Хотын нийтийн номын сангууд нь үйлчилгээний ачааллаа тэнцүүлэх, уншигчдынхаа нас, онцлогт тохируулан үйлчлэхийн тулд номоо шинжлэх ухаанаар нь төрөлжүүлэн Уншлагын танхимуудад хуваарилан байрлуулсан байдаг.
1. Д.Нацагдоржийн нэрэмжит, Улаанбаатар хотын төв номын санд дараах уншлагын танхимууд байдаг:
Уншлагын "А" танхим
Тус танхим нь уншигчдад хэрэгцээт номыг ойрын болон vндсэн фондноос олгож vйлчилдэг. 120 хvний суудалтай.
-Эдийн засаг, -Хэл шинжлэл, -Хєдєє аж ахуй, -Техник, технологи, -Монголын уран зохиол, -Нийгэм судлал, -Улс тєр гэсэн шинжлэх ухааны салбарын номоор тус танхим vйлчилдэг.
Уншлагын "Б" танхим
Тус танхим нь уншигчдад хэрэгцээт номыг ойрын болон vндсэн фондноос олгож vйлчилдэг. 120 хvний суудалтай.
-Тvvх, -Математик, -Физик, -Биологи, -Хими, -Анагаах ухаан, -Боловсрол судлал, -Сурган, -Сэтгэл судлал, -Аман зохиол, -Утга зохиол, -Гадаадын уран зохиол, -Урлаг, -Соёл, -Философи, -Гvн ухаан гэсэн шинжлэх ухааны салбарын номоор тус танхим vйлчилдэг.
Уншлагын "Эрх зvйн мэдээллийн тєв" танхим
Хотын тєв номын сан нь 1999 оны 1-р сард Монголын нээлттэй нийгэм хvрээлэнд Эрх зvйн мэдээллийн тєв байгуулах тєслийг єгч, тэтгэлэг хvссэнээр 1999 оны 9 сараас тус уншлагын танхим ажиллаж эхэлсэн.
Эрх зvйн холбогдолтой сурах бичиг, хэвлэлийн материалаар vнэ тєлбєргvй vйлчилдэг. Мєн гэрээр ном олгох, хувилах, Интернэтээс хуулийн мэдээлэл хайхад нь туслах зорилготой сургалт зэргээр vйлчилж байна.
Уншлагын "Америкийн номын тєв" танхим
Хотын тєв номын санд Америкийн элчин сайдын яам, Азийн сан, Ротару клубээс бэлэглэсэн, хандивын шугамаар ирсэн англи хэл дээрхи номнуудаар vйлчилдэг.
Чєлєєт сонголттой буюу тєрєлжvvлэн байрлуулсан ном, хэвлэлийн материалаас vйлчлvvлэгч єєрєє сонгож vзэх боломжтой.
2004-10-29 єдрєєс хойш Америкийн Соёл Мэдээллийн тєв болон єргєжсєн.
Гэрээр ном олгох танхим
Тус танхим нь тусдаа номын фондтой. Гэрээр ном олгох журмыг баримтлан үйлчилдэг.
Хүүхдийн уншлагын танхим
2. Дүүргүүдийн нийтийн номын сангууд нь үйлчилгээний 2 танхимтай:
-Нийтийн уншлагын танхим
-Хүүхдийн уншлагын танхим