай иргэд маань интернетэд суугаад мэдээлэл унших нь цаг хугацааны хувьд ч, бэл бэнчингийн хувьд ч боломжгүй юм. Харин бидэнд долоо хоногтоо нэг удаа ойрхон интернет үйлчилгээний газар ороод хүмүүсийн анхаарлыг татаж байгаа мэдээллийг эмхтгэн бэлтгэсэн Интернет сониныг нээн өөрийн сонирхож байгаа дугаарыг бүтнээр болон хэсэгчлэн хэвлэн авч цаг заваа зохицуулан унших боломжтой юм. Цаашилбал гадаад оронд ажиллаж байгаа Монголчуудын ихэнхи нь интернет мэдээлэлийг унших боломжгүй хүмүүс байдаг билээ. Интернет сонин нь интернетээс аль болох хүмүүсийн анхаарлыг татаж байгаа нийтлэл бичлэгүүдийг эмхтгэн гадаад дотоодод оршин суугаа Монголчууддаа амралт чөлөөт цагаараа хэвлэн унших боломжийг олгохыг зорих болно.

PDF-Хэвлэх файлийг нээн хэвлэх талаар

Энэ нүүр хуудасны баруун хэсэгт байгаа Recent activity-Recently edited pages товчлуурыг дарж хавсаргасан файлуудыг харах боломжтой юм. Энд Internet файлууд дугаартайгаа байх болно. Уг файлыг нээж хэвлүүлэн авах боломжтой юм. Энэ файлыг өөрийн хүссэн цаасны хэмжээгээр хэвлэн авч болох боловч Монгол орны өнөөгийн нөхцөлд А4 цаасан дээр хэвлүүлэн авах нь илүү хямд тусна. PDF файл нээгдэхгүй байгаа тохиолдолд дараах интернетийн холбоосоос PDF уншигчийг үнэгүй татаж авч компютердээ суулгаснаар төвөггүй нээх болно.

http://www.adobe.com/products/acrobat/readstep2.html

Санал хүсэлт хүлээн авах

Уншигчдын санал хүсэлтийг enkheejee@yahoo.com хаягаар хүлээн авна. Уншигч бүрт нэг бүрчлэн хариу өгөх боломжгүй тул нийтлэг санал хүсэлтийн хариуг сониноороо дамжуулж өгөх буюу сониныхоо цаашдын үйл ажиллагаандаа тусгал болгох байдлаар хариу өгөх болно.

Интернет сонинг эмхтгэн бэлтгэгч Б.Энхжаргал
2007 оны 1 дүгээр сар 8

===
http://internetnews.pbwiki.com/ вэбээс авлаа.
===

Дугаарууд (.pdf файл тул Adobe Reader-ээр нээж уншина)

Дугааруудын файлуудыг Хавсаргалаа.

http://internetnews.pbwiki.com/changes.php вэб хуудаснаас Интернэт сонины дугааруудыг үзнэ үү.
Хотын нийтийн номын сангууд нв Төлбөргүй интернэт үйлчилгээний компьютерууд дээрээ Интернэт сонины файлуудыг татан авч, уншуулах болно.

Хэрвээ та гэртээ байгаа компьютерт хуулж аваачиж уншихыг хүсвэл, Хотын төв номын сангийн инженер Ж.Бэгзсүрэнд хандаж, флаш диск дээрээ хуулж авна уу.

Флаш дискэнд файл хуулж өгөх үйлчилгээ нь файлын тооноос үл хамааран 50 төгрөгийн төлбөртэй байдаг.
Энэ үйлчилгээнд ашиглаж флаш дискийн вирусыг шалгаж, дотроос нь файл устгах үйлчилгээ нь дээрх төлбөртөө багтана.

Дугааруудын тойм

Интернет 1

1. Б.Энхжаргал "Нэрийн эрх"
2. Д.Бум-Очир "Хайлж буй Дээд Монгол"
3. С.Эрдэнэбаяр"Шинэ хүү"
4. Интернет сонины танилцуулга

Интернет 2

1. Д.Уранзул "Америк эмэгтэй"
2. Х.Эрдэмбилэг "Ярилцлагаас үүдсэн бодрол"
3. Кимура Аяако "Тархины тураал"
4. Интернет сонины билэг тэмдэг-логоны тайлбар

Интернет 3

1. Б.Номинчимэд "Тусгаар тогтнолын тухай алаг цоог тэмдэглэлүүд"
2. Александр Юнг "Traum von Cluck"
3. Д.Ганхуяг "Өнөөгийн Монголын нийгмийн харилцааны дүр төрх буюу жирийн нэгэн явдлууд"
4. Катерин Кларк "Хелен Келлер"

Интернет 4

1. Д.Оюунчимэг "Хууль бус цагаач иргэн надад Монголын төрөөс асуух асуулт байна?"
2. www.globeinter.org.mn "2006 оны Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол улс 86-р байрт оржээ"
3. Д.Гантуг"Шар хэвлэлтэй хийх тэмцлийн үйлдлийн дараалал"
4. Б.Соёлмаа "Авилгал, түүнийг бууруулах нь"
5. Р.Батрагчаа "Монгол улсын авилгалын түвшин муудсаар байна"

Интернет 5

1. Шели Голаст "Франклин Делано Розевелт"
2. Т.Алтангэрэл "Тэнцвэрийн зарчим"
3. Д.Ганхуяг "Үндэсний баатар төрүүлэх технологи"
4. Ш.Наранчимэг "Хогийн саванд хаягдаад хорвоогийн Диваажинд иржээ"
5. http://www.dayarmongol.com/ "Гадаад иргэдэд хүүхэд үрчлүүлэх..."
6. Питер Сингер "Аз жаргал, мөнгө, мөнгийг үрэхийн тухайд"
7. С.Цогтсайхан "Дунд хуруу"

Интернет 6

1. С.Цогтсайхан "Монголоор сэтгэнэ гэдэг модон толгойн бодол"
2. Б.Батчулуун "Зөв сэтгэхүй"
3. Б.Долгорсүрэн "Хүний капиталыг хөгжүүлэх зарим санал"
4. Д.Нэмэхбаяр "Боловсролыг хямралаас гаргая"
5. Ц.Болд "Оюун ба хүч, олимп хийгээд олимпиад"
6. Ц.Болд "Илүү тэгш эрх"
7. Галаарид "Оюуны бяраар уу, сэтгэлийн тэнхээгээр үү?"

===
http://internetnews.pbwiki.com вэбээс авлаа.